जगन्नाथ |
Соёл иргэншилБид бүгд 21-р зуунд амьдарч байгаа билээ. Хүн төрөлхтөн гаригийн нэг өнцгөөс нөгөө өнцөгт мэдээ мэдээлэл хэдхэн хормын дотор явуулж чаддаг боллоо. Сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар Дэлхийн өнцөг бүрийг ширээний араас харж, бүр машины дугаар сансраас харж болдог болсон цаг үе. Мөн аялахад амар болж- автомашин, галт тэрэг, нисэх онгоц гээд, бидний өмнө олон боломж нээгдсэн.Эрчүүд өдрийн хоолоо олохын тулд ан гөрөө хийх хэрэггүй болсон- ариутгасан ууттай цэвэр мах супермаркетад худалдан авдаг болсон. Эмэгтэйчүүд түлш цуглуулан агуйд гал хадгалах үүрэггүй болсон- түүний оронд байр орон сууцны мөнгийг цагт нь хураадаг болсон. Анх харахад, бүх юм сайхан болсон гэмээр. Хүн төрөлхтөн үржээд, хүүхэд ач гучаа харан, ирээдүйд нь санаа үл тавимаар. Гэтэл үнэндээ тийм байж чадах уу? Ихэнх хүмүүс бидний амьдарч буй цагт тохиох үйл явдал дэлхийн түүхэнд хэзээ ч болж байгаагүй хэмээн үздэг. Гэвч бидний ертөнц спиралиар хөгждөг- шинэ юм болгон, сайн мартагдсан хуучны юм байдаг. 21-р зуун эхэлсэн боловч, дэлхий даяар тулгарч байсан асуудал хэвээр үлдсэн: Анх тахал хүн төрөлхтнийг зовоодог байсан бол, тахлыг эрдмийн хүчээр хүн дарсан. Гэвч улам аймшигтай өвчин хүн төрөлхтний өмнө тулгарсаар- эрдэмтэд өнөө хүртэл арга олоогүй хэвээр. Зөвхөн 20-р зуун гэхэд 2 том дэлхийн дайн болж өнгөрсөн. Дарангуйлал мөн хэвээр үлдсэн. Ардчилал Эртний Грекийн цагаас хоёр нүүрт төрийн систем байсан- хуурамч хэвээр үлдсэн. Шинж чанар өөрчлөгдөнө- гэвч утга санаа нь хэвээрээ үлдэнэ. Хүн араатан номхотгож, газар тариалан эрхэлж эхэлсэн. Трактор болтол хувьссан. Морин тэрэг байсан бол, одоо автомашин болсон. Хаад ноёд байсан бол, одоо ерөнхийлөгчид ба олон улсын компанийн захирлууд болон хувьссан. Үлгэр домог байсан бол- одоо кино ба уран зохиол болж хувирсан. Нэр өөрчлөгдөх боловч, шинж чанар өөрчлөгддөггүй. Анх хүн газар нутгийн төлөө тулалддаг байсан бол, одоо газрын тосны төлөө тулалддаг болсон. Нэн удалгүй цэвэр усны төлөө тулалдаж эхэлнэ. Биднийг ирээдүйг юу хүлээж байна вэ? Бид яавал амжилттай байж, соёл удамшлаа хэвээр нь үлдээх бэ? Энэ бол сониуч зан- хүний хамгийн хачирхалтай зангийн нэг. Хүн юмны шинж чанарыг ойлгохыг хичээдэг. Олон зуун жилээр хүн хариулт хайсаар, ихэнхэд нь хариултаа олсон. Одоо цагийн эрдэмтэд бичил биетийг мөргөлдүүлэгч бүтээсэн- ертөнцийг хэрхэн үүссэнийг мэдэхийн тулд. Бид үүний л адил амьдардаг- асуулт тавьж, амьдралынхаа турш хариултыг нь хайхын тулд. Гэвч асуултын хариу ихэвчлэн түүхэнд үлдсэн байдаг. Улмаар өмнө болж байсан бүгдийг хооронд нь холбож нэг харж үзээд, одооны явагдах процессыг хооронд нь холбож үзэхэд оршино. Нэг нийтлэл дараагийн нийтлэлтэй хослон, нэгэн дүр зураг харагдана байх гэж найдья. Мөн нэг нэгнээ хүндэтгэн, санал бодлоо, мэдлэгээ хуваалцах нь хүн бүрт тусалдаг талтай. 18:42 - 2010-07-19 - Сэтгэгдэл бичих |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |