| जगन्नाथ |
Бодлын төгсгөл
Барилга дээр хэсэг ажиллахдаа, сонин бодол төрж билээ: надад мод төмөр шавартай ноцолдох их сонирхолтой байдаг. Магадгүй тэр учраас энэ сэдвийг байшингаар дүрсэлсэн байх. Бодлоо дуусгахгүй бол болохгүй нь гэж, өдрөөс өдөрт бодогдоод болдоггүй.
Жишээ нь модон байшин барихад, ерөнхий төлөвлөгөө гэж байх ёстой. Ер нь сонин- байшин барина гэдэг: Эхлэхээсээ өмнө барилга хариуцсан хүн олон янзын хууль мэдэж байх хэрэгтэй- жишээ нь нутгийн засаг захиргааны, физикийн, мөн мэдээж хэрэг үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг харгалзаж үзнэ. Тэгээд төлөвлөөд эхэлнэ. Яаж барих, хаана барих, ямар баг бүрдүүлэх гээд.... 19:41 - 2010-07-18Гүнзийн тухай сонирхолтой
Нэгэн эмэгтэй Гүнзээс асууж гэнэ:
-Эмэгтэй хүн олон амрагтай байх тусам нийгэм түүнээс жигшдэг, нэр хүнд нь унадаг. Харин эрэгтэй хүн олон амраг хүүхэнтэй байхаар нийгэм дэх байр суурь дээшилдэг учрыг тайлбарлаач? гэж асууж гэнэ. Хариулахаас өмнө Гүнз цай чанаж, чанасан цайгаа зургаан аяганд аягалаад: -Цайг зургаан аяганд тарааж аягалах нь зөв үү? гэж асууж гэнэ. -Зөв, гэж эмэгтэй хариулж гэнэ. Гүнз инээмсэглэн: -Мөндөө. Харин эсрэгээр, зургаан данхнаас нэг аяга дүүргээд эхэлбэл, буруу ба ёсноос гажууд байдаг юм гэжээ. ... 20:48 - 2010-07-17Найз маань ирэв
Академийн эртний найз минь намайг гэж сэтгэл гарган ирлээ. Маш ихээр баярлах нь тэр: жоорны хар чингисээ гаргаж, тэврэлдэж орилолдож баахан суулаа. Бараг жил хагас уулзсангүй болоод тэр үү, амаа олж ядан ярьж суулаа. Баахан хов жив ярилаа: "Өнөө багш нар юу хийж байна, тэр зураач яаж байна, аан өнөөх үү?" Эсвэл: "Ичиж амьдраасай, тэр! Пүү паа!" гэж. Сонин сайхан сонсоод, бага зэрэг гуниглалаа. Анд маань надад боодол гардууллаа. Задалтал, захиа.
Ангийн маань залуучууд надад нийлж гараараа захиа бичиж, зурсан зураг, фотозургаа хавсруулан явуулжээ. Нэг нэгнээ элдэв янзаар хэлэн, үзэл бодлоороо ни... 19:27 - 2010-07-16Шүлэг
Үнэндээ хэлэхэд би шүлэг энэ тэр нээг их таалдаггүй. Бас ойлгодоггүй. Энэ хүн ямар нэгэн юм мэдэрсэн нь яагаад надад сонин байх естой гэж боддог байлаа л. Зарим гоё гоё шүлэг бий- жишээ нь энэ. Мангар эсвэл болхи болохоор тэр байх. Уншаад, нээг их ойшоодоггүй. Бас сэтгэлд хүрч өгдөггүй. Гэтэл саяхан нэг сонин шүлэг уншлаа- гоё юм байна:
Эргэн хартал- Хажуугаар өнгөрсөн хүн Мананд уусан, одсон байв. гэж. Гайхалтай. Дөрвөлжин, хурдан, илүү дутуу үггүй. Гэвч өгч буй мэдрэмж нь гайхалтай юм. Яруу найрагч Масаока Шики гэдэг юм, энэ хүнийг. ... 20:15 - 2010-07-14"Ядуусын хорооллын саятан" киноны тухай
Нэг сайн кино найруулагч бий, овог нэр нь Дэнни Бойл. Дэнни бол чадварлаг зохион байгуулагч, мөн сэдвийнхээ нарийн мэдрэмжтэй.
Мань эр давгүй хэд хэдэн кино авсан, тэр дунд: "Донтолт", "Эрэг" ба "28 өдрийн дараа". Сүүлийнх нь бол миний дуртай киноны нэг- ер нь чөтгөр алагд, ингэж зураг авалт явуулж чаддаг хүн бол сайн найруулагч гэхээс өөр юу гэх бэ? Олон хүмүүс Дэнниг сайн кино авахаа больсон, гардаг нь тэнэг кино, сонирхолгүй кино гэдэг болж. Ер нь их тархмал үзэгдэл- хуучин эхнэр нөхрөө муулдаг хэдэн малнууд шиг. Хамтдаа сайхан байсан, хайр байсныг санахыг хүсдэггүй. Ер нь яах гэж тэгдэг юм... 20:25 - 2010-07-13Бенжамин Франклин: Зөв зүйл сур
Бенжамин Франклины тухай
Бенжамин Франклин гэж нэг агаа байлаа. Олон залуучууд харсан байх, нүүр нь зуун долларын цаасан дээр байдаг. Мөн санаж байгаа байх: Франклин өвөөгийн хэлсэн алдартай үг байдаг- Цаг бол мөнгө гэж. Угаасаа цаг гэдэг хамгийн том нөөц баялаг. Цагийн нөөц баялаг даанч юугаар ч нөхөгддөггүй. Алдагдлыг нөхөхийн тулд мөнгөөр солих хэрэгтэй, учир нь олсон мөнгөөрөө дараа нь цаг хэмнэж болдог. Гэвч мань эр ерөнхийлөгч байгаагүй боловч, мөн энэ үгийг хэлсэнд 100 доллар дээр үлдээгүй байх юм. Энэ хүний тухай тодорхой энд уншиж болно. Энэ хүн яаж нийгмийн эмзэг бүлгээс тэгж дээшилж ... 14:44 - 2010-07-12Дайтах эрдмийн тухай
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш, нэг нэгнээ устгаж ирсэн. Устгасаар ч байх болно. Магадгүй энэ учраас энэ ном, ертөнцийг хязгааргуй их хайраар хайрласан үл үзэгдэгчийн тухай өгүүлсэн Библиэс 500 жилээр ах байх.
Үүнд дайн явагдахдаа, ямар нэгэн идеологийг төлөөлж байгаа нь хамаагүй байдаг. Дайн ихэвчлэн ашиг хонжооны төлөө явагддаг. Мөн тэр устгал нь оролцогч хоёр талын нийгэмд хачирхалтайгаар нөлөөлдөг: нийгмийн хувьсал ба өөрчлөлт, мөн тэр нийгмийн ухамсрын хөгжил, техникийн үсрэлт ухралт гэх мэт. Дайныг судалбал, олон олон сонирхолтой тал бий: Дайн нь энхийн төлөө, энхийн цаг нь дайны бэ... 20:02 - 2010-07-09Цаасчин өвөө
Саяхан захиалгаа аваад, цаас хайж эхлэв. Цаас гэж бас цаанаа өөр өөр- хүнд хөнгөн, химийн бодисын оролцоотой оролцоогүй, гараар хийсэн, машинаар хийсэн. Хэвлэлийн зориулалттай, мөн зургийн зориулалттай. Мөн зарим хүмүүс гайхна байх: хэдэн жилийн даацтай гэдгээс мөн хамаарна.
Үүнээс хамааран үнэ хэлбэлзэнэ- жирийн нэг А4-ийн хэмжээтэй цаасны үнэ янз янз харагдана. Цаас сонгохдоо өвөөтэй жаахан ярьж суулаа- ажилчин анги ажилчин ангитайгаа. Өвөө цаасаа солонгын 7 өнгийн цаасаа өөрөө хийж, будаж, янз бүрээр нугалж индүүдэж, хөөрхөн эвхээд, янз бүрийн аргаар оёж ном дэвтэр, альбом, мэндчилгээний хо... 15:14 - 2010-07-09Сонирхолтой тоглоомын тухай
Тоглоом бол хүн төрөлхтнийг үүссэн цагаас нь дагалдаж ирсэн, хөгжлийн маш чухал хэсэг. Зарим эрдэмтэд хүнийг тоглодог сармагчин гэж нэрлэдэг. Энэ бол нээг их муу эд биш- тоглоом гэж, сургах мөн хөгжүүлэх том үүрэг гүйцэтгэдэг. Монгол соёлд шагай гэж нэг айхтар тогоом бий- хүүхдийн гарны моторик буюу гар хурууны хөдөлгөөний эвсэл сайжруулан хөгжүүлэхээс гадна, тоолох, эвийг ойлгох, хурдан шаламгай, шийдэмгий сэтгэх чадвар хөгжүүлдэг.
Гэвч шагай тоож тоглодоггүй, эсвэл ажлын байран дээрээ шагай тоглох боломжгүй бухимдсан боловч, сониуч зангаа алдаагүй монгол иргэд юугаар өөрийгөө хөгжүүлэх бэ? К... 17:17 - 2010-07-08Ойрын хэд хоногийн тухай
Ойрын хэд хоногтoo багтаж, хэдэн орчуулгуудаа тусгай блогт нийтлэхээр бэлдэж байна- Мусаши Миямотогийн "Таван бөгжний судар" ба Сүнзийн "Дайны урлаг". Энэхүү судрууд бол бичлэгийн хувьд тасархай, бичигчдийн амьдралын туршлага агуу- зарим газар нь хөлсөө арчиж уншихаас өөр арга үгүй.
Сониуч иргэдийн мэдлэгийн хүрээ тэлэгдэхээс гадна, өөрийгөө таних түлхэц мөн хөгжүүлэх бөөн бонус оршвой. ... 14:41 - 2010-07-07 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |