| जगन्नाथ |
Limbo тоглоомын тухайИх давгүй тоглоом бололтой- ер нь манай программчид иймэрхүү юм сэтгэвэл, боломжийн юм биш үү? Демо эхэлж гаргаад, Хээ Бооксын серверт оруулбал тоглоомоо дуусгах хөрөнгө гоожоод ирнэ дээ. 15:01 - 2010-08-11Гоё санааХялбар санаа хамгийн агуу санаа гэдэг- үнэн болж таарлаа. 19:52 - 2010-08-08Лу Шин: Галзуу хүний өдрийн тэмдэглэл
Зохиолчийн үг:
Эртний цагт Хятадын түүх үндсээрээ сайн санаа, ёс суртахуун ба сайн санаан дээр тулгуурладаг гэж үздэг үзэл дэлгэрсэн байсан. Энэхүү бодол одоо цагт ихээхэн тархах болж. Хэрэв энэ талаас түүхийг үзвэл, түүхийн ухаан бид нарт сургамж сургаал хайрлаж, мөн олон талын асуудлыг хялбархан шийдэхийг арга барил заадаг гэж үзэж болно. Гэвч санаандгүйгээр Нийтийн толь судрыг уншиж байтал, хятад үндэстэн одоо хүртэл хүний мах иддэг үндэстэн хэвээрээ үлдсэн байна гэдэг дүгнэлт гаргаж, энэхүү өгүүллэгээ бичсэн юм. Лу Шин: Галзуу хүний өдрийн тэмдэглэл
21:08 - 2010-08-07Кино, алмаз, колтан
Саяхан, буюу 7 хоногийн өмнө ДиКаприо жүжигчний тоглосон Цуст Алмаз нэртэй кино үзлээ. Хөөрхөн, марзан кино юм. Нэг хар нөхөр газар ухаад, улаан өнгийн алмаз эрдэнэ олдог тухай. Алмазаа нуугаад, ДиКаприотой хамт баахан дэмий тэнэдэг тухай. Үүгээр түүх нь бараг яригдаад дууссан гэж хэлж болно.
Баатруудын яриа, мөн төгсгөл давгүй- байлдаад л, гүйгээд л... Ер нь Африкийн иргэний дайны аймшгийг бага зэрэг харуулахыг хичээсэн бололтой- гэвч миний бодлоор, найруулагч Цвик дахин нэг ширхэг том тэнэг кино гурилдуулжээ. Сэдэв нь тасархай- биелэлт нь шал гомо. Сүүлчийн Самурай кино жишээ нь. Оддыг уриад... 16:32 - 2010-08-06Сүүлийн хэд хоногийн тухай
Саяхан түүхээр баян Иннсбрук хотоос эргэн ирлээ. Хот нь маш таалагдлаа- цэвэрхэн, нямбай, түүхэн дурсгалаар дүүрэн. Мөн миний үзнэ гэж эртнээс төлөвлөсөн 1-р Максимиллиан вангийн бариулсан Алтан Дээврийг ашгүй нэг харлаа. Сонин л юм байна лээ. Чамин хот Иннсбрукын тухай тусад нь нэг Явган тэнэгийн тэмдэглэлд сэдвийг бүрэн дүүрэн дэлгэнэ. Сониуч зангаа алдаагүй иргэдэд сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.
Иннсбрук хотоор аялсны нэмэгдэл бонус гэнэт харагдав: 3 ширхэг монгол иргэдийг хотын төвд харлаа. Өдрийн 2 цагт шал согтуу явж байхыг бодвол, ардчиллын төлөөх тэмцэлд амь биеэ хайрлалгүй ... 14:46 - 2010-08-05Хэлний ба соёлын довтолгооны тухай
Орчин үеийн ертөнцөд хорвоо дэлхийг эзэгнэгч хүн гэгч араатан шинэ ба хурдан харилцааны боломж хайж байгаа. Энэ нь дэлхийн өнцөг бүрд олон соёл иргэншил устахад хүргэдэг. Мөн одоо цагийн Монголд энэхүү хувь заяаг тулгарахгүй гэсэн магадлал мөн үгүй. Манай шилдэг иргэд мөн гоё гоё үг хэрэглэдэг болсон: Муза, парламент, ок, бабай, пизда гэх мэт. Муза гэж юу бэ, пизда гэж юу бэ? Энэ үгийг хэрэглэснээр, бидний өөрсдийн хэлний байдал ямар болох магадалтай бэ? Иймэрхүү сонин олдвор ирээдүйд хир олнoop олдох бол?
Залуучууд өөрсдийн нэрээ сонин сонин болгож өөрчилдөг: ТиВи, МиБи, Куйза гэх мэт. Бидни... 00:13 - 2010-08-04ISO-ийн тухай
Монстуд-дээр мэддэгээ бичээд, нэг мэдсэн овоо юм цуглаж. Одоо л нэг цаг гарч, нэмэх юм нэмээд тавилаа.
Амжилт залуучуудаа! Сайхан зураг дараад байгаарай. ISO өөрчилснөөр камерны гэрлийн мэдрэмжийг ихэсгэж багасгаж байгаам. Бага байх тусам гэрлийн мэдрэмж багaсаж, ихсэх тусам мөн адил ихсэнэ. бага байх хэрэгтэй. Хөдөлгөөнт обьектийг (спортын арга хэмжээний зураг авалт гэх мэт) хурц ба тод зураг дарахыг хөлдөөх гэдэг. Хөлдөөхийн тулд өрцийн хугацаа маш богино болгох хэрэгтэй болдог. Өрцийн хугацаа багасгавал, камерын дуран гэрэл маш бага оруулдаг- тэр учраас гэрэл хүлээн авах чадварыг ихэсгэхи... 01:34 - 2010-08-03«Догшин Иван» киноны талаарЭнэ бол өдрийн тэмдэглэл юм. Найруулагч Эйзенштейн ба Черкасов хоёр "Догшин Иван" киногоо дуусгах талдаа оров. Цаашид та өөрөө уншина уу. «Догшин Иван» киноны талаар Бид (Орч: С.М.Эйзенштеин ба Н.К.Черкасов нар) Кремльд 11 цагт дуудагдав. 10 цаг 50 минутанд бид хүлээн авах өрөөнд оров. Яг 11 цагт Поскребышев орж ирэн, биднийг өрөөнд оруулав. Өрөөнд Сталин, Молотов, Жданов нар сууж байв. Орж ирэн, мэндэлж, ширээний ард суув. Сталин. Та захиа бичсэн, хариуг бага зэрэг удаалаа. Хожимдож уулзаж байна. Эхэндээ захиагаар хар... 22:11 - 2010-08-01Японы чулууны цэцэрлэг ба "Айдас ба бишрэл" кино
Эртээд нэг сонин баримтат кино үзлээ. Нэр нь "Айдас ба бишрэл". Үйл явдал гэвэл нээг их сонин биш- Японд төрсөн европ аниа төрсөн нутгаа харахаар явж гэнэ.
Ирсэн даруй эмэгтэй аниа Японы цэцэглэх сакура модны анхилуун үнэр нэг л биш гэдгийг ойлгоно. Чулууны цэцэрлэг, цэцэглэх сакура, Фүжи уул бүгд хаа нэгтээ газар байдаг л байх. Япон орон юугаар баян бэ гэвэл, моралын элэгдэлд орсон донгиочуудаар дүүрэн байна гэдэг нь харагдана. Мөн Япон улсын зан заншил нь донгиочуудыг давраадгийг харуулна. Үүнд бага зэрэг тайлбар хэрэгтэй байх: Донгиочуудын тоо ямар ч оронд илбэг байдаг. Мөн хэзээ ч тухайн ор... 23:19 - 2010-07-31Цианид ба Аз Жаргал![]() Цианид ба Аз Жаргал бол интернетийн хамт олон юм- оролцогчид нэг нэгнээ бодитоор харж байгаагүй бөгөөд, олон янзын сонин комик хийдэг. Олон сая фэнтэй хамт олонтойгоос гадна, хүн бүр оролцох эрхтэй. Гол нь маш хялбархан зураг ба тас хар алиа хошин шогч байх хэрэгтэй. Хамт орчуулах хүн байвал, мэдэгдээрэй. 17:35 - 2010-07-28 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |