जगन्नाथ

Шулмын лантуу ба үр дагавар


Ирландын Килкенни хотноо 1324 оны 11 сарын 3-нд Элис Кайтелер хатагтайн зарц бүсгүй Петронилла де Миллсийг христийн шашинтны аврагдагсдын тооноос хасаж, амьдаар нь  шатаасан билээ.

Оссорын xамба лам Ричард де Лепреде, уг бүсгүйн эзэгтэйд нь эсрэг хэд хэдэн шулмын буруу номыг заасан хэрэг тулгасан боловч, бүтэлгүйтсэн байв. Леди Элис нөлөө бүхий хүн байсан тул, Англид дүрвэж амжжээ. Гэвч түүний зарц бүсгүй хамба ламын гарт орж, тамлуулан хэргээ хүлээжээ. Үүнд: сатанд мөргөл үйлдсэн ба  амьд тахиагаар өргөл барьсан, тамын доод зэргийн чөтгөрүүдтэй нөхцөж, ирээдүйг зөгнөсөн, мөн шидэт түрхлэг ба шүүс тан бэлддэг байсан гэх мэт.

 Энэ бол түүхэн хуудаснаа үлдсэн анхны дарагдсан буга шулмын тухай үлдсэн мэдээ юм- харамсалтай нь уг хэргээр зогсолгүй, Европ даяар 60-аас 100 мянган хүн амиа алдсан юм. Гэвч 14-р зуунд шулам буг гэх сураг чимээ дөнгөж тархаж эхэлж, харьцангуй бага байсан бол, 16-р зууны дунд улам идэвхжиж, дөнгөж 200 жилийн дараа эцсээ олжээ.

 Шулам буг агнах солиорол дээд цэгтээ Германы вант улсуудад, Швейцар, Франц, Шотланд, бага хэмжээгээр Англи, Итали ба Испанийг хөнджээ. Хамгийн багаар Зүүн Европ ба Оросыг хөнджээ.

Хэдэн шулмын шүүх хэрэг Америкт болсон, хамгийн алдартай нь Салемын үйл явдал юм (1692-1693 он)

 Уг шулмын шүүх хэрэг, мөн буг тонилгох нь Европын түүхэнд хар толбо болж үлдсэн юм- уг түүхэн явдлыг Харанхуй Дундад Зуун гэгддэг боловч, Шинэ Цагийн (Реннесанс буюу Сэргэн Мандалтын үе) босгон дээр уг гэмт хэрэг 17-р зуунаас 18 зуун хүртэл үргэлжилсээр иржээ. Мөн тэр цагт Моцарт, Ньютон, Декарт, Шиллер ба Гёте төрж байсан- мөн олон зуун мянган шулам шинжлэх ухааныг дөнгөж хөлөө олж байх үед амьдаараа шатаж байсан үе.

Одоо цаг хүртэл түүхчид хохирогчдын үнэн бодит тоог хэлж мэдэхгүй хэвээр. Гэвч бага багаар шүүх хэргийн бичиг баримт, сүм хийдийн ба орон нутгийн баримтууд дээр тулгуурлан тэр үед болсон үйл явдлыг зах зухаас нь сэргээх боломжтой болсон.

 Эхлэл

 Үй олныг хамарсан шулмын ан хэзээ яаж эхэлснийг тайлбарладаг хэд хэдэн тайлбар бий. Гэвч аль алийг нь үнэн бодит гэх бэрх- нэг таамгийн дагуу буруу номыг дарах хөдөлгөөн 12-р зуунд эхэлсэн бөгөөд, шулам гэж нэрлэгдсэн хүмүүс өөрсдийн зохион байгуулалттай бүлгэм байсан гэж тайлбарладаг. Нөгөө талаас тэр цагт буруу номын гэгддэг альбигой, вальдэнсын христын урсгал бий болж байсан цаг. Үүний эсрэг Ромын Пап Лам 1215 онд буруу номтонгуудыг олох ба шийтгэх хүчний байгууллага байгуулсан юм. Энэ байгууллага папын инквизици гэж түүхэнд үлдсэн.

 Гэвч инквизицийн анхны зорилго нь шийтгэх, эсвэл устгахад зорилго нь оршдоггүй байв. Тэд зөвхөн ямар нэгэн бүлгэмд хамааралтайг тогтоосны дараа баривчлан саатуулж, зөвтгөх ба суллан явуулах шийдвэр олонтой тааралдана.

 Нөгөө таамаг нь шулам ба буруу номтонгуудыг дотоод дайсны дүр болгон ашиглаж, Пап Ламын байр суурь улам бататгах явдал байсан гэж үздэг. Үүнд хамгийн түрүүнд бодлого нь еврейчүүд ба хамуутай хүмүүсийг мөрддөг байсан юм. 11-р зуунд гэхэд, Германд еврейчүүдэд зориулсан тусгайрласан анхны хорооллууд бий болсон- мөн Испанид үй олноор еврейчүүдийг устгах хөдөлгөөн үүсэж байсан. 1179 онд Францад хамуу туссан ба ижил хүйстний эсрэг хууль зарлиг бууж, 12-р зууны сүүл гэхэд бүх еврейчүүдийг хөөн зайлуулж байсан.

Удалгүй үй олноор хамуутсан хүмүүсийг үй олноор устгаж эхэлсэн. Гэвч шулмыг дарах өвчин хараахан эхлээгүй байсан цаг- энэ бол тэр цагийн ухамсрыг харуулж буй юм.

 Мөн психоанализын үүднээс хийсэн тайлбар байдаг- түүхч Жюль Мишлэ 1929 онд "Эмэгтэй ба шулам" гарчигтай ном хэвлэснээр, одоо хүртэл феминист хөдөлгөөнд чухал нөлөө үзүүлсэн. Гэвч зөвхөн эмэгтэй хүнийг шулам байсан гэж бодох бас нэг эндүүрэл болно. Учир нь шийтгэл хүлээсэн этгээдүүдийн 1/3 нь эрэгтэйчүүд байсан бөгөөд, хэргийг мэдүүлсэн гэрчээр эмэгтэйчүүд уригдаж байсан.

 Мөн хамгийн сонирхолтой нэгэн таамаг нь нийтийн психоз буюу солиорол нь байгалийн гамшгаас үүдэлтэй гэгддэг. Үүний дунд: тахал, өлсгөлөн, дайн, мөн байн байн түүхий усанд үүсдэг хордолт ба гэдэс ходоодны өвчин тархмал байсан тул,  хүмүүсийг буруу номтны буюу шулмын ид шидэнд итгэхэд хүргэсэн гэж үздэг. Гэвч уг таамаг зөвхөн зарим хэсэгт л таардаг- шүүх хурлын сунжралт ба бичиг баримтыг нарийн хөтөлдөг байсан нь эсрэгийг нотолдог. Мөн психоз буюу сэтгэл санааны өвчинтэй нь эрдэмтэд ба шүүхчид байсан нь харагдана: тамлах хооронд хэргийг хүлээсэн мэдүүлэг ихэвчлэн шүүхчийн өөрийн сонсмоор байсан зүйлс ба буруу номтны өөрийнх нь төсөөлөл байдаг.

 
Гэвч хамгийн бодитой ба суурьтай таамаг нь шулам буг чөтгөр олох заавал, шулам мөрдөхийг уриалсан ном байсан гэж үздэг. Уг заавар нь Библийн Хуучин Гэрээний Египтээс гарсан хэсгийн 22:18-д бичсэнээр "Ид шидтэнгүүдийг амьд бүү үлдээ" гэсэн байдаг дээр тулгуурласан байдаг. Доминикан лам Якоб Шпренглерын ба Хайнрихь Инситорисын хамт зохиосон алдартай "Шулмын лантуу" гэгч ном ихээхэн үүрэг гүйцтгэсэн. Уг номыг 1487 онд Ромын Пап Лам 8-р Инноцент зарлигаар олноор хувилуулж, Европ даяар тархсан.

 

Уг ном 200 жилийн турш 29 удаа засагдан хэвлэгдэж, шулам илрүүлэх ба шулам шүүх гарын авлага болжээ. 16-аас 18 зууны хооронд утга агуулгаар нэг олон ном гарсан- үүний дунд Жан Бодены "Demonomania", Якоб 1-р Стюарт вангийн  "Demonolatria", мөн адил гарчигтай Николя Ремигийн бүтээл. Уг номын гол утга нь дотоод зөрчилдөөн ба хар дарсан зүүднийх нь үзэгдэл байсан. Уг бүтээлийн үүднээс харвал, уншигчдын дунд чөтгөрийн зарц шулмын дүр улам тодорсоор байв.

 

Шулмын дүр

 Европчуудын хувьд шулмын дүр (мөн монгол уншигч нарт) нэгэн царай муутай, зөнөг авгай төсөөлөгддөг. Заримдаа үсээ задгай тавьсан царайлаг эмэгтэй байдаг. Хөгшин эмэгтэй нь заавал үс нь арзайсан, шүдгүй, хар муур, эсвэл аалз ба бусад жижиг амьтан тэжээдэг гэж төсөөлдөг. Муу ёрын хүчээр тэр өөрийн хөршөө харааж, ажлыг нь сүйтгэдэг. Мөн муу ёрын тан чанаж, янз бүрийн амьтан жигүүртэн болж хувирч, ган зуд буулгадаг, сард нэг удаа шүүрээ унаж чөтгөрийн цуглаанд морддог.

 

Энэ нь европчуудын аман зохиол ба тэр цагийн зураач нарын бүтээл дээр тулгуурладаг байсан. Сэдэв нь ихэвчлэн адилхан байдаг: нүцгэн хүүхэн эмэгтэйчүүд чөтгөрийн номоо уншин, сэжиг хүрэм юмаа тогоондоо буцалган сууж байдаг.

Шулмын дүр ихэвчлэн эртний грек ба ромын домог дээр тулгуурладаг- зурган дээр ихэвчлэн Хуучин Гэрээний Лилит, эсвэл грекийн Диана, Цирцея, Медэя гэх мэт илт харагддаг. Мөн шулам өөрийн хүч чадлаа сүнсээ чөтгөрт худалдаж авдаг гэж үздэг байсан. Үүний тэмдэг нь өвдөлт мэдэрдэггүй нэгэн мэнгээр таньдаг гэж үздэг байсан тул, ихэнх буруутны мэдүүлэг нь "Чөтгөрийн мэнгэ" буюу тэр мэнгийг олж тогтоох дээр тулдаг байв.

Заримдаа шулмыг тогтоохын тулд усанд хүлж живүүлж үздэг байв. Живэхгүй хөвж байвал, чөтгөр тусалсанд тооцно. Мөн тамлалтанд тэвчээртэй, өөрийгөө илчилдэггүй нэгэн байвал, ер бусын чадлынх нь батлах баримт болдог байв.

Гэвч энгийн европын ардууд шулмыг бас нэг өөрөөр хардаг байв: шулам мөн гэсэн гүтгэлгэнд ихэвчлэн гоонь ганц бие, уур уцаартай, биений ямар нэгэн согогтой хүмүүс байв- эсвэл гэнэт баяжсан хүмүүс.

Тэд нартай ихэвчлэн сайн холбоотой байхыг хичээдэг байсан. Гэвч мал адгуус нь, эсвэл тариа ганд хатвал хүмүүсийг цусыг нь гартал мааждаг байв- улмаар муу ёрын хараал нь тайлагдана гэж итгэдэг байв. Гэвч ардуудыг ганц айлгадаг юм нь шулмын хор хөнөөл байв- maleficia.

 Энэ үзэгдэл нь католик шашинтнаас гадна, протестант шашинтангуудад мөн хамаатай байсан. Ихэвчлэн католик шашинтангууд хамаагүй тэвчээтэй ханддаг байсан: шулмын эсрэг эм тан, сахиус худалдаж, христийн шашнаас өмнө байсан итгэл үнэмшлийг өөртөө шингээж, ашигтаа нийцүүлж чадсан. Мөн католикууд буруу номын төлөө буюу ид шид хэрэглэдэг байсны төлөө биш, чөтгөртөй хийсэн тохиролцооны төлөө ихэвчлэн хүмүүсийг шатаадаг байв.

Гэвч протестантууд католикуудаас хэрцгий хандаж байсан.

 

Тэр цагт Оросын Хаан 1-р Петр шулмын хэрэг их явагддаг байсан бол, шинэ Хааны зарлигаар мэдүүлэг өгсөн хүмүүсийг тэр дор нь шийтгэж, улмаар шулмын солиорол Орост дарагдсан.

 Реформаци эхэлж, улмаар Европ 30 жилийн дайны тамд унахад,  шулмын шүүх хэрэг шинэ оргил төвшинд гарсан. Франц улс шулмын улсын шүүхэд хандуулсан анхны орон болсон (1390 он)

Үй олноор шулмын ан хийж эхэлсэн цаг бол 16-р зуун. 1580-1620 он хүртэл оргил цэгтээ хүрсэн. 17-р зууны дунд гэхэд Парисын парламент шулмын хэргийг авч хэлцэхээ больсон хэрнээ, 18-р зууны хувьсгал хүртэл шулмын түүдэг ассаар байв.

Шулмын ангийн гол төв нь Герман байв- уг ангийн улмаар олон арван мянган хүн амиа алдсан. Хамгийн сүүлийн шулам Швейцарт 1782 онд шатсан.

 

Түүхэн сургамж

 Ихэнх хүмүүс өөртөө тохиолддог болгоныг зүгээр нэг болсон гэж үздэггүй. Хүн болсныг ойлгохын тулд, янз бүрийн нууцлаг нууцлаг бус нөлөө бүгдийг хайж эхэлдэг. Хүн бүдэрч унаад, хамраа гэмтээлээ гэж бодье. Яагаад би? Яагаад өнөөдөр, яагаад? Би их зантай байсны шинж үү? гэж бодож тунгааж эхэлнэ.

Энэ бүгд тухайн нийгмийн соёлын нөлөө ба хувийн хүмүүжлийн төвшин ихийг харуулна: хүүхэд уурандаа өөрийг нь гэмтээсэн эдийг цохиж, хиппи астралын тохироо өөр болж гэж үзнэ. Харин Чомбо лам Хялар Хатныг хамаг хэрэгт буруутай гэж тооцно.

Мөн шулмын шүүх хэрэг яагаад дууссаныг хэлэх бэрх. Үүнд олон үйл явдлын нийлбэр үйлчилсэн байх- Хүний гамшигт өөр хэн нэгний оролцоо, эсвэл муу санаа, элдэв хараал байдаг гэдэгт итгэх нь дэлхий даяар тархмал үзэгдэл- африкийн ширэнгээс монголын тал хүртэл. Гэвч Сартрын хэлснээр: "Там- бид өөрсдийн дотор" гэдэг нь яалтачгүй үнэн гэмээр. Тамыг хүн өөр өөртөө бий болгон зохиодог.

Мөн шулмын шүүх хэрэг яагаад тэгж гэнэт буурч дууссаныг хэлэх бэрх. Үүнд олон үйл явдлын нийлбэр үйлчилсэн байх- үүнд мөн мэдээж гүтгэгчдийн энгийн атаархал, хорсол, занал маш үүрэг гүйцэтгэж байсан. Мөн муу ёрын сүнсийг зайлуулахаас гадна нийгмийн цогц байдал буюу нэгэн сүрэг гэдгээ ухааруулахын тулд ямар нэгэн дайсны дүр, довтлох бай хэрэгтэй болж байсан.

 

Ямар нэгэн төрийн байгууллага нийгмийн суртахуун, нийгмийн аж байдлыг харж ажиглан, буруутныг шийтгэх суртахуунгүй цагт энэ байдал даамжирдаг. Нөгөө талаас харж үзвэл, нийгмийн хил хязгаар мөн нийгмийн дотоод амар амгалан үүсдэг. Бүх юм хоёр талтай: Антропологчид уг үлгэр ба хийсвэр сураг тарсныг нэгэн золгүй явдал ба шүүхийн алдаа ч гэж тайлбарладаг. Үүнд мэдээж тэр цагийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзлээс ихээхэн шалтгаална.

 Идеологийн зөрчилдөөн

 Шулмын ангийн цагт дээд зиндаа мөн ихээхэн оролцож байсан. Үүнд хүмүүжил ба тэр цагын суртахуун ихээхэн үүрэг гүйцэтгэсэн- зураг, ном ба хүн төрөлхтний дайсны дүрийн мөн лам хуврагууд ихээхэн тэр дүр зургийг харуулах гээд.

Үүний улмаас, чөтгөр шуламс дарах чин эрмэлзэлтэй олон залуучууд гарч ирсэн.

 Дараах алхам нь: Энгийн ардуудын төсөөлөлд шулам гэдэг өөр хоорондоо ямар ч холбоогүй байсан бол, сэхээтнүүдийн дунд бодлын гинжин хэлхээ нь дараахаар явдаг байв: Шуламс- нийгмийн дайсан. Нийгмийн дайсан бол- өөр хоорондоо холбоотой нууц бүлгэм ба чөтгөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлж буй холбоо.

Үүний улмаас шуламс гэдгийг одооны дүр зургаар харуулбал зөгнөлт киноны харь гаригийн элчидтэй харьцуулж болно.

 

 Чөтгөрийн цуглаанд мордох, нисэх, хүний сүнсийг худалдан авдаг сатаны зуучдын энэ дүр тамлагчдын толгойн дахь дүр зургууд амилдаг мэт болдог байв- учир нь хэргээ хүлээн зөвшөөрдөг байсан хүмүүс энэ үзэгдлийг бататгахаас гарцаагүй байдалд орсон байв. Цаазлах явц нь шийдвэр гүйцэтгэгч ба тойрон зогссон хүмүүсийн хувьд хүний үхэл биш, харин ертөнцийг нэгэн дайснаас аварсан мэт үздэг байв.

 Хамгийн түрүүнд энэ үзэл баримтал тосгон, эсвэл өөр нэгэн хаалттай бичил нийгэмд үүсдэг байсан- мөн шүүх цагдаагийн байгууллагууд шулмын хэрэгт анхаарал хандуулснаар, энгийн ардуудын хувьд дургүй хөршөөсөө цэвэрхэн салах, эд баялгийг нь булаах боломж олддог байв. Улмаар шулмын ан өөр төвшинд гарч байсан: ард олон өөрсдөө шулмыг шийтгэн шатаахын оронд, олны дунд хов жив тарааж, цагдаагийн байгууллагуудад хов захиа бичдэг болов. Одоо цагт бичиг үсэг хагас тайлагдсан хүний захиа уншаад, түүхчид шоконд ордог- жишээ нь Салем хотноо 1692 онд чөтгөрийн мөргөл үйлдсэн хүний 4 настай охиныг 9 сараар Бостоны шоронд хорьж байжээ.

 Мөн элит буюу сэхээтний давхарга үүнд номны зурж үзүүлсэн чөтгөрийг амилуулахад галанд тос цутгасан. Энэ бол сэхээтний давхарга ба ард түмний үзэл бодол хоорондоо бүрэн нийцэж байсны ховор тохиолдол юм.

Үүнд Мэттью Хоппкинсыг дурьдахгүй байхын арга үгүй. Энэ хүн зүүн Английн жентэльмен юм- цагтаа их боловсролтой, ном судар их уншдаг хүн байсан. Мөн 1645 онд гэрийнх нь ойролцоо цуглардаг тариачин бүсгүйчүүдийг шулам гэж шийдэж, өөрийгөө шулам таньж харах чадвартай гэж тунхагласан.

 Гэвч хөдөөний амьдрал ямар байдаг- хэвээрээ үргэлжилсээр байв: талхны хөрөнгө гашилж, мах мууддаг байв. Үүнд Хопкинсд цорын ганц хариу байдаг байсан: шулам. Улмаар тухайн нутагт 300 жилийн турш нийт 250 хүн шулмын хэргээр шатаасан бол, Хопкинсын зүтгэлээр зөвхөн 1645 онд 200 нь шатсан байна.

Хопкинс зөвхөн шашны нөлөөнд үүнийг хийж байсан гэж хэлэх мөн бэрх байдаг- учир нь тосгоны оршин суугчид түүнд шулмыг зайлуулан тонилгосонд их хэмжээний мөнгө өгдөг байжээ. Жилийн дараа Хопкинс сүрьеэгээр нас барж, түүний үхэлд шулам буруутгагдан, 14 сарын турш шулмын ан идэвхжин буурсан.

  

Уг хэрэг Европ даяар их шуугиан тарьсан. Гэвч хариу олдохгүй хэвээр байв: яаж шулмыг зөв таних, тамлуулах хүн нь шулам мөн эсэхийг сайтар байцаах нь бодитой үр дүн өгөх эсэх тодорхойгүй хэвээр байв. Олонхын бодлоор шулмын ан Гэгээрлийн дараа зогссон гэж үздэг. Гэвч тэр цагт эрдэмтэн мэргэд мөн адил шидийн ном судалж, улмаар эрх дархтай болохыг зорьдог байв. Буруу ном уншсан хэргээр нэргүй олон захын худалдаачин эмэгтэйчүүд, мөн их сургуулийн профессорууд шатаж байсан.

Фридрих фон Шпее 1631 онд "Шулмын ангийн тухай" ном гаргаснаар шулмыг агнах галзуурлыг эрс шүүмжилжээ. Тэрээр тамлалтыг зогсоосноор шулам өөрөө алга болно гэж бичсэн байдаг. Мөн Балтазар Бэккер, английн протестант шашинтан "Ид шидийн ертөнц" нэртэй ном гаргаснаар, шашин нэгт ахан дүүсээ тамлалт ашиглахаас татгалзахыг уриалжээ. Пруссын хуульч ба гүн ухаантан Кристиан Томазиус "Муу ёрын гэмийн тухай богино сэдэв" хэмээх нэртэй ном 1704 онд гаргаснаар Фридрих 1р хаан шулмын хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, 18-р зууны дунд гэхэд Герман даяар шулмын түүдэг унтарсан юм.

 Төгсгөлд нь нийгмийн дүр зураг: шулмын дүрд анхандаа сул дорой, хамуу туссан, мөн нийгмийн эмзэг бүлэгт хамаарагддаг ядуу зарц эмэгтэй бүсгүйчүүд байсан бол, шулмын солиорол эхэлсэн цагт нийгмийн байр суурь, нас хүйс үл харгалзан түүдэгт хаядаг болов: Их бага сургуулийн багш профессорууд, ариун явдлын хатагтай нар, лам нар, эрх ямбатны нялх хүүхэд, бүр заримдаа шүүхчдийн гэр бүлийнхэн өртдөг байв.

 Удалгүй шүүхчид өөрсдөө шулмын хэргийг авч хэлцхээ больж, аяндаа сэхээтний тойрогт шулмын үлгэрийг ярих моодноос гарч, доог болгодог болов. Мөн нийгмийн хангалт ба анагаах ухаан сайжирч, сэтгэл судлалын салбар хөгжиж эхлэв: чөтгөрт эзэмдүүлсэн шулам ба шулмын ангууч нарыг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэдэг болов.

Мөн хотын үйлдвэрийн салбар хөжгснөөр, тосгон бага хотуудаар нийгмийн тэнцвэргүй байдал хэвэнд оров. Томоохон хотуудаар, хүн ам өссөнөөр хөгжлийн өөр усргал эхлэв: хүмүүс бодгаль үзэлтэй болж, үзэл бодлын тусгаар тогтнолоо эрхэмлэх болов.

 19-р зуунд уг түүхэн хуудас мартагдсан. Гэвч 20-р зууны дунд түүхчид уг үзэгдлийг "шинээр" нээсэн юм. Удалгүй барууны соёлд Шулмын ан гэдэг үг хэрэглээнд баттай суурьшиж, жишээ нь Нацист Германы еврейчүүдийн эсрэг барьдаг бодлого, МакКартигийн зохион байгуулсан коммунистүүдийн эрэл, мөн жишээлбэл 2-р Дэлхийн дайны өмнөх Монголд "японы тагнуул", эсвэл одооны АНУ-ийн Иракт үй олноор хөнөөх зэвсэг хайж байсны жишээг хэлдэг болсон.

 Уг үзэл баримтлал ба айдсыг элитын давхарга бий болгож, ямар нэгэн үл үзэгдэх, үл тэмтрэгдэх, хор хүсэх дайсны дүр зураг бүтээдэг- улмаар ард түмэн айдаст автагдан, хийх юмтай болдог. Удалгүй ард түмэн өөрөө сөнөөлтийн гай гамшгийг ойлгон зогсоодог, эсвэл Нацист Германы тохиолдолд шиг ямар нэгэн гадны хүч зогсоодог.

 Уг үзэгдэл ихэвчлэн эдийн засгийн нуралт, эсвэл төрийн идеологи солигдох үед бий болдог нь ажиглагдсан.

18:20 - 2010-07-20 - Сэтгэгдэл бичих

http://warrior.blogmn.net/34009/domgiin-tuhai.html

AmonRa - 21:40 - 2010-07-29

hilar hatnii domgiig n unshiimsan?

Зочин - 20:00 - 2010-07-29

Манай Монголд иймэрхүү үйлдэл өргөнөөр болж байсан болов уу, мэдэхгүй байна. Өнөөх Хялар хатны л домог санаанд ороод байдаг- гэвч тэр нь 1870-80 аад онд болж байсан.
Харин өмнө нь? Бөөгийн үзлийг шарын шажин шахан гаргахдаа, орон зайгаа амар амгалан гаргаагүй л байж таараа.

AmonRa - 13:30 - 2010-07-21

Дундад зуунд монголд бөө нар залуу охид энэ тэрээр тайлга тахидаг байсныг нь Алтан хан болиулсан гэсэн гэж уншсан.  Бөө нар бас хэрэндээ л манаргадаг байсан гэсэн. Чөтгөр, шулмасын тухай ойлголт нь сүнс гүйдэл буюу хийсвэр байдлаар явж ирсэн байх. Гэхдээ нэг сонин юм байдаг нь хараал хийхийг хориглодог байсан гэсэн.  Энэ нь нүүдлийн хэв маягтай нь холбоотой байх. Мал нь үхэхэд чөтгөр шулам, амьд хүнтэй холбохоос илүү лус савдагын хилэгнэл, эсхүл газрын гарц, ган, зудтай холбож үздэг байсных биз.

dadido - 22:21 - 2010-07-20

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax