जगन्नाथ |
Эхлэл кануны тухайУнтахын өмнө өчигдөр Эхлэл нэртэй кино үзэв.Эхлэл нэртэй киног Кристофер Нолан гэж залуу авсан байх юм- өнгөрсөн удаа Нолан онц сайн киногоор баярлуулсан билээ. Яагаав, нөгөө резинэн чихтэй залуугийн тухай. Миний бодлоор маш сайн кино- талийгаач Хит Лэжер бараг л кино домог болж үлдсэн. Ум мани падми хум. Бэтментэй киног бусдын юу хүсээд байгааг авч харгалзалгүй, иргэн Нолан өөрийн харж байгаагаар хийсэн юм- зөвхөн өөрийн дураар, өөрийн хүссэнээр. Улмаар мастер хүний авьяас билэг харагдаад байгаа юм- зураач хүн зургаа яаж зурах нь өөрт нь ойлгомжтой болохоор. Энэ учраас Бэтмэн нь тэр чигээрээ том тарган бонус болсон. Эхлэлийн үйл явдал нь нэг иймэрхүү: олны танил Лэнни ДиКаприо хүнд гарын тагнуул ба үйлдвэрлэлийн нууцын хулгай хийж идэх хоолоо олдог хүн байх нь. Унтаж буй, юу ч мэдээгүй иргэдийн тархинд шурган орж, зүүдэнд нь баахан гоё юм мэдэж аваад, цааш нь тэр нууцыг нь өрсөлдөгчдөд нь үнэтэйгээр зардаг юм байна. Зүүдэнд нэвтрэх үйл явц техникийн хувьд амаргүй, ээдрээтэй байх гэнэ: нууцтай хүнийг унтуулах, зүүд дотор байшин барилга бий болгодог, мөн зүүдэн дотор чигээ олж чаддаг мэргэжилтнүүд гээд. Удалгүй манай залуу маш амаргүй даалгавар авна: энэ удаад баян захиалагч нь нууцлаг нууцыг мэдэж авахын оронд, эсрэгээр: өөрийн мэдээллээ хүний тархинд суулган оруулахыг сонирхоно. Улмаар хүний тархинд оруулсан мэдээлэл нь сэтгэлгээг нь өөрчилж, захиалагчийн хувийн эрх ашиг хамгаалах юм байна. Гэвч даалгавар нь нэгт: онолын хувьд биелэгдэшгүй, хоёрт: захиалагч зүүдэнд нэвтрэх технологитой танил, бас иймэрхүү ажиллагаатай тэмцэх туршлагтай нэгэн болж таарна. ДиКаприо зүүдэнд бизнесменийг өгөөш болгон нааш цааш чирээд, эрүүл ухаантай ба амьд гарах боломжгүй мухарт чирнэ. Захиалагчийн хамт олон араас нь. Нийтдээ бол уран сайхны Матрикс кинотой төстэй. Гэвч хийсэн нь, бас зохион байгуулалт нь хамаагүй сайн санагдлаа. Киноны зохиолыг Нолан өөрөө бичсэн- бичсэнээр нь харвал пианарын бүрээ үлээж бөмбөр нүдэх хэрэгтэй. Бүх юм нь хоорондоо холбоотой боловч, яг юу болоод байгааг ойлгох бэрх. Гэвч баахан дэмий яриа биш, харин онц сонирхолтой санагдлаа. Би лав могойд ховсдуулсан туулай шиг чимээгүй үзэж суулаа. Маш итгэл үнэмшилтэйгээр Лэнни ДиКаприо тоглосон байх юм, бас Рок'Н'Ролла киноны Царайлаг Боб, Майкл Кэйн, Кэн Ватанабэ, бүр хөгширсөн Том Бэрэнжер! Хагас нүцгэн царайлаг залуучууд биш, харин жинхэнэ ажлаа мэддэг мэргэжилтнүүдийг тоглож байх юм. Ер нь кинонд муу дүр байгаагүй гэдэг нь надад сонин санагдсан. Ихэвчлэн ДиКаприо өөр өөртөөгөө тулалдаад байх юм- гэвч Жокерын хажууд, мань эрийн тоглосон хулгайчийн сэтгэл зүйн проблем нь нэг л биш, сонирхол бага татах юм. Гэлээ ч уг кино нь их өвөрмөц боловч, бага сага ноо бий... Үйл явдал сонин санагдлаа- зарим нь зүгээр, зарим нь яахав дээ л. Миний бодлоор зүүдийг Жэннифер Лопесын тоглосон "Тор" нэртэй кино хамаагүй сайн харуулсан юм шиг санагддаг- зүүд гэдэг ихэвчлэн хачирхалтай байдаг. Ихэвчлэн бас аймшигтай байдаг. Гэвч энэ кинонд энгийн хагас автомат зэвсэг барьсан хамт олон нааш цааш гүйх юм. Одооны технологийн төвшинд киног зөвхөн памперс углан байж үзэх болов уу гэж бодтол- бас биш юмаа. Гэхдээ бодоод байх нь: АЙМАКС-д үзэх хэрэгтэй юм байна. Ер нь заавал үзээрэй! Ер нь ДиКаприо Ленинтэй яасан төстөй болсон юм бэ? Ажигласан хүн байна уу? 15:13 - 2010-07-22 - Сэтгэгдэл бичихНадад зүүд арай л биш санагдсан- нэг дутагдал гэхэд хаашаа ч юм... үнэхээр сонирхол татахаар, автан үзэхээр кану болох нь болсон байна лээ...дүрслэл энэ тэр бол аймар. Өчигдөр IMAX-д үзсэн. Сайн кану :) harin olon hunees ene kinonii tuhai duullaa odoo uzehees kekek shuumjlegchdees avj boloh onoog hangalttai bitii hel duurgfeed iluu gargaad 10-s 11g avsan gechihvuu хаха нээрээ Ленинтэй адилхан юм байшүү. |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |