जगन्नाथ

Гүндалай бодлоо хуваалцаж байна

Монголын хөгжилд юу дутаж байгаа бэ? Ажил лав хангалттай байгаа- гэвч амжилттай байхад нэг л юм дутаад байдаг.
Чадварлаг зохион байгуулагчид дутаад уу, эсвэл өндөр төвшний мэргэжлийн дундаж эгнээ юу? Залуучуудын мэргэжлийн төвшнийг дээшлүүлж, үйлдвэрлэлийн стандарт дээшлүүлэх үү, эсвэл орон нутгийн цахилгаанжуулалт явуулж, үндэсний үйлдвэрлэлийн монополи тогтоох уу?

Нөхөр Гүндалай тархиараа нэг дүлтэл, бэлэн хариулт тэр дороо толгойноос нь зухуйв:

-Казиногийн тухай хууль өргөн баригдлаа. Таны хувьд энэхүү хуулийг эсэргүүцэж байх шиг харагдсан?
-Би Монголд казино байгаасай л гэж боддог. Гэхдээ ка...

14:10 - 2010-09-24

Талх ба наадгай. Дорно ба Өрнө зүг

Бичсэн Бодошрол
Panem et circenses! (Талх ба наадгай!)
(Мунхаг ромын иргэдийг эрхшээлд барих төрийнх нь бодлого)

Одооны хүн гэдэг, олон юмаараа сонирхолтой. Ихэвчлэн нэг юманд туйлширдгаараа сонирхолтой: жишээ нь нэгийг хөгжүүлээд, бусдыг орхигдуулдаг. Жишээ нь эдийн засаг. Юм бүтээж, эсвэл ажил хийвэл зөвхөн мөнгөний төлөө. Эсвэл мөнгийг зөвхөн ашиглах биш, эзэмшихийн тулд хураадаг. Баяжиж л байвал, эрүүл мэндээрээ хохирч, газар шороогоо зарсан ч яахав, хүүхдээ хогын саванд орхисон ч яахав. Хоол идвэл заавал цадтал, архи уувал заавал тасартал. Нийтлэл бичвэл заавал муулсан, сайнаар бичвэл заавал нялуурдаг. Зур...

15:31 - 2010-09-23

Сургамжтай үлгэр

Нэгэн хүн шөнө дунд гэрийнх нь гадаа хүн зодолдож, хэрэлдэж байхыг сонсож гэнэ. Гайхаад, юу болсныг харахаар гадаа гарч гэнэ. Харамсалтай нь гэрийн эзэн гадаа нь хулгайч нар цуглаж, хоорондоо хулгайлсан эд зүйлсээ хуваалцахдаа хэрэлдэж байсныг тэр даанч мэдээгүй юмсанж. Дөнгөж асуутал, хулгайч нар хоорондоо:
-Би чамд энэ хүний дээлийг өгье! гэжээ.
-За, тохирлоо! гэж нөгөө хулгайч нь хариулаад, гэрийн эзний дээлийг тайлж, нүцгэн үлдээж зугтаж гэнэ.
Гэрийн эзэн гэртээ орж ирэн, эхнэрээ тэврэн хэвтэж гэнэ. Эхнэр нь нойрмог дуугаар:
-Яасан, юун хэрүүл байсан бэ? гэж асууж гэнэ.
-Аан, миний л дээли...

17:46 - 2010-09-22

Хялбархан юмны тухай

Бичсэн Бодошрол
Маш хялбархан юм болгон хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү байдаг. Хялбар юм болгон хялбар шинж чанартаа үнэн, зөв, шударгын хэв шинж агуулж байдаг болоод тэр үү. Бичигдээгүй хууль- энэ хуулийг үгүйсгэж чадсан хүн түүхэнд ер байгаагүй. Гэвч, Франклины 13 зарчмыг хүмүүс их хэцүү, хувийн эрх чөлөө алдагддаг, эсвэл дэмий мөрөөдөл гэж байхыг уншиж хардаг юм байна. Гайхалтай санагдлаа- бичигдээгүй хуулийн баталгаа болж таарав уу.

21-р зуунд хүн өөр өөрийгөө нээж, өөрийнхөө ухамсрыг хөгжүүлэх боломж асар ихээр нээгдэж, өмнө нь бэлэн байгаа. "Ид, унш, сэтгэ, хөгж, бүтээ". Үүнд л хамгийн том проблем оршдог. ...

15:15 - 2010-09-21

Хятад орны тухай нэг үлгэр

Эрт урьд цагт нэгэн монгол залуу Хятад нутгаар аялахдаа, замаараа хятадын нэгэн үйлдвэр сонжиж гэнэ. Тэр үйлдвэрийг сонжоод ирээч гэж өөр нэг найз нь захисан байсан юм. Хоёр европ хүнтэй хамт тэр газар очлоо- "Захиалга өгнө, ханиндаа хамт явъя" гэжээ. Очоод, хувцасны загварын зураг дарж өгөөд, буцах юмсанж. Хялбархан ажил, 3 өдөр үргэлжилнэ. Сайн эргэлдвэл, 2 өдөр. Чанар шалгалт гэж нэг юм бий дээ- европчууд их айхтар, зүгээр нэг хийж чадна гэсэн хүнд ажлаа даатгахгүй, чанар шалгадаг зарчимтай.

Биднийг суулгаад, түр хүлээгээрэй гэж байх юм. Ажлын байр бололтой.
Ажлын байр нь их сонин байх юм г...

14:05 - 2010-09-20

Ялагдагчдын хохь!

Саддам Хуссейнээс болж зовж зүдэрсэн хөөрхий америк иргэд 400 сая ногоон янчаан Иракын талаас авах юм байна. Америкийн газрын тос Монголын нутаг дэвсгэр дээр олдохгүй байх гэж найдаж сууя.

Iraq has agreed to pay $400 million to American citizens who say they were tortured or traumatized by Saddam Hussein’s regime after he invaded Kuwait in 1990

22:55 - 2010-09-17

Үлгэрийн тухай

Бичсэн Бодошрол
Сонирхож судалсан хүн бүр ажигласан байх. Үлгэр гэж хоёр хуваагддагийг. Эхнийх нь ардын үлгэр, хоёрт зохиомол үлгэр буюу дэмийрэл. Энэ дэмийрэл гээд байгаа юмсад бүр гоё нэр хайрласан байгаа: "уран зохиол" гэж.

Ардын үлгэр бол ард түмний олон зуун жилийн турш хуримталсан туршлага, эрдэм мэдлэг агуулагдаж байдаг. Үүнийг мөн ард түмний сэтгэлгээний онцлог, сэтгэл зүрх, хамгийн нандин хүсэл тэмүүллийн илэрхийлэл гэж хэлж болно. Мөн тухайн нийгмийн хуримталсан шударга ба шударга бус гэсэн ойлголтын кодыг дотроо тээж явдаг.
Харин бусад нь буюу зохиомол үлгэр ихэвчлэн дэмийрэл байдаг. Өөрийнхөө дэми...

19:17 - 2010-09-17

Өмнөд Хөрш сайхан мэдээллээр хуваалцаж байна

БНХАУ улсад хүүхэд олон байх ёстой гэж тооцжээ. Ийнхүү "Нэг гэр бүл- нэг хүүхэд" гэx төрийнx нь барьсан чиг өөрчлөгдөх юм байх. Даяар маяар гэж манайхны даажигнан, нүүрс алтаа зарах хооронд, хятад хөрш хүүхдүүддээ Монгол, Оросын Сибирийг өөрийн нутаг гэж заадаг сургуулийн номоор хүмүүжүүлж эхэлжээ. Тэр эзлэгдсэн газар нутагт хэн, ямар үндэстэн амьдардаг хамаагүй- тэд угаасаа нийт боловсролын системд хамрагдсан байж таарна.

Цэргүүдээ бүгдийг нь хөдөөний хүүхнүүдэд тарааж өгч, хотын хүүхнүүд хөдөө гардаг цаг болжээ. Аборт мэтийн үзэгдлийг халж хаях нь ойлгомжтой.

http://www.usatoday.com/news/wor...

17:44 - 2010-09-17

Их хотын үлгэр (Хэсгээс нь)

Их хотын үлгэр гэдэг зохиолоо дуусгалаа.

“… -Ямар муухай юм бэ, цаашид тэгээд яах бэ?

-Юу яах гэж... Яах ч арга байхгүй. Дуусаа. Төгсөө. Бидний хамаг шүүс сороод эхэлнэ. Хамаг шүүс нь сорогдож дууссаны дараа бид түүхийн хогт хаягдана. Өмнө чинь өлсгөлөн, олон арван жилийн боолын ажил хүлээж байгаа. Англи америк феодалууд тийм амархан явдаггүй юм. Тэд чинь бүгд солиотой. Чи англи хэлтэй болохоор, чамайг боолоо болгож мэднэ. Бээжин хав шиг өвөр дээр нь суугаад, чамд хоолны үлдэгдэл хаяа үлдэнэ байх. Англи хүн гэдэг чинь цэргийн хуаран шиг асрамжийн газар өсгөж, адгийн шаар болгодог юм- эцэг эх нь...

17:29 - 2010-09-17

Өөрсдийгөө бритүүд хэмээн нэрлэдэг хүмүүсийн тухай нэмэлт

Нийтлэг шинж чанарыг нь өмнө бичсэн. Энэ хэсэгтээ ажиглалтын анализ заавал бичих хэрэгтэй гэж бодогдоод болдоггүй. Өөрөөр хэлбэл, хүлээн авсан мэдээллийг, мөн түүхэн эс сурвалжуудыг хооронд нь харьцуулах юм. Аль болгон сайн ба муу гэж туйлширч харуулахын оронд, уншигч танд энэ орны тухай өөрийн бодол бий болгоход оршино.

 1. Ирландын Тусгаар тогтнолын Арми буюу IRA олон арвын жилийн өмнөх шиг идэвхтэй байхаа больсон. Идэвхгүй биш- удирдагчид нь тэмцлээ шинэ төвшинд гаргасан юм.

Мэдэхгүй хүмүүст: ИРА бол Хамаг Ирландын арлыг Английн дарангуйллаас чөлөөлөх хөдөлгөөн юм. Нэг хэсэг (ойролц...

19:43 - 2010-09-16

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo