जगन्नाथ

Өөрсдийгөө бритүүд хэмээн нэрлэдэг хүмүүсийн тухай нэмэлт

Нийтлэг шинж чанарыг нь өмнө бичсэн. Энэ хэсэгтээ ажиглалтын анализ заавал бичих хэрэгтэй гэж бодогдоод болдоггүй. Өөрөөр хэлбэл, хүлээн авсан мэдээллийг, мөн түүхэн эс сурвалжуудыг хооронд нь харьцуулах юм. Аль болгон сайн ба муу гэж туйлширч харуулахын оронд, уншигч танд энэ орны тухай өөрийн бодол бий болгоход оршино.

 1. Ирландын Тусгаар тогтнолын Арми буюу IRA олон арвын жилийн өмнөх шиг идэвхтэй байхаа больсон. Идэвхгүй биш- удирдагчид нь тэмцлээ шинэ төвшинд гаргасан юм.

Мэдэхгүй хүмүүст: ИРА бол Хамаг Ирландын арлыг Английн дарангуйллаас чөлөөлөх хөдөлгөөн юм. Нэг хэсэг (ойролцоогоор 30-аад жилийн өмнө) уг байгууллага олон мянган тэмцэгчтэй байсан юм- маш сайн бэлтгэгдсэн, ихэвчлэн хотын нөхцөлд тэмцэл явуулах бэлтгэлтэй партизанууд. Тэмцэх арга нь ихэвчлэн мин, тэслэх бөмбөгөөр хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг байсан.

 Үүнд католик ба протестант номлолыг шүтдэг хүмүүсийн ялгааг хэлэх хэрэгтэй байх. Гэвч гадныханд энэ зөрчилдөөн нь ихэвчлэн хамаагүй байдаг- гэхдээ ирланд хүн= католик, англи хүн= протестант урсгалын хүн гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.

 Ирландын арал хоёр хэсэгт хуваагдсан байдаг: нэг хэсэг нь Нэгдсэн Хаан Улсын захиргаан дор, нөгөө хэсэг нь Тусгаар тогтносон Ирланд Улс юм. Өнгөрсөн зууны эхэнд том юм болж байсан- их буу, орон гэр сөнөөх, английн цэргийн хүч оруулсан мэт, их гоё гурилдсан юм болж байсан. Үүнээс өмнө Ирландын арал бараг 1000 жилийн турш англичуудын дарангуйлал дор байсан.

 Үүнд их сонирхолтой хоёр деталь бий: Нэгдсэн Хаант Улс тэр тусгаар тогтнолыг ер тоодоггүй, мөн хүлээн зөвшөөрөх бүү хэл: Дотоодын Хэсэг буюу Domestic Area гэж нэрлдэг. Бараг л өөрийн нутаг, дотоод нутаг гэж бас орчуулж болно. Нэг нэгнээ өмөөрөх сэтгэл маш сайн- хэдэн хорлон сүйтгэгчид нь Өмнөд Америкаас ирсэн түүх байдаг. 

 2. Хойд Ирланд өөрийн мөнгөн тэмдэгт хэвлэдэг, тэрийгээ Хойд Ирландын фунт гэж нэрлэдэг. Тэр тэмдэгтийг Нэгдсэн Хаант Улсын нутаг дэвсгэр дээр хүлээн зөвшөөрөгддөг. Гэвч ямар нэгэн газар тэр мөнгөөр тооцоо хийх гэж оролдвол, их удаан, чирэгдэлтэй байдаг. Мөн тэр цаасыг нь 1:1 харьцаатай английн паундаар сольдог. Шотландад мөн өөрийн мөнгөн тэмдэгт бий- тэрийг нь шотланд паунд гэж нэрлэгддэг. Гэвч энэ тэмдэгт бол чөлөөт арилжаатай валют биш, харин үндэстний мөнгөн тэмдэгт гэгддэг учир гадаадад ямар ч эрэлт хэрэгцээгүй.

 Католик ба протестантуудын ялгааны тухай:

Одоогийн байдлаар тэд нэг нэгэнтэйгээ хэл амаа ололцоод амьдарч байгаа. гэвч зарим мэдээллийн сувгаар ИРА-г ярагчнаар, англичуудыг номхон хонь болгож харуулдаг. Гэвч бараг эсрэгээрээ байдаг гэж хэлэхэд буруутах юмгүй.

Бэлфаст хотноо жагсаал цуглаан болдог- гэвч тэд нэг нэгнийгээ эв нэгдэлтэй хэмээн харуулж буй хэрэг юм.

Хаяа зодоон болно. Гэхдээ гадныханд энэ зөрчилдөөн нь хамаагүй гэж нутгийнх нь иргэд заавал хэлдэг. Гэвч өөр хоорондоо ярихдаа, нэг нэгнийхээ ямар үзэлтэйг тэр дор нь шууд мэдээд авчдаг- ямар аргаар юм, бүү мэд.

 ИРА яагаад Нэгдсэн Хаант улсын гудамж дэлбэлхээ огцом больсны учир нь их сонин. Мэдээж хэрэг тэд тэмцлээ огцом орхиж, төмс ногоо тарьж эхлээгүй. Тэд өөрсдийн үйлдвэрлэгч буюу хууль бусаар архи нэрдэг үйлдвэрүүдийг халхалдаг болсон юм. Ирландад маш өндөр архины татвартай учир энэ бизнес маш их орлогтой. Тэр учраас тариачид нь буудай төмсөөр архи нэрдэг. 70% төмсний спирт гэж нэг аймар юм бий.

Хуучны соц нийгэмтэй их төстэй- архи хаа газар бараг л хориотой. Гэвч арал нь жижиг учраас, хэн хаана архи нэрж байгаагаа бүгд мэддэг. Зарим нь хууль бус бүтээгдэхүүнээ дэлгүүрийн лангуун дээр маш хямдхан үнээр зарж байх жишээтэй. Амтын хувьд нэрмэл виски нь фирмийн вискинээс илүү сайн санагдсан. Ирландууд маш их уудаг.

Тэр учраас бизнес нь хагас үйлдвэрлжсэн маягаар явдаг.

 Ирландын хүн ам нь ойролцоогоор 4 сая- гэвч архинаас гадна тэд хууль бусаар шатахуун зардаг. Уншигч гайхна_ төмс буудайнаас өөр баялггү итэд ямар шатахуун зардаг билээ гэж.

Ирланд улс өөрийн тариачиддаа шатахууны үнэ доош нь буулгасан юм- үүгээр фермерүүд нь тэр дороо сэргэлэнтэж, зах зээлийн үнээс арай жаахан доор зардаг болжээ. Бүр том том колонктой, энэ тэнд. Энэ бизнесийн орлогыг ИРА хамдаг.

 Үүнд ирландууд өөрсдөө сайн удирлага хэрэгтэй гэж үздэгээс гадна, өөрсдөө английн татварын албатай орооцолдохыг хүсдэггүй. Энэ учраас м-16, эсвэл ак74 барьсан том том ИРА-ийн залуучууд харагдана. Тэд хамаг хууль бус наймааг нь халхалж, ажил хэргийг нь гүйцэтгэдэг. Мөн фермерүүд өөрсдөө Зөв юманд мөнгө өгч байна гэдэгт бүрэн итгэлтэй.

Энэ тэнд бөмбөг тавьж, суманд өртөж байхын оронд эндээ сайхан мөнгө хийж болдог хойно. Тэд муу байлддаггүй: англи ба ирландын байлдагчдын алдагдал нь 3:1 байсан.

Кельтын Бар буюу эдийн засгийн өсөлт нэг иймэрхүү учиртай.

 3. Англичуудын нийгэм.

Англичуудын нийгэм бол дотроо эрс тэс ялгаатай. Нэгт: нийгмийн давхаргаараа ялгаатай, хоёрт боловсрол. Аль алинаар өөр хоорондоо маш их ялгаа үүсгэдэг. Нийгэм нь маш нарийн тогтолцоотой- англичууд ч тэрийгээ их сайн ойлгодог. Жишээ татаад, дүр зургийг нь харуулья гэвэл... Нохойны үйлдвэртэй харьцуулж болох юм. Төрөл бүрийн үйлдэр бий- бие авч явах байдал, зан араншин гэх мэт. Мөн тусгай үүлдрийн ноход шиг тэд ажлаа бүрэн автомажсан хэлбэрээр хийдэг. Тэр үйлдэл нь тухайн иргэний нийгэмдээ эзэлдэг байр суурь ба хүмүүжлээс хамаатай.

 Их сонирхолтой: ихэнх мэргэжилтэнгүүд нь асуудлыг маш амархан шийддэг- мөн бүрэн автомажсан байдалтайгаар. Зарим шийдэж байгаа асуудлыг манайхан лав сар орчим толгойгоо гашилгах байсан байх. Бас зөвхөн манайд биш байх.

Эсвэл хэдэн зэвсэггүй хэдхэн цагдаа 100 орчим хөл бөмбөгийн согтуу хорхойтнуудын цуглааныг тарааж байх жишээтэй. Эсвэл уул шиг овоорсон цаасыг хэдхэн цагийн дотор эргүүлээд, хэрэгтэй газарт нь тараасан байх жишээтэй.

Мэдээж хэрэг нийгмийн шавхруу, хулгайч, ажилгүйчүүд зөндөө бий.

 Гэвч хамгийн амархан нүдэнд тусдаг англи хүний шинж чанар бол оочирлон зогсох чадвар. Англид гайхалтай сайхан оочир бий- хэн нь ч дайрахгүй, хэн нь ч нэг нэгнээ түлхэхгүй. Яаж ийгээд, хэн нь сүүлийнх нь бэ гэдгээ тодорхойлоод ойлгуулчдаг.

Нийгэм судлаач Кэйт Фокс энэ учраас "Нэг англи хүн өөр өөртэйгээ оочирлон зогсож чадна" гэж бичсэн байдаг.

 Жишээ болгож харуулбал: Супермаркетын оочир ихэдлээ. Нэг касс дүүрсэн учир, нөгөө касс нь ажиллагаанд орлоо. Энэ тохиолдолд англи хүн яах бэ? Манайд хүмүүс бүгд нээгдсэн касс уруу зүтгэнэ. Германд оочирын эцсээс нэг нэгээр оочирлон зогсоно.

 Харин англи хүн оочирын дэс дараагаар чөлөөтэй касс уруу очно. Энэ бүгд их марзан, сонирхолтой, соёлтой хэмээн харагдаж мэднэ. ГЭВЧ.

Тэд өөрөөр чадахгүй. Кэйт Фокс өөрөө оочироо эвдэж чадаагүй гэлцдэг. Эрдэм шинжилгээний ажлын төлөө хүртэл. Согтуу байсан ч чадаагүй.

 Цааш нь ажиглавал, тэд өөр өөрсдийн үүлдрээ (нийгмийн давхаргаа) хольдоггүй. Үгүй бол, юу нь мэдэгдэхгүй сонин юм болно гэлцдэг. Нэг нийгмийн давхаргаас нөгөө нийгмийн давхрага уруу шилжин үсэрч хэн нь ч чадахгүй. Үе үеэр залгамжлан дамжуулж, нэг нэг шатаар дээш ахидаг. Үүнд мөнгө ямар ч нэмэргүй.

 Жишээ татаж үзвэл: алтан гинжэн оосортой бээжин хавыг, алтан гинжгүй ч, жинхэнэ хоньчин нохойтой харьцуулахтай адил.

Энэ учраас болдoo-ганаа нар баярхаж, мөнгө цацсан ч- тэд золбин нохой хэмээн Англид үзэгдэнэ. Мөн элитын цалин маш бага байдаг- Черчилль хүртэл өөрийн байрны мөнгөө төлж чадахгүй байсан учир, түүнд зориулж тусгай сан байгуулж байсан түүхтэй. Манайхны 20 жилээр төлөөд дуусахгүй цаг зүүсэн албан тушаалтныг бодвол, хамаагүй дор.

 Нохойны үйлдвэрт маш ихээр хаягдмал бүтээгдэхүүн бий болдог. Тэр хог хаягдал нь нийгмийн давхарагт хамаарагддаггүй учир, нийгмийн ёроолд тунадаг. Тэрхүү нийгмийнхээ тундасыг тэд дүүжлүүрээр цэвэрлэдэг байжээ. 18-р зуунаас хойш, тэд 200 гаруй гэмт хэргийн төлөө дээд хэмжээ өгдөг байж. Үүнд 12 настай хүүхдийг, насанд хүрсэн гэж тооцдог байж. Үүний тухай Чарлз Диккенсийн бүтээлүүдэд маш сайхан дэлгэн харуулсан байдаг.

Нохойг гаднах төрх байдал, зан араншнаар нь таньж болно. Гэвч хүнийг нь бол хэлээр таньдаг. Нийгэмд эзлэх байр суурийг 100% баталгаатайгаар харуулдаг хэрэгслэл бол хэл. Анх харахад хэнийг нь хэн гэхэд их бэрх. Гэвч англи хэлэнд ойролцоогоор маш их аялга бий- аялга нь тодорхой газар нутгийн харьяалал биш, нийгмийн байр суурийг нь харуулдаг. Тусгай элит сургууль байдаг- тэнд тусгай үг хэллэг, ярих хэв маяг, бие авч явахыг заадаг. Кэмбриж ба Оксфордын тухай ярилтгүй. Элитийн сургуулиуд нь маш хэрцгий- нэг хүүхдийг тойрч олон аниа нар бөгс арчаад байлгүй, хатуу зан чанартай эрэгтэй багш нар хичээл заадаг. Ер нь эрчүүд нь сургуулийн бага насаа санах их дургүй.

Гэхдээ нэг танил маань, түүнийг хүүхэд байхад нь багш нар буруу ярьсны төлөө шийтгэж, зангианаас нь барьж чирж байсан гэж ярьдаг. Одоо түүнийг харвал, дотор нь их эрч хүч, хатуужил ажиглагддаг.

Энэ бол элитийн сургууль. Харин ердийн сургуульд бол, монголтой ялгаагүй- багш нар нь хүүхдүүддээ мэдлэг өгдөггүй. Ер нь хамаагүй- дүн ч тавихгүй бага ангид. Тэр бага ангид нь Пиноккиогийн тухай үлгэр уншиж өгнө. Дараа нь гэнэт шалгалт авч, хүүхэд тэр үлгэрийг анхаарал тавилгүй өнгөрөөж, шалгалтанд унах юм бол их сургуулийн тухай шууд мартаж болно. Энэ учраас эцэг эхчүүд гамбир болсон ч, хүүхдээ элит сургуульд оруулахыг хичээдэг.

Нийтээр ажиглахад, аниа нар нь маш аймар царайтай.
Хүүхэд их бага гаргадаг. Бас архи их уудаг нь харагдсан. Гэвч нэг юм тэднийг барьдаг. Юу тэднийг барьдгийг би мэдэхгүй.
Зарим ажилчдыг нь ажиглавал, толгой нь маш их гэмтэлтэй байдаг- гэвч ажлаа яс тас хийнэ. Ажил дууссаны дараа толгойны гэмтэл нь илэрч, маш сонин болж хувирна.

Эдийн засгийнх нь тухай.

Надад их сонирхолтой сэдэв. Холоос эхлэвэл дээр байх...
Олон жилийн өмнө Британи Гүрэн Дэлхийн хамгийн баян улсуудыг дээрэмдэж тоносон. Ойролцоогоор 200 жил тэр улс гүрнүүдийг саасны улмаар, Энэтхэг мэтийн орнуудыг туйлын ядууралд оруулсны дараа явцгаасан. Мөн бусад европчуудтай нийлж, Наполеоныг цохисны дараа түүний хойд Африк ба Европ даяар дээрэмдэж тоносон бүгдийг нь өөрсдөө халаасалсан. Бодоод үзвэл, алтаар бүрсэн жорлонтой баймаар.
Тэр их хөрөнгө мөнгө хаашаа орсныг ойлгоход бэрх- байшин халаалт, халуун ус байнга тасалдана. Гэтэл өвөл нь +5°, зун ь +20°. Энэ өвөл мэдээ үзэж байтал, цас орсны улмаас хагас Британи арал бүрэн зогссон.
Бас энэ сайтыг харвал, их сонирхолтой. Дотоод үйлдвэрлэл маш муу хөгжсөн байх юм- ямар учраас, яагаад гэдгийг одоохондоо ойлгохгүй байна.

Нэг талаас бодвол, их сэргэлэн шимэгчид бололтой. Нийгэм нь тэр тал уруу чиглэгдсэн бөгөөд, бусдын хөрөнгөөр амьдрахыг хичээдэг юм байна. Хөрөнгөө маш нарийнаар, буюу зөвхөн хүрэлцэх төдий зарцуулдаг бололтой. Германы дэд бүтэцтэй харьцуулж, Францтай харьцуулбал, нийт Европын холбоонд оруулж буй хувь нэмэр маш бага. Төгсгөл болгоод нэмэх юм гэвэл: Германыг нураах бодлого (цэрэг татлаг болиулах, үндэсний төмөр замын хувьчлал гэх мэт) бас тийм ч хурдан хэрэгжихгүй- гэхдээ ямарваа нэгэн байдлаар ойртоод байгаа бололтой. Английн нийгмийг хэн нь удирдаад байгаа нь ойлгомжгүй, гэвч нийгмийг эрхшээлд барих, тусгай үүлдэр гаргаж байгаа нь надад одоохондоо бас тодорхойгүй байна. Гэхдээ энэ бол сонирхогчийн тэмдэглэл гэдгийг бас харгалзан үзээрэй.

19:43 - 2010-09-16 - Сэтгэгдэл бичих

бүгд л сонирхолтой байна даа.

dadido - 20:45 - 2010-09-17

Герман нь сонирхолтой байна өө....

Хүслийнжигүүр - 16:32 - 2010-09-17

Тийм, их харгис. Тэгж л байж соёл иргэншлээ 2 мянган жил барин тогтож, бусад орнуудад өөрийн үзэл бодол, амьдрах хэв маягаа суулгаж байна шүү дээ.

AmonRa - 15:47 - 2010-09-17

ter gargaj bgaa arga n nadad bol mair hargis sanagdsan gehdee tegj bj hugjsun bh l daa

dao - 15:43 - 2010-09-17

@Дао: Баруунд хувь хүний нийгэмд оруулдаг хувь нэмэр асар их- үгүй бол нийгмээс гажууд гээд, шууд өрсөлдөөнөөс шахагддышд... Сонин юм их бий, энд.

AmonRa - 15:04 - 2010-09-17

@Жигүүр: дараагийн удаа Германы тухай бичих үү, Францыг уу?
Францыг харамсалтай нь бас өнгөцxөн харсан- гэхдээ тариачдыг харсан. Аан германыг бол их сайн судалсан байгаа

AmonRa - 15:00 - 2010-09-17

за ажиглаад бай. дүгнээд бай андаа.

Хүслийнжигүүр - 12:53 - 2010-09-17

аливаа үйлдлийг автоматжсан байдлаар хийдэг. энэ бол миний хэдхэн хонохдоо германаас анзаарсан зүйл. тэд яагаад ингэж хийж байна гэдэгт анхаарал огтоос хандуулахгүй. үр дүнг бас гайхагүй учир нь тэд мэдэж байдаг. гэхдээ тэр мэдэж байгаа үр дүнд хүрэхийн тулд хийх үйлдэл нь цаанаасаа өгөгдцөн байдаг. түүнээс гажвал өөрөөр байх гэж бодвол шоронд сууна нийгмээсээ гадуурхагдна бүхий л европод ийм байдаг байх гэж бодсон.

гэхдээ хүнээс сонсон төдийгөөр дүгнэж ойлгоход их бэрх санагдсан. оросын баруун зүүн хэсгүүдийн ялгааг хүмүүсийн байдлыг хараад анх их гайхаж байсан дараа нь улам баруун тийшлэх тусам их л гайхах бололтой гэж бодсондоо

dao - 10:55 - 2010-09-17

Сайхан мэдээлэл байна.

Чойрын Хүү - 20:27 - 2010-09-16

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax