जगन्नाथ |
Их Британи Улсын тухайЭнэ бол миний Их Британи Улсын тухай хийсэн тэмдэглэлийн эхний хэсэг нь юм. Ер нь энэ улсын тухай хэд хэд хувааж гаргахаас өөр арга алга. Тэмдэглэлээ цаг тулснаас болж, гарт таарсан дэвтэрт бичиж үлдээсний гай нь одоо гарч ирж байгаа юм. Гэхдээ бичээд болоод байна гэж үзвэл, сэтгэгдэл үлдээгээрэй андаа, тэгвэл чадлынхаа хэрээр бөмбөгдөөд байя.Энэхүү тэмдэглэл маань миний л харсан Англи улс- ямар нэгэн алдаа дутагдал гаргасан бол, байх хэрэг. Тэгээд бичээд, өөрийн харснаа хэлэлцвэл их зүгээр- андуудад ч бас харь хүний яаж аж суудаг талаар нарийвчилбал их сонин байх болно гэдэгт итгэлтэй байна. Миний маш богино хугацаанд ажиглаж авсан Англи бол: 1. Хүмүүс нь ажил хөдөлмөртөө маш хариуцлагатай, дээд зэргийн үр өгөөжтэй ажиллахыг хичээдэг. "Манайд нүүдэлчин соёл, тэднийд суурин иргэншил" гэдэг яриа домог маш их дуулддаг. Өөрийгөө хуурах нэг сайхан боломж. Гэвч ажил хөдөлмөртөө хандах тэдний хандлага нь суурин иргэншилтэй нь ер хамаагүй болно. Соёлтой нь холбоотой. Хамгийн том хүчин нөлөө нь тэдний өөрсдийн хэн болохоо сайн мэддэг, хэн болж хүмүүжиж, мөн өөрсдийгөө хүндэтгэдэгтээ оршдог. Юманд эмх цэгцтэй хандах, арчаатай байх нь хувь хүнээс эхсүүлэн, нийгэм дээр нь тусан харагддаг. Англичуудтай ажиллах надад их сайхан санагдсан: залуучууд нь юмыг түргэн өлгөж авдаг, баашилж бүтэхгүй юманд хүүхэн шиг уйлдаггүй. Мөн хүмүүжилтэй нь холбоотой бололтой. Илүү ажиллаж, юмыг дуусгах хэрэгтэй байна гэвэл, шөнө дөлөөр дуусгахад бэлэн байдаг. Манайхан шиг сул хэвтсэн болгоныг авахыг тэд их сайнд үздэггүй, дотуур тамир ажиглагдсан. Мөн ажлаа үр өгөөжтэй байлгаж, улам сайжруулахын тулд үргэлж хэлэлцэж, дүгнэлтээ хийдэг- тэрийгээ ч шуурхай нэвтрүүлдэг. Британчууд дотроо эрс ялгаатай: Шотландууд, ирландууд ба англичууд гэж хуваагддаг. Болж өгвөл нэг нэгнийг нь хооронд нь хутгаж хөндөхгүй байвал зүгээр. Англи гэдэг үгэнд хамгийн эмзэг ханддаг нь ирландууд. Шотландууд маш хөдөлмөрч санагдсан, гэвч өөрийнх угсаа үндэс гэж яриа хөндөгдвөл баларна. Өөрийг нь болж өгвөл тойруу, тэр сэдвийг хөндөлгүй харьцвал зүгээр. Нэг нэгнээ ажил дээр шахах, эсвэл ажлын байранд нэг нэгэндээ хорлон сүйтгэх ажиллагаа маш ховор- дийлэнхдээ ажлаа хийж чадахгүй байгаа хүн шахуулж, дарамтлуулдаг- үүний учир шалтгааныг доор бичсэн байгаа. Ирландууд ер нь зальтай, ажлаас бултчих дуртай ард. Бас энэ тэнд сул хэвтсэн юманд их дуртай- чалчих, уух дуртай, хамтарч ажиллах амаргүй. Гэвч нэр төрөө бодоод эхэлбэл, их махруу бас зөрүүд. Англичууд нь ихэвчлэн ажлаа үр өгөөж, идэвхтэй байхыг эрмэлздэг. Бас бусдаа бодвол хамаагүй хэмнэлч. Гэвч тэр нь өөрсдийнх нь сул тал болж хувирдаг. Жишээ нь гэвэл: хэдэн шинэ барилга байхад, хэмнэлээ бодож, гадаа нь бохир цэвэр усны хоолойгоо зоосон байх жишээтэй. Ойрын олон жил хүйтрээгүй болоод тэр. Гэвч өнгөрсөн жил их хүйтэрч, тэр хоолой нь хөлдөж, бөөн юм болж байсан. Тийм байшинд амьдарч байсан нэг анд маань, их хүйтэн байсан гэж ярьж билээ. Өнөөх хоолой нь хөлдөөд. 2. Жентелмен хүний хэлсэн үг бол хад чулуу. Бас хүмүүжилтэй холбоотой. Нэгдсэн Хаант улсын хамгийн үнэтэй харилцааны нэгж бол итгэл. Мөнгө биш. Паспортаа мартаад гадуур гарах бол айлтгүй- цагдаад иргэн хүнээс бичиг баримт асуух ямар ч эрх байхгүй. Зарим нутгийн ард бичиг баримтгүй амьдралаа өнгрөөсөн байх жишээтэй. Итгэхэд бэрх, гэвч тийм гэх юм. Одоо цагт Хятадаас дутахгүй их камер, дуран хаа сайгүй зоож аюулгүйн байдал хурцатгасан боловч, харилцан итгэл нийгэмд нь давамгайлдаг. Үүнд өөрийгөө хуурч хэрэггүй- англичууд бол тэнэг биш. Хэн нэгэн жижигхэн юмаар хууран мэхэлбэл, маш хүнд үр дагавартай. Энэ бол нийгмийн өөрийгөө хамгаалах систем. Манайхан шиг жижиг юманд тэд өөрийн нүүрээ алдахгүй, мөн үнэнч шударга занг дээдэлдэг. Тэр учраас тэд нартай шударга байвал зүгээр. Ер нь дийлэнх европ орнуудад тийм байвал зүгээр. Улс төрчид нь бол өөр хэрэг. Үүнийг бас дутуу үнэлж болохгүй- тэр шударга занд хэт их итгэж болохгүй гэсэн үг. Үүнд өөр нэгэн нийгмийн өөрийгөө хамгаалах дүрэм хэрэглэгдэж эхэлнэ. Тэнэг хүнийг толгойг өндийлгэдэггүй систем: хэрэв чи өөрөө, өөрийн эрх ашгаа хамгаалахгүй бол "Яагаад миний цалин нэмэгдэхгүй, яагаад намайг шахаад халаад байна, баригдаагүй юмсан" гэж асуулт өөрийн эрхгүй гараад ирнэ. Манай зарим монголчууд англичуудын шударга занг гэнэн зан гэж мухраар ойлгож, ашиглахыг оролддог- гэвч англичууд тийм хүмүүсийг 90%-иар үг дуугүй ажлаас халдаг. Үүнд дэмий хоосон үг ярихгүй, үгнийхээ эзэн байх, жижиг юманд молигдох гэх үзэгдлийг нийгэмд нь үзэхгүй гэсэн үг. Үүнийг олон жил амьдарсан гадаадууд ч хараагүй, арчаагүй байдалд орчихсон байдаг. Нэгдүгээр дүрэм: Англичууд дийлэнхдээ шударга дүрмээр тоглодог. Хоёрдугаар дүрэм: Энэ бүх дүрмийг мэдэхгүй хүн байж болно. Гуравдугаар дүрэм: Санаатайгаар эсвэл санаагүй энэхүү дүрмийг зөрчвөл, тоглоомоос хасагдана. Тийм болохоор, хамт олон болгоны тэр тоглоомын дүрмийг нь сайтар мэдэж авч, цээжлэх хэрэгтэй болдог. Тэгээд тоглоомоос хасагдсан бол, өөрийн хожигдлоо хүлээн зөвшөөрөх- тоглоом даах гэж бий. Хожигдсон бол хожигдсон. Энэ бол сонирхолтой. Өшиглүүлдэг бөмбөгний ажил хэрэгтэй болбол, тэр тоглоомд оролцоод хэрэггүй л гэсэн үг. 3. Англичууд дийлэнхдээ бусад үндэстнээс өөрийгөө дээр гэж үздэггүй. Ажлаар л харагдана гэж үзэж, тэрийгээ үйлдлээр баталдаг. Тэр учраас үндэстний үзэл нь нийгмийн хурц тулгамдсан асуудлын тоонд ордоггүй. Пакистан, энэтхэг, польш, чех мэтийн их хүмүүс арал дээр ирж суурьшдаг. Автобус ч дэлбэлдэг сурагтай. Гэвч ховор. Манайд тэр суурьшсан олон үндэстнүүдийн 1/10 нь байвал, юу болохыг төсөөлөхөд бэрх. Гэвч тэд хоорондоо гайгүй байх юм. 4. Англид худлаа ярьж, хулгай хийж амьдрах боломж маш бага- яалтай ч ажиллах хэрэгтэй болдог. Нийгмийн хангамж маш бага тул, бэлэнчлэх сэтгэлгээ маш ховор үзэгдэл- үүгээр нийгмийнх нь хөдөлмөрөөр хооллодог шимэгчдийн тоо багасаж, ямарваа нэгэн ажилд заавал хамрагдсан байдаг. Улмаар гадаад иргэд дуртай дургүй англи соёлд нь шингэж уусдаг. 5. Англичууд соёлоор уусгах арга барил маш сайн эзэмшсэн ард түмэн юм. Тэнд дүүрэн негр, энэтхэг хүмүүс бий- гэвч бараг адил хэмжээгээр англи иргэншлийг тээж явдаг. Үүнд хэл нь хамаатай байж мэднэ, эсвэл засаглалын хэлбэр байж мэднэ. Гэвч Их Гүрний үзэл өөртөө бүгдийг шингээдэг. Баранд нь дүүрэн гадаадууд шаагалдан сууж байвал, Герман хүн жишээ нь их зэвүүцнэ. Харин англи пабд хэн нэгний хувийн орон зайнд нь довтлохгүй бол, ямар бол ямар хэлээрээ орилж дуулж болно. Гэвч хамаагүй эрх чөлөө гэж эндүүрч болохгүй. Нэг жишээ дурдъя: Зарим хар нөхдийг хооронд нь харьцуулбал- ирээд удаагүй байгаа нь соёлгүй, бүтэлгүй хүн байдаг- ажил ч ховор, харин олдвол бузар ажил л хийдэг. Ирээд хоёр гурван үеэр амьдарч байгаа хар иргэн нь цагаан арьстан шиг ярьж, соёлын төвшнөөр Их Британи дундаж иргэнээс ялгагдахгүй. 6. Шингээлт энэ тэр тийм байж. Гэвч хамгийн дээд албан тушаал, командын өндөрлөг мэдээж англи хүний гарт байдаг. Нэгэн энэтхэг тэрбүмтан бол энгийн л нэг энэтхэг гэж үзнэ. Эсвэл нэг орос тэрбүмтанг энгийн нэг орос гэж үзнэ. Гэвч гол ялгагдах юм нь- хамаг эд хөрөнгө нь англи банканд буюу хяналт дор байдаг юм. Тэд нарт бас нээг их өндийгөөд, хамаагүй их эрх чөлөө өгөөд байхгүй. Мэдээж хэрэг тэр тэрбүмтангүүд янз бүр болж оролдоно, гэвч эгэл англи иргэний нүдэнд тэр гадаад бол алиа салбадай мэт харагддаг: Тэрбүмтаны хөрөнгө нь аль банканд байдаг бэ? Тэр банк нь хаана байдаг бэ? Давраад байвал, банк мөнгийг нь хураачиж чадна. Банкийг нь хэн захирдаг бэ? Төрийн санхүүгийн алба. Төрийн санхүүгийн алба хэнд захирагддаг бэ? Харин Английг хэн захирдаг бэ? гээд, бүх юм ойлгомжтой болдог. Мэдээж хэрэг ямар нэгэн ган хайлуулах үйлдвэрт ажилладаг пакистан хүн Английг захирдаггүй. Иймд Англид үй олон нийгмийн давхарга бий болох нь харагдана. Бас тэр давхаргууд нь дотроо үй олон давхарга болж задардаг. Ер нь үүний тухай цаашид нь тодорхой бичнэ. Үргэлжлэл бий гэсэн үг. 15:19 - 2010-09-06 - Сэтгэгдэл бичихмөнгийг банк хураачихна гэсэн үг юм. жишээлбэл саяхан тунист эргэлт гарсан даа? эргэлт гарсны дараахан нь швейцарын банкнуудад бэн али удирдагчийн гэр бүл 1,8 тонн алт нууцаар дамжуулсан байсан. удалгүй бэн алигийн гэр бүл гэмт хэрэгтэн гэж европын холбоод тооцогдож, хөрөнгө нь битүүмжлэгдсэн. алт нь цаашаа английн банкуудад дамжуулагдаж, банкны сүлжээнд тэгээд үг сураггуй болно байх. Тэр банк хураана гэдгийг сайн ойсонгүй? Ямар нэг шалтаг зохиодог л гэсэн үг байх даа? @Гэрэл:
@Сонирхогч:
энэ талаар маш их мэдээлэл өгөөрэй. мөн хамгийн сонирхолтой газрыг хэлээд өгөөч @дадидо: зурагт бол зурагт. дүрс л хөдлөөд байдаг... Tsagiin saihand oros agaa nar manai diplomatuudad bolon turiin terguunuuded undesten buriin setgel zuin ontslogiin talaar hicheel zaadag baij, manai odoonii diplomatuud bolon turiin undurluguud zaalgadaggui baihoo, haa yavsan gazraa nuur ulailgaal yavdiiin, ter nuhduud ter hicheeliig zalgadagguimaa gehed yadaj ene bichleguudiig unshdag ch boloosoi, nileen nemer bolno doo... die or lie ....where DO OR DIE гэж үг англи гаралтайг хэлэхээ мартаж... Сайхан мэдээлэл байна шүү. Би мэдэхгүй зүйлээ өчнөөнөөр олж авлаа. Баярлалаа.
анд минь чамайг харин байгаа нутагтаа шингээд байна уу гүү юу гэж бодлоо Манай шуудангийн зохион байгуулалт бас мундаг юм шиг л санагдсан шд? Би нэг анддаа нутгаасаа юм захитал, Европ уруу 7 хоноод ороод ирсэн- ангаймаар. Энгийн шуудан шдэ, буухиа биш. |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |