जगन्नाथ

Их хотын үлгэр (Хэсгээс нь)

Их хотын үлгэр гэдэг зохиолоо дуусгалаа.

“… -Ямар муухай юм бэ, цаашид тэгээд яах бэ?

-Юу яах гэж... Яах ч арга байхгүй. Дуусаа. Төгсөө. Бидний хамаг шүүс сороод эхэлнэ. Хамаг шүүс нь сорогдож дууссаны дараа бид түүхийн хогт хаягдана. Өмнө чинь өлсгөлөн, олон арван жилийн боолын ажил хүлээж байгаа. Англи америк феодалууд тийм амархан явдаггүй юм. Тэд чинь бүгд солиотой. Чи англи хэлтэй болохоор, чамайг боолоо болгож мэднэ. Бээжин хав шиг өвөр дээр нь суугаад, чамд хоолны үлдэгдэл хаяа үлдэнэ байх. Англи хүн гэдэг чинь цэргийн хуаран шиг асрамжийн газар өсгөж, адгийн шаар болгодог юм- эцэг эх нь түүнийг цэргийн маягаар өсгөж бэлддэг юм. Хуарандаа хүчиндүүлээд, орыг нь зааж өгнө. Орондоо орохдоо тэр хөвгүүн дэрэн доороо алим нуугаад, гэрийн хувцсаа чемоданд хийнэ. Хөрш хүүхэд нь шинэковын алимыг нь идээд, дэрэн дээр нь баана.
Тэр бүгдийг давсан хүүхэд хэрцгий болж өснө. Тэгээд өшөө нэхэж эхэлнэ. Тэр учраас тэд тайвширдаггүй юм. Гэхдээ тэднийг хэн нэгэн хашраах л болно. Лондон дунд нэг том бөмбөг дэлбэрэхэд, Лондоноос нэг том нүх үлдэх байх... Хүсэж байгаа хүмүүс дэндүү их байгаа.

-Хүүхдүүд яах бэ? Боол болно гэж үү?

-Та хүүгээ аварч чадахгүй, шууд мартсан нь дээр. Хамгийн түрүүнд ухаантайг нь устгадаг юм. 50 жилийн дараа Монголыг бичиг үсэг мэддэггүй донгио амьтан захирах болно. 100-гаад жилийн дараа дунд боловсролтой хүнийг дээрээс томилно. Түүнийг манайхан бишрэн шүтэж, чаргаар гулгахдаа унахгүй байгааг нь харуулдаг кино үзүүлж шагшин магтуулах болно.

-Хятадууд яах уу, тэд чинь зүгээр бас хараад суухгүй биз дээ... Тэд нарт сонирхол бий.

-Хятадууд юу гэж? Тэднийг хэсэгтээ баясгаж, ажил олгоод байх болно. Харин англичууд тэд нарт ажил олгохоо болиод эхэлбэл, хятадууд өөр хоорондоо алалцаад эхэлнэ. Шударга нь дээр гээд, одоохон хятад уруу зугтаж болно. Гоё захиа найруулаад, тэд нараас уучлалт гуйж байна гэж хэлж болно. Эсвэл охин төрүүлж, англи хэл заалга. Англичууд чинь сэхүүн зантай, охидыг өршөөж мэднэ. Ухааныг угаасаа эрчүүд өвлөдөг болохоор ч тэр байж мэднэ. Охидод хүү битгий төрүүл гэж хэл. Хүү тэдний нэг нь болж хүмүүжнэ.

Батка гайхсан янзтай ярилцагчаа ажиглаж байв. Сарны гэрэл тустал, ярилцагчийн нүд дотогшоогоо гүн хонхойн орж, гавал толгойтой байв. Батаа айсандаа сандлын бариулыг чанга гээч атган, амаа хөдөлгөх гавлыг нүдээ бүлтийлгэн ширтэв.”

17:29 - 2010-09-17 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax