जगन्नाथ

Талх ба наадгай. Дорно ба Өрнө зүг

Бичсэн: Бодошрол
Panem et circenses! (Талх ба наадгай!)
(Мунхаг ромын иргэдийг эрхшээлд барих төрийнх нь бодлого)

Одооны хүн гэдэг, олон юмаараа сонирхолтой. Ихэвчлэн нэг юманд туйлширдгаараа сонирхолтой: жишээ нь нэгийг хөгжүүлээд, бусдыг орхигдуулдаг. Жишээ нь эдийн засаг. Юм бүтээж, эсвэл ажил хийвэл зөвхөн мөнгөний төлөө. Эсвэл мөнгийг зөвхөн ашиглах биш, эзэмшихийн тулд хураадаг. Баяжиж л байвал, эрүүл мэндээрээ хохирч, газар шороогоо зарсан ч яахав, хүүхдээ хогын саванд орхисон ч яахав. Хоол идвэл заавал цадтал, архи уувал заавал тасартал. Нийтлэл бичвэл заавал муулсан, сайнаар бичвэл заавал нялуурдаг. Зураг зурвал заавал бөгс мээм, эсвэл өөрийгөө мөн бусдыг, нөхцөл байдлын зүгт чиглэсэн үзэн ядалт.

Хөгжсөн орнуудад галзуу солиотой хүмүүсийн тоо их байдаг. Хүн зовлон даадаг, жаргал даадаггүй. Жаргалтай болоод ирэхээрээ, Юмыг улам ихээр, улам шүүслэг, улам тод, улам өнгөлөг болгохыг хүсдэг.

Энэхүү үзэгдэл нь манай Монгол төдийгүй, дэлхий нийтэд дэлгэрсэн үзэгдэл. Уран бүтээлч, эсвэл Соёл гэдгийг эргэлдэх бөгс хошного, сэгсрэгдэх мээм гэдэг үзэгдэл тархсан байдаг. Сэтгэхүйд таарсан таараагүй, хувь хүний хөгжлийг дэмжиж байна уу, эсвэл ялзруулж байна уу- хамаагүй.
Гол нь нүүр дүүрэн мээм сэгсрэгдэж, дэлгэцээр дүүрэн бөгс эргэлдэж байх хэрэгтэй. Хагас нүцгэн анианууд амаа хөдөлгөн нааш цааш алхаад, янхан зардаг адгийн шаар шиг хувцалсан эрчүүд байвал- бүх юм жин тан.

Мөн соёл гэдэг, музейн ханан дээр өлгөөтэй зураг гэж төсөөлсөн байдаг. Ханан дээр зураг хадсан хүн ихэвчлэн соёлтой, лайтай ухаантай гэх мэт өөрийн хүрээндээ тооцогддог. Эсвэл маш их ном цуглуулж, сервантын шилийн цаана нуувал танхай орчуулагч болсон байх жишээтэй. Мөн адил соёлтой гэж тооцогддог.

Гэвч. Соёл гэдэг, тухайн хүний ард түмнийх нь үлгэр домог нь сэтгэлгээний онцлог, арга ухаан, түүний идеалууд буюу ард түмний хамгийн нууцлаг нандин хүсэл тэмүүлэл нь юм. Хэзээ ч зарагддаггүй. Бусдын өмч болох ёсгүй. Хайрлаж мэддэг бол, халдсан болгоныг үндсээр нь, нэрийг нь үлдээлгүй устгадаг. Мартагдах ёсгүй болохоор тэр, хойч үеийнхэн тухайн биосферт амьд үлдэх арга ухааныг мэдэж, бусдын барлаг болохгүй байх аргачлал байдаг.

Үлгэрээр дамжуулан хүмүүжсэн ард түмэн нь хир агуу гэдгийг нь түүхээс нь харж болдог. Ямарваа нэгэн ард түмний тухай мэдэж авмаар байвал, заавал үлгэр буюу ард түмний үлгэр жишээг нь эхэлж судалдаг.
Соёл гэдэг бол эцсийн эцэст, хүн маань өөрөө.

Өрнө зүгийн жор


Бүх юмны суурьт үлгэр байдаг. Соёл иргэншил гэдэг, хүн өөрөө л байдаг. Хүн нь ямар уу, соёл нь мөн адил тийм байдаг. Засаг ямар уу, хүн нь яг адилхан байдаг. Бүх юмны суурьт хуучны мэдлэг буюу үлгэр жишээ л байж байдаг. Үүнийг л соёл гэж байгаа. Соёл аюулд өртдөг тал бий- гадны нөлөөнд жишээ нь. Мээм бөгсөөр жишээ нь. Болхи тоглоом наадгай хөөж, завхарснаар өвчин тусах жишээтэй.

Энэ цагт эмч гэж нэг юм шаардагдаад эхэлдэг. Барууны соёлд эмч гэдэг, соёл иргэншлийн үзэл бодлынх нь дагуу өвчтөн шаардлагагүй- зөвхөн май, энэ эмийг уугаад, чи эдгэнэ гэдэг. Богино хугацаанд өвчтөн маань эдгээд, нийгмийн ач тусад зориулаад ажиллаад эхэлдэг. Өвчнөөс ангижирсан иргэн нийгмийн ач тусын төлөө  ажиллаж хөдөлмөрлөж эхэлснээр, өөрийн оршин тогтнолыг аюулгүй болгож, хойч үеэ амьдралын энэ хэв маягтаа дасган хүмүүжүүлдэг.

Хүн нь харин эдгэлгүй, олон жил зөвхөн өөрийгөө тордон эмчилж, хөдөлмөрлөх чадваргүй бол эртний цагт эмчид түүнийг эмчилгээгүй орхиж, хэрэгцээгүй амьдралыг аврахыг ч оролддоггүй байсан. Үүгээр хэрэгцээтэй, хэрэгцээгүй гэдэг хоёрын ялгаа гарч ирнэ- энэ бол барууны соёлын хэмжүүр. Хэрэгцээгүйг хаяж, хэрэгцээтэйг үлдээдэг. Мөн төр улсуудынх нь бодлог нь тийм.

Дорно зүгийн жор

Дорно зүгийн эмчилгээ, хүнээсээ нээг их ялгаагүй. Олон мянган жилийн тэмцлийн үр дүнд бий болсон, өөрийн сүргийн ухамсрыг цэвэр байлгах нарийн шинжлэх ухаан юм. Өөрийн гэсэн нэр томьёо, ухагдахуунтай.
Тэр ухагдахуун дунд хэрэгцээтэй хэрэгцээгүй хоёр мөн адил багтдаг. Гэвч хэрэгцээтэй сүргийн гишүүний эрүүл мэндийг, биеийг  эмчлэхийн оронд, эрүүл чигээр нь байлгахыг хичээдэг. Үүний нэг жишээ нь хятадын гимнастик. Тэр гимнастикаар дамжуулан, хүн өөр өөрийгөө хамгийн түрүүнд эрүүл байлгах, аврах ухаан сурдаг. Тэр ухааныг дагалгүй, өвддөг хүмүүс мөн адил бий. Энэ учраас тэд өвчин болгон ухамсраас нь эхэлдэг гэж үздэг.

Төрийн өвчин нь мөн адил- ухамсраас л үүдэлтэй.
Яагаад төр улс өвчин тусав?
Нэг хүний бохирдсон ухамсар бусдад халдсанаар өвдсөн гэж үзнэ. Тарxсан өвчнийг дарахдаа, өвчний эх үүсвэртэй өвчтөний арьсыг удаан хуулж орилуулан, бусдад харуулна. Дараа нь ангархай шархыг давсаар цацна- улам орилуулна. Хэрцгийдээ биш, харин ч хүнлэг зан чанартай болоод тэр. Нэг хүн ялзарвал, нийгэм ялзарч эхэлнэ. Нийгэм ялзарч эхэлбэл, цаана нь үй олноор хүмүүс хохирч эхлэнэ.

Энэ учраас бусдын ухамсрыг дархлаажуулах, ирээдүйд нийгмээ өвчнөөс сэргийлэхийн тулд, тэд ухамсартай нь ярьж байгаа хэрэг.  Бүх юм нэг хүнээс л эхэлдэг. Мөн өөрчлөлтийг хүссэн хүн, хамгийн түрүүнд өөрийгөө өөрчилдөг ухамсар суулгаж байгаа хэрэг.

Ялзарсан уу? Буудна. Хулгайлсан уу? Буудна. Архидсан уу? Ажлаас хална. Мэдээж хэрэг, олон хүмүүст таалагдахгүй- өөр өөрийгөө засах ажиллагаа. Дорны соёлд өөр өөрийгөө засаж эмчилж чадаагүй хүнийг, хариуцлага тооцон устгадаг юм. Энэ нь нийгмийн өмнө хамгийн том хүлээсэн хариуцлага юм. Үүгээр харагддаг- одоо цаг, нэг ёсондоо шалгуурын цэг болсон цаг. Хэн нь амжилт гаргаж, хэнийх нь зам илүү үр дүнтэй байна? гэж. Хэний хууль мөрдөгдөж, хэний иргэд дээдэстэйгээ учраа олоод, нэг нэгнээ дэмжээд байна?

Үүнд өрнө дорнодын хамгийн том ялгаа оршдог- гэвч юм болгонд туйлширч, шууд бүгдийг бууд гэсэн үг биш. Эсвэл өөрийн болгоноо хойш нь орхиж, хаяж, шууд барууныг дуурайх, эсвэл барууныг дуурайж байснаа шууд хятадыг дуурай гэсэн үг биш.
Энэ бол 21-р зуунд дутуу үнэлэгдэх ёсгүй их туршлага байгаа гэж хэлж байгаа юм.

Энэхүү туршлага нь, бидний л өв соёлд үлдсэн байгаа. Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад, төрөө зас гэдэг үгээр товчилсон байдаг.
Агуу юм болгон хялбар, хялбар юм болгон агуу.

15:31 - 2010-09-23 - Сэтгэгдэл бичих

Миний скүүл гэнэ үү... Тэр юу байдын.
Би урьд өмнө сонсож байгаагүй.

Нэг бол ухамсар хөгжинө, үгүй бол байхгүй болно- үүнд ямар ч сургууль диплом нэмэргүй. Их энгийн зүйл. Би нэг их толгойтойдоо ч үүнийг бичиж байгаам бишээ.

AmonRa - 16:57 - 2010-09-25

Үгүй ээ, хэрэгтэй. Удаан байж болох ч хэсэг хугацааны дараа AmonRa School-ийн залуус гараад ирэх ч юм бил үү? Одоо хүмүүс ийм зүйлийг нэг бол уурлаж бухимдсандаа өрөөсгөл, муйхраар дайрч шүүмжилдэг эсвэл зарим гайгүй нийтлэлчид байдаг ч арай төвөгтэй аргаар бичицгээдэг, тэр нь буруу ойлгогдоод байдаг. Сэтгэгдэл үлдээдэггүй ч энэ блогийг уншдаг олон залуус байгаа. Хүмүүс бие биедээ twitter, facebook, email-ээр дамжуулж байна. Юу юугаа ч мэдэхгүй байж ардчилал, хүний эрх гэдэг хүмүүст юу нь үнэт зүйл болохыг тайлбарлаж өгдөг болохоор нь ажилчиддаа хүртэл уншуулсан ч байна. /http://warrior.blogmn.net/36004/muu-uls-ornuud.html/ Авахыг нь аваад, хаяхыг нь хаяад, өөртөө зөвөөр тусгаад явахаас энэ нь их хэрэгтэй!

Зочин - 17:59 - 2010-09-24


Зөвлөгөөг чинь даанч хэн ч сонсохгүй.

Амон

Зассан: AmonRa хэзээ: 23.9.2010 17:48

Зочин - 16:22 - 2010-09-23

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax