जगन्नाथ

Хятад орны тухай нэг үлгэр

Эрт урьд цагт нэгэн монгол залуу Хятад нутгаар аялахдаа, замаараа хятадын нэгэн үйлдвэр сонжиж гэнэ. Тэр үйлдвэрийг сонжоод ирээч гэж өөр нэг найз нь захисан байсан юм. Хоёр европ хүнтэй хамт тэр газар очлоо- "Захиалга өгнө, ханиндаа хамт явъя" гэжээ. Очоод, хувцасны загварын зураг дарж өгөөд, буцах юмсанж. Хялбархан ажил, 3 өдөр үргэлжилнэ. Сайн эргэлдвэл, 2 өдөр. Чанар шалгалт гэж нэг юм бий дээ- европчууд их айхтар, зүгээр нэг хийж чадна гэсэн хүнд ажлаа даатгахгүй, чанар шалгадаг зарчимтай.

Биднийг суулгаад, түр хүлээгээрэй гэж байх юм. Ажлын байр бололтой.
Ажлын байр нь их сонин байх юм гэнэ- энэ тэнд бэлэн хоолны сав, халуун усны сав, шалаар дүүрэн хугархай савх, тасархай сонины цаас, энд тэнд нусаа хаях дуу чимээ. Өөрөөр хэлбэл бөөн ялзрал, моралын доголдол. Хятадуудыг арай өөрөөр төсөөлсөн юмсан гэж бодож эхлэв.

Хятадууд биднийг ирснийг нээг ч их тоосонгүй, арай ядан бараагаа харуулж байх юм гэнэ... Өөрсдийнх нь бүтээгдэхүүн биш бололтой, үгүй бол бөмбөлзөх байхсан гэж бас нэг бодлоо. Өнөөх бараагаа үзүүлдэг хэдэн хятадууд нь эхэндээ нэг овоо юм үзүүлж байснаа, эцэстээ бэлэн гоймонгоо идээд, хоорондоо шаагалдаж эхлэв. Юүгээ яриад байгаа нь ч ойлгомжгүй. Хөзөр тоглоод, эхэндээ дуугаа аялж байснаа, сүүлдээ чангаар дуулж эхэлж байх гэнэ. Хийхгүй юм тэд нарт алга- ажлаас л бусдыг. Эцэстээ гал халуун хамт олноороо нэг нэгнээ яаж хөзөр тоглож байхыг харан сууцгаав.

Гүнзийн сургаалаар өсөж бойжоогүй болохоор, тэдний юу яриад, юу хийгээд байгааг нь ойлгохгүй байв. Гэтэл 2 цаг өнгөрсний дараа, бүх юм хэвэндээ байв. Ер нь гадаадуудыг тоодог хүн алгаа... Гайхаж, нарийн бичиг дээр очлоо. Муухан англи хэлтэй байх юм гэнэ, нарийн бичиг нь. Арай ядан ойлголцож, барааны зургаа дармаар байна гэв.

Эмэгтэй ойлгосон бололтой, утсаар ярьж эхлэв. Баахан юм ярьснаа, надад харилцуур өгөв. Утасны цаанаас бага зэрэг аялгатай англи хэл сонсогдов. Удахгүй очно гэж байх юм. Түр хүлээгээрэй гэж байх юм.
Мөрөө хавчин хүлээлээ. Өөр ч яах билээ. Удалгүй маш энгийн хувцалсан хижээл насны нэгэн хятад нөхөр орж ирлээ. Хожимдсонд уучлал гуйв.

Хувцас нь шал энгийн, гутал ч бас. Нэрийг нь ч хэн гэдэг билээ дээ... Сайн санахгүй байна. Бай, Вай... Билүү? Хамаагүй, Бай өвөө гээд нэрлэчъе.
Мань эр бид нарыг дагаж өнөөх өрөөнд ортол, хөзөр тоглогчдын ааш нь сонирхолтой гээч өөрчлөгдөж байх юм гэнэ. Бай ах бид нартай маазран, цайгаар дайллаа. Ухаалаг, бас соёлтой хүн бололтой. Мань эрийн нүүр юугаар ч бусад хятадуудаас ялгагдахгүй- бөөрөнхий дугуй толгойтой, онигор, бие жижиг... Гэхдээ л.

Бараа үзүүлдэг хүмүүс нь тэр дороо хөдөлж эхэллээ. Дарж амжихаа болив. Түр сууж амс хийн, тамхи татав. Харин Бай ах нэг л биш шүү. Сонирхолтой санагдав: мань ахлагч болтой хүнтэй нь нээг их сүрхий очиж, найрсаг яриад эхлэх юм гэнэ. Одоо хамт дуулж эхлэх нь гэж бодтол, үгүй- харин ч эсрэгээр, бусад нь дуугаа хурааж, хамраа унжуулж байх юм гэнэ.

Бусадтайгаа ярихгүй байгаа нь надад их сонин санагдав. Ажил дууссаны дараа Бай өвөөгийн ажилчдын зүг шидэх харцыг замаас нь ажиглав.
Юу гэж ч дүрсэлмээр юм. Зарим андууд хавиргатай шөл тогоонд буцалж байхыг хардаг. Энгийн хоол болохоор, өлөн нүдээр биш, муухайгаар биш, эгдүүцэж биш. Харин сонирхсон маягтай, одоо идэх үү, хөрөхөөр нь идэх үү гэж эргэцүүлэн бодох хүйтэн харц.

Овоо хараанд нь буусан байгаа ажиглах мэргэн буудагч, мастерын гарт дахь хүйтэн илд- милд гэж баахан зүйрлэсэн үг байдаг даа. Яагаад ч юм тэр бодогдов.
Шөнө нь буудалд хэвтэхдээ, ямар сонин хүн бэ гэж бодож билээ. Яагаад бусдаасаа ялгаатай, бусдууд нь яагаад гуниглав гэж. Бодвол намынх нь хорооноос коммунизмын үүсгэн байгуулагчдын ёс суртахууны дүр төрхийн тухай тайлбарласан байх л даа.

Дараагийн өдөр нь иртэл, ахлах ажилтан нь биднийг маш сайхан угтаж авах юм гэнэ: чихэртэй байхуу цай, тамхиар дайлаад эхлэв. Бага сага асуулт тавиад, дэлгүүрээс энэ тэр авчрах уу? гэж асуух юм гэнэ.
-Үгүй үгүй, баярлалаа. Бүх юм зүгээр. Бид мистер Байг хүлээж байна.
Удалгүй Бай өвөө орж ирэв. Ажилчид нь гүйлдэж эхлэв. Ямар сүрхий гүйлдсэн гэж бодноо! Сүп сап, энд нэг- тэнд нэг юм дутаж байна уу? Шал нь хугархай савх, тасархай сонины цааснаас шидэт савааны тушаалаар шиг цэвэрхэн болсон байв.
Бай үнэхээр ажилчдаа бяцалж эхлэв. Зүгээр нэг бяцлаагүй- дуу шуу нь хадаагүй, хэнийг ч загнахгүй байх юм. Гэвч.

Мань эр ялзарсан гал халуун хамт олныг тэр дор нь хооронд нь хэрэлдүүлж, буталж, үй олноор нь сэтгэлийн дарамтанд оруулсан байв. 2 хоногийн дотор. Сүнз шиг л шуурхай ялалтыг байгуулж, ажилчдын тархийг зөвхөн ажил хөдөлмөрөөр цэнэглэсэн байв. Арга барил, ярих хэв маяг- мэдэхгүй ээ, энэ бол дөрөвдүгээр-тавдүгаар хэмжигдэхүүн байх- пиун пиун. Энд нэг байр солилт, тэнд нэг- шатар шиг хүмүүсээ өрөөд, нөгөөдүүл нь ажлыг нь яралзуулж эхэлж байх юм!

Тамхилах хооронд Бай өвөө бэлэн гоймонгоор бусдыг дайлж, за нааш ир нааш ир! гэв. Ажилчид эелдгээр татгалзан, ажлаа үргэлжлүүлж байх юм гэнэ. Бай өвөө тохуурхан, Надаас хоол голоод байгаа юм уу, гэж орилоод байгаа бололтой.

УПДАТЭ:
Нэг иймэрхүү Бай өвөө миний бодлоор, ойролцоогоор нэг түмэн дорой хятад хүнд хүрэлцдэг бололтой. Манайд бол хэдхэн ширхэг байхад хангалттай юм шиг байгаам. Гэхдээ Бай ахын аргыг сураад байх нэмэргүй болов уу гэж бодож байна- үүнд хүмүүжил, бас хувь хүнийх нь онцлог гэж бий.

14:05 - 2010-09-20 - Сэтгэгдэл бичих

hahaha

Dao: goyo onigoo bna, odoo l sonsjiino. Ineedtein neeree

Zurai (зочин) - 16:39 - 2010-09-23

@Дао: тийм байж мэднэ. Бөндгөр сайн ажилдаг нь гарцаагүй. Гэхдээ буруу ухамсраар.
өөрийгөө л чагнах хэрэгтэй. Өөрийн өвөг дээдэстэйгээ хүйн холбоо тогтоох.
Өөрийн байр сууриа олох. Чигээ мэдэх. Газар нутгаа хайрлах, хүнээ хайрлах. Түүхээ хайрлан хамгаалах, үлгэрээ ярих.
Лаг хялбархан мөртөө, хэрэгжүүлэх маш хэцүү. Гэхдээ боломжгүй биш.

Гол нь энэ бай мэтийн зохион байгуулдаг хүмүүсээ мэдэх хэрэгтэй. Тэр дээр суугаад, ажлын цагаа ч зохицуулж чадахгүй байгаа гарууд биш, харин яг малчин ухаантай хүн. Сүргийг нэг нэг хонины хэрэгцээгээр биш, асар холын бодолтой хүнийг хэлээд байна. тэр байхгүй бол, хүмүүжлээр бий болгох хэрэгтэй.
Энэ жишээнээс чи харсан даа- нэг л хувийн зохион байгуулалттай хүн олон нялцгай биетнийг яаж бүжиглүүлж байгааг?
Бидний туршлага шинэ цаг үед зохицож, өөрийн замаа олох л юм.

AmonRa - 15:57 - 2010-09-23

австричууд юмны аргыг их айхтар олсон байна- хэдхэн сая хүн амтай мөртөө, газар нутгынхаа эрх дархтай эзэн, өөрийн баас хогоо бусдын баялгаар сольж мэддэг, цовоо сэргэлэн, зальтай хүмүүс байна. Харин өөрийн баялгаа болохоор, хав дарчдаг.
Толгойгоо ажлуулаад байна энэ хүмүүс.

AmonRa - 15:50 - 2010-09-23

harin tiim,neg hoolond orchihood bairandaa irehedl olsoodch bgaa yum shig bdg,tiim hool iddeg mortloo mahchin bid naraas yrt naslana geech,yagad austriachyyd ewq gj?

Garin - 15:40 - 2010-09-23

ингэж ярихаар чинь мань нь чамайг ойлгохоо больчих юм. энэ ертөнцийг доргиогчийн код гэдэг үг чинь яг л монголчууд том толгойтой ийм учираас математиктаа сайн гэдэг үг шиг ойлгогдоод байхын.

dao - 15:19 - 2010-09-23

Бидний соёлд их хүчний түлхүүр далдлагдсан байдаг болохоор тэр. Өнөөх ертөнцийг доргиогчийн код энэ тэр... Өөрийгөө ялах ухаан гэжүүгаам.
Европууддээр ажигласан, бидний багахан энгийн нэг жишээг өгснөөр нүд нь оройдээр гарч байсан. Баялаг гэхээс юу гэхэв? Үүнийг зөв залж мэдэж байвал, алт ч хэрэггүй болоод ирнэ.

AmonRa - 14:59 - 2010-09-23

гэснээс мань энэ сэдэвтэй ямар ч холбоогүй байж мэдэх нэг юм ярих уу.

"монголчууд яасан ухаантай юм бээ бид яагаад ингэж бодсонгүй вээ" гэсэн хариулттай таарахдаа би "харин бид яагаад эдэн шиг ингэж амархан шийдчихэж чадахгүй үргэлж "яагаад" гээд байдын бол?" гэсэн асуултыг дотроо тавиад үздэг. онгирохоо түрүүлж тавилгүй яагаад биднийг ингэж хэлээд байгаан бол гэж бодвол хариулт нь их энгийн ч юм шиг.

нөгөө нэг онигоо байдагдаа.

дэлхий дээр эхлээд монголчууд үүсчээ харин дараа нь хүмүүс үүсчээ. дэлхий сөнөхөд монголчууд хамгийн сүүлд үлдэнэ. харин бусад нь марс руу ниснэ гэж :р

dao - 14:53 - 2010-09-23

нэг юм бичиж байна, сонин байна байх...
Өнөөх л удирдах зарчим, манай хоёр хөршийн сэтгэх хэлбэр гээд.

AmonRa - 14:42 - 2010-09-23

дүрэлзэнхэн асчэээ тэгээд унтарчээ гэжж.. за энч яахуу бай өвөө яасан гэлээ энтр :р

dao - 14:39 - 2010-09-23

Чи чинь идүүлэхтэйгээ бүр эвлэрчихсэн хүн байшд.
Энд дахиж битгий бичээрэй. Баяртай.

AmonRa - 14:20 - 2010-09-23

өөрөө л зочин болгоо биз гэнэн бишээрээ...өөрийн чинь хийж чадах юм юу юм? тэгээд. эх орноо муулах уу? Би энийг хийсэн гавьяатай гээд хэлчээч цээжнийхээ пангаар бөмбөгдөхийн оронд..

upshot_gp - 13:28 - 2010-09-23

upshot яагаад зочноор бичдэг болоо вэ. Намайг гайхаад хэрэггүй, чи өөрийгөө л хичээ.
Гэнэн гэдгийг нь...

AmonRa - 13:18 - 2010-09-23

идүүлсэнийхээ дараа л идүүллээ гэе л дээ..би өөрийг чинь гайхаж байна...солиорохыг хүсэхгүй байгаа бол бодит байдлыг харах хэрэгггүй за..хятад хүн ам нэд билээ манайханаас хэдэн дахин илүү хүн байгаа билээ. нэх том шалтаг яриагүй ч хоосон цэцэрхэхийнхээ оронд аль ч өнцгөөс нь бодож үзсэн нь дээрсэндээ.

Зочин - 09:51 - 2010-09-23

@Гарин: Хоол нь сонин. Нэг унгаад л байхгүй. Зориудаар тэгж хоолоо бяргүй хийдэг байх- идүүлээд байхын тулд.
Энергиэ бүр яг нэг зорилготойгоор, аймшигтай чиглүүлж байна лээ дээ.

Гэхдээ хамгийн эвгүй хүмүүс дундаас австричууд санагддаг.

AmonRa - 03:09 - 2010-09-23

@upshot_gp: Эээ хөөрхий, түүгээрээ хятадуудтай лайтай өрсөлдөж түрүүллээ л дээ.
Өөрийгөө хөөргөхийн оронд яг бодит үр дүнг харвал ямар бэ, айн. Амьдаараа идүүлэх гэж байж, аксиом яриад суугаад байхын.

Хятад иргэн нь нийгмийнхээ өмнө хариуцлагтайгаа ойлгоод, дээдэс нь ажлыг нь чиглүүлээд хийлгээд байна- чи тэрийг олж харахгүй байна уу? Нэг л цээжээ дэлдэх дуртай хүмүүс байх юмаа, бүр гайхаад байх юм...

AmonRa - 03:01 - 2010-09-23

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax