जगन्नाथ

Бодлын төгсгөл

Бичсэн: Бодошрол
Барилга дээр хэсэг ажиллахдаа, сонин бодол төрж билээ: надад мод төмөр шавартай ноцолдох их сонирхолтой байдаг. Магадгүй тэр учраас энэ сэдвийг байшингаар дүрсэлсэн байх. Бодлоо дуусгахгүй бол болохгүй нь гэж, өдрөөс өдөрт бодогдоод болдоггүй.

Жишээ нь модон байшин барихад, ерөнхий төлөвлөгөө гэж байх ёстой. Ер нь сонин- байшин барина гэдэг: 
Эхлэхээсээ өмнө барилга хариуцсан хүн олон янзын хууль мэдэж байх хэрэгтэй- жишээ нь нутгийн засаг захиргааны, физикийн, мөн мэдээж хэрэг үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг харгалзаж үзнэ. Тэгээд төлөвлөөд эхэлнэ. Яаж барих, хаана барих, ямар баг бүрдүүлэх гээд.

Бүх юм төлөвлөгдөж, байшингийн бүдүүвч цаасан дээр буулгаж дууссаны дараа хүнээ ба материалаа бүрдүүлж эхэлдэг- яргүй тэгш, харахад сайхан том банз модыг гадна чимэглэлд ашиглана. Тэгш боловч, ямар нэгэн дутагдалтай байвал (жишээ нь яр энэ тэр) дотор тулгуурт ашиглана. Харин гоё тэгш боловч, хэврэгxээн мод байвал цонх, хаалга босго мэтийн жижиг сажиг юманд зориулна.
Ер нь ямар ч модыг яртай муруй байсан ч, мужааны чадвараас шалтгаалан ашиглаж болдог юм. Маш хэврэг, эсвэл маш их яртай модыг түлээний мод болгодог.

Бас баг. Хүн бүрийн чадвар авьяасаас шалтгаалан ажилчиндаа ажил даалгах бол, хариуцагчийн хамгийн түрүүний үүрэг. Шал тавигчдад, хаалгачдад, бетон цутгагч бүрд ажлыг нь зөв оноох хэрэгтэй. Хурдан сайн ажилдаг нь үүрэг хариуцлага ихтэй ажилд орно- хийхэд хамгийн гоё ажил: машинаар мод зорох, хөрөөдөх, зүлгүүрдэх, тослох, өрөх, шал тавих гээд. Гоё байдгийм.

Харин ур чадвар багатай нь багаж зөөх, бетон зуурах, эсвэл жижиг сажиг нааш цааш гүйх ажил хийдэг. Гэвч барилгын ахлагч хүмүүсээсээ өөрсдийнх нь хүч, ур чадвараас илүүдсэн юм шаарддаггүй нь хамгийн авууштай нь. Хэрэгтэй үед урмын үг хэлж, ажилчдаа улам эрчтэй болгодог. Хүн бүрийн авьяас чадварыг мэддэг болохоор, тэр хүн. Эцэстээ ямар ч хазайж ямбийсан юмгүй, сайхан байшин зогсож байна. Үүнд ажлаа сайн төлөвлөх, эсвэл материаллаг бааз хамаагүй байх юм. Ажилдаа хэр цэвэрч, хэр хариуцлагатай хандаж байгаагаас л шалтгаалдаг юм байна.

Энэ бүтээн байгуулалтын процессыг ажиглаад, дотор нь ажлаад, эцэстээ дуусгасны дараа нь бүтээлээ тунгаан харвал, улс орныг байгуулна гэдэг, мөн адил процесс мэт санагдана. Эсвэл өөрийгөө хөгжүүлэх дотоод процесс мэт- энэ зүйлсийг ойрд их бодож тунгааж байна.
Их бага, том жижиг хамаагүй- гол нь харах мөн хандах өнцөг.

19:41 - 2010-07-18 - Сэтгэгдэл бичих

ih sonirholtoi yma gexde 1 hetsuu ym bna ter ni blogiin chin ongo nud ovtgoj bna esreg tesreg 2 ongo bolhoor ym boluudaa

Зочин - 21:17 - 2010-08-01

Пөөх тиймүү?
(эсгий гутлаа углаад, ийш тийш бардам алхав)

AmonRa - 01:34 - 2010-07-21

блогыг чинь уншихад мөн ч "амттай" байх юм аа

dadido - 22:55 - 2010-07-20

Хөдөлмөр хүнийг бий болгоноо гэж. Миний хувьд тэр жижиг зүйл нь ямарвааг сайхнаар л бодох юм уу даа

Zurai - 17:26 - 2010-07-19

тийм шүү

arch_tseegii - 16:40 - 2010-07-19

Бүх юм жижгээс эхэлж байгаа биз? Нэг жижиг юмаар нэг түмэн том юм ойлгож болдог юм байна лээ. Жишээ нь нэг барималчин- жижиг юм хийж сураад, асар том том юм хийдэг.
Бүх юм нэг л жижиг алхмаас эхэлдэг гэх гээд л байна... Мөн шантрахгүй хөдөлмөр.

AmonRa - 16:38 - 2010-07-19

Тийм, эхлээд ерөнхий төсөөлөл, тээд зураг төсөл, тээд бэлтгэл ажил, гүйцэтгэл, үр дүн. Барилга дээр ч, ер нь юун дээр ч ийм дараалалтай байдаг байх.

Zurai - 16:14 - 2010-07-19

энэ бүгдийн эхлэл нь зураг төсөл болно.
ямарваа нэг зүйлийг хийхдээ хамгийн гол нь сэтгэлээсээ хийвэл гоё дараа нь харахад ч ...

arch_tseegii - 16:00 - 2010-07-19

Маш чанга залбираад байхаар бүх юм өөрөө болчдог гэж дуулсан, туршаад үзэж болно... кккк

AmonRa - 01:42 - 2010-07-19

Тийм цаг завгүй тулгамдсан үед яах уу? Арал дээр ганцаар хаягдсан үед яах уу? :P

xvv - 23:14 - 2010-07-18

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax