जगन्नाथ

Суэцийн сувгийн тухай

Нэг найз маань өвлийн амралтаараа алс холын Египт орсон юм байх. Африкуудаар сонин сайхан юу байдгийг ярьж өгөв. Суэцийн сувгийг бас харсан, Македоны Александрын барьсан Александриа хотыг бас харсан юм байх. Дарсан зургуудыг нь хартал, Александрия хот хог новшиндоо дарагдсан, өрөвдөлтэй харагдаж байх юм. Эртний хот гэлтгүй, гудамжиндаа баадаг иргэд Африкийн дүр төрхийг бий байдаг бололтой.

Суэцийн сувгийн зургуудыг ажиглан, тэндхийн амьдралын тухай ярилцав. Ер нь сувгийн түүх нь гайхалтай сайхан түүх. Бас их сургамжтай түүх.
Уг сувгийн санааг анх 1858 онд франц залуучууд бий болгосон юм. Суваг...

19:10 - 2011-01-04

Сонирхолтой номын тухай

Нэгэн сонирхолтой ном уншлаа- Жарэд Даймонд гэдэг эрдэмтний "Баян ба хоосон: Хүн төрөлхтний үүсгэсэн нийгмүүдийн хувь заяа" гэдэг нэртэй ном. Номыг маш амтархан уншлаа- ойрын 10 жилд уншсан ном дундаас топ 10-т багтах шинжтэй. Эрдэмтэн маань одооны ертөнцийн соёл, мөн соёлтой шууд холбоотой хүчний тогтолцоог сайтар шинжилж, эх үүсвэрээс нь одоо цаг хүртэл дагаж харсан байх юм. Яагаад европчууд соёл иргэншлийн хамгийн дээгүүрт явдаг, харин австралийн уугуул иргэд дөнгөж чулуун зэвсгээс татгалзаж байна гээд. Яагаад Дундад улс Энэтхэг мэтийн улсуудын төр улсууд ба нийгмүүд нь мянгаад жилийн өмнө ...

18:15 - 2010-10-26

Хувьсгалуудын тухай

Хувьсгалуудын тухай унших гоё байдаг- хүн гээч болхи амьтны механизмуудыг харуулдаг болохоор. Жишээ нь Оросын 1905 оны 1-р сарын бүтэлгүйтсэн хувьсгал гэж их марзан юм болж байжээ. Тэр цагт Маркс их моодонд орсон цаг- шинэ эрин ирж буйг олон мянган хүмүүст сахалтай эр ойлгуулсан хэрэг. Өөрчлөн байгуулахын оронд гадаад орнуудад мөлжүүлж, боолын амьдралаас залхсан байжээ, хүмүүс. Хаан нь угаасаа гадаад хүн байсан гэдгээ ард түмэн нь нээг их ухаардаггүй байсан сонирхолтой цаг.

Гэвч. Юм болгон хоёр талтай: ойролцоогоор 20 мянган хүн цугласан боловч, Марксыг уншиж ойлгохын оронд, шууд бүгдийг нэг д...

17:24 - 2010-10-24

Дорой хүн буюу Der Untermensch номноос

180 сая хүн амтай тэр ард түмэн бол олон үндэстний цус ойртсон хольц юм. Тэдний нэрийг хэлэхийн арга үгүй бөгөөд, байгалиас заяасан бие хэлбэрийг нь ажиглавал, зөвхөн ямар ч өршөөлгүйгээр буудаж устгахаас гарцаагүй мал адгуус юм. Энэхүү бидний цэргүүдийг тамлан тарчлаадаг хүн малыг та нар өөрсдөө харцгаах болно. Тал нь Азид, тал нь Европд оршдог энэхүү балмадуудыг еврейчүүд Германыг ба бүх дэлхийг сөнөөх нэг л зорилготойгоор, большевизм хэмээх шашнаар нэгтгэн, бидний эсрэг түлхэж байгаа юм.

Анд нөхдөө! Та бүгд энэхүү саармаг хүн төрөлхтний эсрэг Зүүн зүгт тулалдахдаа, санаж яваарай: энэхүү дор...

22:13 - 2010-09-12

Эртний Кодын тухай

Заримдаа мэйлээ шалгахаар сонин гарчигтай захиа ирсэн байдаг- монгол хэлээр бичсэн гэхэд, бас ч биш ч юм шиг. Ойлгоод ч байх шиг, үгүй ч юм шиг. Нээгээд үзвэл, дотор нь баахан сонин юм сараачсан байдаг- юу нь мэдэгдэхгүй, уншихад ойлгогдохгүй. Уур хүрээд арилгаад орхино.  Арилгасны дараа ч хүртэл сонин санагдана, дотор нь юу ч байсан юм бол, гэж бодон бодсоор. Сонин сайхан мэдээ байсан ч юм билүү. Иймэрхүү жишээ хар түмэн бий.

Эрт дээр үеийн цагт эртний нөхөд төрөл бүрийн мэдээ мэдээлэл нууцалдаг байж л. Нууцлах их дуртай байсан юм байх. Мөн тэр мэдээ мэдээллээ дуртайяа хэвлэдэг байж. Иймэрхүү...

14:19 - 2010-09-08

Төвдийн тухай

Нуулгүй хэлэхэд, Төвдийн сэдэв надад онц сонирхолтой санагддаг. Бүр викингүүдийн сэдвээс илүүтэйгээр, Шамбалын орон сонирхол татна: сүртэй нь арга үгүй сүндэрлэх уул хад, найрсаг хүмүүс. Хятадын дарангуйлал, шар ном... Мөн мэдээж шарын шашинтай холбогдолтой маш хэрцгий цуст мөргөлдөөн.

 

Сүүлийнх нь хамгийн сонирхолтой: шашин болгоны амладаг амар тайван, сайхан амьдрал, тээр тэр дээр байдаг нэгэн үл үзэгдэгчийн ивээлд багтах гэх мэт, ямар ч хэтийг барьсан үзэл номлолын адил, уриа агуулдаг. Гэвч бодит амьдрал өөрөөр гэрчилдэг нь хөөрхөн. Хүний тухай ухаад ухаад баршгүй сайхан мэдээ мэ...

23:21 - 2010-08-23

Домог яриа I

«In vino veritas» (лат. «Үнэн дарсанд бий») Ихэвчлэн энэ үгийг зарим нөхөд шууд утгаар ойлгосон байсан- тийм үнэн, хундаганы ёроолд үнэн бий гэж. Гэвч энэ үгийг анх зохиосон Том Плиниус (Гаюус Плиниус Секундус) өөрийн «Байгалын түүх» (XIV, 141) номдоо харин ч эсрэг утгаар ашигласан байдаг: Согтуу хүн сохор ухаантай гэж. Хүмүүс согтохдоо бодсоноо хэлдэг, тэнэг зан чанарыг харуулж байгаа хэрэг. Энэ учраас «In vino veritas, in aqua sanitas» гэж үргэлжлэлийг нь заримдаа бичдэг, «Үнэн дарсанд бий, эрүүл мэнд усанд бий» гэж.

«Ars longa, vita brevis» Бас л сонин үг байна лээ: «Амьдрал богино, урлаг мө...

14:15 - 2010-08-16

Кино, алмаз, колтан

Саяхан, буюу 7 хоногийн өмнө ДиКаприо жүжигчний тоглосон Цуст Алмаз нэртэй кино үзлээ. Хөөрхөн, марзан кино юм. Нэг хар нөхөр газар ухаад, улаан өнгийн алмаз эрдэнэ олдог тухай. Алмазаа нуугаад, ДиКаприотой хамт баахан дэмий тэнэдэг тухай. Үүгээр түүх нь бараг яригдаад дууссан гэж хэлж болно.

Баатруудын яриа, мөн төгсгөл давгүй- байлдаад л, гүйгээд л... Ер нь Африкийн иргэний дайны аймшгийг бага зэрэг харуулахыг хичээсэн бололтой- гэвч миний бодлоор, найруулагч Цвик дахин нэг ширхэг том тэнэг кино гурилдуулжээ. Сэдэв нь тасархай- биелэлт нь шал гомо. Сүүлчийн Самурай кино жишээ нь. Оддыг уриад...

16:32 - 2010-08-06

Хэлний ба соёлын довтолгооны тухай

Орчин үеийн ертөнцөд хорвоо дэлхийг эзэгнэгч хүн гэгч араатан шинэ ба хурдан харилцааны боломж хайж байгаа. Энэ нь дэлхийн өнцөг бүрд олон соёл иргэншил устахад хүргэдэг. Мөн одоо цагийн Монголд энэхүү хувь заяаг тулгарахгүй гэсэн магадлал мөн үгүй. Манай шилдэг иргэд мөн гоё гоё үг хэрэглэдэг болсон:  Муза, парламент, ок, бабай, пизда гэх мэт. Муза гэж юу бэ, пизда гэж юу бэ? Энэ үгийг хэрэглэснээр, бидний өөрсдийн хэлний байдал ямар болох магадалтай бэ? Иймэрхүү сонин олдвор ирээдүйд хир олнoop олдох бол?

Залуучууд өөрсдийн нэрээ сонин сонин болгож өөрчилдөг: ТиВи, МиБи, Куйза гэх мэт. Бидни...

00:13 - 2010-08-04

«Догшин Иван» киноны талаар

Энэ бол өдрийн тэмдэглэл юм. Найруулагч Эйзенштейн ба Черкасов хоёр "Догшин Иван" киногоо дуусгах талдаа оров. Цаашид та өөрөө уншина уу. 


С.М. Эйзенштейн ба Н.К. Черкасовтой хийсэн ярилцлага.

«Догшин Иван» киноны талаар

 Бид (Орч: С.М.Эйзенштеин ба Н.К.Черкасов нар) Кремльд 11 цагт дуудагдав.

 10 цаг 50 минутанд бид хүлээн авах өрөөнд оров. Яг 11 цагт Поскребышев орж ирэн, биднийг өрөөнд оруулав.

 Өрөөнд Сталин, Молотов, Жданов нар сууж байв. Орж ирэн, мэндэлж, ширээний ард суув.

 Сталин. Та захиа бичсэн, хариуг бага зэрэг удаалаа. Хожимдож уулзаж байна. Эхэндээ захиагаар хар...

22:11 - 2010-08-01

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo