जगन्नाथ |
Сонирхолтой номын тухай![]() Уг номын хамгийн гоё юм нь баабрын дэмийрлээс тэс өөр: Жарэд Даймонд түүхэн үйл явдлыг материалист талаас тайлбарласан байх жишээтэй. Үүнийг та бүгд гайхна байх, ийнхүү анализыг Марксын түүхэн анализ гэдэг- нийгэм яагаад өөрчлөгддөг, яагаад нэг олон түмний амьдралын хэв маяг бусдын хэв маягаар солигддог, яаж солигдсон, яагаад солигдсон. Газар нутаг ба мал аж ахуй ямар үүрэгтэй гээд, өөрийн зохиомол ертөнцийг тайлбарлах биш, тоо ба үйл явдлын анализ юм. Хуучинсаг уу? Үгүй л болов уу. Үүнийг уншиж л байж ойлгоно. Ийнхүү түүхэн анализаа нөхөр Даймонд зөвхөн түүхэн үүднээс тайлнарласан байх юм: Ямар ч дээд соёл, эсвэл (бүү үзэгд) шашны талаас тайлбарлаагүй. Ямар нэгэн Генетик давамгай материал мэтийн донгиорол бас байхгүй- пан монголчуудад энэ номыг бас уншаад хэрэггүй байх. Энэ хүн соёл иргэншлийн анхнаас судлан шинжилсэн нь их гайхалтай: манай эриний өмнөх 13 мянган жилийн өмнөөс эхэлж байх юм. Амьтныг яаж сургаж, яаж тэжээж, өөрийн зорилгодоо нийцүүлсэн- соёл ба хүн ам ихсэн тусам хэрхэн халдварт өвчин тархсан, түүний эх үүсвэр тэмцэх арга барил. Шинэ санаа ба зохион бүтээлт хэрхэн, ямар арга замаар тархаж байсан- үүнд газар зүйн онцлого ямар үүрэг гүйцэтгэж байсан, худалдаа арилжааны зам холбоо хэрхэн хөгжиж буй гээд- хөгжлийн хэсэгхэн хугацааг биш, дэлхийн нийт хөгжлийн замыг нь харуулж байгаа юм. Үүнд яагаад Америкийн уугуул иргэд устаж, яагаад европын соёл давамгайлж байгааг алхам алхмаар харуулна. Ирээдүйн хувь заяагаа мэдэх сонирхолтой иргэдэд нэн сонирхолтой байх болно байх. Даймондын логик, мэдлэг ба тавигдаж буй тайлбар гайхалтай. Иймэрхүү мэдлэгтэй эрдэмтэд дэлхийд нэн ховор байдаг- заавал уншаад авах хэрэгтэй. Надад гэхэд л зарим соёл иргэншлийн тухай олон цоо шинэ юм олж авсан. 18:15 - 2010-10-26 - Сэтгэгдэл бичихТийм, маш сайн ном. Зарим талдаа сулавтар, гэвч бас тун давгүй санагдсан. Шинжлэх ухааныг өргөн хүрээнд ийм маягаар хүргээд байвал, уул нь их сайн авууштай хэрэг. Bas "The third chimpanzee" gedeg nom ni goe shu Ер нь Эх Орон маань хаашаа явж байгааг ойлгохыг хүсэж байгаа хүн бүрд танилцаад авахад буруутах юмгүй. Ямаршуухан мангас цаагуур зугаалж байгааг мэдэж авах мэт, давгүй. Тэр тусмаа гадныхны бөгс долоож үхэх гээд байгаа хэдэн гаруудад, сэнхрүүлэх маягаар. түүх судлалын оюутнууд бол заавал зайлшгүй залхууралгүй унших ном юм шиг байна. |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |