जगन्नाथ

Домог яриа I

«In vino veritas» (лат. «Үнэн дарсанд бий») Ихэвчлэн энэ үгийг зарим нөхөд шууд утгаар ойлгосон байсан- тийм үнэн, хундаганы ёроолд үнэн бий гэж. Гэвч энэ үгийг анх зохиосон Том Плиниус (Гаюус Плиниус Секундус) өөрийн «Байгалын түүх» (XIV, 141) номдоо харин ч эсрэг утгаар ашигласан байдаг: Согтуу хүн сохор ухаантай гэж. Хүмүүс согтохдоо бодсоноо хэлдэг, тэнэг зан чанарыг харуулж байгаа хэрэг. Энэ учраас «In vino veritas, in aqua sanitas» гэж үргэлжлэлийг нь заримдаа бичдэг, «Үнэн дарсанд бий, эрүүл мэнд усанд бий» гэж.

«Ars longa, vita brevis» Бас л сонин үг байна лээ: «Амьдрал богино, урлаг мөнх» гэж. Гэтэл мөнх биш, өргөн уудам гэсэн үг ашиглагдаж байх юм. Өөрөөр хэлбэл,  «өргөн» (бүр үгчилбэл «уудам»), гэдэг нь амьдрал богино, харин эрдмийг эзэмшихэд амьдрал хүрэлцэхгүй гэсэн утгатай. Ars longa, vita brevis буюу анхны грек хувилбараар, ho bios brachys, he de techne makre. (Хиппократ)

«Гэвч тэр эргэлдсээр!»
Гэгээн Инквизицийн тулгасан баримт дээр гарын үсэг зурж, өөрийн буруу номоос татгалзсан Галилео Santa Maria sopra Minerva сүмийн өмнө цаазлуулахаас өмнө хэлсэн гэдэг. Гоё домог- бас Галилей зоригтой харагдах боловч, үнэн хэрэгтээ тийм биш байжээ. Бертран Расселын хэлснээр, «Галилей биш, хамаг дэлхий энэ үгийг хэлсэн» гэдэг. Анхны энэ түүх нь Галилеог өнгөрсний таван жилийн дараа яригдаж эхэлсэн.

Уг домгийг Мурильо хэмээх зураач анх тараасан гэлцдэг. Мурильо Галилеогийн хөрөг зураг бэлдэх захиалга авч, Мурильогийн шавийн нэг нь хөргийг 1646 онд гүйцэтгэсэн байна. 250 жилийн дараа урлаг судлаачид зургийн өргөн хүрээгээр шулмын номлол буюу одон орон судлалын бүдүүвч зураг, мөн өнөөх алдарт «Eppus si muove!» гэсэн үгийг далдлан нуусан байжээ. Домог үүнээс гаралтай гэж байх юм.

«Генерал Өвөл»
гэдэг үгийг анх 1-р Наполеон хэлсэн гэлцдэг. Мань эрийн их цэрэг орос өвлийн хүйтэнд бээрч, дайтаж чадахаа больсон гэлцдэг. Наполеон үүгээр ялагдлаа тайлбарласан. Мөн их тархмал домог. Гэвч сонирхолтой нь тэр цагийн мэдээлэлж байгаагаар Киев хотын зүг францууд 10 сарын орчим ухрахад, цаг агаар +10°С байжээ. Мөн Смоленск хотын хавьд үй олноороо францууд зугтаж эхлэхэд, хүйтний эрч -8°С, харин Березина гол хөлдөөгүй байжээ.

Гэвч үүнийг Наполеон өөрөө хэлээгүй гэж юм. Оросуудаас зугтахад, мөн оны 12 сарын 1-нд Лондонд шог зураг гарсан байна: «General Frost shaving little Boney» («Генерал Өвөл бяцxан Бонигийн сахал хусаж байгаа нь»). Мөн англичууд байн байн энэ үгийг ашиглаж, эцэстээ аман яриа болсон байна. Жишээ нь 1853 онд английн шог зохиолч Вильям Вордсворс оросын 1-р Николай хааныг шоглож «Орос Гүрэн хоёр үнэнч генералтай: энэ бол нэгдүгээр хоёрдугаар сар» гэж үгийг нь мушгаж байсан.
Энэ үлгэрийн мөн ЗХУ эсрэг тулалдаж байсан Германы цэргийн жанжид мөн ялагдлаа тайлбарлан ярьдаг байжээ. Монгол хэлэнд: Унасан бөхөд шалтаг мундахгүй.

«Шашин бол ард түмний хар тамхи».
Ленин гэж бодвол- алдаа. Энэ үгийг германы зохиолч Новалис хэлсэн. Зүгээр нэг хэлээгүй: «Гегелийн хууль зүйн эрхийн гүн ухааны Шүүмжлэл» хэмээх номонд бичиж байжээ. Мөн К.Маркс: «Шашин бол дарлуулсан дорой амьтны санаа алдалт, зүрхгүй ертөнцийн зүрх, мөн сүнсгүй дүрмийн сүнс. Шашин бол ард түмний хар тамхи мөн» (опиум) гэж байжээ.
Бид одоо цагт хар тамхийг хүлээж авч байгаа- гэвч тэр цагт хар тамхи буюу опиумыг хүмүүс өөрөөр хүлээж авдаг байсан. Анхны хувилбарт хор гэдэг утгаар бус, хүний зовлонг нимгэлэх мэдээ алдуулагч хэмээж буй юм. Тэр цагт хар тамхинд зөвхөн xятадууд бус, мөн Европын энгийн ардууд ихээр донтдог байсан. Учир нь эмч нар хар тамхи буюу опиумыг мэдээ алдуулагч, ханиадны эм гэж суртчилхаас гадна чөлөөтэйгөөр эмийн сангуудаар зардаг байжээ. Мөн алдарт «Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!» лоозонг Ленин ч биш, Маркс ч биш- Карл Шаппер хэмээх хүнийх ажээ.

«Эрүүл бие саруул ухаан» мөн «Бие эрүүл бол ухаан саруул».
Үгийг эртний ромын шогч Ювеналис зохиосон. Гэвч хэлсэн утга нь тэс эсрэгээрээ байгаа нь сонирхолтой: 7-р шоглолдоо «Бурхдаас саруул ухаан эрүүл бие гуйх нь зүйтэй...» гэж бичихэд, ромын аман ярианд «Mens sana in соrроrе sano- avis rаrа» гэж тархжээ. Энэ нь «эрүүл биетэй саруул ухаан бол ховор тохиолдол»

«Гоо сайхан ертөнцийг аварна»

Ф.М. Достоевскийг хэлсэн гэж үздэг- гэвч харамсалтай нь мөн ташаа утгаар тайлбарладаг. Эх хувиас нь иш татвал: 
«Ноёдоо! гэж тэр бүгдэд дуулдахаар чанга хашиграв. -Гүн гуай ертөнцийг гоо сайхан аварна хэмээх юм! Харин түүнийг тохуурхан ийнхүү хэлж байгаа нь дурласанд байна гэж би хэлье! Ноёдоо, гүн гуай дурласан байна».
«Господа, — закричал он громко всем, — князь утверждает, что мир спасет красота! А я утверждаю, что у него оттого такие игривые мысли, что он теперь влюблен. Господа, князь влюблен».
(Ф.М. Достоевский, «Идиот»).

Үргэлжлэл бий.

14:15 - 2010-08-16 - Сэтгэгдэл бичих

Достоевский угаасаа сонин баагий- гэхдээ энэ бодол нь зөв санагдаж байна. Өгч авахын ухааныг хэлж байх шиг байгаа юм. Гэхдээ хүн бүр уран зохиолыг өөр өөрийнхөөр ойлгодог.

AmonRa - 17:56 - 2010-09-05

Зочин

Достоевскийн "Дорд үзэгдэгсэд" дээрх
"Аливаа сайн үйлийн ард асар их амиа
хичээлт нуугддаг" гэдгийг ч бас ташаа утгаар ойлгоцгоодог юм болов уу? Та юу гэж бодож байна?

Зочин - 15:37 - 2010-09-05

Хүн ахтай дээл захтай. Ах нь унгаж дүү нь үнэртдэг... :P

Хүслийнжигүүр - 12:12 - 2010-08-17

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax