जगन्नाथ

Хувьсгалуудын тухай

Хувьсгалуудын тухай унших гоё байдаг- хүн гээч болхи амьтны механизмуудыг харуулдаг болохоор. Жишээ нь Оросын 1905 оны 1-р сарын бүтэлгүйтсэн хувьсгал гэж их марзан юм болж байжээ. Тэр цагт Маркс их моодонд орсон цаг- шинэ эрин ирж буйг олон мянган хүмүүст сахалтай эр ойлгуулсан хэрэг. Өөрчлөн байгуулахын оронд гадаад орнуудад мөлжүүлж, боолын амьдралаас залхсан байжээ, хүмүүс. Хаан нь угаасаа гадаад хүн байсан гэдгээ ард түмэн нь нээг их ухаардаггүй байсан сонирхолтой цаг.

Гэвч. Юм болгон хоёр талтай: ойролцоогоор 20 мянган хүн цугласан боловч, Марксыг уншиж ойлгохын оронд, шууд бүгдийг нэг дор өөрчлөхийг хүсжээ. Бүгдийг шууд, амархан хялбар замаар хүссэн хэрэг, түс тас. Энгийн хэдэн гудамжны донгиочууд гэсэн үг. Онолын хувьд муу бэлтгэлтэй, мөн хүн материалын чанар муу байсан болохоор, Оросын хаант улсын захиргаа өөрчлөлтийг хүсэхгүй байгааг мөн хаанаас ойлгох билээ.

Их марзан- нэг тал өөрчлөлт хүсэж байхад, нөгөө тал нь хүсэхгүй байдаг. Хувьсгалын сонгодог хэлбэр. Мөн шашны нөлөө бүхий төлөөлөгчид хүмүүс дунд сонин мэдээ тарааж, сүргийг араасаа дагуулахын тулд загалмай мандуулан хааны ордны зүг хөдөлжээ. Сүргийг Гаппон гэгч шашны зүтгэлтэн ба өдөөн хатгагч удирдаж байсан юм. Түмэн олныг улс төрийн зохих хэмжээний мэдлэг бэлтгэлтэй, Марксыг уншиж судалсан иргэд хаан тэднийг хүлээж авахгүй гэж удаа дараа хэлж байсан ч, Зүрх сэтгэлээрээ шийдвэр гаргасан ухамсартай иргэд хонхны дуу даган намирчээ.

Хааныхаа хөрөг барин, дуугаа дуулсан жагсаагчид цагдаагийн хүчний эсрэг зогсож байхаа гайхан харж байжээ. Ард түмний хүсэлтийг хүлээн авах байтугай, хааны ордонд ойртуулах ч сонирхолгүй цагдаагийн хүчин хэдэн зуун хүн, зарим түүхэн эх сурвалжаар мянгаад хүний амь нас хохирсон гэдэг. Бусад нь гэр гэртээ харьсан хэрэг.

Харин тэр хооронд, түүхэн үйл явдал ба нийгмийн нөхцөл байдал оросын нийгмийг загалмайтай загалмайгүй хувьсгалд ойртуулсаар байв. Анги давхаргын ялгаа улам хурцадсан тул, бөмбөг тэсрэх нь цагийн л асуудал байв. 
Гэнэн иргэд Марксыг уншиж судалсан бол, ойлгох байж: түүхэн логик өөрөө шинэчлэлт бий болгодог гэдгийг.

Хүлээгээд, амаа ангайгаад суугаад, урсгал даган хөвөөд байвал нийгэм өөр өөрийгөө өөрчилнө гэж зарим хүмүүс ойлгоно байх. Гэвч үүнд олон тооны нөхцөл байдал нөлөөлдгийг ойлгох хэрэгтэй: дээр байгаа хүмүүс ард олны хүсэл тэмүүлэл биеэрээ мэдрээгүй, хүмүүсийн хүлээлт, бодол ба мэдрэмжийг судлаагүй байгаа нөхцөлд энэ өөрчлөлт ирдэг гэсэн үг. Мөн доор байгаа нь нөхцөл байдлын тохироог сайтар мэдэх хэрэгтэй гэсэн үг.

Харин бэлтгэлтэй иргэд дээрх үйл явдал болсны 12 жилийн дараа Ленины удирдлага доор өөрчлөн байгуулалт бий болгож эхэлсэн юм.

17:24 - 2010-10-24 - Сэтгэгдэл бичих

Надад хамгийн аймшигтай явдал нь тэр жилүүдэд "үрэгдсэн хүмүүс". Монголд ч ялгаагүй.
Орос орныг хэмлэх гэсэн сонирхол байнга л байсан байсаар ч байх болно. Гэхдээ бардаггүй

dadido - 22:10 - 2010-10-30

@Дадидо: Зөвлөлт Холбоот улсын нурсан түүх их сонирхолтой- ер нь их гүрнүүд юунд болж унаж байна гэдэг их марзан.
Хамгийн түрүүнд ЗХУ нурсан нь асар том геополитикийн гамшиг болсон- энгийн иргэддээ амьдралын хэв маягийн асар их өөрчлөлт оруулахаас гадна, нийгэмд нь их эвгүй туссан. Өөрчлөн байгуулалтанд баахан хүмүүс үхэж, орон байргүй болсон. Миний харж байгаагаар оросуудыг дахин устгаж, орон нутгийг нь өөрсдөөс нь цэвэрлэж байх шиг санагддаг.

Зарим нь баярлаж үхэх гээд байгаа- гомочуудын парад зохион байгуулах боломжтой болоод, ард түмнээ үхэж байгааг харсаар байж сэхээтнүүд нь хохь чинь гэж орилж байх шиг. Их сонирхолтой. Энэ бол мэдээж гаднаас удирдсан процесс. Их чадварлаг нурааж байгаа- оросуудын өөрсдийнх нь гараар.

AmonRa - 15:45 - 2010-10-30

minii bagsh nadtai metgelzeed, bi neleen ih uym sionsoj awsan shuu hehe. barag l nomon dr bdaggui

Зочин - 20:35 - 2010-10-28

би тэр карл маркс, фридрих энгельс гэсэн 4 хүнийг чинь сайн мэдэхгүй ээ хахаха.

dadido - 17:25 - 2010-10-28

марксаар мэтгэлзэж болно шүү дадидо

Зочин - 21:42 - 2010-10-27

Оросын 90 ээд оны түүх маш их сонирхол татдаг юм.

dadido - 21:41 - 2010-10-27

@Дадидо: Марксыг уншсан гарууд нь байж л байсан. Мангаагаад л хараад сууж байсан. Хараад суугаад байсны ач нь гарсан: 1993 онд ЗХУ үгүй болоход хамгийн гоё бантан нь болсон- тэнэгүүдийг ардчиллаар хулхидаж, зохион байгуулагчид нь ардын өмчийг хоорондоо хувааж идэлцэж, их гоё юм болсон.

Их юм нөлөөлсөн л дөө- жишээ нь гэхэд коммунистуудад сайн удирдагч байгаагүй, системын алдаа гарсан гэхүү дээ. Мөн Горбачевын улс орныг нураах чиглүүлсэн бодлого нь систем өөрийгөө хамгаалах чадварыг асар их сулруулсан болохоор, цагийн л асуудал байсан.

AmonRa - 15:49 - 2010-10-25

марксыг маш сайн уншсан 1991 оны оросын төрийн эргэлтийн нөхдүүд тэр логикийг яасан юм бол

dadido - 23:07 - 2010-10-24

тэр ленин чинь германчуудаас мөнгө зээлсэн гэдэг биздээ утгагүй юм, маркс бол иудейн шашны итгэлээ гээснээс болоод бүтэх бүтэхгүй зүйлсийн эзэн болчих гэж сонин юм.

Зочин - 17:44 - 2010-10-24

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax