जगन्नाथ

Гоё үг

Монгол хэлэнд сайхан, чихэнд чимэгтэй гоё үг зөндөө бий. Жишээ нь Авилга ба Ал гэж хоёр сайхан үг байна.
Авилга гэдэг нь эртний цагаас, төрийн төлөө амиа өргөсөн баатар эрчүүдийн, тэжээгчгүй үлдсэн ар гэр болон хүүхдүүдэд нь өгдөг тэтгэлэг юмсанж. Бүр чингэсийн цагаас ирсэн уламжлалын нэр томьёо юм байна? Бидний авилга гэж хэрэглээд байгаа үгийг хээл хахууль гэдэг юм байна.
Харин алны тухай бол бас нэг өөр. Би аланд дуртай л даа. Тэгээд тэр байх. Ал гэдэг нь цагаан, ариун, цэнгэг гэсэн утгатай юм байна- Ал цагаан дээл гэх мэт. Эсвэл Алангоо.
Тэгээд л энэ үгэнд дуртай байхаа.

Харин хараал урсгадаг хэдэн ноход "Ал" гэж орилдог боловч, үгээ буруу сонгодог- тэдний хэлэх гэж байгаа үг нь Умай юмсанж.
Хэл судлалын суурь доргисоор...

EDIT: Авилга үгийн гарлын тухай бүр сайтар судалья гэвэл, Сумьяабаатар гуайн Монголын нууц товчооны галиг гэж ном бий. Тэндээс Авилга үг маань 3 удаа таарлаа- гурвууланд нь Эзэн Чингис амь үрэгдсэн хүмүүсийнхээ ар гэрийхэнд нь "өнчиний авилга авсугай" гэсэн зарлиг гэж буулгасан байна. Бүх гурван тохиолдолд нь өөр өөр гурван хүний ар гэрийхнийг харж үзэх талаар хэлсэн байна.
Харин авилга үг хэрхэн ийнхүү замхарч, хээл хахуультай адил утгатай болсон бэ гэсэн асуулт тавихад, манжийн үеээс авилгийг буруугаар ашиглаж, хувь хүмүүсийн ашиг сонирхолд нийцүүлдэг байснаас боолж гэнэ. Дараа нь Нацагдорж Авилга үгийг утга зохиолд Хахуульч утгаар оруулж, олны аманд тогтсон гэнэ. Харин 90-ээд оны ардчилалын дараа Авилга үг нь Улсын Авилгатай тэмцэх хороо гэж бий болсноос хойш энэ үгийг засах нэгэнт оройтсон байна.

Авилга үг Нууц Товчоонд:
6-р бүлгийн 185.29
9-р бүлгийн 217.4
9-р бүлгийн 218.6

Алын тухай би эндүүрсэн байж мэднэ- бас замхарсан үгний нэг жишээ юм байна. Алт гэдгийн ал, Алангоо гэдгийн ал гарал нь үнэн байна, тэрний тухай дараа нь нарийн судлаж байж тавья даа.

12:07 - 2010-03-12 - Сэтгэгдэл бичих

шоронгийнх эсэх нь мэдэхгүй. хөдөө л тэгж дуулсан

dadido - 17:58 - 2010-03-21

bas odoogiin zaluuchuud sak gel yariad baidiin saihan gej baigaam shig baigaan neeh evgui!!

uka (зочин) - 06:07 - 2010-03-21

hutzvaa gej.... neeree shorongiin helleg bilyy?

AmonRa - 13:30 - 2010-03-19

дээр бага байхад хөдөө очоод ээж дүүгээсээ асуусан чинь хуцваа гээж бөөн юм болж дараа нь инээдэм болсын.
арвайн гурил-замбай
гулууз-ганжин
гаргуул-тосгуур
тоосго-туйпуу
манайхан ер нь нэг утгыг их олон үгээр хэлдэг, эсхүл нэг үг олон утгыг илэрхийлэх юм.

dadido (зочин) - 21:13 - 2010-03-15

poooh, martagdsan ner garch irjiishd :D

AmonRa - 14:39 - 2010-03-15

цуйванг чинь хуцваа гээд байдаг биз дээ.

dadido - 19:36 - 2010-03-14

mun shde Zurai! goe sedev oldhooroo bicheed bainaa!

AmonRa - 16:12 - 2010-03-14

Тэр чинь л та нарын тэр санаа зовоод байгаа зүйлийнхээ төлөө хийж байгаа том хөрөнгө оруулалт биш гэж үү.

Zurai - 13:30 - 2010-03-13

Хүүеэ, та нар чинь мундаг хэл судлаачид байна ш дээ/хошгоруулаагүй болно/. Бодвол бүгд л монгол бичгийг тодорхой хэмжээнд мэддэг л юм байна. Үр хүүхдүүддээ сайн зааж, сургаарай. Амжилт

Zurai - 13:29 - 2010-03-13

Харин л дээ? Хөдөлгөөн ч яахав, гол нь эзэн хичээвэл заяа хичээнэ гэж аав маань хэлээд байхийн. Одоогоор найз нь бичиг үсэг сурхаар Хурц вангийн хошууны түргэн бичээч Дашнямын бичлэг судалж байгаа, тэнд би хэд хэдэн удаа ал гэж үг харсан. Унших гэж ямбийрчийнаа.

AmonRa - 13:10 - 2010-03-13

Аанхан. мань ч угаасаа Цэвэлийн толийг л бэлэн ашиглаж харсан болохоор. ямар ч судалсан юм байхгүй ээ. Бас Алангоо гэдэг юм уу? Алунгоо гэж бас бичээд байдаг. Аль нь зөв юм бол?

Эсвэл ал гэдэг нь маш гэсэн үг байж магадгүй л юм шиг харагдлаа. Ал улаан-хурц улаан, ал цагаан - тод цагаан г.м.
Монгол бичгийн бичлэг нь нэг нь al нөгөө нь ala гэж бичигддэг юм байна. Ингээд л Монгол бичгээ мэдэхгүй болохоор хэл маань устаж, гажиж төөрөлдөх нь аргагүй бололтой...

Ер нь Монгол бичгийг сэргээх тийм хөдөлгөөн энэ тэр байдаг болов уу? Нэгдэж бас ямар нэг жаахан ч болов зүйл хийх юмсан... Өөрөө бас олигтойхон сурч, үр хүүхдэдээ заах юм сан...

xvv - 13:00 - 2010-03-13

@xvv: Нэмэлт бичлэг хийлээ, хараарай.

AmonRa - 12:47 - 2010-03-13

bi okla gj heldiishd hehe. harin ene 2 ugnii tailbar mash sonirholtoi yum bn goe mde bla

amulet - 23:09 - 2010-03-12

http://toli.query.mn/search?q=%D0%B0%D0%BB

http://toli.query.mn/words/822

xvv - 22:11 - 2010-03-12

Харин л дээ, маргааш тухтайхан шиг бичээд үлдээчье? Нутгийн аялга байх учиргуй- ал гэдэг үгийг байн байн харж байсан, хаана гэдгийг нь бас чадвал олоодхье

AmonRa - 22:05 - 2010-03-12

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax