जगन्नाथ

Дайтах эрдмийн тухай

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш, нэг нэгнээ устгаж ирсэн. Устгасаар ч байх болно. Магадгүй энэ учраас энэ ном, ертөнцийг хязгааргуй их хайраар хайрласан үл үзэгдэгчийн тухай өгүүлсэн Библиэс 500 жилээр ах байх.

Үүнд дайн явагдахдаа, ямар нэгэн идеологийг төлөөлж байгаа нь хамаагүй байдаг. Дайн ихэвчлэн ашиг хонжооны төлөө явагддаг. Мөн тэр устгал нь оролцогч хоёр талын нийгэмд хачирхалтайгаар нөлөөлдөг: нийгмийн хувьсал ба  өөрчлөлт, мөн тэр нийгмийн ухамсрын хөгжил, техникийн үсрэлт ухралт гэх мэт.
Дайныг судалбал, олон олон сонирхолтой тал бий: Дайн нь энхийн төлөө, энхийн цаг нь дайны бэлтгэл болж таардаг. Амьдралын нэгэн сонирхолтой эргүүлэг. Хар цагаан, цагаан хар: нэг нэгэнгүйгээр нь төсөөлөх арга үгүй.

Энэ номыг би 27 насандаа уншиж билээ- унших болгонд шинэ юм сурч авдаг: жишээ нь эдийн засгийн өрсөлдөөний том зах зээлд, нэг компанийг байлдааны нэг нэгж гэж үздэг одооны энэ цагт, уг номын заах арга барил одоо цагт хэрэгжиж болохгүй гэсэн магадлал байхгүй. Бүх хялбар юм нарийн байдаг. Шинэ юм мартагдсан хуучны юм байдаг- технологи өөрчлөгдлөө, цаг үе өөрчлөгдлөө, хэрэглээ өөрчлөгдлөө. Гэвч хүн хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Тэгэхээр дайн бол, маш сонирхолтой үзэгдэл болж таарна. Зарим хүмүүс дайныг ямар нэгэн том гамшиг гэж ойлгож, эсвэл дайныг шүүмжилсэн киноноос харж дүгнэлтээ хийдэг. Эсвэл зарим баабардсан гарууд бидний өвөг дээдсийн гавьяаг багасган басамжилж, давхиж очоод энд нэг сэлэмдэж, тэнд нэг сум тавих гэж боддог. Гэтэл нарийн учир нь тийм биш. Энд бичсэн шиг, дайн бол маш нуршуу, асар их бэлтгэл ажиллагаа, хүний сэтгэлийг унших сэтгэл зүй, эдийн засгийн ба байгалийн асар мэдлэг шаарддаг эрдэм юм.
 
Уг ном хүн хүнээ зөв барьж идэхийг заадаг. Мөн зөв устгахыг заана. Мөн устгалд  өртөлгүй, гай барцад дундаас биеэ аятаахан шиг аваад явах ухааныг заасан ном юм. Энэ номыг эдийн засагчдад, бизнесменүүдэд, мөн улс төрчдөд одоо хүртэл ширээний ном байж чадах ном.

Хүн бүр мэддэг байх, ном бол хамгийн сайхан бэлэг гэж. Гэвч одоо цагт ном байтугай, хүн хүндээ халаасан дахь салаавчаас өөр бэлэг өгөхөө больжээ. Хүнд хэцүү, хахир цагаа гэж... Энэ бол та бүгдэд миний барих бэлэг- нэгийг уншиж, гурвыг ухаарагтун.

Фриска-даа томоос том талархал илэрхийлье, зарим алдаа шүүхэд тусалсанд!

20:02 - 2010-07-09 - Сэтгэгдэл бичих

gogo :algaa tashih:

Зочин - 12:45 - 2010-07-10

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax