जगन्नाथ

Цаасчин өвөө

Саяхан захиалгаа аваад, цаас хайж эхлэв. Цаас гэж бас цаанаа өөр өөр- хүнд хөнгөн, химийн бодисын оролцоотой оролцоогүй, гараар хийсэн, машинаар хийсэн. Хэвлэлийн зориулалттай, мөн зургийн зориулалттай. Мөн зарим хүмүүс гайхна байх: хэдэн жилийн даацтай гэдгээс мөн хамаарна.

Үүнээс хамааран үнэ хэлбэлзэнэ- жирийн нэг А4-ийн хэмжээтэй цаасны үнэ янз янз харагдана. Цаас сонгохдоо өвөөтэй жаахан ярьж суулаа- ажилчин анги ажилчин ангитайгаа. Өвөө цаасаа солонгын 7 өнгийн цаасаа өөрөө хийж, будаж, янз бүрээр нугалж индүүдэж, хөөрхөн эвхээд, янз бүрийн аргаар оёж ном дэвтэр, альбом, мэндчилгээний хоосон картууд, янзын сайхан олон аргаар бэлддэг юм байна. Мөн бичгийн янз бүрийн хэрэглэл: бэх будаг, уран бичлэгийн янз бүрийн бийр савх, хэнийг нь юм бүү мэд арьсаар бүрсэн том том дэвтэр.

Европчууд бол цаасны хувьд, өндөр соёлтой. Ер нь юм юманд өндөр соёлтойгоор ханддаг, зөвхөн цаас ч биш- сайн цаасыг австричууд итали хүнээс хийхийг сураад, итальчүүд өөрсдөө япон хятад, мөн эртний египтын туршлагаас сайтар харж ажиглаж авсан юм. Өмнөх туршлага дээр тулгуурлаад, өөрсдөө маш үнэтэй цаасны сорт гантиг цаас гаргаж авсан юм. Хялбархан жорлонгийн цаас, эсвэл нимгэн цаасан дээр европчууд ном хэвлэнэ.  Мөн хүмүүжил нь сэргэлэн болж өссөн болохоор, ном их хурдан зарагддагийг ойлгосон нь тэр. Харин хориотой ном зарагдах нь бүр сайн гэдгийг ойлгох нь тэр.

Нэг оронд ном хориотой болонгуут, шууд тэрийг өргөн хэмжээгээр хэвлэлд нэвтрүүлнэ. Хоёр талын ашигтай: хөршөө сулруулна, бас баахан зоос цохино.  Идеологийн дайн, ямар ч цаг үед том том үр авчирдаг байсан.
 
Цаасны мухлаг дотор чимээгүй, нам гүм байх юм. Хайсан цаасыг өвөө тэр дор нь олж өгөөд, маш болгоомжтойгоор цаасыг сайхан баглаад, бэлдээд өгөх юм. Маш хариуцлагатайгаар худалдан авагчдаа, эд бараандаа мөн өөрийн материаллаг сонирхолдоо хандаж, хүний мөн өөрийн хөдөлмөрөө хүндэтгэж байх юм. Сайн барааг сайн газар худалдаж авч бай гэсэн дохио. Үүгээр үйлчлүүлэгч эргэж эрэх нь ойлгомжтой.

Баглаж савлах хооронд өвөөтэй жаахан ярьж суулаа. Настай хүмүүсийг сонсох гоё байдаг- зарим өвөө нар амьдрах сайхан арга ухаан заагаад өгдөг. Энэ удаад ер нь ямар байгааг ярилаа. Ажилчид өөр юу ярих бэ? Ажил л ярилаа. Саяхан бараандаа магтаал урсгаж байсан зөөлөн дуутай өвөө дэлбэрэх нь тэр: энэ бол ажил биш, лаг том Пэ! Долоо хоногт 70 цаг ажиллана, илүү ажиллаж болохгүй. Хуулиар хорьсон. Мөн капиталист нийгэм дэх хөдөлмөрийн баяр баясгалан сонсогдсонгүй.

Гэтэл гэр бүлдээ цаг үлдэхгүй, бас шавь оруулах боломжгүй. Шавьд сарын 1200 € төлж, бас дэлгүүрийн зардал, мөн татвар 1200. Нийтдээ энгийн цаасны мухлагийн шавь энэ хүнд 2400€ үнэтэй болж бууна. Шавь авах юм бол, дампуурна. Яг хэдийг олж байна гэж асуух бас эвгүй юм, гэтэл өвөө өмд шувтарч унахдаа л хүрээгүй байна гэх юм. Мөн эмээ нь ажилтай- тэгээд ч хүрэлцэхгүй.

Залуучуудын тухай ярихад, өвөө тэр дороо залуучууд юу ч хийж чадахгүй, хоёр солгой гартай гэж уурлах юм. Залуучуудыг ажилд авч байсан удаатай бололтой. Ер нь ажиллах сонирхолгүй, бүгдээрээ гонжоом пижаак өмсөөд, хийж чаддаг юмгүй болж үлдэх нь гэх юм. Ерөөсөө ажиллах сонирхолгүй, амралтын өдрүүдийн дараа бол тэр тусмаа. Амралтын өдрөөр баахан архидаж, зүлэг татаж байгаад, нэгдэх өдөр нь зомби шиг алхаад байдаг гэнэ. Ер нь өвөө маань залуучуудын тухай сайн юм хэлэхгүй юм. Өвөө нар өөрсдөө залуу байснаа санадаггүй бололтой- бас залуудаа яаж биеэ авч байснаа. Гэтэл өөрсдөө яг л ийм байсан- амьдрал гар тохой мушгиж эхэлтэл.

Ярьж буу халангаа өвөө цаасыг сайтар баглаад, ажлын өндөр амжилт хүсээд хоцорлоо. Австри өвөө өлсөөд үхэхгүй ээ... Харж л байгаарай.

15:14 - 2010-07-09 - Сэтгэгдэл бичих

Бодох хэрэгтэй шдэ, найзаа, тэгэхгүй бол бусад хүмүүс чиний өмнөөс бодоод эхэлнэ.
Тэр их хөдөлмөрөөр европчуудын хөгжил нь бүтдэг юм байж. Тэгэхээр тэр хөдөлмөрийнх нь арга барил, бас мэдлэг нь тодорхой хэмжээний хариуцлага агуулж байгаа биз?
Энэ өвгөн шавь нараа, бас залуучуудыг тэгж хэлж байгаа нь тэднийг хэвэнд оруулдаг арга барил нь юм.

AmonRa - 23:12 - 2010-07-15

хэхэ

тээд бодоол байхаар бүүр толгой эргэчихиймаа, мэдээж чиний хэлдэг хөдөлмөрч байдал чухал шд

Zurai - 20:45 - 2010-07-15

хэхэ

тээд бодоол байхаар бүүр толгой эргэчихиймаа, мэдээж чиний хэлдэг хөдөлмөрч байдал чухал шд

zurai (зочин) - 20:42 - 2010-07-15

@Zurai: tiim, bas ygui.
bodood yzdee- hugjil n haanaas ehlej bna gej...

AmonRa - 20:00 - 2010-07-15

Дараа тухтай бичье. Нэг юм бичих гэхээр өөр нэг зүйл гарч ирээд өөрөө эргэлзээд байна :P

xvv - 19:34 - 2010-07-15

Тэр ч тийм л дээ

Чи тээд өвөө бүтээж чадаж байгаа болохоор залуусыг голдог гэж хэлэх гэжийсэн үү тээ

Zurai - 18:14 - 2010-07-15

Тэнцвэр хэрэгтэй.
Хүнд мөнгө олох боломж олгох хэрэгтэй. Мөн тэр олсон мөнгөө зарцуулах тайван орчин л хэрэгтэй. Гэвч түүгээр хөгжлийг хэмжвэл том эндүүрэл. Толгой байнгын ажиллаж байх хэрэгтэй. Бүтээн байгуулалт. Энэ бол жинхэнэ хөгжил.

AmonRa - 18:07 - 2010-07-15

Аанха, хөгширөхгүйн тулд байнга цэнэгтэй толгойтой байх хэрэгтэй байх л да, гэхдээ тухайн үеийн нийгмийн үзэл гэж байна. Хэдэн арван жилийн дараа миний амьдарч байгаа нийгэм бүүр АНУ кинон дээр гардаг шиг хэт задгай болчуул надаа лав нийцтэй байхгүй, бас дэглэмсэг болчуул бас л таалахгүй

Zurai - 18:02 - 2010-07-15

hyn nas suugaad ireheer huuchinsag yzeltei boldog l yum bailee. Zaluugaaraa yldene gedeg tolgoiniih yum shig baigaam. Bas neg mergejild tzoojlogdohoor hurdan hugshirdeg yum bainlee.

AmonRa - 17:52 - 2010-07-15

Би ч гэсэн хэдэн арван жилийн дараа Одооны энэ залуус...... гээл үгэлцэн л сууж байхдаа. Аан тэгээд бас хувь хүний ур чадварыг хувь хүн өөрөө л хөдөлмөрлөж бий болгодог болохоор ер л юм хийдэг хүмүүст бусдын хийсэн чамлалттай байдаг байх даа

Zurai - 17:41 - 2010-07-15

yu bodogdov, sonin sanagdlaa?

AmonRa - 17:28 - 2010-07-15

Сэтгэгдэл бичих гэсэн чинь хэт их юм бодогдоод бичих юм олдохгүй болчихлоо. Ер нь сэтгэгдэл бичихэд их хүнд сэдэв байна..

xvv - 00:01 - 2010-07-15

өвөө ч бас өөрийгөө нэгэн цагт хөгширнө гэж төсөөлдөггүй байсан байх...

AmonRa - 15:35 - 2010-07-12

uuriiguu uvuu boltson bgaagaar tusuuluhud tsaaschin uvuugiin dainii yum ch tusuulugduhgui bn :P

dao - 13:47 - 2010-07-10

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax