जगन्नाथ

ISO-ийн тухай

Бичсэн: Гэрлийн хүч
Монстуд-дээр мэддэгээ бичээд, нэг мэдсэн овоо юм цуглаж. Одоо л нэг цаг гарч, нэмэх юм нэмээд тавилаа.
Амжилт залуучуудаа! Сайхан зураг дараад байгаарай.


ISO өөрчилснөөр камерны гэрлийн мэдрэмжийг ихэсгэж багасгаж байгаам. Бага байх тусам гэрлийн мэдрэмж багaсаж, ихсэх тусам мөн адил ихсэнэ. бага байх хэрэгтэй. Хөдөлгөөнт обьектийг (спортын арга хэмжээний зураг авалт гэх мэт) хурц ба тод зураг дарахыг хөлдөөх гэдэг.
Хөлдөөхийн тулд өрцийн хугацаа маш богино болгох хэрэгтэй болдог. Өрцийн хугацаа багасгавал, камерын дуран гэрэл маш бага оруулдаг- тэр учраас гэрэл хүлээн авах чадварыг ихэсгэхийн тулд ISO-оор дундаж үзүүлэлттэй болгох хэрэгтэй болно.
Гэрэл дутаад, ямар нэгэн байдлаар гэрэл ашиглах боломжгуй, эсвэл гялбаа ашиглах боломжгуй бол хэрэглэнэ. Ерөнхийдөө энгийн зураг авалтанд 400 байхад хангалттай (цэцэг навч, хөрөг зураг, макро зураг авалтанд маш сайн тохирдог).

Заримдаа мөн гэрэл дутах явдал бий. Их муухай- зарим үйлчилгээний газрууд зурагчныг харгалзан үздэггүй. Нэг бол гэрэл дутаж, нэг бол хэт хурц байдаг. гэвч хөлдөөх хэрэгтэй байдаг! Бөөн сандрал, бухимдал ба ажлын стресс тулгамдана.
Энэ тохиолдолд сандарсан иргэд гялбаа ашиглаж эхэлдэг. Үүнээс болж зураг хуурай, орчны уур амьсгалгүй, үхмэл болж харагддаг тал бий.  Гэвч ISO-гийн тохиргоогоор зурган дээр буух мэдээллийг алдагдалгүй буулгах боломж бий.

Гэвч сайн юм болгон өөрийн дутагдалтай байдаг: ISO ихсэх тусам зураг барзгар, "шуугиантай" өнгөтэй, үхмэл болдог. Шуугианыг дарах хэд хэдэн аргууд бий: Noise Ninja программ, эсвэл Photoshop.

Гэвч энэ бол чанартай зураг дарах зөвхөн нэг хялбар арга, 100% үйлчлэх дүрэм биш гэдгийг анхааралдаа аваарай. Гэрэл дутмаг, бүдэг орчинд чанартай зураг дарах мэргэжлийн арга барилууд байдаг, гэвч тэр арга барилыг ашиглахын тулд хамгийн түрүүнд эхний энгийн хэдэн тохирогоог маш сайн таньж мэдсэн байх хэрэгтэй.





Фотогоор эхэлж бүй хүмүүст өгөх зөвлөгөө:

Тохиргоогоор хамаагүй тоглоод хэрэггүй. Өөр өөртөө: "ганц л тохиргоо бий" гэж суулгах хэрэгтэй. Тэр нь М буюу гар тохиргоо. ISO ч мөн адил.
Яагаад? Хэрэв сонирхогч хүн маань, фото зурагт тодорхой хэмжээний амжилт гаргаж, чанараа дээшлүүлэх зорилготой л бол, энэ дүрмийг дагавал зүгээр. Зураг оролддог хүн автомат тохиргоотой ажиллах нь тун ховор байдаг. Зарим нөхөд автомат тохиргоо гэж байдгийг мартачихсан явж л байдийн. Чи ч бас тийм юм байдгийг ор тас мартвал зүгээр. Ер нь эхэлж байгаа хүн гар тохиргоогоор ажиллаад сурвал, маш сайн төлөв суудаг.

ISO-г бол аналог (хальсан) зурагтай ноцолдож байсан бол, бүр яг сайн ойлгоно. Тайлбарлах гээд үзвэл... Хальсан дээр хэр их гэрэл буулгах бэ гэдгийг ISO-гоор зааж өгч байгаа юм. Хальсыг сенсор орлосон болохоос, зарчим яг адилхан. ISO 5600 нэг зураг дараад, ISO100 нэг зураг дараад томруулаад нэг харьцуулаарай. ISO ихэсэх тусам зураг барзайдаг. Гэрэлд мэдрэмтгий элементүүд идэвхжсэнээс тэгдийн.

ISO 100 байлгаж сурвал хамгийн сайн. Мэргэжлийн хүмүүсийн дунд 800 хамгийн дээд зэргийн хязгаар гэж үздэг. Илүү байлгах, за ер нь дургуй даа. Ярвайгаад л өнгөрнө. Мэдээж яг яаж, яг юу авахаас шалтгаална. Арга учрыг нь олчихсон нөхөд 800-аар ёстой хөөрхөн юм дараад явж байдын. Гэхдээ энэ бол дадлага.
Эхний дасгалууд бол, ISO-г 400 дотор бариад сурах юм. Аяандаа (1-2 сарын дараа) ISO-г багасгаж, 100-д хүрсний дара

Гэрэл багасах тусам ISO ихэсгэж, гэрэл ихэсэх тусам тусам ISO-г багасгана. Бүр яг задлаад нарийсгаад судлаад байх тийм нарийн эд биш юм байгаан. Нартай үед 50-100, бүрхэг өдрийн 12 цаг орчим 200-300, нартай үдэш 400-600, бүрхэг үдэш 600-800 гээд, аяандаа өөрөө ойлгоод ирнэ.

01:34 - 2010-08-03 - Сэтгэгдэл бичих

яг юуг ойлгохгүй байгаа?
аппарат болгон үйлдвэрлэгчээсээ шалтгаалан, өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. тэрийг гарын авлагаас нь уншиж болно. харин яг зураг авалтын тухайд бол, тодорхой асуувал дээр. тодорхой асуултанд тодорхой хариулт.
ерөнхийд нь бол ISO, хөшиг өрц гурвыг мэдэж, бүрэн ойлговол сайн. дуран сонирхож байвал, оптикийн геометр судалбал зүгээр.

AmonRa - 01:15 - 2012-04-12

сайн байна уу

сайн байна уу
өөрийн чинь блогоор зочлоод хэрэгтэй зөндөө мэдээллээ оллоо. Нада никон д90-н тухай мэдээлэл хэрэгтэй байгаа юмаа. Тэгсэн үндсэн зүйлүүдийг нь ерөөсөө мэддэггүйээ надаа туслаач тэхү

маадгар (зочин) - 22:26 - 2012-04-11

Нээрээ, үүнийг сайн тодруулмаар юм шиг.
Хөшиг нээгдэж хаагдахдаа жишээ 1/125 байж болно. энэ нь 1 секундний 125-т гэрэл оруулна. Өрц нь хэдий их хэмжээний гэрэл оруулахыг бас хугацаагаар заана.
f22-ын тохиргоонд 1/125 үдийн 12 цагт наранд гэрэлд цохиулна гэсэн үг- аль аль нь нэг нэгэндээ нөлөөлж, хугацаа зааж өгч байгаам.
Энэ их сонин сэдэв, миний таньж мэддэг гадаад дотоодгүй, зурагчин болгон хугацааг өөрөөр хэмждэг юм байна лээ.
Тийм болохоор, ирээдүйд иймэрхүү алдаа гаргахгүйн тулд, бүгдийг яг техникийн хэллэгээр нь бичиж байя, тэгэхгүй бол холион бантан болох шинжтэй.
Амжилт!

AmonRa - 00:50 - 2012-01-20

өрцийн хугацаа гэж юуг хэлээд байна.
хөшөг чинь хугацаагааар нээгдэж хаагдаг биздээ.

Зочин - 20:41 - 2012-01-19

засаж, нэмэлт оруулав.

AmonRa - 16:45 - 2011-11-22

Tun heregtei

Shinekov nadad tun heregtei medeelel bailaa. Bayarlalaa

Mungunkhuyag - 12:09 - 2011-11-22

бага л байх ёстойн байна

arch_tseegii - 12:18 - 2010-08-03

Окоо аросо
:d

Хүслийнжигүүр - 11:56 - 2010-08-03

sonirholtoil ym bna

sitgel - 08:11 - 2010-08-03

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax