जगन्नाथ

Лу Шин: Галзуу хүний өдрийн тэмдэглэл

Бичсэн: Орчуулга
Зохиолчийн үг:
Эртний цагт Хятадын түүх үндсээрээ сайн санаа, ёс суртахуун ба сайн санаан дээр тулгуурладаг гэж үздэг үзэл дэлгэрсэн байсан. Энэхүү бодол одоо цагт ихээхэн тархах болж. Хэрэв энэ талаас түүхийг үзвэл, түүхийн ухаан бид нарт сургамж сургаал хайрлаж, мөн олон талын асуудлыг хялбархан шийдэхийг арга барил заадаг гэж үзэж болно. Гэвч санаандгүйгээр Нийтийн толь судрыг уншиж байтал, хятад үндэстэн одоо хүртэл хүний мах иддэг үндэстэн хэвээрээ үлдсэн байна гэдэг дүгнэлт гаргаж, энэхүү өгүүллэгээ бичсэн юм.

Лу Шин:

 Галзуу хүний өдрийн тэмдэглэл


Ах дүү X-тэй бид дунд сургуульд сурч байхаас хойш сайн андууд байсан юм. Бид тал тал тийш тарж, олон жил ч өнгөрч... Бид бага багаар хоорондоо хэл сураг тасарсан байтал, гэнэт ах дүү хоёрын нэг хүнд өвчинд нэрвэгдсэнийг дууллаа… Нутаг орох замдаа тэднийхээр дайран гарахаар шийдсэн юм. Ах дүү хоёрын нэг нь намайг угтан авч, дүүгээ өвчтэй болохыг надад хэлсэн юм.

 „Биднийг эргэхээр, та дэмий л ийм урт удаан зам туулан ирж дээ... Дүү маань одоо эдгэрээд, N хотод төрийн алба хаахаар мордсон.“

Дараа нь чанга гээч инээж, надад өдрийн тэмдэглэлийн 2 дэвтэр гарган ирж, хуучин анддаа дүүгийнхээ өвчний учрыг таниулах нь зөв гэж хэлсэн юм. Өдрийн тэмдэглэлийг нь би гэртээ ирсний дараа ирж уншихдаа, өвчтөн сэтгэцийн „паранойя“ гэдэг өвчинд нэрвэгдсэн байж, гэх дүгнэлтэнд хүрсэн юм. Бичих арга барил нь ихэд утгаггүй, өгүүлбэрийн дараалалгүй, олон утга учиргүй үгээр дүүрэн; мөн бичлэгийн өдөр хоног тавигдаагүй болохоор, зөвхөн бэхийн өнгөөр л ганц өдөр бичигдээгүйг ойлгомжтой.

Өдрийн тэмдэглэлээс хамгийн ойлгомж гаргацтайг нь ялгаж салгаж, эмч нарт судалгааны зориулалттайгаар бэлдэж, нэг боть болгож бэлдсэн юм. Би нэг ч үгийг нь өөрчлөөгүй, гагцxүү зөвхөн хүмүүсийн овог нэрийг өөрчилсөн юм. Энэ нь нээг их том ач холбогдолгүй- тэд тосгоны оршин суугчид тул, тэдний нэр усыг мэдэх хүн ховор л болов уу.

Номын нэрийг өдрийн тэмдэглэлийн бичигчийн өөрийнх нь өгсөн нэр бөгөөд, эдгэрсний дараах нь мөн өөрчлөгдөөгүй.

 

I

7-р жилийн 4 сарын 2-ны өдөр.

 Өнөө үдэш сар гайхалтай гэрэлтэж байна.

 Гучаад жил би сарыг харж байгаагүй. Өнөөдөр би сарыг хартал, сэтгэл маань гэнэт асар өөдөллөө. Саяхнаас л би энэ гучин хэдэн жил харанхуйд өнгөрөөснөө ойлголоо... Бүх юманд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй, Үгүй бол Жао айлын нохой...

Намайг яагаад тэгтлээ их хараад байгаа бол? Миний айдас бас учиртай даа...

 II

 Өнөөдөр сар гарсангүй; сайн биш гэдгийг би ойлголоо. Өнөө өглөө хашаанаасаа болгоомжтой гарлаа. Жаогун Вэй нүд сонин харагдав. Надаас айж байсан болов уу? Эсвэл намайг алах гэж байсан болов уу? Мөн өөр долоо найман хүн өөр хоорондоо миний тухай шивнэлдэж байв. Шивнэлдэхдээ намайг бүү анзаарасай гэж хичээж байсан. Мөн замд таарсан хүн бүрийн байдал ийм байсан. Нэг нь намайг харсан даруй инээж, муухайгаар хандсан. Тэдний бэлтгэл нь бэлэн болсныг би ойлгож чичирсэн.

 Гэвч би айлтгүй цааш алхалаа. Миний урд бөөнөөрөө гүйлдэх хүүхдүүд миний тухай мөн ярьж байв. Царай нь мөн Жаогүн Вэйнх шиг харласан байв. Би энэ хүүхдүүдэд юу хийхлээр тэд намайг үзэн ядна бэ гэж бодоод, тэвчилгүй: Хөе, та нарт юу хэрэгтэйв? гэж хашгартал, тэд аль хэдийнээ зугтсан байв.

 Би Жао Гүнбэй, замдаа таарсан хүмүүсийг юугаар гомдоосон юм бол, гэж бодож байлаа. Магадгүй хорь гаруй жилийн өмнө Гү Жүгийн хуучин зарлагын дэвтрийг нь хөлөөрөө дэвссэнд л гэхээс. Ноён Гү Жү тэгэхэд их уурласан. Жао Гүнвэй түүнийг таньдаггүй ч гэсэн, миний тухай сонсоод, Жүгийн талд орсон байж мэднэ. Тэр хүмүүсийг миний эсрэг босгосон. Харин хүүхдүүд? Хүүхдүүд тэгэхэд, төрөөгүй байсан? Тэд бас намайг яагаад сонин ширтээд байсан бэ? Нэг бол надаас айж, нэг бол намайг алахыг бодож байсан байх. Энэ бүгд намайг нэг дор айлгаж, гайхуулж, мөн гуниглуулж байна.

 Ойлголоо. Эцэг эх нь тэгж заасан байж таараа!

  III

 Шөнөжингөө унтаж чадсангүй. Хэрэг болгоныг ойлгохын тулд, тал талаас нь сайтар судлан ойлгох хэрэгтэй!

 Энэ хүмүүсийн хүзүүнд амбан захирагч дөнгө зүүж, баян газар эзэмшигчид нүүрэн дундуур нь цохиж, эхнэрүүдийг нь харуулууд булааж, эцэг эх нь мөнгө зээлдэгчдийн дарамтанд үхэж байсан ч, хүмүүсийн царай өчигдрийнх шиг айдсаар ба уураар дүүрсэн байхыг хараагүй.

 Гудамжинд тааралдсан эмэгтэй. Тэр хүүгээ зодож байхдаа: "Чамд үзүүлээд өгнө дөө! Чамайг тас хазсан ч яахав!" гэж хашгирч байв. Гэвч эмэгтэйгийн нүд намайг ширтсэн байв. Би айдсаа нууж чадсангүй. Тойрон зогссон олон хүн соёогоо яралзуулан чанга инээв. Над дээр Чангийн тавдугаар дүү ирж, намайг гэрт чирэн оруулав.

 Чирэн орууллаа... Гэрийнхэн намайг харахгүй байгаа дүр эсгэнэ. Гэвч царай нь өнөөх хүмүүсийнх шиг. Өрөөндөө орлоо. Миний хойноос хаалга цоожлов, тахиа юмуу галуутай тор шиг. Юу болоод байгааг ойлгохгүй байна.

 Хэдэн хоногийн өмнө Чонын тосгоны газар түрээслүүлэгч ирж, гантай байгааг мэдэгдсэн. Мөн миний том ахад, тэр тосгоны оршин суугчид өөрийн тосгоны хорон санаатныг барьж алаад, зүрх элгийг нь сугалж, зоригтой болохын тулд шарж идсэн гэж ярьсан. Би ярианд нь оролцох гэсэн боловч, тэд надруу хэд хэдэн удаа харав. Тэдний царай мөн гадаа байсан хүмүүсийнх шиг болсныг харсан.

 Энэ бодлоос болж миний хамаг бие чичирч, шөрмөс сулрав.

 Хэрэв тэд хүмүүсийг идэж байгаа бол, намайг нэгэн цагт иднэ гэсэн үг.

 Бодоод үз дээ! Эмэгтэй Чамайг хазна гэж хашигардаг, соёогоо яралзуулан инээх харанхуй царайтай хүмүүс, түрээслэгчийн ахтай ярьсан яриа- энэ бүгд нэг л биш. Эмэгтэйн үг хор, хүмүүсийн инээх нь хутга шиг, шүд нь цагаан, хурц, яралзсан, хүн идэхэд зориулагдсан юм шиг.

 Би өөрийгөө хорон санаат гэж бодохгүй байна. Гэвч Гу Жүгийн номын дэвссэнийг санах юм бол, хэлэх хэцүү юм. Тэд нэг юм сэдэж байна- гэвч юу гэдгийг би тааж ойлгохгүй байна. Хүнд уурлах л юм бол, хорон санаатай гэж тэд хэлдэг. Нэг удаа ах маань надад хэлж билээ: хэрэв хамгийн сайн хүнтэй зөрчилдөвөл, тэр маргадаг. Харин муу хүнд түүний үгийг эс тооцвол, тэр: Ямар сайхан хүн бэ, ухаантай хүн бэ гэж магтаж эхэлдэг гэсэн. Би энэ хүмүүсийн жинхэнэ бодсон төлөвлөснийг мэдэхгүй, тэр тусмаа хүн идэгчдийг.

 Хэрэг болгоныг сайн ойлгохын тулд тал талаас нь сайтар судлах хэрэгтэй. Хуучин цагт хүн идэх нь олонтоо тохиолдож байсан гэж ярьдаг. Үүнийг ойлгохын тулд би түүхийн ном нээсэн. Түүхийн номд он сар байгаагүй боловч, Энэрэнгүй зан, шударга ёс, хүнлэг ёс, ёс суртахуун, сайн санаа гэсэн үгээр дүүрэн байв.

(Орчуулагч: Гүнзийн сургаалиудад өргөнөөр хэрэглэгддэг үг)

Нойр хүрэхгүй байсан тул, түнэр харанхуй хүртэл сууж анхааралтай номыг уншиж байтал, гэнэт үгнүүдийн завсар "хүн идэх" гэсэн үг тааралдав.

 Энэ үг хөхрөн инээж, намайг ширтэв.

 Би мөн адил хүн, тэд намайг идэх гэж байна!

IV

 Өглөө намайг дөнгөж тайван суутал, тавдугаар Чен надад чанасан загас оруулж ирэв. Нүд нь хэрцгий, цагаан, ам нь гадаа зогссон хүн иддэг хүмүүсийнх шиг нээгдсэн байв. Бага зэрэг идсэн: цэлцэгнээд, хүний мах загасны мах хоёр нь ялгагдахгүй байв. Би бөөлжив.

"Найз Чен, ахад намайг уйдаад, цэцэрлэгээр салхилахаар шийдлээ гэж дамжуулаач!" гэж хэллээ. Чен үг хэлэлгүй гарлаа. Удалгүй тэр иргэн ирж, хаалга нээлээ.

 Би байрнаасаа босолгүйгээр ажиглаж байв. Тэд намайг яаж гэж байгаа бол? Би мэдэж байна- тэд намайг эндээс гаргахгүй. Мөндөө! Ах нэгэн өвгөн хөтлөн удаанаар орж ирлээ. Өвгөний нүд хэрцгий харагдаж байв. Гэвч надад тэрийг таниулахгүйн тулд бөхийж, нүдний шилнийхээ цаанаас байн байн нүдний булангаараа ажиглаж байв.

Ах: "Чиний бие яаж байна?" гэж асуув. Би: "Сайн" гэж хариулсан.

"Чамайг үзүүлэхээр Хэ эмчийг дагуулж ирлээ".

"За" гэж би хариулсан боловч, эмчийн дүр эсгэгч алуурчин гэдгийг би мэдэж байсан. Миний зүрх хэмжиж байгаа дүр эсгэн, намайг хир тарган болохыг мэдэхийг оролдож байгаа юм. Тэгвэл түүнд бас нэг ширхэг мах бас унах биз. Би айгаагүй. Би хүний мах иддэггүй ч гэсэн, тэд нараас хамаагүй их зоригтой! Хоёр гараа зангидаг түүнд сунгалаа. Өвгөн нүдээ аньж судасны цохилт хэмжээд, хэсэг бодошролд орон, чөтгөрийн нүдээ дахин нэг нээж: Юу ч бүү бодог. Тайван орчинд хэдэн хоног байлгавал, бүх юм сайн болно гэв.

 Юу ч бүү бодог, тайван орчинд байлга гэнэ шүү! Ойлгомжтой. Намайг улам таргалуулбал, хүн бүрт мах хүрэлцэнэ. Гэвч сайн болно гэж... Энэ хүмүүс хүн идэхдээ тулахдаа их зальтай, хүн идмээр байгаа боловч тэрийгээ нууж далдалж чаддаг. Гэлээ ч ажилдаа ил орохоос айдаг. Мөндөө! Би биеэ барьж чадалгүй инээв. Би сэтгэл хангалуун байв. Миний инээдэмд зориг ба шулуун шударга зан сонсогдов. Шулуун шударга зан, эр зоригт гайхсан ах эмч хоёр нүүр нь хувьс хийв. Гэвч би зоригтой болох тусам тэд намайг идэх эрмэлзэлтэй болж байв. Өвгөн өрөөнөөс гарч, ахыг дуудан чимээгүйхэн: Түүнийг хурдхан шиг идье! гэж чихэнд нь шивнэв. Ах зөвшөөрөн толгой дохив. Чи бас! Энэ нээлт санаандгүй юм шиг боловч, бүх юм ойлгомжтой болов. Намайг идэхийг оролдож байгаа бүлэгт миний ах мөн ордог юм байна!

 Миний ах- хүний мах идэгч!

 Би хүний мах иддэг хүний дүү!

 Намайг идсэн ч, би хүний мах иддэг хүний дүү хэвээрээ үлдэнэ.

 V

  Сүүлийн хэдэн хоног миний ойлгосон бүхэн өөрчлөгдлөө- өвгөн зүс хувиргасан алуурчин биш, жинхэнэ эмч байсан гэж бодье. Гэлээ ч тэр хүний мах идэгч. Тэдний эрдмийн үүсгэн байгуулагч Ли Ши Чэн өөрийн номондоо хүний махыг шарж идэж болно гэж бичсэн байдаг. Үүний дараа тэр эмч хүний мах иддэггүй гэж хэлэхгүй биз дээ!

*(Орч: Ли Ши Чен (1518–1593) «Бинцао ганму» буюу Жимс ургамлын хураангуй толь хэмээх судрыг бичсэн юм. Тэрээр хятадын уламжлалт эмнэлэгт үндэс, жимс ургамал эм тан болгон хэрэглэх тухай нарийвчлан бичсэн юм. Анх ном нь 1596 онд хэвлэгдэж байжээ.)

 Ахдаа бас гэм тохохгүй. Надад эртний судрын тайлал зааж өгөхдөө, "Хүүхдээ солилцож идэх" гэж өөрөө хэлж байсан.

*(Орч: "Хүүхдээ солилцож идэх" гэдэг үг нь Гүнзийн хураасан Хавар Намар буюу «Чун-цу» номын тайлбарт бичигдсэн тайлбарт байдаг. Уг тайлбарын нэр нь «Чо-жуан». Уг үгээр Сүн гүрний иргэн Хуа-юан өөрийн нийслэлийн байдлыг тайлбарлаж байжээ. Нийслэл нь энэ үгийг хэлэхэд, нийслэл нь Чү гүрний цэргээр бүслэгдсэн байжээ.)


Мөн нэгэн муу хүний тухай яриа өрнөхөд, ах: түүнийг алаад барахгүй, түүнийг идээд, арьсан дээр нь унтах хэрэгтэй байсан юм гэж хэлж байсан. Би тэгэхэд бага байсан болохоор, миний зүрх маш хурдан цохилж байсан.

(Орч:  "Махыг нь идэж, арьсан дээр нь унтах" гэдэг үг мөн дээр дурдагдсан Хавар намрын сударт бичигдэн үлдсэн үг. Жоу Чо санваартан Чин улсаас урваж, Ци гүрэнд алба барихдаа өөрийн олзолсон Жи Чо ба Го Цуй хэмээх Ци гүрний албатуудад өөрийн үзэн ядалтаа илэрхийлсэн юм.)

 Ах Чоно тосгоны газар түрээслэгчийн „Зүрх элгийг нь идсэн“ гэж ярьж байсан ярианд гайхахгүй байсан. гайхах байтугай бүр толгой дохиж байсан. Үүнээс бодвол, тэр өмнөх шигээ хэрцгий хэвээрээ үлдсэн байх. Хэрэв хүүхдээ солилцож идэж болдог гэж боддог бол, хэнийг ч сольж идэж болно гэсэн үг.

Түүний шударга ёсны тухай ярианд гэнэн зангаараа итгэдэг байсан бол, одоо түүний ам хүний өөхөнд тослогдсоноос гадна зүрх нь хүний мах идэх бодлоор дүүрэн юм байна.

VI

 Түнэр харанхуй. Би өдөр шөнийг ялгахаа болилоо. Жао айлын нохой дахин хуцаж байна.

 Арслан шиг хэрцгий, туулай шиг аймхай, үнэг шиг зальтай.

 VII

 Би тэдний төлөвлөгөөг нь мэдэж авлаа. Хараалаас айж тэд ил дайрч зүрхлэхгүй байгаа юм байна. Тэр учраас нэг нэгэнтэйгээ ярилцан тохирч, энэ тэнд хавх зангуу тавьж, тор татаж намайг урхинд орохыг хүлээж байгаа юм байна. Та тэр эр эмгүй хэдэн хоногийн өмнө яаж байсныг санаж байгаа бол, ахын байгаа байдлыг сайтар бодож тунгаавал зуун хувь үүнд итгэнэ. Миний хувьд хамгийн амар гарц бол өөрийгөө бүсээрээ боож алах л үлдлээ. Тэгвэл тэд ямар нэгэн гэм буруу үүрэлгүй, тайван инээж хөхрөлдөж чадна. Хамгийн амар гарц бол айдас, эсвэл уйтгарласнаас болж үхэх- тэгвэл би таргалахгүй, мөн тэд хэд удаа толгой дохих нэгэн завшаан. 

Тэд хүний мах идэхээс өөр бодолгүй! Цөөвөр чоно гэж амьтан байдгийг номоос уншиж байсан. Тэр бол сэжиг хүрэм амьтан- тэр тусмаа нүд нь. Үхсэн малын махаар хооллож, том ясыг хүртэл шүдээрээ хагалж залгидаг. Бодохоос аймаaр.

Цөөвөр чоно бол чонын гаралтай- чоно бол нохойн удамтай.

Гурван хоногийн өмнө Жаогийн нохой намайг ширтэн харсан, бүр хэд хэдэн удаа. Тэр бас тэд нартай нэг санаатай болох нь ойлгомжтой боллоо. Доошоо харах өвгөн чи намайг бас хуурч чадахгүй!

 Ахыгаа их өрөвдөж байна. Ах маань бас хүн шүү дээ, гэтэл яагаад тэд нараас айхгүй байгаа юм бол? Үүнээс гадна тэдний бүлэгт бүр нэгдэн орж, намайг идэхийг санаархаж байдаг... Энэ хүн идэх заншил гэм нүгэл гэж тооцохоо больсон эртний заншил уу, эсвэл ичгүүрээ алдсан гэм хийж байдаг улаандаа гарсан хүний санаатай үйлдэл үү? Би хүний мах идэгчдийг харааж байна, хамгийн түрүүнд ахыгаа- хамгийн түрүүнд ахыгаа хүний мах идэхээс татгалзуулахыг оролдоно.

VIII

Mиний хэлсэн нотолгоо тэд нарт хүртэл ойлгомжтой баймаар юм.

 Гэнэт нэг хүн орж ирэв: ойролцоогоор хорин настай. Би түүнийг сайн харж чадсангүй. Тэр инээж, надад толгой дохив. Хуурамч инээмсэглэлтэй. Би асуув:

 -Хүн идэх нь зөв үү, буруу юу? гэж. Тэр инээсээр,
-Өнөө жил цатгалан жил байхад, яагаад хүн идэх гэж? хариулав.
Би тэр дороо тэдний нэг гэж ойлголоо- тэр бас хүн идэх дуртай юм байж. Миний зориг зуу дахин ихсэж, би дахин дахин асуув:
-Зөв үү, буруу юу? гэж.
-Чамд үүнийг асуух ямар хэрэг байна? Наргианч юмаа... Гадаа ямар сайхан байгааг хараач!

Гадаа үнэхээр сайхан байв. Сар тод гэрэлтэж байв.

-Үгүй, чи хэлээдхээч- зөв үү, буруу юу?
Тэр жаахан удаж, түгдрэн:
-Гүй...
-Буруу юу? Тэгвэл яагаад тэд хүн идэж байна?
-Үгүй байлгүй дээ!
-Үгүй байлгүй гэв үү? Чонын тосгонд ил идсэн, бас ном...

Түүний нүүр хувьсаж, ширэм шиг харлав. Намайг ширтээд,

-Магадгүй... Гэхдээ энэ чинь өнө эртний заншил.
-Заншил гэхээр зөв үү?
-Би чамтай маргахгүй. Гэхдээ ингэж яриад хэрэггүй- үгүй бол чи өөрөө буруутан болж таарна шүү! гэв.

 Би мэл гайхаж, ухас хийн бостол, тэр аль хэдийнээ зугтсан байв. Тэр ахаас хамаагүй залуу мөртөө тэдний нэг байж. Мэдээж түүнд үүнийг эцэг эх нь зааж өгсөн. Тэр хүн өөрөө мөн хүүхдүүддээ зааж өгсөн гэж айж байна. Энэ учраас хүүхдүүд намайг ууртайгаар хардаг юм байна.

 

IX

 Хүн иддэг мөртөө, өөрсдөө идүүлэхээс айдаг. Нэг нэгнээ сэрддэг...

 Энэ бодлоосоо салсан бол, тэд ямар сайхан аз жаргалтай амьдрах байсан болоо? Өөрийн ажлаа тайван хийж, зугаалж, идээд, унтах байсан. Үүний тулд нэг жаахан бартаа л давах хэрэгтэй. Гэвч тэд өөрсдөө нэг бүлэг байгуулсан байна. Хүн бүр: эцэг, хүүхэд, ах дүү, амраг садан, найз нөхөд, багш нар, дайсан- бүр танихгүй хүмүүс хүртэл нэг нэгэндээ урам өгч, үхлийн аюулын өмнө энэ жижиг бартааг давахыг хүсэхгүй юм. 

 X

 Өглөө эрт ахыгаа хайхаар гарлаа. Тэр гадаа зогсон, байгаль харж байв. Би түүний ард зогсож, маш эелдгээр:

-Ахаа, би танаас асууж юм байна гэж асуув.

-Асуугаач! гэж тэр түргэн эргэн харж хариулаад, толгой дохив.

-Би хэдэн үг хэлмээр байна, гэвч хэлж чадахгүй байна. Ахаа! Эртний цагт балмад хүмүүс ижлийнхээ мах иддэг байсан л байх. Эцэстээ үзэл бодлоосоо болж зарим нь хүний мах идэхээ орхиж, өөрийгөө хөгжүүлж хүн болсон. Зарим нь ижлээ барьж иддэг хэвээрээ үлдсэн. Өт хорхой шиг: зарим нь загас, шувуу, сармагчин, эцэстээ хүн болж хувьссан. Гэвч зарим нь өөрийгөө хөгжүүлэлгүй, өт хэвээрээ үлдсэн. Гэвч өт ч, сармагчин ч хүний мах иддэг хүнээс хамаагүй дээр.

И Я өөрийн хүүхдээ чанаж, Зэ ба Жоу хоёрт идүүлсэн. Эртний цагийн заншил болохоор л тэр.

(Орч: Хүүхдээ чанаж идсэн гэдэг үг нь хятадын түүхэнд үлдсэн байдаг. Эртний Ци гүрний эзэн Хуан гүн нярай хүүхдийн мах идэж байгаагүй гэж хэлэхэд, И Я хэмээх албат иргэн нь өөрийн үнэнчээ харуулахын тулд өөрийн хүүхдээ алж, Хуан гүнд барьж гэнэ. Зэ ба Жоу хоёр бол эртний Ся ба Шан гүрний маш хэрцгий эзэд байсан юм- улмаар тэдний нэр хэрцгий зан чанарыг харуулах нэр үг болсон юм)

Пангу бурхан газар тэнгэрийг хооронд нь салгаснаас хойш, И Ягийн хүүхдийг идсэнээс хойш хир олон хүн идүүлсэн ч юм...  И Ягийн хүүхэд, бас Сүй Ши-лин идүүлснээс хойш, хир их олон хүн идүүлэв?

(Орч: Сүй Ши-лин (1872-1907) оны хооронд амьдарч байсан хятад хувьсгалч. Тэрээр 1907 онд манжийн амбан сайд Ин Мины аминд халдсан боловч, халдлага амжилтгүй болсон. Сүй Ши лин баривчлагдан, удалгүй цаазлуулсан юм. Цаазыг гүйцэтгэгчид Сүй Ши-лины зүрхийг нь амьдаар нь сугалж, Ин Мин сайдын харуулын цэргүүдэд идүүлсэн ажээ.)

Сүй Ши-лины дараах явдлаас Чонын тосгонд хүн идсэнээс хойш хир хугацаа өнгөрөв? Өнгөрсөн жил талбай дээр, нэгэн гэмт хэрэгтнийг цаазалж байхад, сүрьеэтэй хүн мантуу цусанд нь дүрж, мантуугаа долоож байхыг би харсан.

(Орч: Эртний цагаас хойш, Хятадад цаазлуулсан гэмт хэрэгтний цусанд дэвтээсэн мантууг идсэн хүн сүрьеэ өвчнөөс эдгэрдэг гэж үздэг байжээ.)

 Тэд намайг идэхийг оролдож байна. Та ганцаараа яаж ч чадахгүй. Гэвч чи тэдний бүлэгт яах гэж оров? Хүний мах иддэг хүмүүсээс сайныг хүлээлтгүй! Тэд намайг идэж чадаж байгаа бол, таныг бас иднэ. Дараа нь нэг нэгнээ иднэ. Гэвч засрахад л хүн амьтны дунд амгалан байдал дэлгэрнэ. Одоо хүртэл ямар нэгэн юм хийх боломж байгаагүй ч гэсэн, одоо өөрийгөө хөгжүүлэхэд хамаг хүчээ зориулж болохгүй гэж үү? Хэлээч, энэ боломжгүй гэж үү? Ахаа, таныхаар бол боломжгүй гэдэгт итгэлтэй байна. Хэд хоногийн өмнө та түрээслэгч төлбөр багасгахыг гуйхад та үгүй гэж хариулсан.

 Эхэндээ ах ихэмсэг инээж байв. Гэвч ярианы явцад түүний харц ууртай болж хувирч, түүний далд болдыг нь харж эхлэхэд түүний нүүр ширэм шиг харласан байв.

 Хашааны үүдэнд олон хүн цугласан байв. Тэдний дунд Жао Гүнвэй нохойтойгоо зогсож байв. Тэд хүзүүгээ сунган харан үүдний өмнө шаван зогсож байв. Заримынх нь нүүр алчуураар бүрсэн мэт харагдахгүй байв. Заримынх нь нүүр соёогоо яралзуулан инээж байв. Зарим нь амаа нээлгүй зөвхөн уруулаараа инээж байв. Тэд өөр хоорондоо өөр өөр- зарим нь хүн идэх хэрэгтэй бөгөөд, зан заншлаа хадгалах гэж үздэг. Зарим нь хүн идэх буруу боловч, татгалзаж чаддаггүй. Энэ учраас тэд нууц хүслийг нь таасанд эгдүйцэж амаа нээлгүй инээдэг.

 -Зайлцгаа, солиотой хүний юуг нь харах гээв!

 Би тэдний заль мэхийг нь таав. Тэд засрах байтугай, надад солиотой гэж нэр өгч цоожлох санаатай юмсанж! Тэгвэл тэд намайг идэж, бүх юм жин тан болох нь тэр. Мөн тэдний зөв гэж хэлэх хүн бас олдоно. Яг тэр түрээслэгчийн ярьж байсан шиг. Бүх юм ёсны дагуу.

 Тавдугаар Чэн над дээр гүйж ирэв. Тэр бас сандарсан байв. Миний амыг таглах гэж энэ хүмүүс хичнээн их оролдсон ч гэсэн чадахгүй.

-Гэмээ хүлээхэд хожимдоогүй байна! Сэтгэлээсээ гэмш! Ирээдүйн дэлхийн бөмбөрцөг дээр хүний мах иддэг хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй. Та бүгд засрахгүй бол, та бүгд өөрсдөө идүүлнэ, эцсийн хүн хүртлээ идүүлнэ. Та нар хэдүүлээ ч байсан, жинхэнэ хүмүүс ирж та бүгдийг устгана. Та бүгдийг чоныг устгадаг анчин шиг устгах болно! Шавж хорхой шиг!

 Тавдугаар Чэн хорон санаатнуудыг хөөв. Ах мөн явсан байв. Тавдугаар Чэн намайг өрөөнд орохыг аргадав. Өрөөнд тас харанхуй байв. Багана, дээврийн мод миний толгойн дээгүүр эргэлдэн томров. Наддээр унав.

 Маш хүнд, хөдөлж чадахгүй байна. Тэд бүгд намайг үхэхийг хүлээж байгаа. Удалгүй хүн нь жинхэнэ биш гэдгийг ойлгож, хөлсөө урсган мултрав.

 Гэвч би тэд нарт:

-Гэмшицгээ, сэтгэлээсээ гэмшицгээ! Ирээдүйд хүний мах иддэг хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй! гэж заавал хэлмээр байна.

 

XI

 Нар манддаггүй. Хаалга нээгдэхгүй байна. Өдөрт хоёр удаа хооллож байна. Би хоолны савх барьтал, гэнэт ахыг дурсав: манай жижиг охин дүүгийн үхэлд зөвхөн тэр буруутай. Одоо хүртэл жижиг охин дүүгийнхээ дүрийг нүднийхээ өмнө хардаг: өхөөрдөм, гунигтай дүр. Дүү маань тавхан настай байсан юм. Ээж ихэр татан уйлахад, ах ээжийг тайтгаруулж байсан. Магадгүй дүүг маань өөрөө идсэн болохоор тэгж хэлж байсан байх. Ээжийн нулимс ичих сэтгэлийг нь гэсгээсэн байх.

 Охин дүүг ах идсэн. Ээж үүнийг мэдэж байгаа болов уу?

Миний бодож байгаагаар бол, мэдэж байгаа. Гэвч юу ч хэлээгүй. Уйлаад л байсан. Энэ нь зөв гэж бодсон байх л даа. Намайг тавтай байхад, ах надад: Аав ээж өвдвөл, буяныг хариулахын тулд гуяны махаа тасдаж, эцэг эхдээ идүүлэх хэрэгтэй гэж ярьж байсныг сайн санаж байна. Зөвхөн тэр үед л сайн үр гэж тооцогддог гэнэ. Хэрэв жижиг хэсгийг нь идэж байгаа бол, хүнийг бүхлээр нь идэж болно гэсэн үг. Гэвч ээжийн уйлж байсныг санахад, зүрх минь өвдөх юм. Маш хачирхалтай юмаа!

 XII

 Бодох чадал алга. Зөвхөн өнөөдөр л би дөрвөн мянган жилийн турш хүн идсэн газар төрснөө ойлголоо. Дүү охиныг талийгаач болоход, ах дөнгөж газар тариалан эрхэлж эхэлсэн. Биднийг нууцаар дүүгийн махаар хооллосныг хэн мэдлээ...

 Би мэдэлгүй дүү охиныхоо махнаас идээд, одоо миний ээлж болж байгаа юм болов уу...

 Дөрвөн мянган жилийн туршид хүний мах идсэний түүхийн дараа би жинхэнэ хүн олно гэдэг яасан хэцүү болохыг ухаарлаа.

 XIII

 Хүний мах идээгүй хүүхэд байгаа болов уу?

Хүүхдээ авраарай!

 1918 оны 4 сар.

 


21:08 - 2010-08-07 - Сэтгэгдэл бичих

сайн байна уу! сэтгэгдэл бичсэнд баярлалаа!
миний англи хэл нэг их сайн биш болохоор, ихэвчлэн герман хэлнээс орчуулдаг, хаяа нэг орос хэлнээс хөрвүүлнэ. Галзуу хүний тэмдэглэлийг анх орос хэлээр уншиж байсан, орос хэлнээс хөрвүүлсэн санаж байна. гэвч тулгардаг нэг асуудал бий- орчуулагдсан зохиолыг дахин орчуулах жаахан дургүй. болж өгвөл эх хэлээс нь орчуулбал дээр гэж үздэг.
харамсалтай нь би хятад хэл ер мэдэхгүй. зарим орос орчуулга утгын алдаа гаргасан байдаг болохоор, 2 шатны орчуулга нь заримдаа худлаа үнэн бураад эхэлдэг.
Эм гэдэг зохиолыг чамайг хэлэхээр сая уншлаа- зүгээр санагдлаа.

AmonRa - 05:01 - 2012-12-02

sain baina uu? orchuulgiig unshlaa. bayar hurgei. ta yamar yamar helnees zohiol orchuuldag ve? Ene zohiliig bichsen hyatadiin aldart bas negen "Em" gedeg zohiol baidag, tuuniig orchuulj tavih bolomj bii yu?

liaoda (зочин) - 21:55 - 2012-12-01

тэрийг бас харсан- зэвүү хүрч байсан. Байдаг л байх.
Гэхдээ мэдэхгүй- тэгтлээ их хятадаар аялж үзээгүй.

AmonRa - 21:50 - 2010-09-25

хятад одоо ийм тосгон бий болов уу. Аймшигтай л юм. Дээр саак.мн дээр нялх хүүхдийн шарсан мах тавьсан зураг байсаншд.

dadido - 21:38 - 2010-09-25

Аая

LetMaidar: Яагаад зөвхөн тэр талаас нь харж болохгүй гэж? Одоо ч гэсэн энэ үзэгдэл байж л байгаа. Гэхдээ бидний амьдрал биш /монголчуудын/. Амонрагийн хэлдэг ухамсар, ёс суртахууны юмыг яагаад ойлгоогүй гэж? Ухамсрын доголдолтой хүмүүс дэлхийн өнцөг бүрт байгаа. Ингэж хэлэх чинь шаал утгагүйн.

Zurai - 17:47 - 2010-09-25

хаа газар яг адилхан хэмжээгээр байгаа.
Манайхан энэ талдээр харин ч дэлхийн давцанд өрсөлдөнө байх шүү.

AmonRa - 17:06 - 2010-09-25

Өнөөгийн монголчуудыг харахад ухамсрын доголдолтой хүн бас ч багаггүй байнаа.

LetMaidar - 16:56 - 2010-09-25

Цаадах утгыг нь л хэлж байгаа.

Хувьсгалын өмнөх хятад ухамсрын асар их доголдолтой байсныг харуулж байгаа юм- шинэ эрин хаалгыг нь тогшиж байхыг ойлгохгүй байна гэдэг талаас.

AmonRa - 16:52 - 2010-09-25

Энэ хүмүүс

Энэ хүмүүс хүний мах иддэг гэсэн юмыг л тойрч уншсан юм шиг. Хараач бидний амьдрал биш гэж үү? Хүний мах идэх төдийхний тухай юм бол юу гэж л дэлхийн сонгодогт оруулах вэ дээ энэ хятадыг.

LetMaidar - 11:37 - 2010-09-25

Би орчуулсан.
Засвар оруулна гээд, амжихгүй байна.

AmonRa - 17:07 - 2010-09-21

сайн уу

энэ хэний орчуулга вэ? Орчуулсан хүний нэрийг нь хэлж өгөөч

ай даа (зочин) - 16:58 - 2010-09-21

Та бүгдэд тухтай л нэг сууж байгаад хариулъя даа- найз нь ойрд зав муутай давхиж явна.

AmonRa - 18:44 - 2010-08-12

bayarlalaa

yrid ni neg henii ch bilee 【药】geded tyyjiig ynshij bhad neg aaw ogloo ert garaad yal gvitsetgegchid mongo ogsnoo negen ylaan shingend mantyy dvreed owchin tyssan hvvhdedee awaachij halyyn dr niidvvlj byi tyhai ynshij bsan bolowch ter vedee neg ih sain oilgooq yumaa,saya l oilgoloo,ter bas ih goyo zohiol.za za amjilt

olyylaa - 04:25 - 2010-08-10

Сая уншиж дууслаа, ааль оюутан байхын энэ зохиолыг уншихынсаан гэж боджийсон баярлалаа :).
Үнэхээр аймаар, нүдэнд харагджийн тэр үшийн нийгэм, нэг өвөрмонголын ярьж байсан санаанд оржийно, саяхан манай нэг найз миний хэзээ ч харахыг хүсэхгүй тэр зургийг санаандгүй байдлаар харуулсан. Тээд тухайн үшд хүн гэж нэг талаар байгалиас заяагдсан араатан юм даа гэж боджийсон. Нөгөө талаас энэ үзэгдэл бүүр энгийн хэвийн зүйл болтлоо хөгжсөн тэр нийгмийн бас нэг соёл. Тэр талаас нь бодохын бол энэ бол тийм ч аймшигтай үзэгдэл биш мэт. Тэхдээ л энэ хүний мөн чанар гэж үү? Тийм, энэ бол хүний амьд үлдэх бас нэг тэмцэл, хүн араатны нэг шинжв

Zurai - 20:11 - 2010-08-09

@Жигүүр:
Энэ өгүүллэгт хүн хүнээ иддэг тэр заншлыг орхиж, хөгжиж болох уу гэсэн асуулт тавигддаг юм.

AmonRa - 15:10 - 2010-08-09

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax