जगन्नाथ

Барри Линдон (уск)

Хэдэн жилийн өмнө, суут Кубрикын "Барри Линдон" кино сонжиж билээ. Нэг мэдсэн чинь,  кино нь дахиад гарт минь баригдах нь тэр. Үнэндээ би багадаа үзэж байсан киногоо дахин үзээд байдаггүй. Нэг бол бөөлжис хүргэмээр, нэг бол найруулагчийг цовдлох хүсэл үүсдэг. Өсөлттэй холбоотой байх л даа. Нас ахих тусам, юмыг тэс өөрөөр харж эхэлдэг болоод тэр байх. Жишээ нь Тарковскийн "Рублев" кино байна. Юун тэр түүхэн үүрэг, юун тэр үйл явдлын зангилаа! Найруулагч тун гоё сэдвийг бариад, уйлагнаа нь сунжирсан дэмийрэл гурилдуулсан байх жишээтэй. Цохиод унагамаар.

Гэвч Кубрикын кинонууд тун сонин, нүнжигтэй. Үзэх болгонд өөр өөр, жинтэй бодол төрүүлдэг. Ер нь кино бүр нь өөрийн гэсэн амьтай. Энэ учраас бүтээл болгоныг нь тусад нь, найруулагчийн амьдралыг нь тусад авч үзэх хэрэгтэй болдог. Жишээ л гэхэд, "Бүрэн төмөрлөсөн бүрхэвч" кино нь байна. Майр гоё хийсэн инээдмийн кино. Цэргийн хуарангийн түрүүчийн дүр л гэхэд, цэргүүдтэй киноны алтан цоморлигт багтсан байх жишээтэй.

Энэ удаад Стэнли Кубрик найруулагч Вильям Мэйклис Тэккэрэй гэгч английн зохиолчийн "Бэрри Линдон" нэртэй романыг барьж аваад, кино дэлгэцэнд гаргасан юм. Кубрик детальд тун дуртай хүн. Үйл явдлаас гадна, тэр цагийн 7 жилийн дайныг хамаг жижиг сажиг детальтай нь харуулсан байх жишээтэй. Иймэрхүү хандлагыг сайшаахаас өөр арга байхгүй. Түүхийн хичээл дээр бүр ашиглаж болмоор.

Үүнд нэмж хэлэх хэрэгтэй: Зарим түүхэн кино хийхээр завдсан найруулагчид ба түүхэн киноны үзэгчид үзэгчид үйл явдалд анхаараад, жижиг сажиг деталь орхигдуулдаг. Гол дүрийн баатар яаж зовж, яаж шаналж байгааг 180 минутанд сунгаад, бөөн гоо зүйн таашаал авч байх жишээтэй. Иймэрхүү хандлагтай хийгдсэн киноны баатрууд орчин үеийн хүмүүс шиг ярьж хөөрч, одооны хүмүүстэй дэндүү төстэй болдог. "Түүхэн кинонд алаан хядаан биш, баатруудын өөрчлөлт, хүний дотоод ертөнц хамгийн чухал!" гэж гэж үздэг ч тал бий. Иймэрхүү иргэдийг өрөвдөхөөс өөр арга үгүй.

Түүхэн кинонд алаан хядаан, дайн байлдаан, тагнуулчдын үйл ажиллагаа маш сонирхолтой. Амьдралын хэрцгий үнэн, хүн болгоны дотор байдаг араатан нь бүр ч их сонирхолтой. Энэ учраас, зарим найруулагч ба үзэгчид түүхэн кинонд дайн байлдаан, цус нөж харуулахыг чухалчилдаг. Зөвхөн цус нөж, дайн байлдаанд хамаг анхаарлаа хандуулан хийгдсэн кино бас нэг л биш болдог. Үзэгчид дайн байлдаанаас гадна, хүний дотоод ертөнц тун чухал.

Энэ бүгдийг хослуулна гэдэг, амаргүй. Түүхэн кинонд тэнцвэр барьж, хэзээ түр зогсож амьсгаа авах бэ, хэзээ дайрч хүн амьтан алаад эхлэх бэ гэдгийг найруулагч зохиолч хоёр тун болгоомжтой, мэдрэмжтэй хандах хэрэгтэй болдог. "Бэрри Линдон" кинонд энэ бүгдийг сайн харуулна. Мизансцен, түгшүүртэй хэсэг болгон нь бага зэрэг сунжирсан боловч, тухайн түүхэн жилүүдийн онцгой нэгэн мэдрэмж төрүүлнэ. Уг стилийг 3 цагын турш барина гэдэг, Кубрикын гоц чадвар.

Үйл явдал нь бол, нэг иймэрхүү: нэгэн тэнэг залуу нэг тэнэг хүүхэнд дурлана. Залуу нь тэр хүүхнээ найраагүй байж, хүмүүсээс харамлаж баахан гүйж харайна. Залуу гурвалжин дөрвөлжин хэлбэртэй болж, уурлаж гомдсондоо найраа үүсгэж чадсан өрсөлдөгчтэйгээ буудалцах болно. Гэвч тэр цагт бүх юм амаргүй. Хэнд ч хэрэггүй ялалт байгуулсан залуу азаа сорихоор аян замд гарч, их замын дээрэмчидтэй таарч дээрэмдүүлнэ. Ийнхүү Барри Линдоны адал явдал эхэлнэ.

Гол дүрийн баатар олон сонин адал явдалтай таарахаас гадна, тун сонирхолтой зан араншны өөрчлөлт харуулна. Амьдрал гэдэг шударга бус, хэрцгий хатуу байдаг. Гэвч шударга бус байлаа гээд, хүн хүний мөсөө алдаж эхлэх нь ямар үр дагавартай байдаг бэ? Төлөөс нь юу бэ. Бүгдийг зөвхөн эд баялаг, нийгэмд эзлэх байр сууриар хэмжиж болох уу. Төлөөс нь юу бэ. Хүнд хэрцгий хүйтэн хандвал, төлөөс нь юу бэ. Үйлдэл ба үйлдлийн үр дагавар гэж юу бэ. Ухаангүй хүний ухаангүй үйлдэл бусдын амьдралд ямар ул мөр үлдээдэг бэ? Хэн хэн төлөөсийг үүрэх бэ? Бид бүгд л үүрнэ. Амьдралын эцэст, хэн нь хэн болох нь харагддаг. Үйлийн үрээр танигдана. 

Эцэстээ бид бүгд цаг хугацааны тоосонд дарагдаж, дараагийн үедээ худал үнэн нь мэдэгдэхгүй цуу яриа болж л үлдэнэ.

02:27 - 2011-07-30 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax