जगन्नाथ

Сомалийн өлсгөлөнгийн тухай

Сомали гээч нэг хачин сонирхолтой, марзан орон бий. Намайг л жаахан байхад, тэнд байн байн өлсгөлөн болдог байв. Бас хүүхдүүд бид хоорондоо нэгнийхээ туранхайг дооглохдоо, сомалийн бооди гэдэг байв. Удалгүй гайхамшигтай америкчууд Сомалид ирж, харанхуй бүдүүлэг сомалийн иргэдэд ардчиллын бэлэг барьсан юм. Үр дүнд нь Сомалид иргэний дайн дэгдэж, нурсан дэд бүтэц, харанхуй бүдүүлэг ард түмэн ард нь үлдэв. Харанхуй бүдүүлэг ард түмэнг мөлжихөд ч амар байдаг.

Гэтэл саяхан мэдээ мэдээлэл ажиглатал, Сомалид дахин өлсгөлөн болсон байх юм. Бум бумаараа баахан хүүхэд өлбөрч үхэж байгаа юм байх. Хөндлөнгийн мангуу байгалийн л шалгуур гэнэ. Хүчтэй нь амьд үлддэг гэж. Гэвч энэ бол зөвхөн диалектик материализмын бүдүүлгээр ойлгосны шинж. Алдаа дутагдлын анализ хийлгүй, энэ дүгнэлтэнд хүрж болохгүй. Болж буй үйл явдлын ташаа ойлголт болно.

Нөгөө талаас нь харж, анализ хийх гэж оролдье. Тэд нарт (сомаличуудад) анхнаасаа өөрсдийгөө хамгаалах боломж байгаагүй. Өлсгөлөн болохоос өмнө, түгшүүрийн харанга дэлдэж байгаагүй биш, дэлдэж байсан. Сомаличууд ихэвчлэн ямаа тэжээдэг бөгөөд, өөрийн байсан хэдэн модоо хөрөөдөж, түлшинд хэрэглэж дууссан.

Гинжин хэлхээ гэж. Мод үгүй болсноос болж, хөрс нь ус барихаа больсон. Хөрсөн дээр нь ургадаг байсан ганц хэдэн өвсийг нь ямаа зулгааж дуусгав. Байдал улам хүндэрч байгаа хэрэг. Бага багаар, дусал дуслаар ус нь ширгэсээр шороон шуурга ихэсдэг болов. Улмаар байгаа байдалдаа хүрэв. Одоо дэлхий нийт зүрх шимшрэн, өлбөрч үхэж буй хар хүүхдүүдийг харж байгаа. Хамгийн сэтгэл зөөлөн нь хөлсөө урсган олсон мөнгөө хандивлаж байх гэнэ. 

Гэвч дэлхийн хүнсний үнэ гэнэт огцом өссөнийг харах хүн тун ховор. Өөрөөр хэлбэл, хүнс үйлдвэрлэгчид хүнсээ өндөр үнээр зарж эхэлсэн гэсэн үг. 
Дараагийн гинжин хэлхээ: хандив болон өргөлийн мөнгө хүрэлцэхээ болино. Яагаад бэ?  Хүнс хомсдож эхэлснээс тэр үү. Үгүй л болов уу.
Нэг сонирхолтой юм нь, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн судалгагаар, одооны дэлхийн хүнсний үйлдвэрлэл 12 тэрбүм хүн тэжээх чадалтай гэж байгаа.

Одооны байдлаар, дэлхийн 1 тонн буудайн үнэ 1 ~250€ болсон байгаа. Цагаан будаа 110% хувиар өссөн. Эрдэнэ шишийн үнэ 63%-иар өссөн. Жилийн өмнө бараг тал үнэтэй байсан. (WFP)

Өөрөөр хэлбэл, энэ өлсгөлөнг далимдуулан хэсэг хүмүүс баяжиж эхэлсэн. 90-ээд оны Сомалийн өлсгөлөн болоход, Дэлхийн банк Сомалид хөрөнгөн зээл олгосон. Тэр зээлийн хүүг буцааж төлөхийн тулд Сомаличууд маш их хүч зарцуулдаг бөгөөд, байгаль хамгаалтанд хөрөнгө үлддэггүй. Mөн байгаа баялагаа хувиарлаж мэддэггүй. Энэ өрийн нүхнээс гарахад, төрийнх нь ялзралын хэм хэмжээ тун их тус дэм үзүүлдэг.

Ингэж бодоод үзвэл, бид өөрсдөө бэлэн болов уу? гэж бодогдох юм. Цөлжилттэй хэрхэн тэмцэж байгаа билээ. Усны нөөц ямар байгаа билээ. Хүнсний нөөц хэр байгаа билээ. Тэр хүнсний нөөц хэдий хугацаанд хүрэлцэх бэ. Малын идээ хэр байгаа бол. Хадлан хэр өнгөрсөн бол.

Мэдээж хэрэг, цөмийн цахилгаан станцтай болчуул, энэ бүх асуудлууд хэрэгцээгүй болно. Бид бүгд цахилгаанаар амьсгалж, уранаар шөлөө хийж сайхан амьдарч болно. Гол нь аргалаас салж байвал болоо. Юун тэр хүнсний нөөц. Юун тэр нийгэм, хөдөлмөр хамгаалалт. ЦЦС барьсан байхад, хөгжил өөрөө гүйгээд ирнэ. Яаж гэдэг нь хамаагүй. Цөмийн хог хаягдал шиг дутаад байгаа юм манайд байхгүй.

Сайхан амраарай.

01:59 - 2011-08-09 - Сэтгэгдэл бичих

Шилдгүүдийг устгахаар, үүлдэр доройтдог уу гэвэл тийм, бас үгүй. Ломоносовын жишээ санаанд буулаа, тэр дорой гаралтай хүн байсан. Хүчтэнг мянга дараад нэмэргүй, улам хүчтэй л босоод ирдийн. Байгаль гэдэг, цаанаа асар их нарийн бүтэцтэй систем, их хачин сонин юм байдышд. Шилээд л, тэмцэлд хурцлаад л гаргаад ирдийн.

Бас нөгөө талаас бол үнэн. Үүлдэр доройтдог тохиолдлууд бий.

Чиний асуултыг, хүн сүргийг хэрхэн хүн төрхөнд оруулах бэ? гэж ойлгож болох уу? Энэ талаар Макиавелли их гоё, барьцтай тайлбарлаж бичсэн байдаг. Хүн таньж мэддэг, их айхтар хүн бий дээ. Макиавелли өөрөө Аристотельд тулгуурлаж бичиж байсан. Аль алинтай нь танилцаад авахад буруутах юмгүй.

Өөрийн талаас, энд жишээ бичсэн байгаа.

Би аль болгон ойлгомжтой бичихийг хичээдэг юм, хүний цаг алчих вий гэж. Хүсвэл танилцаад, зөв бурууг тунгаагаад, өөрийн гэсэн бодолтой болоорой.

AmonRa - 03:50 - 2011-08-11

conspiracy theory гээд шоолоод байдаг, үнэн байдал ийм л байгаа юм байна даа

Зочин - 23:32 - 2011-08-10

Нийт популяцаас сайнуудыг нь түүгээд усгачихлаар статистикийн хувьд нэг гажилт үүснэ дээ айн. Барлагууд нь давамгайлаад эхэлнэ биздээ. Тэр гажилт нь африк маягийн зүйлрүү хөтөлчихсөн байвал яана? Чи хүн хамгийн чухал фактор гэлээ. Тэгвэл тэр хүний байгалын өгөгдөл гэж нэг юм бас байнаа даа. Ерөөсөө мулгуу, бурхан хог шаараар бүтээсэн гээд ярьдагшдээ. Тэр улсуудыг одоо яахуу?, ядаж байхад бүгд сонгууль өгөх эрхтэй байдаг. Сомал шиг дампуурахгүйн тулд дадидо шиг буудахгүй юмаа гэхэд америк шиг хөнгөлвөл яадгийн? Тэгээд хэдэн үеийн дараа нинжа болох инстинктэй хүмүүсийн концентраци нэлээн буураад монгол хөгжих ч юм бил үү.

Boldoo (зочин) - 22:55 - 2011-08-10

@Дадидо: найзаа, манай улсад ганц гэлтгүй, эрүүл саруул хүн дутаж байхад, тэр хүмүүсийг яасан хурдан буудчив?

AmonRa - 22:25 - 2011-08-10

@Болдоо: 1930-аад оны хэлмэгдэлт бол нийгэм өөрийгөө цэвэршүүлдэг процесс юм. Өчигдөрийн малчин барлагууд япончуудтай зууралцахад бэлдэж байсан. Ямар ч улс оронд хувьсгал гарахаар, тийм цэвэршилт гарах нь зайлшгүй. Хувьсгал өөрийгөө хамгаалах шаардлага гардаг юм. Түүхэн процесс. Тийм үйл явдал ой тоймгүй дэлхий даяар болж байсан. Хүний оюун ухааны чадавхид нөлөөлсөн үү гэвэл үгүй.

Үүнд эмзэглэж, уурладаг хүмүүс бий л дээ. Гэхдээ эргэн тойрноо нэг хараарай. Жил бүр л гэхэд, УБ-д 13 мянга хүн үхэж байна. Долоо хоногт 100-300. Анхаараарай, хөгшид биш. Хүүхдүүд, хөдөлмөрийн насныхан. Үйлдвэрлэлийн хэмжээнд. Kоммунистүүдийн өвийн сүүдэр үү гэвэл, үгүй.

Генетикийн асуудал гэвэл, биш. Хүнийг хүмүүжил суурьтай болгож, хөдөлмөр хэлбэрт оруулна. Биднийг зорилготойгоор, санаатайгаар, бидний өөрсдийн гараар устгаж байгаа юм.

AmonRa - 22:15 - 2011-08-10

малчид юу боддог юм бүү мэд. Яс юман дээрээ яг малчдаас шалтгаалах асуудалшд. Төрөөс ямааг бууруулж хүчрэхгүй байгаа бол бэлчээр дээр нь ямааг нь буудчихаад явчихна биз. Заримдаа учир ойлгохгүй хүмүүстэй төмөр барьж харьцахгүй бол цаг алдахын нэмэр мэт. Төр хувийн өмчид халдаж болно. Гагцхүү нийтийн эрх ашгын үүднээс. Жишээ нь нинжа гэж алт ухсан нөхдүүдийг буудах л ёстой байхгүй юу. Тэд нөхөн сэргээлт хийх үү хариуцлага хүлээх үү татвар төлөх үү

dadido - 21:18 - 2011-08-10

Одоо яанаа тэгээд, энэ нинжанууд, уурхайчингууд, малчид, наймаачин, солонгост байгаа нөхдүүд, гудамжны ажилгүй нөхдүүдэд үр хүүхэддээ өвлүүлэх бүтээлч сэтгэлгээ ухаан байн уу? Ямар нэг нандин зан чанар байгаа гэхэд хэцүү л байхдаа. Энэ давхаргын аав ээж нар хүүхэдээ хүмүүжүүлээд орой яриад суудаг, гэр бүлийн хурал энэ тэр хйидэг болов уу?
Эд нар чин хамгийн их үрждэг хүмүүс шүү дээ. Ийм хүмүүсээс адилхан хүмүүс л гарна даа. Ингээд бодохоор дийлэнх хүмүүс нь улам л зэрлэгшээд байх юм шигээ. Тэртээ 37 онд монголын соруудыг буудаж алснаас монгол хүний чанар нь муудчихав уу? Нарийн ярьвал генетикийн асуудал байн уу?

Boldoo (зочин) - 21:09 - 2011-08-10

Тийм ээ. Хүчин чадал, бололцоо нь байгаа хэрнээ л, уруудаад байгаа. Энэ бүгдийн эсрэг өөр өөрийгөө өөрчилж л тэмцэнэ дээ. Хүнээ дагаад, систем нь өөрчлөгддийн. Арчаагүй иргэдтэй нийгмийн систем нь ч арчаагүй. Манжууд яаж устаж байлаа: бүгдийг хятадуудаар хийлгэсээр, бүгдийг бэлэнчлүүлсээр байгаад өөрийн үндэстний төрхөө ч алдсаныг мэднэ биз дээ.

Үгэнд бага итгэж, үйлдлийг илүүчилж хардаг болбол, олон юм цэгцрээд зөв байраа олчдог жамтай. Иргэний хүмүүжил, үүрэг, ухамсар гээд бүгд нэг нэгнээ дагаад, Үндэстний дархлаа гээч юм бий болгоод ирдэг. Бүх юм иргэний ухамсраас л эхэлнэ. Яавал юмыг юмхан гэлтгүй юм болгох уу гээд.
Эвдэх нь амархан, засах хэцүү гэж... Үндэстний хат л юм даа.

Харуудыг ажиглахад: яавал юмыг хийсэн шиг хийж цаг хэмнэх бэ, үр хүүхэддээ цаг хүчийг нь яавал хөнгөвчлөөд үхэх үү? гэдэг бодол толгойнд нь орж ирдэггүй юм байгаан. Яг одоо мөчөөр амьдардаг хүмүүс юм байгаан.

AmonRa - 20:04 - 2011-08-10

Дээр үед ардчилал эхэлж байх үед хүмүүс зурагт угсрах үйлдвэр байгуулна, биотехнологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ энэ тэр гээд ярьдаг байсан. Олон хүн хөдөө мал аваад гарсан. Ямарч байсан хүмүүс их бүтээлч байсан юм шиг. Тэгээд харин уурхай хөгжөөд одоо хүмүүс зөвхөн уурхай л ярьдаг болж. Бүр яг улс орноороо архинд донтсон юм шиг. Малчид бүр өөрсдөө мал малласнаас газар ухсан нь дээр гээд нинжа болчлоошдээ. Арай дөнгүүрүүд нь яаж ийж байгаад шаланз аваад нүүрс зөөгөөд байна. Хамаг үндэсний мөнгө хөрөнгө оруулалт уурхайн тоног төхөөрөмжрүү ороод сорогдчихлоо. Бэлэн мөнгө болгож тараагаад эрээн хот хөгжөөд тасарлаа. Энэ ядуу хүмүүс бэлэн мөнгө гэнэт хархаараа бүр балардаг гэж үнэн юмаа. Уул нь монгол хүн африкаас илүү өндөр төвшинд хөгжсөн нь гарцаагүй баймаар юмдаа

Boldoo (зочин) - 18:45 - 2011-08-10

Хожсон гэж хэлэхгүй. Бид одооны байдлаар бол түүхий эд нийлүүлэгч, баялаг бүтээдэггүй дайвар орон. Хэрэглэгч орон. Баялаг бүтээж байж л хожно. Баялгийн хэн бүтээх үү? Хүн л бүтээнэ. Хүн нь ямар байдалтай байна уу? Бүтээлч сэтгэлгээг устгахын тулд, олон жилийн турш тууштай ажиллагаа явагдсан. Бид бас өөрсдөө зориудаар, зүтгэн байж энэ байр сууриа эзэлсэн орон.

Дан алтыг ухаад байгаа нинжа нарт, аль эсвэл нүүрс ухаж газар сэндийлгэсэн нь асуудлын гол (бас шийдэл нь) биш юм байгаа. Энэ бол уулын дөнгөж орой нь.

AmonRa - 18:24 - 2011-08-10

Ер нь монголд байгаа жижиг уурхай нинжа нарын асуудал яг африкийн дампуурал шиг харагдаад байхийн. Байгаль дэндүү сүйдсэн, уурхай дээр байгаа улсууд улам зэрлэгшиж байх шиг. Ямарч хууль дүрэм үйлчлэхгүй байна. Аймгийн засаг дарга нь гол замууд дээр хаалт хийж хоол хүнсний хангамжийг тасалснаар нинжа нарыг дарж авна гэж төлөвлөгөөгөө яриад. Ногоо blood diamond киноны үйл явдал монголд бас байх шиг. Ер нь уурхай их хөгжсөнөөр монгол улс хожсон болов уу хохирсон болов уу.

Boldoo (зочин) - 18:07 - 2011-08-10

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax