जगन्नाथ

Эр хоёр загал (уск)

Даваагийн Бямбасүрэнгийн кинонууд их сайн болдог. Бүтээл дундаас нь, миний хувьд, хамгийн сайн нь "Шар нохойн агуу". Энэ бол сайн биш, маш сайн кино.

Үүнд бас дурьдах хэрэгтэй: гадаад хүний нүдээр харвал, Монгол угсаатны соёлыг хаалттай боловч, тун сонирхолтой мэдээллээр дүүрэн номоор төсөөлж болно. Энэ учраас барууны үзэгч: "Гол дүрийн баатар яагаад ингэж шийдэж, тэгж үйлдэх болов?" гэдэг асуултыг, өөрийн соёлын хүрээндээ ойлгохоос өөр арга байдаггүй. Mонгол зохиолын санааг барууны үзэгчдэд ойлгуулж, харилцан ойлголцлын гүүр босгоход, олон талын бэрхшээл тулгардаг. Өөрөөр хэлбэл, барууны хүн номыг нээсэн ч, бичсэн хэл нь ойлгомжгүй. Гэтэл уншмаар байдаг.

Энэхүү бэрхшээлийг хүүхдийн нүдээр нүүдэлчдийн аж амьдралыг харуулдгаараа, "Шар нохойн агуу" киноны зохиол энэхүү ойлголцлын шийдлийг тун сайн олсон. Уг киног үзүүлж байсан барууны хүмүүс дунд таалагдаагүй, ойглоогүй хүн таарч байгаагүй. Эцсийн эцэст гадаад үзэгч маань, цагаан арьстан шиг болж хувирсан монгол хүнийг харах гэж монгол кино үзэхгүй. Тэр бол хэнд ч сонин биш. Гадаад үзэгчид Нансаа охины гэр бүл дэх амьдрал, адал явдал, эмээгийнх нь ярьж өгөх үлгэр гээд, өвөг дээдэстэйгээ тогтоох хүйн холбоо хамгийн сонирхолтой. Иймэрхүү маягаар бол, монголын кино урлаг өөрийн гэсэн өвөрмөц онцлог стильтэй болж, дэлхийн киноны тайзан дээр өөрийн байр сууриа олох бүрэн боломжтой.

Энэ удаад харин Бямбасүрэнгийн "Эр хоёр загал" кино нь гарт минь баригдах нь тэр. Киноны үйл явдал нь Урнаа гэдэг Өвөр Монголын дуучин эмэгтэйн адал явдлын тухай юм. Гол дүрийн Урнаа Ар Монголд ирэхдээ, "Эр хоёр загал" дууны үгийг хайхаар ирсэн юм гэнэ. Зүгээр нэг хайгаагүй, бас эмээгийнх нь өвлөсөн морин хуурын толгой өвөртлөн иржээ. Эр хоёр загалын дууны үг хайхдаа, бас морин хуурыг сэргээгээд авах төлөвлөгөөтэй ирсэн юмсанж. Хамгийн түрүүнд: Өвөр Монголд морин хуур урладаг хүн дуусчихсан юм уу? гэж бодогдож билээ. Бас дууны үгийг хайхын тулд яагаад Ар Монголд ирж байгааг нь ч бас ойлгосонгүй. Интернэтээс Чингисийн хоёр эр загалын тууж гэж хайж болоогүй юм байхдаа гэж бодов.

Гэвч энэ бол зохиол. Өнгөрөөе. Урнаа хаа сайгүй хайж явж, хот хөдөөгүй сонин содон, сонирхолтой хүмүүстэй таарна. Тэр дунд одооны Соёлын ордны шатаад үгүй болчихсон байранд байрлаж байсан Морин хуурын чуулганыхантай уулзаж, Эр хоёр загалын тухай сураглаж авна.

Түр сэдвээсээ хазаая. Эртний тун ховор дуу байлаа гэж бодье. Хэрэв тэр дууны үгийг сэргээх шаардлагтай бол, миний дараагийн алхам бол, Шинжлэх ухааны Хэл судлал, соёлын хүрээлэн байхсан болов уу. Гэвч Урнаа бүсгүй морин хуурын толгойг засварт өгсний дараа, хөдөө гадуур явж дууны үгийг сурвалжилна. Мэдээж хэрэг, кану сайнаар төгсөнө. Хөдөө нэг хөгшин настангаар дууг дуулуулж, Урнаа эмээгийнхээ захиасыг биелүүлж, дууны үгийг сэргээж, өөрөө дуу дуулсны дараа кино дуусна.

Кино дууссаны дараа хамгийн тэргүүний бодол бол: Би юу үзчих вэ. Зохиол нь хаана байна. Гол дүрийн өөрчлөлтийн муруй шугам хаана байна. Монголын амьдралын хэрцгий үнэн хаа байна?
Жишээ нь хөдөөний хуриман дээр хүмүүсийн дуулж байгааг харуулсан байсан. Гэвч Урнаа өөрөө яагаад дуулаагүй бэ. Хуриман дээр яагаад зодоон болоогүй бэ. Хуриман дээр заавал залуучууд хоорондоо зодолддог жамтай. Монгол хүн халуун цустай, уурласан шигээ хурдан тайвширч, эргэн сайндаж, бөөн адал явдал болдог. Монгол найр бол сайхан. Инээдмийн элемент оруулж болохоор, сайхан хөрс болж чадна. Гэвч амсуулаад, хажуугаар нь өнгөрсөн байх юм. 

Xайлтын сэдвийг Дантэгийн үзэгдэл шиг найруулж, дүрслэлийн иш татаж болохоор байлаа: Тамын гортигийг (адал явдал) туулж, Диваажинд (эцсийн зорилго) хүрдэг зохиолын тэнглэгийг авч болохоор. Монголын баян ядуугийн өдөр шөнө хоёрынх шиг ялгаа, соёлын уусалт гэх мэт сэдвүүдийг улам өргөжүүлснээр, тун сайн бүтээл болохоор байж. Гэвч сэдвийг дэлгэрүүлэлгүй, дөнгөж амсуулаад өнгөрсөн нь тун харамсалтай. Улмаар Бямбасүрэнгийн кино нь дунд зэргийн, юу ч өгүүлээгүй, хэт сунжрилттай, онцгой үйл явдалгүй, амьгүй төрсөн хүүхэд шиг болсон байна. Жүжигчдийн дийлэнх нь камерын өмнө биеэ барьж, үйл явдалд хэсэг оролцож, хий хоосон хажуугаар өнгөрч, тэр дороо мартагдана.

Хөгжмийн тухайд гэвэл, миний ойлгох зүйл биш байна лээ. Үнэндээ би дуу хөгжим нээг их сонирхоод байдаггүй, тун ховор сонсдог болохоор Урнаа дуучны чадварыг бүрэн үнэлж мэдэхгүй юм байна лээ. Гэвч уртын дууны хүчийг дэлгэн харуулж чадсан гэж хэлж чадахгүй.

Зөвхөн Д. Бямбасүрэнгийн уран бүтээлийг сонирхдог хүмүүст л сонин кино. Тэрнээс бол, бараг үзэлтгүй. Гэвч Туяагийн хурим киноноос бол хамаагүй дээр.

20:26 - 2011-08-07 - Сэтгэгдэл бичих

games of thrones давгүй кану байна лээ. ирэх жил дараагийн улиралын цуврал гарна гсн.
викингүүдтэй кану бас гоё шд.

AmonRa - 00:25 - 2011-09-29

хэзээний ч кино юм... би сүүлдээ монгол кино ч үзэхээ байгаад байна дөө...

одоо ч бараг дундад зууны киног үзэх дуртай болсиймдагуудаа

нээрээ Game of thrones гэдэг кино таалагдсийшд... даанч 2-р сийсон нь дараа жил гарна гэжийдагдаа... гомдмоор..../бодуул үзэгчид хэр сонирхохийг шалгасан юмуудаа гэж бодсон/

Хүслийнжигүүр - 15:15 - 2011-09-28

@Ганба: 7 сарын 1-ий үйл явдал зураг авалтанд саад болсон гэж, эцэстээ гарч байсан. тэгээд тэр үү, хогны цэгтэй хэсгийг цаг дүүргэсэн юм байна гэж би хувьдаа ойлгосон. Унасан бөх шалтаг мундахгүй ээ гэж...

AmonRa - 14:16 - 2011-09-28

uzlee

bi say uzlee. eronhiidoo dund zergiin kino bolj gedegtei sanal niilj bn . bas mergejliin humuus togloogui-gees jujiglel, ter bolgon amilj garch chadsangui
. mongol hoboonii unagan amdraliig engiineer haruulahiig oroldson vh ter n garch chadsangui. tuun deer nemeed 2 udaa halt garch baigaa hogiin tsegiig oilgosongui.

Gunba (зочин) - 05:37 - 2011-09-28

@Дөлгөөн: Муу болсон байна лээ. Баримтат кино гэхэд бас биш, уран сайхны кино гэхэд бас биш. Баримтат киноны стильтэй авсан боловч, уран сайхны панаал, бас амьгүй жүжигчид...

Крис Маркэрын бүтээлээс будаа идэж болохоор байсан. Бас уртын дууг дундаас нь панаалдан орчуулж байгаа сабууд таалагдаагүй. Дискийг нь амазоноос авсын.

AmonRa - 13:40 - 2011-08-09

Uuuu

Tiim muu bolloo gej uu? Uuruu uzej baij l medye dee. Harin haanaas olj uzsenee duulgaach?

dolugen (зочин) - 10:04 - 2011-08-09

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax