जगन्नाथ

Ливичүүд ардчилуулжээ

Хурандаа арслан бар шиг тулалдаж, жинхэнэ эр хүн шиг үзэлцэж, бодсоноос удаан тэмцлээ. Гэвч барууны мөнгө илүү хүчтэй бололтой. Жүжгийн дараагийн үзэгдэл: гутаан доромжлол, хүчирхийлэл, цус урсалт. Магадгүй өлсгөлөн. Гэвч ливичүүдэд туслаад өгөх ялагч нь байгаа болохоор, тэд айлтгүй. Өөрсдийн хувь заяагаа өөрсдөө ийнхүү сонгож, үр хүүхдээ харийн хүний боол болголоо.  Ялагсдын хохь.

Хоёр асуулт байна.
Эхнийх нь: Хувьсгалын үнэ цэнэ зуун мянгыг давах болов уу, сая малын толгойгоор хэмжигдэх болов уу, яах бол. Гэвч цус бол гол мөрөн шиг урсна. Дайн нь хэнд ашигтай байсан нь, дайны төлбөрийг хэн даах нь ойлгомжтой.

Хоёр дахь асуулт илүү сонирхолтой: 
Дараагийн ардчилуулах азтан нь хэн бэ.

03:33 - 2011-08-23 - Сэтгэгдэл бичих

Яг одоо тэр хүч байгаа. Чамд өөрт чинь байгаа. Өөдлөх сэхэх заяаных. Заяа санааных. Надаас ч эхэлнэ. дорж болд сүх миягаа гм бид бүгдээс эхэлнэ.
баруунынхны талд, эсвэл ливийчүүдийн талд байгаадаа биш андаа! тэгж хэн нэгний талд орохыг би хувьдаа сайшаадгүй. өөрсдийнхөө ашиг сонирхлын талдаа байвал ямар бэ. Үнэдээ тэр баруунынхнанд бидний эрх ашиг ер сонин биш шд. Хэзээ ч сонин байгаач үгүй, байх ч үгүй.

тэдний анхаарлыг татах гэж, танай талд шүү гэж жүжиглэхийн оронд, бусдын юу олдож, юу алдагдсан. өөрсдийн алдаан дээрээ бид юу сурав. яг адилхан алдаа хийсэн улс түмнүүдийн алдаа одоо юу болж хувирав гэж нэг сайтар хараад, хэрэгтэйг нь аваад, хэрэггүйг нь хол хаяхыг л хэлж байгаа. зөвхөн өөрсдийнхөө эрх ашигын төлөө. Бид нарт май гээд, аяг хоол өгөхгүйг ойлгочих л доо.

Одоо гадны өнгө үзэмжийг л сохороор дагаж байгаа гэхээс, яг дорвитойгоор ШУ, боловсрол, нийгэм хамгаалалт гм хөгжсөн үү? лаг гоё ардчилал гэсэн л яриа.
баялаг бүтээгдсэн үү? хариуд нь ардчиллын тухай сайхан яриа, гадаадаас оруулж ирсэн хэдэн машин. нээг их гоё хувцас хунар өмсөөд, баруунынхан шиг мянга амьдраад бид хөгжсөн улс болохгүй л байхгүй юу. хамаг сүүлийн баялгаа шавхаж, хүн дуурайж байгаа болохоос.

AmonRa - 22:22 - 2011-08-29

ингээд л өнөөх л хэлдэг үгээ хэлдэг.. барууны түрэмгийлэл ядуу буурай орныг шулж мөлжих тогтолцоо бла бла.. тэгснээ хүмүүс эрх чөлөөнд бэлэн биш байна энтр.. харин миний харж байгаа өнцөгөөс бол байгалиас заяасан эрх чөлөөг эдлэхэд бэлэн байх эсэх асуудал яригдахгүй л гэж бодоод байдым.. тэгээд хэдийд бэлэн болж барууны түрэмгийлэлийг давж дийлэх чадвартай болохов.. хэн нэг мундаг хүн гарч ирж бүхнийг дахин нийгэмчилж гадаадын капиталстуудын хөрөнгийг хурааж улс орноо баян болгоод тэгээд дарлаж дарлаж ард түмэндээ бөмбөгдүүлэх үү.. тэгээд энэ асуудлын эхлэл нь хаана нь байна..

dao - 17:01 - 2011-08-29

37 оны хэлмэгдэлт тэс өөр шдэ.
одооны байгаа байдал ойролцоо харагдах боловч, яг биш. харин яг бодит байдал ямараар эргэж, бид нарт ашигтай байсан уу, үгүй гэдгийг цаг л харуулна. миний бодлоор үгүй тийшээгээ хандаж байгаа. хүн гээч баялаг нь, эдэлж буй эрх чөлөөндөө бэлэн биш байгаа болохоор.

AmonRa - 21:03 - 2011-08-26

bi bol naidaj bna.. baruuniihan ene zeregt hurehiin tuld olon hunee alsan.. harin manius hediig allaa.. 37 onii hyadlaga tootsogdohuu guu yu.. harin ovoo suuliin 20n jild erchimtei araas n gezeg darj bna.. nadad bol taalagdaj bgaa :P

dao - 20:36 - 2011-08-26

барууны зиндаанд бид хэзээ ч очихгүй шдэ андаа. Бид нарт шал өөр байр суурь олоод, заагаад өгсөн байгаа.
баялаг бүгдэнд хүрэлцэхгүй.

AmonRa - 18:34 - 2011-08-26

тийм.. либериал үзлийг эсэргүүцэгчидын сүүлийн үед ярьдаг гол мод нь барууны түрэмгийлэл.. би бодохдоо барууны зиндаанд очмоор л байгаан бол либериал л замыг сонгох хэрэгтэй гэж бодоод байдаг.. гэтэл өнөөх нь түрэмгийлээд байгаа тухай яриа гараад байдаг.. зөрчилдөөнтэй л логикдоо..

dao - 18:17 - 2011-08-26

@Dao: хүн бүр өөрийн бодолтой шүү дээ.
их замын дээрэмчид шиг байх нь зөв ч гэж үзэж болно.

AmonRa - 21:03 - 2011-08-25

hmm... ardchilalaa gej.. ur tuluustei l ed bololtoi.. gehdee bi anugiin tald bgaa :P

dao - 11:03 - 2011-08-25

арабуудыг хооронд нь алалцуулна уу гэхээс, яг орж ирж шударга ёс лав мандуулахгүй.

AmonRa - 19:02 - 2011-08-24

Boldoo

Харин яагаад сирийг зүгээр байлгахгүй оролдоод байгаам бол бүү мэд. Ямарч байсан одоо Ассадыг агнах ажиллагаа эхэлчихсэн байна.

Зочин - 18:11 - 2011-08-24

Яагаад сири гэж? Тэд нараас булааж авах баялаг гэж юу байдаг билээ. Харин тэр узбек-туркменистанууд бүгд америкийн халаасанд байгаа.

AmonRa - 14:33 - 2011-08-24

Boldoo

Сири шүү дээ, Тэгээд Иран байж магадгүй. Төв азын угшилтай Казакстан, Узбекистан, Туркменистанууд, бас үймэх аюул бий, гэхдээ Путин зөвшөөрөхгүй байхалдаа

Зочин - 17:00 - 2011-08-23

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax