जगन्नाथ

Минж Туул голыг аварна

Нийслэл дундуур урсах голуудын урсгалыг сайжруулах, нэмэгдүүлэх талаар олон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж. Нийслэлчүүд бидний ундны усны гол нөөц болох Туул голын экосистемийг сэргээх ажлын хүрээнд минж нутагшуулахаар хотын захиргаа төлөвлөжээ.
Энд

Шил тушаах гэж оочирлож, хог түүж байгаа минж нүдэнд харагдачихлаа.



14:55 - 2011-09-22

Илийтүүдийн амьдралаас

2008 онд Дархан Уул аймгийн  ИТХ-ын төлөөлөгч,  тэргүүлэгчээр  сонгогдсон Т.Эрдэнэбадрах  сонгогдсон цагаасаа  хойш  хуралдаа огт суугаагүй аж.  Ер нь бараа сураг нь огт харагдалгүй өдийг хүрчээ.
Гэтэл  Дархан сумын VII, VIII баг буюу сонгуулийн IV тойргийн иргэдийг   аймгийнхаа  ИТХ-д төлөөлөлөх учиртай мань  Т.Эрдэнэбадрах гэгч  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий менежерээр ажиллаж байхдаа зургаан тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр АТГ-аас эрүүгийн хэрэгт холбогдож,  шоронд хоригдож байгаад саяхан суллагдсан байна.

Эндээс

Тун завгүй залуу байна. Удахгүй ажилдаа дахин орж, хөгжилд хувь нэмэ...

14:42 - 2011-09-22

Мөнгө ба бурхад

Бичсэн Бодошрол
Шашин бол их хөөрхөн зүйл. Дэлхийн түүхэнд яригдаж байсан хамгийн том дэмийрлүүдийн хамгийн том дэмийрэл бол шашин. Хүмүүсийг хуурч, хайран цагийг нь булаадаг зүйлсийн нэг бол бас л шашин.
Өөрөө бодоод үз. Шашин өөрөө юу зааж, юу өгүүлдэг бэ? Тээр тэр дээр, нэгэн үл үзэгдэгч нөхөр суугаад, чамайг харж ажиглаад, чиний хийх ёсгүй хэдэн зүйл зааж өгдөг. Бүр дэс дараатай, тэрийгээ жагсаагаад өрчихсөн. Хэрэв Тэр Нөхрийн заасан зүйлсийг нь дагахгүй бол, чамд зориулаад нэгэн утаа галтай, жигтэйхэн халуун газар бэлдсэн байгаа. Тэндээ чамайг үүрдийн үүрд, арьсыг чинь амьдаар хуулж, дундуур нь амьдаар х...

16:41 - 2011-09-18

Зөрчилдөөнтэй сэтгэхүйн тухай

Хийдүүдэд ном уншуулахийн тулд кассанд оочирлож мөнгөө тушаана. Харин мөнгөгүй хүнд бурхан шашин шүтэх эрх чөлөө байхгүй, боломж  ч үгүй. Бурханыг шүтэхийн тулд танд мөнгө хэрэгтэй хэдий чинээ их мөнгө ламд өгнө тэр хэмжээгээрээ бурхан таныг ивээнэ гэсэн логик Монголд үйлчилнэ. Лам нар үнэтэй машин унаж “бренд”-ийн хувцасаар гангарна. Бөө ч ялгаагүй сүлжээний бизнесийг хөгжүүлэгчийн нэг.
Гудамжинд гуйлга гуйн зогсох хүүхдийн хажуугаар үнэтэй машинаа гайхуулах мэт давхих ламд бид очиж мөргөх ямар хэрэг байна Монголчууд аа. Ард түмэн зовж зүдэрч байхад хувийн жаргалаа хөөгч лам нарыг бид шүтээд я...

02:01 - 2011-09-18

Аз жаргалтай эрх чөлөө

 

Донгио сүргийн аз жаргал Сиричүүдийн хувьд эхэллээ. Баяр хүргэхээс өөр яах уу. Эрх чөлөөгөө олсоны дараа, мангаруудын хувьд тэр дороо аз жаргал баялаг бий болно, мэдээж хэрэг. 

14:51 - 2011-09-16

Ухаалаг агаа, сургуультай сармагчин ба одойчууд

Хүний нутагт юм үзэж нүд тайлах замд минь, хаяа хаяа маш ухаалаг агаа нар тааралддаг. Ухаалаг агаа нар жишээ нь л гэхэд, сургуультай сармагчин тэжээдэг. Зүгээр ч нэг тэжээхгүй шүү? Ухаалаг агаа нар сургуультай сармагчнуудаа одойчуудад үзүүлдэг юм. Ухаалаг агаа нарын сармагчингууд нь тусгай зориулалтын ногоожуулсан байгууламжаар гүйлгэж, бөмбөг өшиглөж одойчуудыг баясгана. Одойчууд алгаа ташаад, сармагчингууд бөмбөгөө өшиглөж гүйлдэнэ. Их сонин. Сармагчингуудын гүйлдэхийг харахын тулд, одойчууд сайн дураараа хөлсөө тусган олсон хэдэн өнгийн хэрчмэл цаасаа бэлэглэдэг. Одойчууд угаасаа их хөөрхөн...

23:46 - 2011-09-11

Суртачилгааны тухай

Энэ өдөр баахан юм болж өнгөрсөн. Нэг мэдсэн чинь, бүхэл бүтэн 10 жил өнгөрчиж. Хэдэн зураг санаанд буув. Уг суртачилгааны зарууд, 9 сарын 11 дараахан MTV сувгаар цацагдаж байсан боловч, тэр дороо АНУ-ын төр хориг тавьснаас, эфирээс хасагдсан гэдэг.


Орчуулга:

2,863 амь үрэгдэв
40 сая хүн дэлхий даяар халдвар авсан
Дэлхий нийт терроризмын эсрэг нэгдлээ.
ДОХ-ын эсрэг мөн адил нэгдэцгээе.



2,863 амь үрэгдэв
630 сая хүн дэлхий даяар орон гэргүй амьдардаг
Дэлхий нийт терроризмын эсрэг нэгдлээ.
Ядуурлын эсрэг мөн адил нэгдэх хэрэгтэй.



2,863 амь үрэгдэв
824 сая хүн дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн
Дэлхий...

14:32 - 2011-09-11

Шүлгийн тухай

Энэ шүлгийг уншаад, сэгсийсэн согтуу яруу найрагч нүдэнд харагдав. Бүгдээрээ л нэг бөөн майр-майр чингисүүд. Согтохоороо тэр тусмаа. Бас үхэр гэчиж. Шүлэг ч ойлгохоо байлаа.

18:50 - 2011-09-10

Гурван өдрийн гэгээрэл

Хакуины шавь Суиво сайн багш байсан гэлцдэг. Зуны сүүлийн өдрүүдэд, Японы өмнөд нутгийн нэгэн хүн түүнд шавь орж гэнэ. Суиво түүнд: "Нэг гарны ташилт сонс" хэмээн, даалгавар өгч гэнэ.
Гурван жилийн турш шавь бодож бодож, хариу олсонгүй.
"Би нутаг буцья даа. Энэхүү тааврыг би тааж чадахгүй юм" гэж, шавь хэлжээ.
"Долоо хоног хүлээгээд яв, тэр хооронд сайтар бясалга" гэж Суиво шавьдаа хэлэв. Шавь зааснаар нь болсон боловч, долоо хоног хоосон дэмий өнгөрсөн байв.
"Дахин нэг долоо хүлээ" гэж багш нь хэлтэл, бас л дэмий. Үүний дараа багш нь: "Дахин гурван хоног бясалга. Энэ гурван хоногт гэгээрэлд х...

22:08 - 2011-09-08

Герман нэрс монгол хэлэнд

Саяхан энэ бичлэгийг уншаад, хэд хэдэн нэр томьёо нүд зүсээд хаях шиг болов. Хайдн, Хегель, Амадеус зэрэг хүмүүсийн нэрс Гайдн, Гегель, Амадей болж хувирсан байх жишээтэй. Оросуудын нэрлэж заншссан хэлбрээр хуулбарлаад авчихсан байгаа нь, өөрийн эрхгүй бодол төрүүлэв.
Оросууд герман хэллэггийг "Х" үсгийг "Г" богон хувиргахаас гадна, орос маягийн дуудлагтай нэрсийн хэдэн жишээ (хаалтан дотор зөв дуудлага)

Бретшнейдер (Бреттшнайдер), Вейдемейер (Вайденмайер), Веймар (Ваймар), Гейдельберг (Хайделсьберг), Гейдрих (Хайдрихь), Гейне (Хайне), Зейдлиц (Зайдлиц), Кейтель (Кайтель), крейцер (кройцер), Л...

21:01 - 2011-09-08

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo