| जगन्नाथ |
Их дуулга: Парис-2012
Францын нийслэл Парис хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын “Их дуулга”-ын эхний өдөр буюу бямба гаригт эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир түрүүлж, Гавьяат тамирчин М.Бундмаа /эм, 52 кг/ мөнгө, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар /эр, 66 кг/, ОУХМ М.Уранцэцэг /эм, 48 кг/ нар хүрэл медаль хүртсэн бол тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр аваргалж, мөн тус жинд Б.Тэмүүлэн хүрэл медалийн эзэн боллоо.
Энд Гайхам... 15:02 - 2012-02-06Хаитид газар хөдөлсний 2 жилийн дараах байдал
2 жилийн өмнө алдартай амаа хөдөлгөгчид Хаитид хохирсон хүмүүст зориулан хамтарсан концерт явуулж, гурвалжин - дөрвөлжин юм зохион байгуулж байсныг, хүмүүс санаж байгаа байх. Энэхүү медиа ертөнцийн томоохонд үйл явдалд зориулан, зурагтаар өдөр шөнөгүй өнгөлөг сайхан нэвтрүүлэг цацагдаж, нэвтрүүлгийнх нь дундуур нутгийн иргэдийн сэтгэл шимширмээр хувь заяаг харуулсан клип цацагдаж байсан юм. Хүмүүс мөнгөө хандивлаад л, дуучид амаа хөдөлгөөд л. Үр дүнд нь 4,6 тэрбүм ногоон зүсмэл цаас босгосон гэдэг. Ер нь их гоё, сонирхолтой байсан.
Гэтэл нэг мэдсэн чинь, 2 жил өнгөрчхөж. 35 секунд турш газар хө... 19:01 - 2012-02-05Йоруба ардын үлгэр
Эртээ урьдын цагт, нэг нэгэндээ тусч хоёр найз амьдарч байж гэнэ. Тэдний нөхөрлөлийг ажигласан зальтай Эжү бурхан харж:
-Энэ хоёр сайн андууд юм байж. Олон жилийн шалгуур давсан нөхөрлөл юм байж. Үй зайгүй нөхдүүд юм байж. Энэ хоёрыг хооронд нь хэрэлдүүлбэл, ярих сайхан юмтай болно доо! гэж бодоод, сагсуурч гэнэ. Хоёр найз газар хагалж байтал Эжү бурхан хөгшин хүн болж хувирч, тариалангийнх нь талбай дундуурх жимээр алхаж гэнэ. Хоёр найзыг хооронд нь муудалцуулахын тулд, Эжү олон өнгийн малгай өмссөн байсан бөгөөд, нэг талаас харвал хар, нөгөө талаас харвал цагаан, араас нь харвал улаан өнгөтэй... 01:41 - 2012-02-04Шинэ Никон Д4 камерын тухай
Саяхан Никон Д4 камер сонжих завшаан гарав. Кэноны Марк II-той харьцуулбал, өнгө сайтай юм. Энэ нь өөрийн гэсэн давуу ба сул талтай. Миний хувьд, зургийн аппарат дарсан зургийг өөрөө засаад, дундаас нь өнгөний хэм ба цагааны тохиргоог өөрийн зоргоор нэмж, бураад байхыг таалдаггүй. Фокусын автомат тохируулгын горимууд нь маш түргэн юм. Энэ нь мөн адил өөрийн сул ба давуу талтай. Никон Д4 xагас мэргэжлийн-мэргэжлийн гэхээс, бүрэн мэргэжлийн аппарат тал уруугаа орсон байна.
![]() Уг аппарат мэдээж хэрэг, өөрийн давуу ба сул талуудтай. 1. Жин. Дурантайгаа ойролцоогоор 1,5кг. Кэнон Марк II д... 17:36 - 2012-02-03Аймшигт социализмын аймшигт цуурай
Оросоос авсан “юм”
Дайнаас өмнө: 1920-иод оноос эхлэн Алтанбулагийн Булигаарын завод, Улсын хэвлэх үйлдвэр, Бага чадлын цахилгаан станц, Налайхын уурхайн шинэчлэл, Оёдлын үйлдвэр, Тоосгон завод, Пивоны завод, Ерөөгийн Модон завод, Хатгалын Ноос угаах фабрик, Улаанбаатарын Дулааны цахилгаан станц Аж үйлдвэрийн комбинат (арьс ширний үйлдвэр, нэхэх цех, гутал, цэмбэний фабрик бүхий), Сонгины Биокомбинатын өргөтгөл, Архангайн Био үйлдвэр, Улаанбаатарын Ноос угаах үйлдвэр, Цэмбэний фабрик, Чоно голын гянт болд, молибдений уурхай, Цэнхэр мандалын цагаан тугалганы үйлдвэр, Бүрэнцогт, Түмэнцогтын гянт ... 00:44 - 2012-02-03Сүрлэн ноход (уск) "Сүрлэн ноход" нэртэй уран сайхны кино сонжив. Одоо цагт тархсан моодын дагуу, уг кино бас нэг тахир дутуу зохиолтой, шинэ цагт шилжүүлж ядсан римэйк юм байх. Бараг л монголын уран сайхны "Би чамд хайртай-2" кино шиг. "Сүрлэн ноход" нь эртний (70-аад оны) Сэм Пэкинпa найруулагчийн киноны римэйк юмсанж. 70-аад оны кино нь цус нөж, хараалын үгээр их баялаг кино байсан учраас, цагтаа шуугиулж байсан кино юм. Гэвч римэйк ориг киноноосоо сайн болоод байх нь их ховор. Өмнөх кино нь ч сайн кино гэж хэлэлтгүй. Римэйк нь оригтойгоо адилхан. Зохиол нь гэвэл, их марзан. АНУ-ын умард хэсэгт оршдог нэгэн ... 00:54 - 2012-02-02Динозавруудын тухай
Эрт дээр үед динозаврууд гэж амьтад дэлхий дээр амьдардаг байсан юм. Динозаврууд асар том биетэй, асар хүчтэй амьтад байсан хэрнээ, болхи, бас арчаагүй тэнэг амьтад байсан юм. Том гээч сүүлээрээ тэнцвэрээ олж ядан, ихэнх цагаа идэж баахад зориулдаг байсан гэлцдэг. Цатгалан нөхцөлд динозаврууд бааж, баагаагүй нөхцөлд иддэг байв. Идсээр байгаад, ихээхэн хэмжээний жин сууж, улам идэмхий болсоор, иддэг ногоо нь ихээр ургадаг намаг хавиар л эргэлддэг болсон байв.
Гэвч тэр их идсэнээ олигтойхон шингээж чаддаггүй байсан хэрнээ л, намгаа хоосортол нь цөлмөдөг байсан юм. Намгаа хоосортол нь цөлмөсөн ди... 23:54 - 2012-02-01Эртний цагийн дурсгал
Эрт дээр үед би гээч хүн афоризм маягийн юм зохиох хоббитой байв. Ойролцоогоор 6-7 жилийн өмнө. Эргээд дурсвал, нэлээн хүндэрч байжээ. Бага насны дурсамжаа гэж.
Анхаар! 78 нас хүрээгүй иргэдэд уншихыг хатуу хориглоно. ----x---- Долоо хоногийн сүүлийн гурван хоногт нь ухаан ордог юм. Ухаан орсон цагтаа ширээн дээрх цаас нааш цааш нь хөдөлгөж, харандаа үзүүрлэн мангар юм бичдэг юм. -Яахав, уйтгартай хүмүүс байдаг нь үнэн. Саарал амьдралтай хүмүүс ч байдаг, өөрсдийнхөө юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй хүмүүс байдаг. Гэвч чи чинь их шогч, царайлаг, өөртөө итгэлтэй залуу шүү дээ, чи яагаад архи тамхи хэ... 16:05 - 2012-02-01Соёлын тухай эргэцүүлэл
Манай орны хөгжлийн замд, бартаа ихээр тулгарч байгааг иргэд андахгүй. Худалч хүнд, нэг хүн тус бүр зуун ширхэг шалтгаануудыг нэрлэж чадна. Би ч бас, хэдэн зуугаар нэрлэнэ. Гэвч, энэхүү тэмдэглэлдээ би зөвхөн бартааг ярих биш, бартааны эх үүсвэрүүдийг нь болон гарах гарцуудыг нь ярьсан нь дээр болов уу гэж бодсондоо ийнхүү бичиж байгаа юм.
Дээрх бичсэн бартааг бий болоход, хоёр нөлөөлөх хүчин маш хүчтэйгээр нөлөөлдөг шиг надад санагддаг. Хамгийн түрүүнд бол, соёл урлагийн үүрэг нөлөө буюу функцийн талаар нийгэмд тархсан ташаа ойлголт. Уг функцийг нэг бол хэт их томоор дөвийлгөн ойлгож, нэг бо... 22:36 - 2012-01-30GoPro2 камерын тухай
GoPro2 камерыг туршиж үзлээ. Уг камер нь аялал болон адал явдалт (extreme) спортынхонд зориулагдсан бөгөөд, тэсвэр даацын хувьд маш сайн эд байна.
Хөнгөн авсаархан, хоёрхон товчлууртайгаас гадна, бусад давуу талуудаас нь эхэлбэл зүгээр байх: 1. Камер болгоныг дагалдаж, хамгаалтын малгай эсвэл цээжиндээ углан тогтоож болдог бүс, автомашины цонхонд соруулган тогтоож болох бүхий л тоногтой. Маш хурц зураг авдаг сенсортой. 2. тусдаа зарагддаг тусгай залгуурын тусламжтайгаар, хоёр ширхэгийг хооронд нь залгаж, 3д (стереоскопи) зураг авалт хийж болдог эд байна. 3. 170° өргөн өнцөгтийн зураг ав... 18:35 - 2012-01-22 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |