जगन्नाथ |
Сүрлэн ноход (уск)![]() 70-аад оны кино нь цус нөж, хараалын үгээр их баялаг кино байсан учраас, цагтаа шуугиулж байсан кино юм. Гэвч римэйк ориг киноноосоо сайн болоод байх нь их ховор. Өмнөх кино нь ч сайн кино гэж хэлэлтгүй. Римэйк нь оригтойгоо адилхан. Зохиол нь гэвэл, их марзан. АНУ-ын умард хэсэгт оршдог нэгэн тосгонд, алдартай кино зохиолч эхнэрээ дагуулан амрахаар ирсэн юм байх. Мэдээж хэрэг нөхөр нь баян, хээнцэр бас дэгжин сайхан нөхөр. Эхнэр нь бас. Эхнэр нь уг тосгоноос гаралтай бөгөөд, сайхан амьдралаа нутгийнхаа индиануудад гайхуулахаар ирсэн юм байх. Харин тэр жижигхэн тосгоныхон бүгд хөдөөний хөгийн мантуу, хотын амьдрал мэддэггүй атаархуу ядуу новшнууд амьдардаг юм байх. Жишээ нь, зохиолчийн залуухан эхнэр нутагтаа ирсэн даруй, чихэндээ айпод зоож, гүйлт хийнэ. Богино өмдтэй, лифчиггүй хэрнээ нимгэн майктай гүйлтэндээ гарна. Мэдэж хэрэг, хөдөөнийхөн майкны цаанаас гэрэлтэх босоо хөхний товч ба хатуу гоё өгзөг сонирхсон шинжтэй ажиглаж эхэлнэ. Залуу эхнэр өөрийнхөө юу хийж байгаагаа мэдээж хэрэг сайн ойлгож байгаа. Энэ учраас, залуу эхнэр хуучин хөдөөний найзаа өдөөхийн тулд цонхны өмнө мээмээ харуулан тайчиж, нөхөртөө хөдөөнийхөн гөлрөөд байгаад гомдол мэдүүлнэ. Нөхөр нь бас ч дүүрчихсэн тэнэг биш бололтой, эхнэртээ мээмээ гэрэлтүүлээд байхгүй байх зөвлөгөө өгнө. Мэдээж хэрэг, уг зөвлөгөө соёлжсон, хөдөө гаралтай хотын хүүхний хувьд тэвчээд байхын аргаггүй доромжлол. Хүүхэн нөхөртөө гомдол зарлаж, уурлаж дальчигнана. Удалгүй хөдөөний шинэ танилууд хүүхний нөхрийг дагуулан, анд гарна. Анд гарсан хойгуур нь, хүүхний хуучин найз нь хүүхнийг хүчиндэж, найзаа дуудна. Ийнхүү кану маань халуун цэгтээ хүрч, хөдөөний зэрлэгүүд өөртэй нь яг таарсан хотынхны бугшсан байшинг эзлэхээр дайрахаар шийдэж байгаа юм байх. Өөр арга байхгүй юм байх. Өрнөл нь бараг л "Кэвин гэртээ ганцаараа" кино гэсэн үг. Нэг бол халуун тосоор хүний нүүр түлнэ, тэнд нэг хадаасаар буудаж, гарыг хадна. Мэдээж хэрэг, дайсны толгойлогчтой заавал зодолдоод, манай баатар хүчээ шавхан дайснаа дийлнэ. Ерөнхийдөө нэг л давгүй аллага гарна: баавгайн хавхаар өрсөлдөгчийнхөө толгойг шаах. Гэвч энэ ганц л хэсгийг үзэхийн тулд 2 цаг дэмийрлийг тэвчээд суух хэрэг бараг байхгүй. Бүр ч сонин: киноны өрнөлийг хараад байхад, сэжиг хүрнэ. Эхнэр бол тэр чигээрээ сэтгэцийн гажиг. Нөхөр нь, донгиовтор мангар. Хөдөөнийхний дүр харин нээг их сайн болсон гэж хэлж чадахгүй- найруулагч кинондоо хөдөөнийхнийг адгийн шаараар харуулах гэж оролдсон боловч, чадсангүй. Эцэстээ киноны аль ч баатар өрөвдөх эсвэл ойлгох сэтгэл төрүүлсэнгүй. Найруулагчийн харуулах гэсэн санаа нь, энгийн нэг хүн, орчин тойрны дарамтад эр хүн болон хувирч, эргэн тойрныхондоо гэр бүлээ хамгаалах чадвартайгаа нотолсны тухай харуулахыг оролдсон бололтой. Гэвч яагаад анхнаасаа эрүүл хүн шиг байж болоогүй юм бол, гэж улам ойлгомжгүй бодол төрүүлнэ. Үзээд, юу ч хожихгүй кино болжээ. 00:54 - 2012-02-02 - Сэтгэгдэл бичихпсихоанализыг харуулж, эмэгтэй хүний сэтгэхүйн гүнийг судалсан кино бол, Ларс фон Триерын "Antichrist".
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |