जगन्नाथ

Йоруба ардын үлгэр

Эртээ урьдын цагт, нэг нэгэндээ тусч хоёр найз амьдарч байж гэнэ. Тэдний нөхөрлөлийг ажигласан зальтай Эжү бурхан харж:
-Энэ хоёр сайн андууд юм байж. Олон жилийн шалгуур давсан нөхөрлөл юм байж. Үй зайгүй нөхдүүд юм байж. Энэ хоёрыг хооронд нь хэрэлдүүлбэл, ярих сайхан юмтай болно доо! гэж бодоод, сагсуурч гэнэ.

Хоёр найз газар хагалж байтал Эжү бурхан хөгшин хүн болж хувирч, тариалангийнх нь талбай дундуурх жимээр алхаж гэнэ. Хоёр найзыг хооронд нь муудалцуулахын тулд, Эжү олон өнгийн малгай өмссөн байсан бөгөөд, нэг талаас харвал хар, нөгөө талаас харвал цагаан, араас нь харвал улаан өнгөтэй малгай юмсанж.
Хөгшин хүн болж хувирсан Эжү хоёр найзтай холоос мэндчилэн өнгөрөхөд, хоёр найз хариу мэндчилэн ажлаа үргэлжлүүлэв. Гэвч орой нь хоёр найз уулзахад, нэг нь:
-Өдөр бидний харсан улаан малгайтай ахыг чи таних уу? гэж асуутал, найз нь:
-Малгай нь хар өнгөтэй байсан бишүү! гэхэд, 
-Үгүй цагаан байсан! гэж найз нь хариулахад,
-Чи чинь согтуу юм уу, нэг бол улаан гээд, нэг бол цагаан! гэж хэлтэл, гомдсон найз нь хутгаа сугалж, хутгаараа найзынхаа толгойг хагалахад, өнөөх нь бас хутгаа сугалан, үй зайгүй андаа хутгалж, тэд нэг нэгнээ хороожээ.

Хотын ахлагч хоёр андын хэргийг мөрдөж, буруутанг хайж эхэлжээ. Хэрэг замхрахдаа хүрч гэнэ.Үүнийг л хүлээсэн зальтай Эжү бурхан ахлагчийн өмнө гарч ирэн:
-Миний юу сэдсэнийг харцгаа. Би ийм малгай хийж, иймхэн юмаар хоёр андыг хооронд нь алалцуулсан юм. Үүнийг би сэдэж олсон. Надад хэрүүл тараах сайхан байдаг юм! гэж хэлээд, хэлээ гарган, сагсууран бүжиглэсэн гэдэг.

01:41 - 2012-02-04 - Сэтгэгдэл бичих

уул нь энэ хоёр найз малгайны өнгөнд биш, хөгшин чөтгөрт анхаарлаа хандуулах байсан юм гэж, ярьж өгсөн хүн нь хэлсэн. сонирхолтой санагдсан.

AmonRa - 16:09 - 2012-02-04

Нэг юмыг хоёр өөр талаас нь харж байгаа болохоор дор хаяж өнцгийн ялгаа, хараазүйн ялгаа байгаа гэдгийг ойлгосон бол тэр 2 бие биенийгээ алахгүй байх байсан болов уу?

Төмс Арилгагч - 15:53 - 2012-02-04

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax