जगन्नाथ

GoPro2 камерын тухай

Бичсэн: Гэрлийн хүч
GoPro2 камерыг туршиж үзлээ. Уг камер нь аялал болон адал явдалт (extreme) спортынхонд зориулагдсан бөгөөд, тэсвэр даацын хувьд маш сайн эд байна.
Хөнгөн авсаархан, хоёрхон товчлууртайгаас гадна, бусад давуу талуудаас нь эхэлбэл зүгээр байх:

1. Камер болгоныг дагалдаж, хамгаалтын малгай эсвэл цээжиндээ углан тогтоож болдог бүс, автомашины цонхонд соруулган тогтоож болох бүхий л тоногтой. Маш хурц зураг авдаг сенсортой.

2. тусдаа зарагддаг тусгай залгуурын тусламжтайгаар, хоёр ширхэгийг хооронд нь залгаж, 3д (стереоскопи) зураг авалт хийж болдог эд байна.

3. 170° өргөн өнцөгтийн зураг авалт хийж болдгоос гадна, солигддог араг ясан бүрхүүлтэй. Уг бүрхүүлийг нь сольсноор, усан дотор авах, эсвэл хуурай нөхцөлд авах гэх горимуудтай.
Уг горимууд нь мэдээж өөрийн сул ба давуу талуудтай. 100м/ц (~180км/ц) хурдтай нөхцөлд дууны чанар эрс мууддаг.

4. Бүрэн HD ба цагааны тохиргоо маш сайн.

5. Секундэд 50 зураг авах боломжтой- харамсалтай нь JPEG форматаар. Мөн супер слоу-мо горимонд 100-г авч болдог. Үүнийг одоохондоо туршиж үзээгүй.

Сул талууд:
1. микрофоны үзүүлэлтүүд. Дууг цэвэр авмаар байгаа нөхцөлд, тусдаа микрофон залгах хэрэг гарна. Улмаар хөдөлгөөний эрх чөлөө баригдмал болох сул талтай. Гэвч хурдны нөхцөлд зориулагдсан бүрхүүл нь өөрөө микроны залгуурын нүхгүй. Энэ нь миний бодлоор, нээг их сүйдтэй том бэрхшээл уул нь биш. Авсан видеог пост-продакшн-д орсон нөхцөлд дахин дуу оруулах хэрэгцээтэй болно. Энэ нь цагийн алдагдалд хүргэж болно.

2. Зөвхөн өргөн өнцөгтийн зураг авахад тохиромжтой. Яагаад гэвэл, бусад 100°, эсвэл 75°-ийн горимонд шилжихэд, камерын сенсор нь зургийн илүүдлийг зөвхөн зүсдэг- өөрөөр хэлбэл 100°, 75°-ийн горимд бүрэн HD зураг авалт хийж чадахгүй.

Гэвч энэ бүгд бол нээг их том сүйдтэй том бэрхшээл биш. Зөвхөн үл ялиг сул тал. Аялалын спортоор оролддог андууддаа хичээнгүйлэн зөвлөв.


18:35 - 2012-01-22 - Сэтгэгдэл бичих

380-aac 400€
Хөрөнгө оруулахад буруутахгүй юм шиг ээ? Уул нь яг чиний үйл ажиллагаанд тохирсон эд дээ...

AmonRa - 23:09 - 2012-01-23

sain uu

Andaa ene yamar unetei baih yum?

MONREVE (зочин) - 21:06 - 2012-01-23

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax