जगन्नाथ

Хаитид газар хөдөлсний 2 жилийн дараах байдал

2 жилийн өмнө алдартай амаа хөдөлгөгчид Хаитид хохирсон хүмүүст зориулан хамтарсан концерт явуулж, гурвалжин - дөрвөлжин юм зохион байгуулж байсныг, хүмүүс санаж байгаа байх. Энэхүү медиа ертөнцийн томоохонд үйл явдалд зориулан, зурагтаар өдөр шөнөгүй өнгөлөг сайхан нэвтрүүлэг цацагдаж, нэвтрүүлгийнх нь дундуур нутгийн иргэдийн сэтгэл шимширмээр хувь заяаг харуулсан клип цацагдаж байсан юм. Хүмүүс мөнгөө хандивлаад л, дуучид амаа хөдөлгөөд л. Үр дүнд нь 4,6 тэрбүм ногоон зүсмэл цаас босгосон гэдэг. Ер нь их гоё, сонирхолтой байсан.
Гэтэл нэг мэдсэн чинь, 2 жил өнгөрчхөж.

35 секунд турш газар хөдлөхөд, 316 мянган хүн газар дээрээ амиа алдаж, 1.5 сая (зарим мэдээгээр 3 сая ч гэх юм) хүн орох оронгүй, дэд бүтэц 80% сүйрсэн байна гэж, газар дээр нь очиж танилцсан туслагчид ярьж байсан. Гэтэл байдал яг хэвээрээ үлджээ, өчигдөрхөн газар хөдөлсөн юм болов уу гэмээр.

Жилийн 600$ орлоготой дундаж Хаити улсын иргэд тэр мөнгө хааш нь алга болсон бол. Хүрсэн болов уу, ер нь. Мэдээж үгүй. Ихэнх мөнгө нь төрийн бус тусламжийн байгууллагуудаар дамжуулан, хамгийн ихээр хоол хүнс, анхны тусламжийг хандивласан АНУ-ын эрүүл мэндийн, нийгэм хамгаалалтын ба газар тариалангийн албанд 220 сая, Пентагоны дотоод зардалд 655 сая, мөн АНУ-ын дотоодод байрладаг олон улсын хөгжлийн албанд 350 сая авчээ. Бусад нь үй олноороо шаваад ирсэн төрийн бус байгууллагуудын санд тунан, алга болжээ.
Энэ бол дөнгөж 2011 оны 1-р сарын мэдээ.  Одоо цагийн байдлаар, нийт тусламжийн 6% нь Хаити улсын иргэдэд хүрсэн гэнэ.

Мөн маш дээрх тусламжийн дагуу хүргэгддэг хүнс нь дотоодын үйлдвэрлэгчдийн чадамжийг боомийлж байгаа бөгөөд, гадаадын тусламжаас бүрэн хамаардаг болж, эдийн засгийг нь цусгүй устгаж байгаа юм. Хаити улсын иргэд өөрийн улсаа "Төрийн бус байгууллагын төр" гэж нэрлэдэг болж, хөх малгайтнуудын орон болж хувирсныг гайхан хардаг болсон гэнэ.

Сомаличуудэд хэрхэн тусалсан тухай
Тусламжийн барааны тухай



19:01 - 2012-02-05 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax