जगन्नाथ

Өлсгөлөнгийн тоглоом номын тухай

Хэдэн долоо хоногийн өмнө АНУ-ын уран сайхны Өлсгөлөнгийн тоглоом гэж кану үзэж билээ. Уг кануг үзсэн даруй гайхамшигтай тэмдэглэл бөмбөгдөж билээ. Энд сонирхож болно. Өлсгөлөнгийн тоглоом гээч киноны тухайд товчхондоо гэвэл, шал тэнэг кино. Зохиолын өрнөл болон, баатруудын үйлдлийн зарчим, дотоод ертөнц нь тэр чигээрээ оюуны хомстол.  Өсвөр насныханд яг тохирно.

Гэтэл нэг мэдсэн чинь, номыг нь унших ховор тохиолдол гарч ирдэг юм байна. Удаа дараа номыг нь уншиж байгаагүй хэрнээ киногоор нь дүгнэлтээ хийлээ гэж шүүмжлүүлж байсан тул, хүйтэн могойн харцаараа номыг шинжилж эхлэв. Ном нь өөрөө нилээд зузаан, хоёр нүд нь хоёр өөр тийш харсан, амаа хагас ангайсан, цочиж алмайрсан царайтай охины зураг номын нүүрийг чимж байх юм. Дотоод ертөнц ба оюуны амьдрал нь их баялаг хүүхэн бололтой. Бодвол ийм харц одооны өсвөр үеийн хүүхдүүдийн идеал бололтой. Номыг дэлгэн харвал, дөнгөж уншиж сурч байгаа хүүхдүүдэд зориулсан гэмээр том үсгээр хэвлэгдсэн байх юм. Улмаар ном нь хуудас ихтэй, жинтэй болсон байх юм. Зохиолч эмэгтэй нь дахин хэдэн сонирхолтой дэмийрлээ бичвэл,  Марксын Капитал дүрээрээ болж хувирна байх. Гэвч Роулингын хажууд бол, нусгай байх л даа.

Номыг нь уншихад, цаг их шаардагдаагүй- үсэг нь том, үйл явдлын өрнөл уйтгартай. Нухацтай уран зохиол буюу шидэт саваа малгайн бишрэн шүтэгчдийн уур хилэнг хүргэх нэг юм гэвэл, ӨТ зохиол нь ирээдүйд болж өрнөнө. Зохиолч эмэгтэй Коллинсын бичсэн өмнөх үг нь надад асар сонирхолтой байсан тул, текстийг сканердаж эхлэв. Мэдээж хэрэг, шинэ юм энэ эмэгтэй зохиож чадаагүй. Жишээлбэл Стивен Кингийн Long walk, эсвэл японы зохиолч Кошун Такамигийн Battle Royal, мөн мэдээж хэрэг зохиолч Шеклиг аваад холимог хуурга хийснээ бахархалтай нь аргаггүй бичсэн байх юм.

Зохиолын санаа нь эгэл жирийн америк хүний тархинд хэрхэн боловсорсныг уншихад маш зугаатай байв. Жишээлбэл, зохиолч эмэгтэй нь бусад америк иргэдийнхээ адил зурагтын өмнө унтсан байж. Гэвч гэрийнхэн нь суваг сольж, эмэгтэйн үзэж байсан реалити-шоу дайны мэдээгээр солигдсоныг тархи нь анзаарч амжаагүй бөгөөд, бүгдийг нэг нэвтрүүлэг болгон харсан юмсанж. Ухаан орсон даруй Коллинс эмэгтэй өөрийн гайхамшигтай дэмийрлээрээ хүн төрөлхтний тархийг бас зовоохоор шийджээ.

Одоо цагт ном зохиолыг бичих тун амаргуй болсон бололтой. Хүн бүр өөр өөрийгөө нүдний шилтэй банди болгон төсөөлөхөөс уйдаж, шидэт саваагаа ч ашиглахаасаа залхсан бололтой. Энэ учраас Коллинс ямар ч логикгүйгээр, дэс дараагүйгээр, түүхэн мэдрэмжгүйгээр эртний Ромын жишээг өөрийн зохиолдоо буулгажээ. Жишээлбэл, төр улс нь Panem гэдэг нэртэй. Panem гэдэг нэр нь Panem et circenses буюу талх ба наадгай гэдэг урианы товчлол байх жишээтэй. Мөн Панемын нийслэлд хүн бүр латин нэр зүүж байх жишээтэй: Флавиус, Сенека гэх мэт.
 
Харри Поттерын цувралаас ялгарах юм гэвэл 3-хан ботит юм. Эхнийхийг нь тайлбарласан байхад, дараа дараагийнх нь шууд ойлгомжтой болно. Давтамж нь яг адил. Зохиол нь өөрөө гол дүрийн баатар охины өмнөөс өрнөдөг бөгөөд, улмаар зохиолч эмэгтэй өөрийн баялаг дотоод ертөнцөө уншигчийн тархинд шууд дамжуулан бохирдуулахаар төлөвлөсөн юм байх. Зохиолын хэмнэл нь тун ядмаг- зарим тохиолдолд 20-30 хуудас ямар ч онцын сонирхолтой юм болдоггүй мөртөө, дараагийн 1 хуудаст нь гэв гэнэт 2-3 сар өнгөрөх жишээтэй. Энэ бол Харри Поттерын бөөрөнхий, гөлгөр стилээс ялгаатай.

Гол дүрийн баатар охин нь хайрын гурвалжин, амьд үлдэх ба банди нарын хэнтэй нь унтаж онгоноо цоолох бэ? л гэдэг бодол эргэлдэнэ. Улмаар номын талд нь зохиолч эмэгтэйг саванд нь тийрч унагах хүсэл бадардаг. Сониуч зантай уншигч намайг асууна байх: ном нь дээр үү, кино нь дээр үү гэж? Миний бодлоор асуулт буруу тавигдсан. Зөв асуулт нь ном нь илүү тэнэг үү, кино нь илүү тэнэг үү? юм. Энэ хоёрыг хооронд нь ялгаж салгах маш хэцүү- надад лав аль аль нь таалагдсангүй. Уучлаарай, гэвч иймэрхүү маягийн дэмийрлийг уншиж, алтан цагаа уншигч та үрээд хэрэггүй.


16:25 - 2012-05-14 - Сэтгэгдэл бичих

@Зочин:
угаасаа зохиолчид бүгд нэг нэгнээсээ хуулдаг, будаа иддэг. тархины багтаамжаас шалтгаалнa.
өөрийн юмаар сайн хачирлаж зөв хуулбарлан шинэ юм бүтээв үү, аль эсвэл хэдхэн дүр солиод л хайраар хачирлахаас өөрөөр сэтгэх чадваргүй, маанаг аа л гайхуулаад байна уу гэдгээс л шалтгаална.

угаасаа шинэ юм бичнэ гэж хэцүү дөө. бараг боломжгүй гэж хэлж болно. дийлэнхийг Хомер, Шекспир хоёр биччихсэн

AmonRa - 19:11 - 2013-01-22

Үзүүштэй кино олон бий. Харин орчин үеийн гараад байгаа шинэ кинонууд бол нилээд маанаг юм байдаг нь үнэн.

AmonRa - 16:01 - 2013-01-22

хогийн кинонууд зөндөө л байна. Резиндент Эвил энэ тэр гээд. Манайх тэгээд яг хогийг нь түүж гаргадаг санагддаг. Тэнгис, Өргөөд үзэх кино олддоггүй. Тийм кино үзсэнээс аятайхан хүүхэлдэйн кино нь зүгээр.Ratatouille ч юм уу. Оюутнуудад зориулаад Inside Job, michael moore ийн баримтатыг нэг удаа ч болов гаргаж болно шүү дээ. За за бухимдлаа бичив уучлаарай

dadido - 13:39 - 2013-01-22

battle royale-iin хуулбар

Зочин - 23:03 - 2013-01-21

Avangers гэж хүүхэлдэйн кино шиг л юм байна лээ. сонирхсон хүндээ бол зугаатай л байх.

AmonRa - 14:16 - 2012-05-19

харин тийн, ямар кино үздийн билээ гэж. өнөө өшөө авагчдын бүлэг гэж орчуулсан байлуу, Авенжерс ямар бол. Уул нь өдий болтол хурдан гараасай гэж хүлээж байсан ч, триллерыг нь үзээд өнөө л Америк кино гэж бодсон ш д хэхэ. Одоо ч америк болон америк маягийн кинонуудаас ч залхаж байна шүү

Zurai - 11:17 - 2012-05-18

харин яг наад ажил хаялт нь одоо хүртэл үргэлжилж байгаа шд. кино зохиол бичнэ гэж, хүмүүс ямбийрдаг юм байна лээ. камероны дурсгалыг уншиж байхад, 2 сарын дотор зохиол бичихдээ 32 цагийн ажлын өдөртэй байсан гэсэн... галзууралд их ойрхон байсан ч гэнэ лээ. угаасаа цусаа урсгаж байж хийсэн ажил хамгийн гоё болдог гэж, надад нэг онол байдын.

AmonRa - 18:12 - 2012-05-16

Зурай оронд нь өөр кино үз...
хэхэ

Хэзээ ч билээ Кино зохиолчид ажил хаяснаас болоод би Лост цувралаа дуусгалгүй тэгээд хаясан шд....

Зарим зохиолчид мөнгийг нь аваад 2 сарын дотор киноных нь зохиолыг нь гаргаад өгдөг гсн..
би бол тэдний оюуныг, чадавхийг биширдэгийм.

Хүслийнжигүүр - 17:58 - 2012-05-16

киног үзэж амжаагүй байхад үзэх сонирхолгүй болтол нь биччихлээ

Zurai - 16:50 - 2012-05-15

за яг ч зохиолын сэдэв дууссандаа биш байхаа. продюсерүүд кино зохиолчдын эвлэлийн ар нурууг нь хугалчихсанаас болж байгаа юм. холливүүд урьд өмнө нь гайхамшигтай зохиол тэр болгон бичээд байдаггүй байсан, одоо бүр доройтсон. бөөн хэмнэл. чанарын оронд, тоо болж хувирч байгаам.
киногоор идэх хоолоо олдог хэдэн найзууд маань, зориудаар хүмүүсийг тэнэг болгохын тулд тэгж байгаа гэх таамаглал гаргаад л байдаг юм. итгэх бэрх ч, үндэслэл бол бий

AmonRa - 13:59 - 2012-05-15

хахах... аз болж Енглишээр нь олж хараагүй нь болж... этр...

киноны санаанууд багадаад, хомсдоод, дуусаад байгаа бололтойдог

Хүслийнжигүүр - 11:01 - 2012-05-15

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax