जगन्नाथ

Нисдэг негрүүд (уск)

Улаан сүүлнүүд (Red Tails) киног сонжиход, эхний 5 минутын дотор миний бие алмайрлын байдалд оров. Яагаад цагаан арьстан еврей Жорж Лукас яагаад энэ киног продюсерлэж (өөрөөр хэлбэл санхүүжүүлж), дараа нь бүр суртачилгаанд нь бөөн мөнгө хаясан юм бол. Бүү мэд.

Үйл явдал нь дэлхийн хоёрдугаар дайны Италид болж байгаа юм байх. Нислэгт оролцохыг зөвшөөрсөн хэдэн ширхэг негрүүд хамаг чадлаараа өөрийн чадвар авьяасаа харуулж, өмнө нь яагаад командлагчид нисгэж байгаагүйг л харуулахыг хичээнэ. Бас цэргийн албаа хаахын сацуу командлагч офицерын тушаалыг зөрчиж, байн байн радио долгионыг өөрийн чалчаагаараа дүүргэж, цэргийн анги дотор зодоон нүдээн хийнэ. Энэ бол та бүгдийн ойлгож байгаагаар, зохиолын гол нуруу нь юм.

Кинонд болж байгаа үйл явдлыг ойлгох тун хэцүү. Эсвэл амархан ч юм уу... Товчxондоо бол нэг иймэрхүү: негрүүдэд хэн ч дургүй, бас хайрладаггүй. Харин негрүүд өөрсдөндөө маш их хайртай. Өөрсдөндөө хайртай негрүүд негр Есүст маш хайртай. Хар арьстан Есүс хэнд нь хайртайг бүү мэд. Бас гол дүрийн итали эмэгтэй бас негрт хайртай бөгөөд, анхны болзоондоо нэг негртэй унтах шахна. Та бүгдийн ойлгосноор, энэ бол киноны хайрын өрнөл нь юм.

Ер нь байдлааны нислэг хооронд болдог үйл явдал нэг бол уйтгар гуниг төрүүлнэ. Гутамшигтай ч юм шиг. Киноны зохиол бичсэн залуучууд дайны тухай киноны байдаг л бүх загварыг сайтар дуурайн, тэр бүгдийг нэг кинонд шахсан юм шиг санагдав. Мэдээж хэрэг, үүнд итгэл муутай мөртөө эцсийн хоромд хамаг сэтгэлийн тэнхээгээ гаргаж манайхны баатруудад тусладаг командлагчийн дүр ч бий. Бас авьяаслаг мөртөө их сагсуу нисгэгч ч бий. бас эмгэнэлт хайр, бас өөрийгөө бусдын төлөө золиосолдог анд нөхөд, бас үхлийн ирмэгт 10 минутын туршид өрнөх сэтгэл хөдөлгөм сэтгэлийн үг гэх мэт. Мөн байн байн сөнөдөг онгоцыг бас харж болно. Харамсалтай нь энэтхэг бүжигчдийг уг кинонд харуулаагүй нь, асар том алдагдал болсон.

Улмаар эмгэнэлт маягийн кино нь тэр чигээрээ утга муутай, нээх хачин бантан шиг сонин зохиолтой, бас хүнтэй ер төсгүй гол дүрүүдтэй эмгэнэлт кино гэмээргүй... Юу ч юм. Эр эм нь ойлгогдохгуй, манин шиг... Мөн киноны төгсгөлд нэг андынхаа араас гашуудах хэрнээ, нөгөө андаа таг саначихсан байдаг нь бүр хачирхалтай. Ер нь зохиолын хувьд, мөн дүрүүдийн хувьд базаад базаад, хумиад хумиад нэг хачин юм шовойлгожээ..

Гэвч үнэндээ хэлэхэд, бид дайны кино үзэхдээ дарамтлуулсан негрүүдийн хувь заяа ба сэтгэлийн зовлонг нь хуваалцах гэж үздэггүй. Дайны тухай кинонд хамаг гариг ертөнцийг авардаг америкчуудын тулалдаан нь хамгийн их сонирхолтой байдаг. Энэ удаад негрүүд дэлхий гаригийг аварч байгаа билээ. Зүгээр нэг аврахгүй, байдлааны онгоц жолоодон дэлхийг аварна. Байлдааны хэсэг бол хэмнэл сайтай, дууны хувьд пин-пан, пиу-пиун гэх мэт дуу нь Жорж Лукасын авдаг зөгнөлт кинотой бол маш ойрхон. Ганц удаа байлдаантай хэсгүүдийг нь үзэхэд, тун давгуй.

Харамсалтай нь агаарын тулалдаан нь масштабгүй. Тулалдааны талбарт 20-30 онгоц харагдаж байгаа хэрнээ, ганц хоёрхон л онгоц тулалдаж байгаа гэмээр сэтгэгдэл үүсдэг нь жаахан тиймэрхүү. Бас нисгэгчид хүчил төрөгчийн дутагдал, даралтын ямар ч нөлөө мэдэрдэггүй нь хачирхалтай санагдсан. Бодвол хар Есүс нь авраад байгаа байх. Байлдаантай хэсгүүдээс нь бусдыг нь бүгдийг нь хогийн саванд хийвэл таарна.

19:24 - 2012-05-15 - Сэтгэгдэл бичих

аан тийн, сайн кануны тухай: сайн кану олдож өгдөггүй ээ... ойрд хайгаад, судалж үздэг нь бүр багадаад... байгааг нь үзэхэр, нэг ийм хачин балай юм байж байхын.

AmonRa - 18:20 - 2012-05-16

мессенжирээр хаягаа шидчих андаа, би бас киног чинь яаж явуулах аргаа олохгуй байгаа о_О

AmonRa - 18:14 - 2012-05-16

хахаха... жинхэнэ тамлаад хаячихаж энэ киног... за даа бараг л тийм дээ... би жаахан гүйлгэж байгаад дараа үзий гээд орхичихсийм...

санал болгох өөр кинонууд цаагуур чинь гарахгүй нь уу...

өө тийм... Номхон далайн байлдаанаа авийлдаа... жил дамначихлаа...

одоо явуулахаар бол чинь өөр хаяг өгнө шүү

Хүслийнжигүүр - 18:02 - 2012-05-16

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax