जगन्नाथ

"Өлсгөлөнгийн тоглоом" уск

Саяхан "Өлсгөлөнгийн тоглоом" гээч кино харав. Мөнгийг комбайн шиг л хусаад байгаа юм байх. Бүр олон зуун саяар нь. Ургацын далай дуу санаанд ортол хусаад байх юм. Уг кононы яг юу нь сонин юм бол, бүү мэд. Соёон гэгээрэх зорилготойгоор уг киног сонжив.

Тэгсэн чинь, киноны үйл нь холгүй ирээдүйд болж байх юм. Надад иймэрхүү зохиолууд их таалагддаг. Оросуудын хийдэг байсан коммунизмын тухай зөгнөлт кинонд л гэхэд, бүгд тарган цатгалан, баахан гоё юм хийгээд суудаг маягаар харуулдаг байсан. Юун тэр ертөнцийн төгсгөл-мөгсгөл. Гэтэл америкчүүд гэхэд, байнга өлсгөлөн, дарангуйлал, анир харанхуйн сэдвийг дэлгэх дуртай. Бүр заавал дарангуйлал, баян толгойлогчид нь хүн ардыг удирдаад л. Хажууд нь бөөн зэрлэг балмад гэмээр гэмт бүлгүүд үйл ажиллагаагаа дэлгээд л. Хүн хүний сонирхол гэж өөр өөр юм дөө л гэж бодох юм.

Америк кино юм болохоор, "Өлсгөлөнгийн тоглоом" кононд сүүлийн хувилбар л давамгайлна. Энх тайвны төлөө тэмцсэний дараа бүх дэлхий (?) хүн ам хорооллуудаар (?) амьдардаг юм байх. Зохиолын хувьд баахан асуудалтай санагдав. Үнэндээ бол би зохиолыг нь (майр олон боть ном байдаг гэнэ лээ) уншаагүй, унших ч сонирхол байхгүй. Уг хорооллуудад өлсгөлөн хүмүүс амьдардаг бөгөөд, идэх хоолны төлөө юу ч хийхээс буцахгүй юм байх. Гэхдээ энэ нь сонирхолтой санагдсан- ойрын үед гений өөрчлөлттэй хүнсээ хийх газраа олохгүй байж, яагаад гэв гэнэт өлсөөд эхлэв. Гэвч зохиолчид үүний тухай бодоогүй бололтой. Яагаад гэдэг асуулт нээлттэй үлдэв.

Нөгөө талаас бодоод үзвэл, хүн бүр цатгалан, хэрэгтэй ажил хийгээд эхэлбэл, яана. Коммунизм шиг юм болно шүү дээ. Харин коммунизм бол аймшигтай, хүн бүр ажиллаж, хийснээрээ идэх хоолоо хүртэх болохоор.
Би лав зохиолч нь байсан бол, тэр өлөн ардуудад зурагтаар бүх хүн эрх тэгш гэж нэг яриад, үнэн хэрэгтээ нийгмийн нэг хэсэг нь хагартлаа идүүлж, нөгөө хэсэг нь өлсгөлөн байлгах хэрэгтэй. Гэвч зохиолчид бас энэхүү нийгмийг атгандаа барих талаар дуулаагүй бололтой. Эсвэл дуулахыг хүсээгүй байж болно. Энэ учраас киноны доодох нийгмийн давхарга өлсөж цангаж, хачин муу амьдарч байгаа юм байх.

Кинонд бас Хорооллуудаас Трибут буюу Өргөл болгон хүүхдүүдийг илгээдэг юм байх. Tэр хүүхдүүд нь ой модоор гүйлдэж, нэг нэгнээ алдаг юм байх. Бараг эртний Грекийн Минотаврын домог л гэсэн үг. Гэвч Минотаврт шилмэл, царайлаг гуалиг залуучуудыг явуулдаг байсан бол, энэ удаад хэн хэн нь мэдэгдэхгүй сонин залуучуудыг явуулсан байх юм. Киноны гол дүр нь бол эмэгтэй хүүхэд байх юм. Хүүхэд ч гэж дээ... Өсвөр үеийн хүүхдийн мөрөөдөл гэвэл тохиромжтой байх. Энэхүү эмэгтэй хүүхэд нь кинонд дайсны дүрүүдийг ялаад, ганцаараа амьд үлдэх хувь заяатай. Нэг ёсны өсвөр насны охины мөрөөдөл. Эрч хүчтэй, зоригтой, ааай.

Бас зарим талаараа умайгаараа ярих дуртай эмэгтэйчүүдийн мөрөөдөлтэй адилхан санагдсан. Феминист гэдэг билүү. Энэхүү феминист эмэгтэйчүүд эрчүүдтэй эрх тэгш байхыг хүсдэг боловч, яагаад ч юм шатар тоглоход хүртэл аниа нар аниа нартай л тоглох ёстойг хүртэл шууд мартдаг. Яагаад гэвэл, эрчүүдийн эсрэг шатарт хүртэл биеийн даац нь хүрэлцдэггүй. Гэвч феминист эмэгтэйчүүдийн умай эрх тэгш байхыг мөрөөддөг. Энэ учраас феминист эмэгтэйчүүд мөрөөдөлдөө байгаль эхийн тогтолцоог ялан дийлээд, эрх тэгш, бүр заримдаа эрчүүдээс илүү хүчтэй болоод байх жишээтэй. Мөрөөдөхийг хүн хорьж чадах биш.

Энэ учраас, мөрөөдлийн феминист бүсгүйг харуулах ёстой охин нь бадируун, марайлагдуу, эршүүд маягийн охин оролцуулсан байх юм. Өлөнгүүдийн хороололд иймэрхүү марайлаг хацар, оцон бөгстэй болтлоо таргалж болдгийг хараад, нүд баясаж, магнай минь тэнийгээд л байв. Бас киноны гол дүр нь зүгээр нэг охин биш бололтой- бүр майр харваач юм байх. Яагаад харваа гэж үү? Бодвол харваагаар өсвөр насны охины тулгамдсан үй түмэн асуудлыг шийдэж болдог юм болов уу. Мэдэхгүй ээ.

Хорооллуудаас цуглуулсан хүүхдүүдийг нэгэн сонин хотод авчирна. Тэр хотод нь зөвхөн алаг өнгийн хувцас өмссөн алиа салбадай нар л амьдардаг бөгөөд, уг алиа салбадай шиг хувцалсан хүмүүс "Өлсгөлөнгийн тоглоомыг" явуулдаг юм байх. Уг тоглоом шууд нэвтрүүлгээр цацаж, бахаа хангадаг юм байх. Ер нь энэхүү алиа салбадай нарыг хараад, манай хэдэн алиалагчид үй олон гоё дизайны шийдэл олж болно. Энэ тал дээр бол зохиолын хувьд надад асуулт гараагүй- ямар ч тэнэг хувцалсан бай- моод болгож болдог.

Нэг нэгнээ алах ёстой хүүхдүүд нь төрөл бүрийн насны хүүхдүүд байх юм. Зарим нь спортоор хичээллэж, хүн алж сурсан байх юм. Хүүхдүүдийн нөгөө хэсэг нь гэтэл, эргүү төлөг ч юм шиг...  Нэг л сонин. Бодвол, алиа салбадай нар том биетэй банди 10 настай охиныг 20 секундийн дотор алж байгааг харах нь сонин байдаг юм байх. Зохиолчид сонирхолтой нэвтрүүлгийг ийм байдлаар төсөөлсөн юм байх даа.

Гэтэл цааш нь бүр сонирхолтой юм болно. Алиалагчид хоол ундаа идэнгээ, хүүхдүүдийг өөрийн юу чадахаа харуул гэж тушаана. Энэ бол маш ухаалаг шийдвэр, тийм ээ. Тэр тусмаа үхэхээ мэдэж байгаа харваач охинд тэгж тушаадаг нь бүр гоё. Эсвэл жад барьсан бандид. Яагаад харин тэр охин нэг алиалагчийн толгойг нь нэвт харвачиж болохгүй гэж. Үхэхдээ нэгийг ч аваад явахыг, хүний сэтгэл зүйд байдаг л юмсан. Гэвч зохиолчид гайхамшигтай сэтгэл зүйчид тул, охин xэнийг ч харваж алахгүй.

Иймэрхүү байдлаар киноны эхний нэг цаг нь өнгөрнө. Энэ нэг цаг нь тэр чигээрээ уйтгар гуниг, гаслантай хорвоогийн амаргүй жамыг л ярина. Энэхүү яриа нь бүгд хоорондоо ямар ч авцалдаагүй, тун болхи найруулсан байх юм. Гаслантай нэг цагин дараа хүүхдүүд ашгүй нэг ой модондоо ирж, тэр дороо эргүү төлөг шиг хүүхдүүдийг цааш нь харуулна. Өмнөх нэг цаг нь бөөн уйтгар байсан, гэвч цааш нь бүр ч уйтгартай болно. Тэр алуулсан эргүү төлгүүд л гэхэд, найруулагчийн гайхамшигтай авьяасаас болж өрөвдөх сэтгэл төрөөгүй- шууд мартагдахаар. Бас нэг юм: уг кино охидод зориулагдсан юм болохоор, аллага нь бас их хүүхэмсэг, их маягтай авсан байна лээ. Чичирдэг камер, цустай хутга- тэгээд л болоо.
Тэр хооронд манай гол дүрийн авьяаслаг охин ой модонд бугиж, бүх хүнээс нуугдаад эхэлнэ.

Энэ хооронд дөнгөж сэрсэн үзэгч маань, дэлгэцэнд өрнөж буй тэнэглэлийн хэм ихссэнийг л ажиглана. Тоглоомын талбай нь нэгэн тусгай дээвэртэй бөгөөд, уг дээвэр нь алиалагчдын хүссэнээр нэг бол харанхуйлж, нэг бол өдрийн гэрэл гаргадаг юм байх. Бас болоогүй, газар доороос мангас (юу болоод өнгөрөв?) гаргаж, бас асар хэцүү үед жижигхэн шүхрээр эдгээдэг эм явуулна. Мэдээж хэрэг, спортоор хичээллэсэн ба хүн алж сурсан тоглогчид ухаалаг охиныг олж чадахгүй. Охин өөрөө хүн алахаас сайн дураараа татгалзсан болохоор, дайсны дүрүүд өөрсдөө хоронд хордож, өвчинд нэрвэгдэж дуусна.

Жишээ нь гэхэд, дайсны дүрүүд гол дүрийн охины араас хөөхөд, ухаалаг охин модонд авирч байх юм. Гэтэл, дайснууд модон дор нь гал тавьж, охиныг утан гаргахын оронд, аль эсвэл суу билэгтэн охиныг жад сэлмээр хатгаад буулгахын оронд, модны дор унтахаар хэвтэнэ. Тэр хооронд гайхамшигтай охин хутгаар зузаан гээч мөчир хөрөөдөж, аймшгийн зөгий дайруулна! Энэ учраас тусгай бэлтгэлтэй хүүхдүүд хоол хүнсээ нэг газар бөөгнөрүүлэн, эргэн тойронд нь мин тавина! Манай охин яах уу? Минийг тойрон гүйн харайж, хэрэгтэй гэсэн болгоноо хулгайлан зугтана! Дайснууд яах уу? Араас нь хөөнө! Араас нь хөөсөн чинь, охин эргэн харж алимтай цүнх харваж, алим нь мин дээр бууж, бүх мин нэг дор дэлбэрнэ! Мин дэлбэрэхэд тусгай бэлтгэлтэй залуучуудын нөөц нь бас дэлбэрнэ. Энэ бол гайхамшигтай, арай гайхамшигтай дэмийрэл байв.

Мөн хайрыг уг кинонд гайхамшигтай харуулсан байх юм. Эхэндээ охин нэг бандид сэтгэлтэй ч юм уу хаашаа ч юм. Нэг л хачин хачин болж, галбиртана. Сонин жигтэй болно. Гэвч тоглоом өрнөх явцад, охины сэтгэл гэнэт эргэж нэг өөр бандийг хараад эхэлнэ. Өмнөх банди нь бас охиныг сонирхсон янзтай харах боловч, эгзэгтэй үед охиноос урваж дайснуудын талд орно. Энэ учраас, гол дүрийн охин өмнөх бандид эргэн хайртай болж, бандийг аварна. Хэн хэндээ хайртайг ойлгох маш бэрх, хайр мөн ч юм уу гэх бодол хүртэл төрнө. Өсвөр насныхны сэтгэлийн зовлоон гэж...

Бас алиа салбадай захирагч нар маш хорлонтой муухай юм сэднэ: тоглоомын явцад бүр дүрмүүдийг өөрчилнө гээд нэг төсөөлдөө. Өсвөр насны хүүхдийн амьдрал гэж, арай л хэцүү болж хувирна. Аймшигтай. Элэг хатмаар. Эхэндээ ганц хүн ялах ёстой. Дараа нь дүрэм хоёр хүн үлдэх эрхтэй болж хувирна. Гэвч эцэстээ ганц л хүн амьд үлдэх ёстой болж хувирна! Зохиолын гайхамшитгай эргэлт байгаа биз. Энэ хооронд мэдээж хэрэг, нийгмийн тогтолцоо, шударга ёс, анд нөхөрлөлийн тухай сэдвийг нээж дуугарахгүй. Бас хэн энэ сонин тоглоомыг яах гэж үздэг юм, бүү мэд. Зохиолчид юу ч тайлбарлалгүй, хоосон үлдээсэн байх юм. Үүний оронд үйл явдал өрнөсөөр өрнөсөөр, тусгай бэлтгэлтэй алуурчид биш, донгиочууд ба донгиочуудын хайр бүхнийг ялан дийлнэ.

Ер нь зохиол гэж, ичиж үхмээр юм гурилтуулсан байх юм. Нэг бол зурагт үзэхээс өөр юмгүй, аль эсвэл галзуугийн эмнэлэгийн тусгай үйлчлүүлэгчид уг киноны зохиолыг бичсэн байх. Жүжигчдийн тоглолт гэж байхгүй, тусгай эффект гэж бас ажиглагдаагүй- бүх мангас-зангас нь ханранхуйд бүдэг бадаг харуулна.
Уг кино бол 15 насны охидод зориулагдсан кино тул, дэргэд нь "Харуй бүрий" кино бол оюуны суут бүтээл шиг л харагдана.
"Гүйж буй хүн" дэргэд нь арай л дэндүү амьд. "Battle Royale"-ийг бүр дурьдаад ч хэрэггүй. Дэндүү сайхан боломжуудыг, зохиолын олон гоё шийдлүүдийг ашиглаагүй, түүхий үлдээсэн арай л дэндүү балай кино байна.

04:10 - 2012-03-29 - Сэтгэгдэл бичих

@Blacklemon
феминизмдээ биш гэдгийг би тусгаж чадсан бололтой. Хүйс хоорондын шударга бус явдал өдөр тутмын амьдралд таардаг зүйлүүдийн дунд цалин хамгийн түрүүнд бууж байна. Жишээлбэл эмэгтэй мэргэжилтэн эрэгтэй мэргэжилтнээс бага цалин авна- яагаад гэвэл эмэгтэй учраас. Иймэрхүү зүйлд би дургүйгаа нуух юун. Хуучинсаг тэнэглэл гэж үздэг. Гэвч эрх тэгш байдлын төлөөх тэмцэлд ихэвчлэн конструктив яриа биш, бас үүргийн хувиарлалтыг ярихын оронд эрх л яригддаг учраас феминизмийн тухай, бас феминизмийн галзуу солиотой авгайчуудад бүр дургуй. Хамгийн түрүүнд эрх тэгш байдалд үүрэг гэж байх ёстой. Тэр байхгүй бол, яриа утга үгүй...

AmonRa - 17:06 - 2014-04-23

киноны хувьд бол зуун хувь санал нийлж байна.

blacklemon - 06:28 - 2014-02-27

феминизм таньд ямар гэм учруулаа вэ, эмэгтэй хүн яахав мөрөөдөж л байна биз. , гэвч хүн гэдэг талаасаа бол эр эмгүй адилхан л махбодь байх, феминизм нь эрэгтэй эмэгтэй хүн нийгмийн харилцааны түвшинд тэгш эрхтэй байхыг тунхаглаад байгаа үзэл л юм шүү дээ.
Хэт туйлшрагсадын феминизмийг л энэ нийтлэлд хэсэгхэн шоглосон байна гэж ойлголоо.

blacklemon - 06:27 - 2014-02-27

uzseeen, uzsendee haramssan,,,ahij bi amerik top kino uzkueee.

Friska (зочин) - 17:28 - 2012-04-10

@Цогтоо
би өсвөр үеийнхний адал явдлын тухай уншаад байдаг наснаас гарчихсан шдэ.

AmonRa - 17:47 - 2012-04-01

ehleed nomiig n unshij uzeh heregtei yum shig sanagdlaa. 3han boti l nom baidag shte

tsogtoo (зочин) - 01:28 - 2012-04-01

Melancholia.tai tsug Cannes.t oroltsson Sleeping Beauty (2011)-g uzeerei. Director's debut kino gehed zevuun bolson bnlee. Character development, dialogue geed sain kinonii eronhii shinjuud er ni bugd bsn bh aa. Gol ni kinonii tsaad message ni sain psychologistiin dugnelt shig l..ene kinonii tuhai tanii review.g unshval goy l bn! http://en.wikipedia.org/wiki/Sleeping_Beauty_(2011_film)

Зочин - 23:19 - 2012-03-31

баатрын аян гэж нэрлэхэд тун хэцүү кино. өөрчлөлт, эсвэл хувьсал (хүн гээч үргэлж хувьсдагаараа онцлог) -байхгүй. үүний оронд галзуу солиотой хүний зүсэлтийн набор шиг санагдсан. гэхдээ энэ бол миний бодол шүү- бусдын санал бодолтой нийцээд байх нь үү үгүй юу. "Гүйж буй хүнийг" үзсэн нь дээр, шаваарц агаатай хуучин кану бий. Тэнд гоё зүсэлт, гоё дуу, баатруудын яриа нь бас давгүй.

AmonRa - 00:37 - 2012-03-31

tanidag lag bolovsroltoi humuus ih magtaad bsn ene kinog, za uzeed demii bololtoi

Зочин - 22:01 - 2012-03-30

ter jujgiig uzsen yum uu hehe

Зочин - 21:59 - 2012-03-30

өөө, уучлаарай. би алдаа гаргачихжээ- умай биш, үтрээ юмсанж. гэхдээ сэдвийн агуулга нь өөрчлөгдөөгүй.

AmonRa - 16:58 - 2012-03-30

хэхэ би чимээгүй уншаад гараад явчихаж болно лдоо. Америк маягийн киног төгсгөл хүртэл нь сэтгэл хөдлөлтэй задалж бичихдээ олон ч сэдвийг хөндөж бичсэн нь сонирхолтой, хөгжилтэй бичигчийн мэдлэгийн цар хүрээг зүгээр нэг өнгийгөөд дуугай гараад явчихаж төвдсөнгүй ээ. Яриагаа эхлээд л мэтгэлцэх шинжийн яриа болоод үргэлжлэнэ гэж сэрэмжилсэн ч юм шиг.
"Умайгаараа ярина" энэ хэллэг эрчүүдэд ч хамааралтай болой. Эрчүүд тархины багтаамжын хувьд эмэгтэйчүүдээс давдаг нь үнэн ч сэтгэлийн багтаамжаар давахгүй ээ гэх мэтчилэн өөрийн хүйстэний өмнөөс солйороод эхлэхээ мэдээд мэтгэлцээн маяг руу далласан байх нь ээ би. цааш үргэлжлүүлэмгүй сэдэв. санал бодлоо хэлэхэд мэтгэлцээн болно гэсэн үг лдээ. эм хүйстэний хувьд хэлэхэд эмэгтэйчүүдийг эр хүйстэнтэй мөчөөрөлдөж адилсуулахыг би буруушаадаг. эмэгтэй хүн хатан шинжтэй байх ёстой. Захирах, захирагдах за тэгээд олон юманд жендер ярьдаг энэ цагт эм хүйстэний нийгэмд тодорхой байр суурь эзлэх гэсэн илэрхийллийг бас үл буруушаана. Үнэндээ яг ийм сэдэв дээр жаахан дундаж маягийн байр суурь илэрхийлээд байдаг юмаа. гэхдээ л умайгаараа ярих гэсэн хэллэг үнэндээ таалагдсангүй дээ.

Цагаан хараацай - 15:19 - 2012-03-30

мэтгэлцээн гэж үү? санал бодлоо л хуваалцаж байгаа юм биш үү? мэтгэлцээн шал өөр байдаг шиг л санагдахын. соёлоос хоцорч байгаа юм байхдаа.

миний бодлоор бол, эр эм хоёр хэзээ ч эрх тэгш байж чадахгүй. нэг нь нөгөөгөө доош нь хийж, дарамтлаад байх ёстой гэсэн үг биш шүү- эрэгтэйчүүдийн чаддагийг эмэгтэйчүүд чадахгүй, мөн эсрэгээрээ. хүйс болгон өөрийн гэсэн давуу бас сул талтай. эрэгтэй нь эрэгтэй шиг, эмэгтэй нь эмэгтэй шиг л байхад хангалттай.

харин эмэгтэй хүн гэв гэнэт өөрийгөө эрэгтэй хүнтэй эрх тэгш, хаа сайгүй умай гэж орилоод байх юм бол, боовоороо л сэтгэдэг эр хүн шиг л санагдаж байна. үүнийг гуравдагч дохионы систем гэж нэрлэдэг шиг санаж байна- гэв гэнэт биеэ авч явах дүрэм өөрчлөгдөхөөр (яагаав, өнөөх нийгмийн тогтолцоо?), хүн хээлтэй нохой шиг болдог гэж. Энэ үед хүн яах уу? Өөрийгөө хээлтэй нохойтой зүйрлүүлээд байх эвгүй, хүн учраас. Энэ учраас феминизм, либерализм гэх мэтийн ямар ч хил хязгаар байх ёсгүй адгуус сэтгэхүйн суртахууныг гаргаж ирж байгаа юм. Гоё үгний цаана нуугдахын тулд. Яг мөн чанартаа бол хээлтэй нохой

AmonRa - 14:37 - 2012-03-30

зарим кино тэнэг үйл явдлуудаар бачимдуулсаар төгсдөг. бэлээхэн гарц боломж байгааг мэдрэхгүй муйхараар зүтгэлэх, гол дүрийн баатар заавал бусдыг хороож алж ялах ёстойгоо бахархалтайгаар үйлддэг, аллага хядлага, цусан дунд армаанчлах аяс гаргаж байгаа гээд өөрсдөө сэтгэцийн өөрчлөлттэй баатруудтай кинонуудын нэг юм биздээ. феминизмыг шогчлоод биччихсэн хэсэг дээр шинэ хэллэг олж үзэв. хөөрхий эмэгтэйчүүдийн эрхтэнг юунд илүү үзэж... мэтгэлцэхийг үл хүссэн ч ийм үзэлтэнүүдийг ойлгох хэрэгтэй шдээ. изм-үүд чинь төр барих эрхийн төлөө л явж явж дуугардаг юм байх... Ярьвал утгагүй яриа өрнөх тул энэ үрээд зогсоё.

Цагаан хараацай - 14:02 - 2012-03-30

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax