जगन्नाथ

Плазмын хувиргагчийг магтан дуулахуй

Плазмын хувиргагч гэж үг дуулаад, ямар сүртэй чихэнд чимэгтэй үг бэ гэж бодож билээ. Сансрын байлдаантай киноноос хуулсан ч юм шиг. Мортал Комбат тоглоомын Шао Каны зэвсэг шиг, дэндүү брутаал ч юм шиг. Плазмын хувиргагчийг гартаа атгасан зөгнөлт зохиолын нөхдүүд гариг Дэлхийг харь гаригийн мангаануудаас авардаг ч тохиолдол байдаг. Эсвэл бүр одон орнуудыг ч аварна. Гэвч тэр бол зохиол.

Гэвч бодит байдлаас тасарсан тохиолдолд л дэлхийг аварна байх. Үнэн хэрэгтээ плазмын хувиргагч буюу плазмотрон хүнийг алж чадахгүй. Мэдээж хэрэг бодит байдлаас тасарч, аюулгүй байдлын дүрэм сахихгүй бол, хүнээс унгас шиг халуувтар хий л үлдэнэ. Плазмотрон гэж чухам юу юм.  Хялбархнаар хэлбэл, электродуудын дунд плазм үүсдэг юм. Уг плазм нь биетүүдийн шингэн, хатуу ба хийн байдлуудын завсрын байдал юм. Энэхүү плазмын халуун нь олон мянган хэмээр хэмжигддэг.

Жинхэнэ плазмын хувиргагч буртаал зэвсэгтэй ер адилгүй. Гох байхгүй, бас онио байхгүй. Гэхдээ л их сүрлэг харагдана. Сүртэй нь аргаггуй дуу гал үлээгдэж, маш чанга дуу гаргана. Маш хурц гэрэлтэй. Тусгай нүдний шилтэй ба тусгай чихний хамгаалалттай л ойртохыг зөвшөөрдөг.

Энэхүү технологи нь үйлдвэрлэлд дөнгөж-дөнгөж-дөнгөж-хамгийн-хамгийн-хамгийн нэвтэрсэн технологиудын нэг юм.
Хижээл насны профессор бид нарт:
-Энэ бол халуун плазмын технологи юм. Энэхүү технологийн тусламжтайгаар бүх төрлийн хог хаягдлыг шингээн боловсруулж, дахин хэрэглэж болдог юм. Уг зориулалтад ашиглаж болох хог хаягдал нь заавал шүүгдсэн ч байх албагүй. Хотын, эсвэл үйлдвэрлэлийн хог - ялгаагүй бүгд шатаж, синтезийг дамжсан хог хаягдал нь өндөр калорийн шатахуунт хий болж хувирдаг юм. Энэхүү хийгээ цааш нь халаалтын төхөөрөмжид шилжүүлэн урсгаснаар, халаалтын олон төрлийн асуултуудыг шийдэж болно. Органик бус үлдэгдэл материал нь бүгд шилэн битүм болж хувирдаг бөгөөд, үүнийг барилгад ашиглаж болдог...
Профессорыг нэгэн мээмсэг сурвалжлагч хүүхэн тасалдуулан:
-Та хүнд ойлгомжтойгоор хэлээд өгөөч? гэж хэлнэ. Хүмүүнлэгийн донгиочуудын нэг бололтой. Профессор гайхсан янзтай эмэгтэйг харж, түгдэрсхийнэ.
-Бусдад бичихээр ойлгомжтой байх хэрэгтэй байгаа юм л даа...гэж аниа их зантай нь аргаггүй профессорт хэлнэ. Энэ муу тэнэг профессор юугээ мэдэх үү.

Профессор өмнө ярьснаа түгдрэн давтах гэж нэг оролдоно. Би тэр хооронд мээмсэг эмэгтэйг ажиглаж, хэдий хэмжээний жинтэй бол гэж ойролцоогоор төсөөлөв. Энэ аниаг плазмотронд чихвэл яах бол. Ойролцоогоор, 5 шоо метр өндөр калоржуулалттай синтетик гаралтай хийн түлш бий болно. Хийгээр нь овоо их шөл цай буцалгаад уучихаж болно. Бас байр, орон сууц халаачихна. Плазмын хувиргагч гэдэг, үхэл шиг. Бүгдийг нь шингээгээд орхино. Бүх юм хийн түлш болж хувирна: ялзарсан төмс ногоо, тамхины иш, хүн төрөлхтний үнэлшгүй суу бүтээлүүдийг ч өөр хооронд нь ялгалгүй бүгдийг шингээж, бүгдийг үнэргүй хий болгож хувиргана. Хүнийг бас болно, жишээлбэл УИХ-ын гишүүдийг. Бас малын сэгийг. Маш их шатахуун хэмнэж болно. Дундаж гишүүн 10 шоо метр хийн түлш гаргана гэж бодохоор, өвлийн нөхцөлд бөөн бонус.

Хичнээн их экологич сэтгэхүйтэй хэрнээ, энэ бол арай л дэндэнэ гэж бодоод, бодлоо хэвийн урсгалдаа оруулав. Хүнийг бас тэгж арай л болохгүй. Надад харуулсан энэ технологи нь дэлхийн бүх өнцөгт толгойн өвчин болсон хогын асуудлыг шийдэж болохоос гадна, цахилгаан дулааны асуудлыг шийдчих дэвшилт технологи юм.
Өөрөөр хэлбэл уг технологи онолын хувьд орлоготой. Гэвч хагартлаа баяжихад хангалтгүй. Бас гаргадаг хий нь тийм ч их биш. Гэвч чамлахаар чанга атга. Манайд л гэхэд, юу байна уу, хог байна. Хог нь зайлж л байвал, тэр алдагдлыг тоохгуй ч байж болно.

Одоогийн байдлаар, хамгийн тэргүүнд энэ технологийг хятадууд бүрнээр ашиглаж эхэлнэ гэсэн таамаг профессор дэвшүүлж байх юм. Европын орнуудад цөмийн реакторуудад хэт их анхаарал тавигдсанаас болж, уг асуудал саатсан юм. Оросууд зөвлөлтийн цагаас хойш энэ технологид хөрөнгө оруулаагүй. Бүгдийг дундаас нь идээд, хулгайлаад, шулаад үгүй болгочихсон. Гэвч Канадын Оттава хот плазмотрон системд зориулан, 100 сая ногоон зүсмэл цаас гаргаж, цаашид ч мөнгө гаргахаар тохирч байгаа ч гэнэ. Нэг талаас тэд өөрсдийн оршин суугаа газраа хамгаалж, эрүүл орчиндоо хөрөнгө оруулж байгаа. Нөгөө талаас эрүүл шинэ төрлийн технологид хөрөнгө оруулж байгаа. Бүгд хожиж байгаа гэсэн үг.

Нэг юм ойлгосон юм маань сайн бас муу талтай. Сайн тал нь гэвэл, харь гаригийн мангаа манай гаригийг сөнөөгөөд байтал юу л бол. Муу мэдээ нь гэвэл, манайд стратегийн шинж чанартай бодлого явуулж, зоригтой хөрөнгө оруулагч байхгүйг ойлгов. Гэвч байгаль орчноо аврах бол хэрэгтэй. Үгүй бол гариг хогоор дүүрээд дуусна.

02:13 - 2012-05-08 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax