जगन्नाथ

2011 оны кино

Өнгөрсөн оны кинонуудыг ажиглавал, асар их хэмжээний хог хаягдал харагдна. Энэ бол америкийн кино зохиолчдын ажлаа хаясны цуурай юм. Хамгийн гайгүй гэсэн кино дундаас, миний бодлоор, энэ хэд байв.

Зав гаргаж үзэх коно


Жинхэнэ хат (True Grit)
Коэн ах дүү нар дахин нэг сод бүтээл бөмбөгдсөн байна. Хүмүүсийн тухай юм болохоор, онц сонирхолтой кино. Баатрууд хоорондын яриа, найруулга, зүсэлт бол танхай. Нялуун, сэтгэл хөдлөлийн булчирхайг шахаж ядсан хөгжмөөс бусад нь маш таалагдсан. Будаа идэж болох сэдэв. Хөгжмийг нь харин хол хаях хэрэгтэй. Хөгжим оруулах нь зөнөх шатандаа орсон Спилбергийн санаа байх.



Улаан муж (Red State)
Давгүй буудалцаан, үсрэлцээн, дэлбэрэлцээн. Үзээд авахад, буруутах юмгүй.



Дэйв Такер хоёр Муу ёрын хүчний эсрэг (Dave and Tucker vs Evil)
Америкийн Redneck буюу манайхаар хөдөөний мантуунуудын тухай. Бас хэтэрхий их зурагт үзэж, тархиа угаалгасан, хотын саваагүй өсвөр үеийнхний тухай. Зарим иргэдийн хувьд гайхал төрнө байх: гэвч ардчиллын манлай АНУ-д хүртэл нийгэм нь дотроо хот- хөдөө, баян-ядуу, боловсролтой-боловсролгүйгээр хуваагддаг. Ер нь үл ойлголцлын сэдвийг их марзан байдлаар харуулсан кино. Будаа идэж болох сэдэв.



Хял хязгаар үгүй (Limitless)

Зүгээр. Давгүй.



Минж (Beaver)
Тун сонин кино. Жоди Фостер өөрөө найруулсан гэхэд, давгүй. Мэл Гибсон хэрэгтэй үедээ инээлгэж, хэрэгтэй үедээ айлгаж чаддаг хэвээрээ. Амаргүй сэдэв хөндсөн болохоор, тийм ч амаргүй кино.



Сармагчны гариг: Эхлэл (Rise of the Planet of the Apes)
Давгүй санагдсан. Гэвч сармагчнуудыг хэтэрхий хүнлэг шинж чанартай болгосон нь, зарим газраа тохирч, зарим хэсэгтээ... Юу гэмээр ч юм, сонин санагдсан. Энди Сёркис өөрийн хүчтэй талаа ашиглан, 2 ширхэг сармагчин дэлгэцнээ амилуулжээ. Үзэгчдэд үйл явдлыг тайлбарлаж өгөхдөө, дүрсээр сайн харуулж ойлгуулж байгаа нь зөв санагдсан. Мөн цааших өрнөлийг нь үзэгч өөрөө бодож олох боломжтойгоор үлдээсэн нь, маш сайн хэрэг.

Инээдмийн




Муу багш (Bad teacher)
Шал мангар кино. Гэхдээ инээдтэй. Гэвч Муу Санта (Bad Santa)-г гүйцэхгүй. Дунд зэргийн. Гүй ээ, яахав дээ л.

Дунд зэрэг ба түүнээс доош



X-Men: First Class
Энэ жил киноны хувьд, Марвел компаний жил байв. Тасархай байлдаан амласнаар, горьдож мээм нь хавдсан түмэн олныг баярлуулж чадсан уу? За бараг л. Сонин содон сэдвийг бариад, авьяаслаг найруулагчийг уриад, мөнгөөр бялхуулахаар ийм донгио зүйл гаргана гэдэг, бас л авьяас шүү? Америкийн кино зохиолчдын эвлэл ажлаа хаясны үр дүн одоо хүртэл мэдрэгдсээр. Бөөн тархины тураал.



Трансформерүүд 3
3д болон тусгай эффектийг эс тооцвол, хөлхөөд дууссан сэдэв. Тусгай эффектийнхэн, эсвэл унтахынхаа өмнө тархиа унтраах зорилготой иргэдэд нэн тохиромжтой. ILM компани гараа гаргаж хийсэн, тусгай эффектээрээ тэргүүлэх кино болсон байна лээ.



Трон 2.0 (Tron: Legacy)
Кинонд хэдхэн л давуу тал бий: тэр нь xөгжим, толгой тасарч унамаар тусгай эффект, Жэфф Брижесс 2 ширхэг, хар үстэй гол дүрийн Кора бүсгүй. Кора бүсгүйг тусад нь дурьдах хэрэгтэй. Тасархай хүүхэн, хараад л баймаар.
Уг кино ер нь сонин санагдсан. Үзэх явцад, тасархай, бас майр урт Дафт Панк хамтлагийн клип юм уу даа гэж, киноны турш бодогдсоор байв. Гэвч дизайнерүүдад, тусгай эффектийнхэнд, дууныханд, бас зүсэгчдэд нэн сонирхолтой байх болно. Трон 2.0 нэртэй үйлдвэрлэлийн өдрийн тэмдэглэлтэй, дизайны шийдлүүдийг алхам бүрийг харуулсан зургийн альбомтой, дурсгалын BluRay гадуур зарагддаг юм байна лээ. Мөн GMUNK дизайны шийдлүүдийн тал дээр, өөрийн мэдлэгээ харамгуй хуваалцсан видео хичээл гаргасан байсан. Сонирхогчдод асар сонирхолтой байх болно.

Саван



Эрх мэдлийн тоглоом (Game of Thrones)
Үй түмэн xуягт цэргүүд, үзэсгэлэнт хатад, хаад, хунтайжууд, одой хүн (1 ширхэг), бас тэдний өв залгамжлагчдын эгэл жирийн, өдөр тутмын амьдралыг харуулсан саван. Нэг нэгнээ хорлож, алж хядах хооронд, бөгс- мээм- сээкисЪ харуулна. Анги болгонд.



Гүүрэн доорх гүрэн (Boardwalk Empire)
Хулгайч нарын тухай. Ганц үзээд мартах.



Амьд үхдлүүд (Walking dead)
Дэлхий тэр аяараа зомби тахалд нэрвэгдсэн тохиолдолд, амьд үлдэх гарын авлага болж болох саван. Амьд үлдэхийн тулд: зомбигоор дүүрсэн эвгүй газруудаар явж, өөрийгөө болон хамт олноо аль болгон ихээр аюулд өртүүлээд байх хэрэгтэй. Тэгвэл амьд үлдэнэ.
-Сайн байна уу, биднийг зомби гэдэг!
-Сайн, сайн байна уу. Танилцья, манай хамт олныг "одоохондоо- амьд- үхдлүүд" гэдэг!

Хогын сав



Тор (Thor)
Олон зуун (магадгүй мянгаад) жилийн настай, аянган дархан Тор дайчин тэнгэрийг, өсвөр насны сэтгэхүйтэй дебилээр харуулах болсон нь, цаг үетэй холбоотой байх. Эрэмгий, баатарлаг дайчин зангаа харуулахын тулд хоосон цээжээ дэлдэн, сөнөөх уриа орилох хэрэгтэй гэдгийг
Викингүүд бас өөрсдийн негрүүдтэй байсан гэнэ лээ шүү. Түй түй. Пү па. Ирэх жил тамлалт дахин давтагдахаас гадна, Марвелын үй түмэн баатруудыг оролцуулах юм гэнэ лээ. Бүгдийг нь нэг дор. Аймшигтай.




Ахмад Америка (Captain America)
Нэрнээсээ шууд ойлгомжтой: Алиалагч шиг хувцалсан нэг супер нөхөр, бөөн бүлт үсрэлт, шал тэнэг зохиол, бөөн панаал, (surprise!) гайхамшигт америкийн арми. Гол дүрийн баатар гол дүрийн эмэгтэйг киноны эцэст (surprise!) үнсэнэ. Төгсөв.



Балмад Конан (Conan, the barbarian)
Анх алдарт Конаны дүрийг дэлгэцнээ бүтээхдээ, эгэл жирийн австри банди Арнольд сэтгэлийн хөдөлгөөн арай ядан харуулж, өрөвдмөөр гээчийн модон дүр гаргасан. Гэвч шинэ Конаны дүрийг харвал, Арнольдын жүжиглэх авьяас дэргэд нь од мэт гялалзана.



Ногоон дэнлүү (Green Lantern)
Xарь гаригийн шударга ёсны хамгаалагч, хорон санаат харь гаригийн гэмт этгээдэд шархдуулна. Тэвдэж сандарсан харь гаригийн гийчин маань хэндээ найдаж, гариг ертөнцүүдийн нууцуудыг өвлөх бол? Мэдээж хэрэг, (surprise!) эгэл жирийн америк нисгэгч залууд. Эгэл жирийн америк залуу маань, харь гаригийн гийчний хүчийг ашиглан, (surprise!) хорвоо ертөнцийг аварна. Гол дүрийн баатар киноны эцэст гол дүрийн эмэгтэй дүрийг (surprise!) урууланд нь үнсэнэ.



Ковбойчууд Харь гаригынхны эсрэг (Cowboys vs Aliens)
(бөөлжив)



Ханна (Hanna)
Эхлэл нь давгүй, өрнөл нь муу, төгсгөл нь ой гутмаар.

Дөнгөж 2011 онд үзсэн, таалагдсан кано



Ах дүү хоёр (Two Brothers)
Aмьтны тухай. Зулзагтайгаа цуг үзэхэд яг таарсан хөөрхөн, сэтгэл хөндсөн сайхан кино. Зарим үйлээ барсан кинонуудаас дээр. Киноны гол дүрд хоёр бамбар тоглоно. Мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар, зарим жүжигчдээс илүү жүжиглэдэг.



Баавгай (L'Ours)
1988 онд гарсан, бас нэг асар хөөрхөн кино. Мөн адил, зулзагтайгаа үзэхэд нэн тохиромжтой кино. Энэхүү киног бацаан байхдаа буюу аймшигт дарангуйлал, хүнд суртлын үед үзэж байсан юм. Тэр үед хичээлийн цагаар хүүхдүүдэд иймэрхүү киног хүчээр үзүүлж, байгаль дэлхий, ан амьтанд хүндэтгэлтэй харьцдаг болгох гэж хүмүүжүүлдэг байсан юм. Эргээд бодвол, аймшигтай, цөвүүн цаг байжээ. Киноны тасалбар 20-иос 80 мөнгө байсан гээд боддоо. Үзэхээс татгалзсан хүүхдүүдийг кино театрын ард НАХЯамны алуурчид буудаж хороодог байсан юм. Гэр бүлтэй нь. Намайг хичээл тасалсны төлөө ч, олон удаа буудаж хороосон доо.
Уг кино бол, өнчин бяцxан бамбарууш, мөн бамбруушыг өөртөө үрчилж авдаг том баавгайн тухай кино юм. Бяцxан бамбаруушын эх нь анчидад алуулж, ганцаараа амьд үлдэх гэж баахан зүтгэнэ. Эцэстээ бамбрууш жинхэнэ баавгай болж хувирна. Киноны найруулагч Жан-Жак Анно. Энэ хүн бол кино хийхийг үзүүлээд өгдөг, тархи залуу. Болж өгвөл, Жэймс Оливер Кёрвүдын бичсэн эх зохиолтой нь танилцаж, баахан будаа идэж болно.



Остин Пауэрс 3: Алтан эрхтэн (Austin Powers 3: Goldmember)
Мээм, бөгс, одой хүн, дайсны дүрийн салтаан дахь алтан эд ангийн тухай марзагнал. Жэймс Бондыг шоглосон кино дундаас шилдэг нь. Остин Пауэрсын цувралын өмнөх ангиудтайгаа бараг л адилхан. Зарим хэсэгтээ инээдтэй. Томчуудад зориулсан кино.



Оддын зам (Star Trek)

Уг кино 2009 онд гарсан боловч, энэ жил л үзлээ. Эхнээсээ эхсүүлээд, бөөн гайхал: нүдэнд дулаахан залуучууд, сонирхолтой үйл явдал. Стар Трек үзэгчдэд уйтгартай зохиол, гунигтай жүжигчид, хагас дутуу хийгдсэн тэнэг эффектүүдээр танил билээ. Гэвч тэд бүгд хаачив аа. Юу болоод байна аа, айн. Энэ чинь тасархай кино байна. Стар Трек мөн үү л гэж бодож байлаа.

Үзэж амжаагүй кино



Тин-Тин ба Шидэт Морийн нууц (Tin-Tin and the Secret of the Unicorn)
Тасархай харагдаж байна лээ. Үзэж амжаагүй.



Кориоланус (Coriolanus)
Tрэйлерыг нь ажиглавал, сайн жүжигчидтэй. Эх зохиол нь зохиолынхоо хувьд сайн. Кино нь харин ямар байдаг юм, мэдэх юм алга.



Дайчин (Warrior)
Дуулсан, сонссон. Хүмүүс магтаж байна лээ.



Нуувч (Shelter)
Цөмийн дайны дараах хор уршиг болон, нуувчинд цоожлогдсон хүмүүсийн тухай. Хамгийн гоё хэсгүүдийг нь трэйлерт нь харуулчаагүй бол, давгүй байх магадалтай.

17:33 - 2012-01-03 - Сэтгэгдэл бичих

Game of Thrones, Conrad the barbarian hoeriin tailbariig unshaad oird ineeguigeer ineelee. bayrlalaa.

Solongo - 15:56 - 2013-09-09

хэрэв чамд олдвол, хуваалцаарай- би бас дуртайяа уншмаар байна.

AmonRa - 17:58 - 2012-01-27

манайхны кино зохиолыг би хувьдаа уншиж байгаагүй. киног хийсэн хүмүүсээс нь л асуудаг байхдаа.

AmonRa - 17:22 - 2012-01-27

uuchlarai tanias 1 ym dahiad asuumar sanagdlaa ta mongol kinonii zohiol haanaas olj unshih uu

Зочин - 11:28 - 2012-01-27

pooh bayrlalaa bugd bna shdee

Зочин - 19:10 - 2012-01-18

http://www.simplyscripts.com/movie.html

AmonRa - 15:51 - 2012-01-15

kino zohiol yaj olj unshix uu

Зочин - 14:23 - 2012-01-15

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax