जगन्नाथ

Бүтэлгүйтлийн логик V: Хар хун шувуу

Хүний оюун ухааны хамгийн том гаж үзэгдлүүдийн нэг бол, толгойндоо нэг суусан өөрийн үзэл бодлоосоо эцсээ хүртэл зүүгдэж, оюун ухаанаа уян хатан байлгахыг хүсдэггүй үзэгдэл юм. Энэхүү үзэгдэл нь зарим тохиолдолд засах боломжгүй, үй түмэн алдааны ба сүйрлийн эх суурийг бэлдэж өгдөг. Хэрэв цаг тухайд нь бүтээлч ба аналитикч сэтгэхүйг хослуулан, нэн даруй алдааг зайлуулах арга хэмжээ аваагүй нөхцөлд, үр дүнд нь нөөцийн ба цагын гарз үүсэж, даамжирсан нөхцөлд хүний нөөц шавхагдан дуусдаг. 

Энэхүү оюун ухааны уян хатан бус зан чанар нь, хүний амьдралдаа хуримталсан туршлага, зан араншинтай шууд холбоотой юм.
Жишээлбэл: зоологийн өргөн мэдлэггүй хүнд, хар хун шувуу байдаг гэж хэлбэл, итгэхгүй байх тохиолдол олонтоо тохиолддог. Яагаад гэвэл, тухайн хүн өөрийн туршлага болон, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан санах ойндоо хун шувууг цасан цагаан өнгөөр  буулгасан байдаг. Ийнхүү xар өнгийн хун шувуу, өмнө нь хүлээж авсан мэдээлэлтэй зөрчилдөөн үүсгэж, хэрүүл маргаан үүсдэг ч тал бий.

Гэвч хар хун шувуу байдаггүй биш, байдаг. Энэ бол австралийн хар хун шувуу юм.



Ийнхүү Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт амьдардаг хүн цасан цагаан хун шувууг олон мянгаар нь харсан байж болох боловч, Австралид ирсэн даруй, өмнөх үзэл бодлоосоо татгалзах хэрэгтэй болдог. Энэхүү уян хатан бус сэтгэлгээний жишээг ба үр дагаврыг нь түүх тун тодорхой харуулдаг.

Вьетнамын дайн
хүчээ авч өргөжихөөс өмнө, АНУ-ын ерөнхийлэгч Линдон Жонсоны тушаалаар, Вьетам Улсын нутаг дэвсгэрт дэх америкийн цэргийн хүчийг зузаатган, цэргийн оролцоог идэвхжүүлэх зарлиг буулгасан юм. Тушаал батлагдаж, хэрэгжихийн өмнөхөн, АНУ-ын ерөнхийлэгчийн дэргэдэх үндэстний аюулгүй байдлын зөвлөх МакЖорж Банди, аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд дараах асуултанд хариулах хэрэгтэй болсон юм:
"Хэрэв Хойд Вьетнам, АНУ-ын зэвсэгт оролцооны хариу үйлдэлд, зэвсэгт тэмцлээ өргөн хэмжээний партизаны дайн явуулж эхэлбэл, яах бэ?" гэхэд,
"Бид тань шиг гутранги үзэлтэн бишээ" гэж Банди хариулсан юм. Асуулт дахин давтагдахад, "Бид ийм өрнөл болно гэдэгт, итгэхгүй байна" гэж Банди хариулан босож, ярилцлагаа үргэлжлүүлэхээс татгалзав. Ярилцлагаа өндөрлөхдөө:
"Бид итгэхгүй байгаа юмны тухай цаашид яриад байх шаардлага алга гэж үзэж байна" гэж нэмж хэлэн, өрөөг орхисон юм.

"Хэрэв" гэдэг үгээр өнгөрсөн түүхийг шинжилдэггүй. Гэвч, энэ бол өөр өөрсөндөө "хэрэв" гэдэг асуултыг тавьж, ирээдүйн төлөвлөгөөндөө тусгаж байх хэрэгтэйг харуулсан жишээ юм. Цаг тухайд нь улс төрчид ба цэргийн штабынхан нь асуудлыг олон талаас харгалзан үзээгүйгээс, өөрсдийн үзэл бодолдоо шүүмжлэлтэй хандаагүйгээс, АНУ цэргийн томоохон ялагдал хүлээж  авсны сургамж юм.

Түүх ийм сургамжаар тун баян. Хүн өөрийн үзэл бодлоо солих маш дургүй. Алдааг хүлээн зөвшөөрөөгүй байгаа нөхцөлд, алдааг засах боломжгүй. Өөрт нь аюул тулгарч байсан ч, үзэл бодлоосоо зүүгддэг тал бий. Гүн ухаан, хүний сэтгэл зүй ба физиологийн профессор Стьюарт Сазерлэнд хүн алдаа гаргадаг, алдаагаа хүлээн зөвшөөрөхөд саад болдог дараах таван шалтгааныг нэрлэж байсан юм:

1. Хүмүүс өөрийн үзэл бодлын бурууг нотлосон баримттай танилцахаас зайлсxийдэг. Учир нь шинэ хүрээн дотор сэтгэж, дасан зохицох хүндрэлтэй холбоотой.
2. Үзэл бодлын нотолгоотой танилцах шаардлага гарсан ч, итгэхээс татгалздаг.
3. Нотолгоог үнэмшлийн дагуу гуйвуулж, өөрийн үзэл бодолтой нийцүүлдэг.
4. Хүн өөрийн үзэл бодолтой нь нийцсэн болгоныг сонгон шалгаруулж тогтоодог. Эсрэгээрээ биш.
5. Хүн өөрийн үзэл бодолоо биш, өөрийн эгогoo хамгаалдаг.


Нэгэнт цэргийн түүхээр жишээ татаж эхэлсэн тул, цэргийн түүхээс дахин нэгэн жишээ татья.
1930-аад оны эхнээс, Франц улсын цэргийн дээд командлал, хөрш Германы довтолгоо зайлшгүй болохыг харж олж, хамгаалалтын арга хэмжээ авч эхэлжээ. Уг хамгаалалтын арга хэмжээнд өмнөх бэхлэлтийн шугамаа сайжруулахаар шийджээ. Францчуудад уг зурвасыг 10 жилийн турш бэхлэж байсан бөгөөд, тэд бэхлэлтийн шугамаа 1-р дэлхийн дайнаас хойш хэрэглэгдэж байсан дүрмээр барьжээ.



Уг бэхлэлтийн шугам нь Мажиногийн зурвас гэж нэрлэгдсэн юм. Гэвч 1940 онд германы цэрэг Мажиногийн зурвасыг агаарын десант болон хөнгөн танкны авсаархан ангиудаар тойрон, Нидерланд ба Бельги улсаар дамжин араас нь довтолж, 5 долоо хоногийн дотор Франц улсыг эзэлсэн. Уг дайн "Сонин" буюу "Ойлгомжгүй дайн" гэдэг нэрээр түүхэн хуудаснаа бичигдсэн.

Германы жанжин штаб өмнөө тавьсан зорилгоо шийдэхдээ, 1-р дэлхийн дайнд гаргасан амжилт алдааг шүүн дүгнэж, довтолгооны асар олон хувилбаруудыг тооцолон бодож байсан юм. Өөрөөр хэлбэл, асуудлыг бүх талаас нь харгалзан үзэж, "хэрэв" гэдэг асуултыг тавьсаар,  бүтээлч шийдвэрт хүрсэн юм.

15:47 - 2012-01-05 - Сэтгэгдэл бичих

тээнкись. хар хунгийн онолыг англи саксоны орон зайд тэс өөрөөр ордог. шинэ юм мэдээд авлаа.

AmonRa - 05:42 - 2012-03-12

bur black swan theory gej baidag yum bnshd te, black swan gej nom bichsen hun ni ooroo zohioson.
Ter hun tegsen TED talks.g "monstrosity that turns scientists and thinkers into low-level entertainers, like circus performers" gej aihtar shuumjilsen bh yum, ooriinh ni yariag gargaaguid gomdsondoo..

Зочин - 08:28 - 2012-03-11

Бичлэгээ дутуу оруулчихсан байж. Одоо бүрэн болсон.

AmonRa - 20:08 - 2012-01-05

тэнцвэр л асар чухал байгаам даа... хүн урагшаа, хөгжил үрүү тэмүүлнэ үү гэхээс, ухарч байх ёсгүй. Туйлын зөв, туйлын буруу гэж талцуулан хуваагаад байгаа нь л ухралт.

AmonRa - 19:14 - 2012-01-05

Хорвоо олон өнгөтэй. Цагаан өнгө хамгийн сайхан гэж зүтгээд байвал тиймэрхүү. Түүнтэй адил либертаризм бол хамгийн лаг нь гээд зүтгээд байгаа нь бүр хэцүү.

dadido - 18:14 - 2012-01-05

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax