जगन्नाथ |
Программчлал, логик, сайхан амьдрал ба гарцуудын тухайНадад нэг ийм хобби байдын: надад өөрт сонирхолтой сэдэв (эсвэл мэдээ) интернетүүдээр хайж олоод, иргэдийн бичиж үлдээсэн сээгий унших хобби. Олон гоё сонирхолтой сээгий тааралддаг. Ихэвчлэн "чадахгүй ээ", "мэдэхгүй ээ", "битгий шаа", "бүтэхгүй ээ" гэдэг сээгийнүүд сонирхол татдаг. Яг ч сээгийдээ биш, цаадах бичсэн хүнийх нь тархи толгойны бүтэц, сэтгэлгээний онцлогууд сонирхол татдаг юм.Хараад байвал, уг иргэд сээгийнээс гадна, өөр хоорондоо олон сонирхолтой яриа үүсгэдэг. Уг яриануудыг нь ажиглавал, хэлэлцүүлэгт оролцогчид бүгдээрээ улс орныг аврах гайхамшигтай жор бэлдсэнээс гадна, төрийн өндөрлөгт гарах л юм бол бүгдийг нэн даруй сайжруулж чадах хүмүүс байдаг. Гэвч топ-10 сээгийд, яах аргаггүй "Сайхан амьдармаар байна" гэдэг сонирхолтой үг багтана. Энэхүү "сайхан амьдрал" гэдэг үгийг сонсоогүй хүн манай Монголд тун ховор. Зурагт дотор хоолой нийлүүлэн орилолдох xувьсгалчдаас эхсүүлэн, захын гуйлгачид хүртэл энэхүү ойлголтын төлөө тэмцдэг. "Сайхан амьдрал" гэж, яг юугээр төсөөлөн, яг юу гэж ойлгож байгаа бол гэдгийг, миний хувьд сонсож-харж-унших их сонирхолтой байдаг. Яагаад гэвэл, "сайхан амьдрал" гэдэг, тун хийсвэр ойлголт. Хүн бүрт өөр өөрөөр төсөөлөгдөж, зорьсон зорилгодоо хүрэх арга зам, шатлал нь газар тэнгэр шиг ялгаатай. Жишээ нь, нэг хүн сайхан амьдрал гээч ойлголтыг шар өнгийн машин унаж, өдөр бүр коко-коло ууж, мээмсэг хүүхэн тэврэхээр төсөөлдөг бол, өөр нэг хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун байхаар ойлгодог. Хэлсэнчлэн, хүн бүр өөр өөр. Өөр өөрийн гэсэн үнэлгээний системтэй. Уг үнэлгээ нь, xүмүүжлээс эхсүүлэн, орчин тойрон, нийгмийн гарал үүсэл, мөн нийгэмд эзлэх байр суурь, бүр нарийвчилбал хэр их зурагт үздэгээс хүртэл үнэлгээ нь өөр өөр болж хувирдаг. Бүр болоогүй: xүн гээч араатан, яг одоо, нэн даруй аз жаргалтай, сайхан амьдарч эхэлж болдог болохоор, бүр ч их бүрхэг ойлголт болж хувирдаг. Бүрхэг хэрнээ, ам тойрсон яриа тул тийм ч их бүрхэг биш бололтой. Шар унаатай, мээмсэг хүүхэн тэвэрдэг ба өдөр бүр коко-кола уудаг хэрнээ, сайхан амьдрал хүсдэг ч хүмүүс бий. Ядуу хэрнээ, байгаа юмандаа сэтгэл хангалуун аз жаргалтай хүн ч байдаг. Энэ үзэгдлийг яг сайн ажиглаад үзвэл, программчлалын зарчмуудтай их төстэй. Программчлал гэдэг, зөвхөн товчлуур нүдэх биш юм. Энэ бол логик, зохион байгуулалт ба тавьсан зорилгодоо хүрэх ажил юм. Дөнгөж эхэлж буй программчин зорилгоо буруу тодорхойлон тавьснаас, ажлынхаа эцэст хүлээснээсээ тэс өөр үр дүнд хүрдэг тохиолдол олон. Надад ч бас их тохиож байсан. Хэрэв үйлдлийн систем дотор, структурын логикт алдаа гарсан бол, төсөөлснөөс тэс ондоо үр дүн заавал гарч ирнэ. Үүнд мэдээж систем буруугүй. Хэнгэрэг дэлдэж, аль эсвэл системыг хараан зүхэж болно. Бас компьютерээ системийн блоктой нь хамт сүхдэж болно. Улмаар алдаа засарах болов уу гэдэг, эргэлзээтэй асуудал. Бага багаар, алхам алхмаар кодоо сайжруулахаас өөр арга байхгүй. Энэ бол үргэлж тохиодог, хүний алдаа юм. Надад энэ зарчим тун сонирхолтой санагддаг юм. Аз жаргал- сайхан амьдралыг программчлалын хэлэнд оруулаад үзье л дээ. "Аз жаргал- сайхан амьдрал" зорилго биш боловч, олон тооны нийлбэр эд зүйлсээс бүрдэнэ. Яг юунаас бүрдээд байна уу? Шар машинаас бүрдэж байна уу, мээмсэх хүүхнээс бүрдэж байна уу. Эсвэл аль аль нь уу. Энэ бүгдийг хүн гээч араатан, өөр өөртөө л хариулах асуудал. Аз жаргал хэдэн элементээс бүрдэж байна уу? Хэрэв нэг элемэнт дутаж байгаа бол, дутагдсан эгнээний зайг юугээр бөглөх үү. Нэг юм дутдаг бол (заавал дутах болно) xэдий хугацаанд, хэрхэн ямар ямар бэлтгэл хангаж байж, ямар аргаар бүрдүүлэх хэрэгтэй бэ? Хэрэв нөхцөл бүрэлдсэн бол, дараагийн үе шатандаа орж болох уу? Уг кодыг би хялбар бичсэн үү. Миний дараа үе залгамжлагч, кодыг сайжруулан засах дараагийн программчин ойлгогдохоор хялбарчлагдсан уу? гэж, үй олон асуулт гарч ирнэ. Энэхүү асуудлууд нэг дор, нэг дор шийдэгдэхгүй. Гэвч хүлээгээд байж болохгүй- цагын алдагдлыг хэн ч нөхөж өгөхгүй. Программчлал гэдэг, маш сонирхолтой эд. Мөн, манай оронд тулгамдсан олон асуудлуудыг, эх үндэстэй нь ёс төдийхөн логик ашигласнаар арилган зайлуулах боломжтой. Миний өөрийн талаас программчлалын тухай зөвлөх ном бол, 6-дахь удаагаа хэвлэгдсэн JavaScript: Definitive Guide ном юм. 6 дахь хэвлэлд, HTML5 CSS3-тай үр ашигтайгаар хослуулан ашиглах, ажлаа хэрхэн товчлох, цаг заваа бага зарцуулан тавьсан зорилгодоо хүрэх бэ гэдэг талаар, олон нууц агуулсан байдаг. ![]() Яагаад JavaScript? гэж сониуч иргэн асууна байх. Яагаад гэвэл, JScript вэбд хамгийн өргөнөөр хэрэглэгддэг программын хэл юм. Уншигч таны яг одоо уншиж байгаа энэ нийтлэлийг бичихэд, JavaScript-гүйгээр бичих боломжгүй байхсан. Блогмн маш ихээр JavaScript хэрэглэдэг. Бусад программын хэлтэй (жишээ нь C, Java-тай) адилгүй боловч, системын ажлын горимын хувьд маш өргөн ойлголт өгч чадах программын хэл юм. JS-ыг уншиж чаддаг болсон иргэд, бичиж чаддаг болно. JS бичдэг хүн, лав хоосон ходоодтой өнжинө гэж байхгүй. Үүнээс гадна, дэс дараатайгаар, логиктойгоор сэтгэж эхэлдэг гоё бонустай. Энэ л гэхэд, уг номыг худалдан авах том шалтгаан. 20:41 - 2012-01-02 - Сэтгэгдэл бичихХүн өөрийн ажил хөдөлмөрөө болон амьдралаа утга учиртай байлгахыг хүсдэг. Утга учиртай болгож чадсан нөхцөлд, зорьсон хүссэндээ хүрч, хувь хүний хувьд аз жаргал болж хувирдаг. Энэ бол обьектив анализ. Аз жаргалынх нь урт богинын сэдэв яригдаагүй. Энэ бол хараахан өөр сэдэв болж хувирна. niitleliin ehend humuusiig shuumjilsen bna az jargal saihan amidral gd duu niiluulen haa yvaa gazart l orilson temtsen humuus yg unendee saihan amidral az jargal gedeg bol asar subjective oilgolt tovchdoo bol humuus yu yrij buigaa ihenhdee ul oilgoson budeg badag saihan amidral gh hooson oilgoltiin hoinoos uhen hatan zutgej bna gej??? localStorage-д алдаа гаргасаар л байна. гэхдээ тэгж байгаад болох биз.
Xарин, 2 жилийн өмнөөс гижиг хүрээд, сураад эхэлсийн. Эxэндээ жаахан зовсон. Дараа нь бага багаар уншаад эхлэхээр, их сонин болж ирдэг юм байна лээ.
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |