जगन्नाथ

Трансформер 3 (уск)

Найруулагч Майкл Бэй Трансформеруудын өмнөх ангийг гаргахдаа, 3д технологийг ихэд зэвүүцэж байсан. Утга байхгүй, дэмий мөнгөний гарз, бас ийм мангар балай зүйлтэй ажиллахгүй гэж бүлт бүлт үсэрч байсан. Юу нь маркетинг, хаана нь пиар эхэлж байгааг хэлэх хэцүү. Гэвч Майкл Бэйд студийн боссууд хэдэн юм ойлгуулсан бололтой. Ойлгомжтой: 3д киноны тасалбрын үнэ нь ч энгийн тасалбарынхаас их. Улмаар орлого ихэснэ. Найруулагч 3д форматанд авахаас гадна, багийн зохион байгуулалтанд их олон юм өөрчилжээ.

Гуравдугаар анги нь илүү нухацтай болсон байх юм. Өмнөх хэсэгт нь дөрвийн дөрвөн хүн ажиллаж байсан бол, энэ удаад ганц хүн зохиол дээр нь ажилласан байх юм. Үүнд сул тал ч бий, муу ч тал бий гэдэг нь ойлгомжтой. Жишээ нь, үйл явдлын зарим эргэлт нь тасархай болдог бол, зарим хэсэгт нь бүрэн ойлгомжгүй байдал үүсгэхэд хүргэдэг. Зохиолчид бүх юм ойлгомжтой: ямар учраас манай энэ баатар энэ үйлдэл хийхэд хүргэсэн бэ гэж. Гэвч үзэгч ангайгаад үлддэг: яагаад гэнэт манай энэ баатар энэ үйлдэл хийв? гэж.

Нухацтай, бодит байдалд ойрхон хийсэн нь бас дажгүй санагдав. Жишээ нь автоботуудын дунд новшийн урвагч илэрнэ. Оптимус Прайм урвагчид хандаж байгаа хандлага нь манай хэдэн либералуудын гайхал төрүүлнэ байх. Яагаад урваж болдоггүй гэж, түр зуурын жаргалаа бодож байхад. Урвагч хөгийн амьтад үзээд, найдвартай алмайрна. Бас үй олон автоботууд бас хүмүүс киноны явцад үхэж байх юм. Тэр нь сайн хэрэг. Үгүй бол, шал сонин. Яагаад тэр алс холын од гаригаас ирсэн сансрын гийчид гэнэт алах бүү хэл, хэнийг ч онохгүй байгаа билээ. Онох хэрэгтэй.

Харин үйл явдал бол нэг иймэрхүү: байдлааны ажиллагаанаас зугтсан автоботуудын хөлөг онгоц манай Саран дээр бууж юм байх юм гэнэ. Мэдээж хэрэг, америкчууд хамгийн түрүүнд нисэж ирж шалгана. Эрэлхэг америкийн сансрын нисгэгчид харийн онгоцыг сонжино. Бас тэр хооронд нь дайсны буюу зөвлөлтийн дарангуйлагч сансрын хөлөг буусан байх жишээтэй. Оросуудыг харуулсан байдал тун сонирхолтой санагдав. Украйн аялгатай ярьдаг, янхан тэвэрсэн хулгайч царайны иргэд байх юм гэнэ. Зөвлөлтийн сансрын нислэгийн хөгжил өө гэж.

Тэр хооронд автоботууд, арабын орнуудад ардчилал авчирангаа энэ тэндхийн цөмийн обьектүүдийг дэлбэлээд гүйж байх юм гэнэ. Гэвч Саран дээрх хөлөгийн тухай дуулаад, хачин царайлна: бүх юм ингээд өнгөрдөг юм байна гэж.
Өмнө нь живээд, толгойгоо зад буудуулсан Мегатрон Африкт нуугдаж, зэвүүн төлөвлөгөө босгож, аймар юм сэднэ. Толгойгоо алчуураар боож, бөөсөнд баригдаад, бүр царайнаас гарчихаж. Ивий дээ, бүр тэс өөр болчихсон байна лээ. Одооны киноны технологи бүр аймшигтай хөгжсөн нь ил. Аймшгийн барилгууд, аймшгийн дэлбэрэлтүүд, аймшгийн сөнөөлт гээд, бүгд онц сайн дүнтэй хийгдсэн. Зарим хэсэгт нь пяанарын бүрээ үлээж, бөмбөр нүдэх хэрэгтэй. Энэ удаад Чикаго хотыг нурааж, энэ тэнд том том хөлөг онгоц нисэж пуужин харвана. Аймшгийн механикзмууд байшин барилгыг мэрэн устгаад л.

Ер нь сонирхолтой: довтолж буй десептиконууд манай гаригийн хамаг түүхий эдийг авч, дэлхийн бүх хүмүүсийг боолчлох гэж ирсэн, тийм үү? Америкийн эрэлхэг зэвсэгт хүчин тэдний эсрэг хамаг чадлаараа тэмцээд л.
Гэвч үнэн хэрэгтээ бол, бүх юм арай л өөр. Үнэн хэрэгтээ, америкчууд десептиконууд шиг л Дэлхийн хамаг түүхий эдийг гартаа авчих гэж, хот барилга сөнөөдөг юмсан. Инээдтэй ч юм шиг.

Гэнэтийн донгиорлын өвчинд автсан Меган Фокс киноноос амбаардуулсан болохоор, түүнийг английн модель эмэгтэй оролхоор болж. Моделийнх нь гоё хөл ба тасархай бөгстэй байх юм. Өмнө нь Майкл Бэй моделийн зураг авалт хийж байсан болохоор, хөл бөгс хоёрыг тун чадварлаг харуулсан. Улмаар гол дүрийн хүүхэн Бамблигээс дутахгүй гоё харагдна гэхэд илүүдэхгүй.

Кинонд харах юм тун их. Энд тэнд баахан юм дэлбэрэхээс гадна, бөөн бөөнөөр баахан хүн алуулна. Гэхдээ алуулж байгаа нь жаахан тиймэрхүү. Өмнө нь Ертөнцүүдийн Дайн кинонд харуулсан байдаг: хүн гүйж байснаа, гэнэт тоос болж алга болдоод л. Өмд нь ийшээ, цамц нь тийшээ хийсээд л, xовхмой толгой нь газар өнхөрч унаад л.
Уг киног үзсэндээ харамсаагүй. Технологийн дэвшлийг харуулах шиг л болжээ.

01:51 - 2011-07-30 - Сэтгэгдэл бичих

Хүйтэн дайны цуурай гэж зарим хүмүүс яриад байдаг л юм байна лээ. гэхдээ миний бодлоор бол, арай л өөр шалтгаантай.
германуудыг оросуудаас долоон дор харуулдгийг бас харсан биз дээ ;)

AmonRa - 13:52 - 2011-08-08

хэхх... яг үнэн.. гайхамшигт америк.. гэснээс өчигдөр солт үзээд.. бас л америкчуудын мундагыг үнэхээр эх оронч.. хүн төрлөхтнийг үргэлж авардаг болохыг нь саналаа.. гэснээс яахаараа дандаа оросууд тийм өөдгүй хүн төрлөхтнийг сөнөөчих юм хйж явдаг байнаа :р..




dao - 13:47 - 2011-08-08

технологийн хувьд майкл бэй маш сайн ажил хийсэн. кино нь нийтдээ галзуу хулган унах шиг юмуу даа? ямар нэгэн оюуны сэргээш өгсөн юм байхгуй нь ойлгомжтой.
за тэгээд, дийлэнх америкчуудын тархины хэмжээнд тааруулан хийсэн кино гэдгийг ажигласан биз дээ, Дао? гайхамшигт америк арми, гайхамшигт америк машинууд, гайхамшигт америк технологи, бүгдийг мэддэг гайхамшигт америкийн нууц алба г.м.
хажуугаар нь гэхдээ дажгүй юм заана шүү? Найз нөхөддөө, үүрэг даалгавартаа үнэнч байж, зовох цагт нь тусалж байх гээд. Авах юм бий шүү.

AmonRa - 13:43 - 2011-08-08

чиний тархи унтраастай байснуу зурай :р.. тэр график талаас нь хүмүүс гайхалтай бүтээл болж гэсэн юм нэлээн хэд уншлаа.. надад бол графикын шинэ шийдэл гэхээр юм харагдаагүйдээ.. гэхдээ би ямар график энээ тэрээ аймаар сонирхох биш анзаараагүй байхөө..

dao - 13:21 - 2011-08-08

Үзүүштэй бус харууштай л кино

технологийн гайхамшгийг харуулсаан харуулсан. тийм сайхан машинууд дунд бас сайхан хүүхэн байх нь ч зүйн хэрэг, үзэгчийн үүднээс.
Бас л нэг америк хэв маягийн кино. Киноны амархан тайлалууд, сүүлрүүгээ хэт сунжирсан орооцолдсон могой шиг роботын үзүүлэх тоглолт тиймэрхүү л.
Чиний хэлдгээр тархиа унтрааж үзвэл нь л.

Zurai - 13:09 - 2011-08-08

ерөнхийдөө нэ үзчүүл дахиж үзмээр санагдахгүйнб йана лээ..

dao - 16:34 - 2011-08-01

киноны зохиолч дэлбэрч, тэсэрч, оч үсэрч байвал болоо гэж үзсэн л байх. надад бас үнэмшилгүй олон юм харагдсан. гэхдээ тархиа унтраагаад үзэхэд давгүй л юм байна лээ.
мегатрон хуучны мегатрон байхаа больсон нь нэг тиймэрхүү. уул нь их харгис гар байсан юмсан...

AmonRa - 15:15 - 2011-08-01

Nice, dajgui toim bichsen baina shuu, uzsen ter kinoog. Yaahav dajgui sanagdsan, gol joohon urt, tegeed tailal ihtei uchraas humuus action baga zereg dutagdsan baih. Bas neg shuumjleltei heseg n, ter top model huuhen disepticon-d gants ug heleed tiim amarhan hoorond n muudaltsuulj chadsan n unemshilgui bailaa, busdaar bol tas kino boljee

Ankhbayar , biznetwork photo zurag sonirhogchidiin buleg

Ankhbayar bizphoto (зочин) - 09:40 - 2011-08-01

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax