जगन्नाथ

Чанартай харахын тухай

Нүд бол маш чухал эрхтэн. Гэвч зарим хүмүүс нүдтэй байлаа ч, эргэн тойронд байгаа олон сайхан зүйл олж хардаггүй. Энэ учраас оюуны хүрээгээ тэлэхийг хүссэн сониуч иргэд бухимддаг: харах юм байхгүй байхад яаж нүдээ дасгалжуулах бэ? гэж мөрөө хавчин, солонгос цувралаа үзэн суудаг.
 
Олж харна гэдэг хүнд бэрх санагдах боловч, үнэн хэрэгтээ маш хялбар зүйл. Сонсголын адил, харааг мөн адил дасгалжуулж, чанартай болгож болдог. Хамгийн хялбар арга бол алгаараа нүдээ халхалж, дарж үрэлгүйгээр 10-15 секунд хамраараа тайван амьсгалан суудаг. Нүдээ нээлгүй гараа холдуулан, 20 орчим хормын дараа нүдээ нээдэг. Нүдний шил зүүдэг бол, нүдний шилээ авах хэрэгтэй.

Нүдээ нээхэд, эргэн тойронд байгаа эд зүйлсийн өнгө дотроосоо гэрэлтэж буй мэт харагдаж, улам тод харагддаг. Уг дасгалыг өдөрт нэгээс хоёр удаа хийхэд, мэдрэмжийн чанар дээшилж эхэлдэг.

Энэ бол маш хялбар дасгал- гэвч иргэд амьдралынхаа 40 хором харамлах нь ойлгомжтой. Үүний оронд иргэдэд компьютерын дэлгэц ширтэх хамаагүй сонирхолтой байдаг. Харамсалтай гэмээр.
Гэвч өмнөх дасгалыг хэрэгжүүлээд, өдөрт тогтмол нүдээ дасгалжуулаад байвал харааны чанарын эхний шатанд шилждэг. Тэр бол Зөөлөн хараа.

Зөөлөн хараа

Хүмүүс зурагт, дэлгэц, эсвэл нийслэлийн хэт ойр ойрхон зоосон саарал байшин барилгаас болж, харааны өргөн нь маш нарийссан байдаг. Гайхаад хэрэггүй- хараанаас шалтгаалан оюун ухааны цар хүрээ мөн адил нарийсдаг. Зөөлөн хараа гэж юу байдгийн сонирхсон иргэн заавал хөдөө гарч, Монголын маань сайхан тал нутгийн алсын бараа харах хэрэгтэй.

Дасгалаа эхлэхээсээ өмнө, 10-15 минут байгалийг сонсох хэрэгтэй. Үнэр, цаг агаар, дуу авиаг мэдрэх хэрэгтэй. Зөвхөн үүний дараа алсын бараа харж, хараагаа нэг өргөтгөж, нэг нарийсгаж байх хэрэгтэй. Алсад байгаа цэг олж, түүн дээр хараагаа төлөврүүлбэл сайн. Гэвч нүдээ онийлгож, духаа бүү үрчийлгэ, эрүүгээ бүү чангал- тайван амьсгалан, хараагаа тэр цэгт нэг ойртуулан, нэг холдуулан харж, харааны өнцгийг улам өргөтгөж байх хэрэгтэй.
Үүнд өөрийгөө чагнах маш чухал- юу бодогдож байна, юу мэдрэгдэж байна гэж.

Дараагийн дасгал нь нэг тэнгэрийн зааг, нэг ойр байгаа юмыг харах юм- мөн адил духаа бүү үрчийлгэ, эрүүгээ бүү чангал. Тайван хамраараа амьсгалан, харж байгаа болгоноо дотроо шингээх маш чухал.

Зураач нартай танилцах

Харааны чанараа дээшлүүлж, өөрөөр харна гэдэг зөвхөн өөрөөс тань шалтгаална. Хамгийн үр дүнтэй арга бол, зураач нартай танилцах юм. Үүнд заавал биечлэн зураач таних алба үгүй. Өнгөрсөн үеийн, өнөө үеийн, гадаад дотоод зураач нарын жагсаалт гаргаж, тэдний амьдрал, хийж бүтээснээр нь танилцаж болдог.

Өрнөдийн зураач нар:

Леонардо да Винчи (Дэн Брауны зохиолоор танил бол, тэр зохиолыг толгойноосоо авч хая гэж хэлмээр байна. Бодит түүхэн хүнээс зөвхөн нэр нь л зохиолд нь үлдсэн байдаг)
Поль Сэзанн (Paul Cézanne)
Винсент ван Гох (Vincent van Gogh)
Рембрандт (Rembrandt von Rijn
Микельанжело (Michelangelo)
Ян Фермээр (Jan Vermeer)
Жоржионе (Giorgone)
Масаччио (Masaccio)
Сальвадор Дали (Salvador Dali)
Мари Кассат (Mary Cassat)

Цаашид уншигч та өөрөө хөлөө олоод, өрнөдийн зураач нараа олоод явчихна.

Дорнодын зураач нар:

Занабазар
Китагава Утамаро
Ункэй
Кацушика Хокусай
10-13р зууны хятадын торгон зураг


Жич:
Дорнодын зураач нар зөвхөн зургаар өөрийгөө илэрхийлж байгаагүй болохоор, бас хэцүү юм- тэд баримал, уран барилга, шүлгээр өөрийгөө мөн илэрхийлдэг байсан тул, яг хамаад бүгдийг нь бичих боломжгүй нь. Хүсвэл сэтгэгдэл дотор өөрийн дуртай зураач нараа оруулаарай.

Үргэлжлэл бий.

17:22 - 2010-12-27 - Сэтгэгдэл бичих

Над шиг эрүүл мэнд талаасаа ч, нөгөө талаасаа ч хараа нь муудсанд хүнд хэрэгтэй бичлэг байна баярлалаа

dadido - 21:13 - 2011-01-09

123

ок, Орчин бол чимээ аниргүй бас цэгцтэй байх нь зөв байх, зураачдын бүтээлыг харья. Ямархуу хүмүүсийн бүтээл байх уу? энд мэдээж зураглал нтр сайн байх ёстой байхаа. Заза нэг үзийдаа, нүд ядрах юм шиг санагдаад хэхэ.

Зочин - 11:07 - 2010-12-29

чанартай унших гэж байна биз дээ?
тэгээд түүх, үлгэр гээд...

Зочин - 21:48 - 2010-12-27

nice

yamar goyo website ve bas comments :)

heleh ug zundu bna entr...ger buliinhendee unshaarai geed heltsen goyo..bas ayagui goyo nariivchlaad SAIN zaagaad ugtsun goyo post blaa haraagaa saijruulahin tuhai


PS: CANT wait for the 2,3..parts...Good luck!

daoriboss - 20:10 - 2010-12-27

баярлалаа...

luna - 19:43 - 2010-12-27

Баярлалаа. надад яг хэрэгтэй дасгал байна. Нэг яг иймэрхүү юм байх ёстой доо гээд хайгаад байсан юм. энгийн эд байж..

xvv - 19:02 - 2010-12-27

Аан, мартаж орхиж: тийм ээ. Орчин маш чухал.
Эхэндээ хүний ухамсар нь хөгжөөгүй байх үед орчин нь нөлөө үзүүлдэг. Дараа нь тэр хүний ухамсар хөгжөөд ирэхээр, хүн нь орчиндоо нөлөө үзүүлдэг. Бүгд ухамсраас шалтгаална.

AmonRa - 18:27 - 2010-12-27

Ариусах биш- хөгжүүлэх. Ариусна гэдэг, өмнө бүх олж авсан мэдлэгийг тэглэнэ гэсэн үг.

Хараагаа өөрчлөх, хувьсгахыг хэлж байгаа юм. Тэр хувьсал гэдэг, бусдын зураг харж, харааны шинэ өнцөг бий болгох юм. Уран зураг үргэлж харааны өөр өөр чанар өгүүлдэг- соёл болгонд өөр өөр байдаг. Тэр харааны өнцгийг сайтар ажиглаж, ойлгож, өөрийн соёлын суурин дээр шингээж авч, төсөөллийн шинэ чанар бий болгоно гэдэг чинь соёлын өндөрлөгт хүрэх нэг алхам юм.

Дуурайх, ариусах, өөрийн соёлоо үгүйсгэ гэсэн үг биш. Өөрийн өвөрмөц харааны чанартай болох хэрэгтэй гэж байгаа юм.

Тэр сайн хөгжөөд ирвэл, чанартай оюун ухааны суурь бий болно. Бүх 5 мэдрэхүйг цэгцтэй хөгжүүлбэл, юу болох уу? Өөрөө бод.
Нүдний шил саад болох ёсгүй. Өөрийн харааныхаа эзэн бол гэж байгаа юм. Нүдний шил бол багаж. Нүд бол чиний өөрийн баялаг.

AmonRa - 18:21 - 2010-12-27

Баярлалаа, тэгэхээр энэ дасгалд орчин их чухал юм байнатийм үү? Богд уулны нэгэн оргил дээр гараад алсын барааг ширтэх үнэхээр сайхан байдаг л даа. Гэхдээ нүдний шилтэй учрааас хэт нэг зүйлд төвлөрөх нь зүгээр гэжүү? нүднээс нулимс гараад байдаг юм. Сүүлийн өгүүлбэрээс зурагчдын бүтээлтэй танилцаад түүнээсээ кайф авч ариус гэсэн үгүү?

123 (зочин) - 17:35 - 2010-12-27

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax