जगन्नाथ

Чанартай тэмтрэхийн тухай

Чанартай тэмтэрнэ гэдэг, бас цаанаа их сонирхолтой. Сонордох, харахын адил ертөнцийг ухаарах чадварыг мөн адил дээшлүүлдэг. Бараа бүтээгдэхүүний чанар шалгалтаас эхсүүлэн, юмны хэврэг бат бөхийг, халуун хүйтнийг, цэвэр бохирыг шинжлэх гэх мэт, хэрэглээ нь тоолж баршгүй. Уг мэдрэхүйн чанарыг хөгжүүлсэн тохиолдолд, зөвхөн юмыг өнгөц хараад чанарыг тодорхойлж болдог.

Өмнөө даавуу, брезент, олон төрлийн цаас, жижиг мод төмөр өрж тавиад, жижиг сажиг гартаа таарсан болгоноо өрчих. Нүдээ аниад, хамраараа амьсгал. Тайван бай. Өрөөнийхөө халуун дулааныг мэдрээд үз. Зүрхнийхээ цохилтоо тэмтрээд үз. Дараа нь ширээн дээр өрсөн юмаа нэг Үнэрлээд үз. Үнэр тэмтрэлт хоёроо сайтар тогтоож аваад, нүдээ нээж, дахин тэмтэрч үз. Аль нь таалагдаж байна, аль нь таалагдахгүй байна, яагаад гэдгээ өөрөөсөө асуу.

Үүний дараа уншигч та энэ зургийг сайтар хараад ав. Энэ бол суут Леонардо да Винчигийн урласан "Сахиусан тэнгрийн буулт" гэдэг нэртэй зураг юм.



Чанартай харааг ашиглан, сонорыг унтрааж, зургийг сайтар шинжлээд үз.

Юу өгүүлнэ үү? Шашны сэдвээр уг зураг бүтээгдсэн ч гэлээ, ойлгуулж буй зүйл нь тэс өөр. Дүрслэгдсэн хоёрын гар дээр ухаанаа төлөврүүл. Уг зургийн зохиомжийн төв цэгүүд нь гар, гарын зохиомжийн төв цэг нь хуруу юм. Зураач нь гарыг, бүр тэр тусмаа хурууны үзүүр дээр хамаг анхаарлыг татахаар урласан зураг юм.
Зурган дээр дүрслэгдсэн сахиусан тэнгэрийн оронд, эсвэл эмэгтэйн оронд өөрийгөө тавиад үз. Хурууны үзүүрээрээ дүрслэгдсэн торгыг хүрэлгүйгээр тэмтрээд үз. Номын хуудсыг тэмтрээд үз, цэцэг ногоо, уур амьсгалын халуун хүйтнийг тэмтрээд үз. Гантиг чулууг хурууныхаа үзүүрээр илээд үз. Эцэст нь тусах нарны илчийг өөр дээрээ мэдрээд үз.

Эцэстээ зургийг нийтэд нь, нүдээ ийш тийш нь хөдөлгөлгүй ажигла. Дотор нь ороод үз. Нийтэд нь мэдрээд үз.

Үүнийг чадаж байвал, чанартай тэмтрэх мэдрэмж бага багаар сэрж эхэлж байна гэсэн үг. Энэ мэдрэмжээ дасгалжуул. Ийнхүү, бид мэдрэмжүүдийг бага багаар хосолж сурлаа.
Хором хормоор туршлага суу. Алхам алхмаар мянган бээрийн замыг туул.

16:29 - 2011-02-16 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax