जगन्नाथ

Чанартай амтлахын тухай

Сонсгол сайжруулан, чанаржуулахын тухай өгүүлсэн. Харааг сайжруулан, чанаржуулахын тухай мөн өгүүлсэн.
Уг хоёр мэдрэмжийн адил, амтлах мэдрэхүйг мөн өндөр чанартай болгож болдог. Зөв, чанартайгаар амтлах гэдэг, эрүүл мэндийг сайжруулахаас гадна, хувийн биеэ авч явах соёлыг чанаржуулдаг.

Ихэнх иргэд хоол идэхдээ амьтан нохой шиг иддэг. Аль болгон тостой, өөхлөг. Тэр нь өөх тос нь элэг зүрх ходоодонд муугаар нөлөөлөхөөс гадна, юмыг тааруулан амтлах мэдрэмжийг алдаг. Иймд, идэж уухынхаа өмнө ганц хором тэвчиж, тавган дээр юу байгааг сайтар ажиглах хэрэгтэй.

Хөгжим сонсоно гэдэг, сайхан зүйл. Зарим хүмүүс хөгжимгүй ер амьдарч чаддаггүй. Мөн зарим иргэдийн соёлын төвшин дээшилсний улмаас, урлагийн бүтээл харж маш их таашаал авдаг, дотоод ертөнц нь улам баяждаг.
Гэвч амтлах мэдрэхүйг сайжруулахын тулд зөвхөн харж, сонсох хүрэлцэхгүй. Энэ мэдрэмжээ зөвхөн дадлагаар дасгалжуулж болдог.

Жишээ нь уншигч та 3 төрлийн зөгийн бал авч болно. Зөгий гэдэг амьтан газар нутгаасаа шалтгаалан, мөн өөр өөр төрлийн цэцэг навчнаас бал цуглуулдаг тул, цуглуулсан балны амт нь өөр өөр байдаг. Тухайн балны амтыг тодорхойлох асар олон хүчин зүйл бий: ургах ургамлаас эхсүүлэн, ой мод ихтэй юу нутаг уу, зэрлэг ургамлын бал уу гээд. Хэдхэн нөлөөлөх хүчин зүйлийг нь дурьдахад ийм.

Эхний удаад гурван төрлийн балыг амталж болно. Нэг төрлийн балнаас халбагдан, сайтар амталж, амандаа хэсэг хугацаанд байлгах хэрэгтэй. Дараагийн балыг амтлахын өмнө ус ууж, тагнайнаасаа балын амтыг арилгаж, цааш нь үргэлжлүүлэн, дараагийн балнаас амсаж болно. Амтыг нь үгээр илэрхийлж чадах уу? Аль бал нь илүү амттай, алиных нь амт муу байна? Ялгаж илэрхийлж сурах хэрэгтэй.

Үүний адил, төрөл бүрийн мөөг, шоколад, хиам гээд- бүгд цаанаа өөрийн давтагдашгүй амттай байдаг. Амтнаас гадна үйлчилгээ нь өөр гэсэн үг. Нэг жишээ татаж үзье: Европын орнуудад ургадаггүй ургамлууд гэж бий. Манай Монголын нутаг дэвсгэр дээр тэр ургамал нь зүйл зүйлээрээ байдаг- тэр учраас балнаас эхсүүлэн, бидний Эх орон өөрийн онцлох амттай гэсэн үг.

Дарсыг амтлах

Дарс бол амтлах зориулалттай урлагийн бүтээл. Европын орнуудад дарсыг газар дэлхийн шингэн хишиг, байгаль эхийн цус хэмээгддэг. Иргэд нь хүндэтгэлтэйгээр бэлэгшээж, дарсанд их хэмнэлтэйгээр ханддаг.
Дарсыг амталж сурна гэдэг, үнэрлэх ба амтлах чадварыг дээшлүүлэх хамгийн тааламжтай арга юм. Зүгээр нэг тасартлаа уух зориулалттай гэж хэрхэвч ойлгож болохгүй.

Дарсыг амтлахад, тохилог ба гэрэл сайтай өрөө хэрэгтэй. Дарсыг үнэрлэж, амтлахаас гадна өнгийг нь харах чухал байдаг болоод тэр. Зарим иргэд цасан цагаан ширээний бүтээлэг зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Улмаар дарсны өнгө нь улам тодорч харагддаг.
Дарсыг зөв амтлахад ширээн дээр ус, цагаан талх (франц талх буюу багетт) байвал их сайн. Усаар тагнайгаа цэвэрлэж, дарсны амтыг дахин дахин шинээр мэдэрч болдог. Дарсны хундага нь өргөн, өндөр байдаг- хундаганы ам өргөн байх тусам дарсны нууц үнэр дэлгэрдэг. 

Туршилтандаа хоёр төрлийн дарс авч болно: нэг нь калифорнийн дарс, нөгөөх нь бургунд (Burgund) эсвэл бордо (Bordueax) байж болно. Өөр нэг хувилбар нь, 3 төрлийн шанти (Chianti) амталж болно. Юу сайхан, дур сайхан.

Дарсыг амтлахад, бүх 5 мэдрэхүй ажилладаг: дарсны шил гарт хэрхэн баригдаж байна, хэлбэр нь гарт таатай байна уу. Бөглөө нь ямар дуутай нээгдэж байна? Бөглөөний чанар, хир нягт байна. Дарс хундагт ямар дуутай урсаж байна, ямар үнэр хамгийн түрүүнд үнэртүүлж байна.

Дарсны амт, үнэрийг ялгах тусам бусад эд зүйлсийн үнэр амтанд сэрэмжтэй болдог. Aмт ялгаж, амтны уялдаа, уянга хослолыг ойлгодог болно.

17:18 - 2011-01-03 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax