जगन्नाथ

Муу улс орнууд

Бичсэн: Бодошрол
Та бүгд ажигласан байх- Гүрэн томорсоор. Бүгд ойлгохгүй ч байгаа байх- гэвч Гүрэн бүгдийг доороо хамж, улам томорсоор. "Гоёор" бодвол, Гүрэн гэдэг маш том төр улс юм- түүний газар нутаг дээр нь хууль мөрдөгдөж, хонь нь иргэн нь энх амгалан бэлчиж амьдарч, хэвэгээ хэвсээр амьдардаг. Гүрний газар нутаг дэвсгэрт дайн болдоггүй бөгөөд, дургүйцсан эсвэл санал нийлэхгүй байгаа иргэдийг тэр дор нь үгүй хийдэг, замаас зайлуулдаг, амыг үүрд тагладаг.

Тэр том улс гүрний зах хязгаарт нь хэдэн гарууд нийлэн дайн дажин өдөж, хүмүүсийг нь боол болгоод байвал, соёлжсон Их Гүрэн тэр гаруудыг нэг бол мөнгөөр, нэг бол хүчээр дардаг. Дарлуулсан ард түмнийх нь хувь заяаг нь амьд үлдсэн хойч үеийнхээс нь мэдэж болно- аз болж хүн төрөлхтний  түүх иймэрхүү жишээгээр дүүрэн.

Гүрэн мэдээж зүгээр нэг дарлахгүй. Соёл ба урлагаар эхэлж өөртөө уусгаж бэлддэг. Эхэлж шашин, эсвэл хар тамхи, эсвэл өөрсдийнх нь зохиолч, нийтлэлч, улс төрчдийг худалдаж авдаг. Үүгээр уугуул иргэдийн сэтгэлгээг өөрчилж, амьдралын хэв маяг өөрчилснөөр, өмнө нь хэрэггүй байсан юмны хэрэгцээ бий болгож, зах зээлийг эзэмддэг.

Гүрэнд дайсан бий. Дайсан гэдэг бол, Гүрнийг улам баяжуулахын тулд өөрийн шинэ зах зээлээ нээхийг хүсэхгүй байгаа бусад Гүрнүүд юм. Эртний ромын цагаас хойш тийм байсан. Байх ч болно. Монголчууд ч ялгаагүй байсан.

Хамгийн түрүүнд цэргийн хүчээр эзэлнэ. Дараа нь Гүрний сонирхол хамгаалдаг хүүхэлдэйн засаг томилно. Үүний дараа ямар ч өршөөлгүй дээрэм тонуул явагдана. Үүгээр Гүрэн амар сайхандаа жаргаж, иргэддээ улам амттай хоол, улам их хэрэглээ бэлэглэдэг. Газрын тос, эсвэл нүүрс хэрэгтэй болов уу? Тэгвэл дайсны ард түмнийг дарангуйлагчаас нь чөлөөлөх хэрэгтэй!

Зарим дарангуйлагчид Гүрэнд аюултай байдаг. Зарим нь хэрэгтэй дарангуйлагчид байдаг. Жишээ нь Өмнөд Америкийн Сомос. Дювалье, эсвэл Штресснер. Зарим нь Адольф шиг, аймшигт дарангуйлагч байх албагүй. Гол нь зурагтаар түүнийг дарангуйлагч гэж нэрлэх хэрэгтэй. Эсвэл эхэндээ сайн дарангуйлагч байж, гэнэт хэрэгцээгүй дарангуйлагч болж чадна. Норьега шиг. Эсвэл Гитлер шиг. Энэ тохиолдолд өршөөл гуйгаад нэмэргүй- миний хоол идмээр байгаа нь, чиний буруу. Их газар нутагтай нь, чиний буруу. Газрын нөөцтэй байгаа нь чиний буруу.

Ухуулга гэж их чухал зүйл. Жишээ нь Наци Герман гэж улс байжээ. Хууль нь мөрдөгддөг, Гүрэн болохыг ихээхэн чармайдаг орон байв. Гүрэн болоход юу садаа болсон бэ? Мэдээж хэрэг коммунистүүд, эсвэл дорой ард түмнүүд. Эсвэл ямар ч эрүүл суртахуунгүйгээр байгалийн баялгаа хуваалцахыг хүсээгүй орнууд.

Бурхан бидний талд, ардчилсан орнууд бүгд бидний талд, удалгүй ертөнцийг хуваагаад эхэлцгээе гэтэл, оросууд тэднийг газар хадсан. Харамсалтай. Өөрөөр үзэцгээе.

Дотроос нь нурааж болно- дайсны дургүйцсан иргэдээр нь сонин юм бичүүлээд эхэлж болно. Дотроос нь ухуулга явуулж, төрийг нураах, иргэдийг нь ялзруулах бодлого мөрдөгдөж эхэлнэ. Нууцлаг явагдах далд дайны тэргүүний шугам бол засгийг тараах, өлсгөлөн зарладаг иргэдийн жагсаал цуглаан.
Үүнд хэдэн тэрбүм ногоон явсан ч яахав, гол нь толгой нь худалдагдаж, иргэд нь Гүрний талд орсон байх хэрэгтэй.
Болж өгөхгүй байгаа тохиолдолд Афганистан, эсвэл Иракийн жишээн дээр шиг, цэргийн хүчээр оролдоно. Үй олноор хөнөөх зэвсэг олоогүй, Осамаг бас олоогүй. Өөрөөр хэлбэл дайрах шалтгаан байгаагүй: мөнгө л сонин байсан. Ашиг.

Гүрэн бол өөрийн дайрах хэрэгтэй, эзлэх хэрэгтэй гэж үзсэн улс болгоныг эзэмддэг. Үүнд яаж гэдэг хамаагүй. Багдадын музейг дээрэмдэж тонох уу, эсвэл үйлдвэрлэл соёл урлагийг нь үндэстэй нь устгасан уу- хамаагүй. Гол нь ардчилал дийлж, зах зээл нь америкчуудын гарт байх хэрэгтэй. Олон мянган жилийн түүхтэй соёл моёл- тэр хамаагүй. Бүгд адилхан сэтгэж, ардчиллын гэрэлт баатруудын хэлснээр бодох хэрэгтэй. Тэр хооронд нутгийн иргэд нэг нэгнээ зодно уу, соёлын өвөө шатаан уу, байна уу- үнэхээр сонин биш. Өчигдөрхөн хүчирхэг байсан дайсныхаа балгасанд иргэний дайнаас өөр юу ашигтай байхсан билээ! Дотроос нь хагалж, ашгаар горьдоож эзэмд. Баахан мангар юм ярьж болно. Жишээ нь хүний эрх гэж.

Туршлага суусан нь харагдана: 500 жилийн турш колончлол ба Дэлхий нэртэй гаригийг дээрэмдэж гаршсны шинж юм. Барууны орны иргэдээс өөр хэн Энэтхэг, Хятад, Өмнөд Америк, эсвэл Номхон Далайн хавийг хөгжүүлэх билээ. Хэн хортой үйлдвэр барьж, хэн Гүрний бодлогыг дургуйцсан хүмүүсийг устгах билээ? Хэн хортой хаягдлыг өөрийн нутаг дээр хадгалах билээ. Эцсийн эцэст хаанаас өөрийн цэргээ татах билээ? Соёлжсон хүн сүх хутга барин өөр орныг дайтахгүй шүү дээ? Үүнд эзлэгдсэн орнуудын иргэд хэрэг болно.

Ардчилал мандтугай.
Ялагдагчдын хохь!

13:32 - 2010-09-16 - Сэтгэгдэл бичих

Тэр цагт бүгдийг сөнөөцөн сууж байх болно- хуучин Гүрний үзлийг авахаас өөр аргаггүй болтол ойр хавийн хамаг хүчирхэг соёлыг устгана.
Өнөөх Феникс гэж ярьдаг даа, галт шувуу. Үнсэн товоргоос хуучин хэвэндээ манддаг нэг тийм шувуу байдаг юм.

Ромын Гүрэн сөнөхдөө христийн шашинг авч, Гэгээн ромын гүрэн болсон. Итали хүчгүй болсон ч, оронд нь яг адил үзэл сурталтай нөхөд босч ирсэн- францууд, германууд, испаниуд. Нэг үзэл суртахуунаар улам хүчтэй болсон.

Гэгээн ромын гүрэн хичнээн хуучнаа хаясан гэж тунхаглаж байсан боловч, ромын пап лам нь яг цезариудын хийж байсныг хийсээр л байсан.

AmonRa - 21:33 - 2010-09-17

Гүрэн гэхдээ өдөр бүр "эхлэл" ээ мартаж эхэлдэг. Гүрэн хэдий томорно, тэр чинээгээрээ хэврэгшинэ. Цэргүүд нь "улцгар булцгар" болно. Аажмаар хөлсний цэрэгтэй болно. Эцэст нь сөхөрнө дөө.

dadido - 21:20 - 2010-09-17

ok

AmonRa - 17:35 - 2010-09-17

нэлээн нухацтай уншиж байж ойлгох бичлэг бололтой. тэгж байгаад дахиж уншаад үзнээ

dao - 11:04 - 2010-09-17

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax