| जगन्नाथ |
Мөнгө хийцгээе! (баримтат кино)Мартах дөхөв. Монгол улс маань үүнд ямар холбоотой билээ гэж, уншигч гайхна байх. Хамаагүй биш, хамаатай. Алт, газрын тос ба бусад байгалийн баялаг чухам хэрхэн тархдаг, ямар гээч нүдэнд үл үзэгдэгч нөлөө хүчин бид нарт нөлөөлөн татан чангаана уу? Хариуг нь ойлгуулах тун төвөгтэй- угаасаа хариултгүй л сэдэв. Гэвч мэдэж байх хэрэгтэй. ... 03:33 - 2012-11-30Зохиогчийн эрхийн тухай нэвтрүүлэгМарзан нэвтрүүлэг сонжив. Нэвтрүүлгийг ажиглавал интро, дуу болон эх нь бөөн хуулбар байх нь ажиглагдав. Нэвтрүүлгийг үзээд, шууд Вовкагийн онигоо санаанд буув. Вовка аав ээжийнхээ унтлагын өрөөний цоожны нүхээр шагайж, хэсэг ажигласны дараа санаа алдан: -Өөрсдөө ийм байж, намайг л хамраа битгий ух гээд байгаа юм даа! гэж хорссон нь байдалтай хэлсэн гэдэг. Нэвтрүүлгийг ажиглавал, олон талаар түүхий бэлтгэлтэй байгаа нь сонирхолтой. Мэдээлэл хуулбарласан юм уу, мэдээллийг холбон дамжуулсан юм уу? Мэдээлэл гэдгийг чухам юуг ойлгоод байна уу? Текст, видео, дизайн, дуу бүгд мэдээлэл мөн үү? ... 02:25 - 2012-11-29Гүнзийн хариулт
Өмнө нь иргэд Будда гэж хүнээс хэрэгтэй хэрэггүй юм асууж байсныг задалж байсан. Энэ удаад Гүнз (Күнз, Конфуц) яавал улс орондоо ашигтай, хүн амьтанд тустай үйл хийх бэ гэx асуултын хариуг задалмаар санагдав. Мань эрийн хариулт нь:
"Олсон мэдлэгээ тунгаан бодолгүй сурах нь ямар ч хэрэгцээгүй, харин мэдлэггүй тунгаан бодолт хүн амьтанд аюултай." гэж хариулсан гэдэг. Өөрөөр хэлбэл олсон мэдлэгээ сайтар тунгаан ойлгож, буруу зөвийг ялгаж салгахтайгаа, сурсан зүйлээ туршлага ба мэдлэг хоёртой хослуулан шалгаж байхыг хэлж байсан юм. Харин ямар ч мэдлэггүй, мэдлэгийн үндэс суурьгүй өөрийн "хар ухаана... 16:40 - 2012-11-27Сонгууль
Сонгууль ямар болж өнгөрөв, зодоон цохион хэрүүлийн тухай дуулаагүй удчихлаа. Харин сонгуульд тохиолдуулан, "Сонгууль" нэртэй 2012 оны АНУ-ын уран сайхны кино өчигдөр сонжлоо. Их таалагдсан. Бусдадаа бас зөвлөмөөр байна.
15:32 - 2012-11-21Захианы хариу
сталин хүнийг эрэг шураг гэж хүнийг хүн гэж үздгүй байсан. мэдэж ав итгэхгүй бгаа бол өөрөө үз
Захиа бичигч чухам юу гэж хэлэх гээд, юу хэлснийг ойлгосон ч юм шиг, ойлгоогүй ч юм шиг болов. Яг юу хэлэх гээд байгааг нь ойлгох бэрх. Хүнийг эрэг шураг гэж үздэг байсан гэж байгаа бололтой. Би өөрөө сониуч зандаа үргэлж дийлддэг, ямар нэгэн баталгаа болон эх сурвалж хайдаг өвчинтэй. Хайгаад үзтэл, үнэхээр эрэг шургийн тухай гарч ирж байх юм. Энгийн ард иргэдийн төлөө Правда сонин, 1945 оны 6 сарын 25-ны өдөр. Ялалтын парадад хүндэт оролцогчдод зориулсан хүлээн авалтын хундаганы үг. Би ямар нэгэн ер ... 01:21 - 2012-11-17Сонирхолтой үг
Эртний латин үг их сонирхолтой байдаг. Жишээлбэл „Errare humanum est, sed in errare perseverare diabolicum.“ гэж цэцэн үг байна. Энэ өгүүлбэр нь асар гүн утгатайгаас гадна, зарим нэг үг нь олон утга агуулдаг. Яг голыг нь оноод орчуулна гэхээр, утгыг нь алдчих гээд. Миний мэддэг ажил биш бололтой, арай л түүхийдээд байх шиг байна.
Ойролцоогоор буудвал: "Төөрөгдөх (андуурах, алдах) нь хүний зан, харин төөрөгдлөөсөө зуурах (хамгаалах, үргэлжлүүлэх) нь чөтгөрийн зан". Нэлээн их ноцолдож байж орчуулагдах эд байна. "Aliis inserviendo consumor" бол өнө эртний цагаас европын анагаах ухааны сүлд үг бөгө... 16:09 - 2012-11-16Жиргээ
Өвдсөн биш, хийх юмаа олж ядаад хэсэг талимаарав. Зүгээр сууж чаддаггүй ээ. Боломж нь гарсан дээр, твиттерыг цаашид туршиж байна. Ер нь давгүй шүү. Жиргээд байдаг хэрэг.
01:44 - 2012-11-16Алдсанаа нөхөв![]() Нэг мэдтэл, өмнө бичиж байсан бичлэг маань алга болчихож... Нэмдэг хэрэг ээ. Энэ бол гоё зоос. Урласан хүмүүс нь миний энэ блогоор эргэж тойрно гэж юу байхав. Гэлээ ч баяр хүргэхийн сацуу, цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе! 03:26 - 2012-11-15Унагасан хөшөөний эсрэг тэмцэл
Большевизмын богоон
Хаант Оросын голыг нь тасдах, голомтыг нь самрах, улстөрийн тогтворгүй байдлыг урт удаан хугацаагаар үргэлжлүүлэх тусгай даалгавар өвөртөлсөн хэсэг болыиевикууд Швейцараас мордов. Толгойлогч нь Владимир Ильич байлаа. Тэднийг замаас нь Германы жанжин штабын тусгай албаныхан тосон авч дөрвөн вагонд хуваан оруулж гурвыг нь лацаар ломбоджээ. Оросын хилээр шууд нэвтрэх транзит вагон ингэж бэлэн болов. Энд Сонин уншихаар марзан санагддаг хэвээр. Заримдаг судлаачид, хуурамч түүхчид, дуураймал хагас ухас гадаад хэлтнүүд... Ер нь эрх чөлөөт оронд цензургүй байдал хамгийн чухал,... 00:11 - 2012-11-13An expected BriefingНэгийг үзэж, хоёрыг бодов. Хөгжил, аль эсвэл өөрийгөө эерэг талаас дэлхий дахинд таниулна гэдэг, 5 жилийн дараа Азийн бар болно хошгоруулахаас тэс өөр зүйл л дээ. Энэ клипийг үзээд, МИАТ-д утастаж байснаа санав. Ер нь манай оронд зочилдог жуулчдын хувьд, Монгол улс МИАТ-аас эхэлдгийг дурдах хэрэгтэй. Европ тивд МИАТ-ын төлөөлөгчийн газар утаствал, нилээд олон удаа залгаж байж холбогддог. Ер нь МИАТ хүний цаг алдгийг, Европт байдаг залуучууд сайн мэддэг байх. Яаж ийгээд арга бодоод, танил талаар тийзээ зохицуулахад хүрдэг. Манайхан өөрсдөө яаж ийгээд л болгочихдог. Харин Монголд аялж байсан жуу... 23:18 - 2012-11-12 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |