जगन्नाथ

Сонирхолтой үг

Бичсэн: Орчуулга
Эртний латин үг их сонирхолтой байдаг. Жишээлбэл „Errare humanum est, sed in errare perseverare diabolicum.“ гэж цэцэн үг байна. Энэ өгүүлбэр нь асар гүн утгатайгаас гадна, зарим нэг үг нь олон утга агуулдаг. Яг голыг нь оноод орчуулна гэхээр, утгыг нь алдчих гээд. Миний мэддэг ажил биш бололтой, арай л түүхийдээд байх шиг байна.
Ойролцоогоор буудвал:
"Төөрөгдөх (андуурах, алдах) нь хүний зан, харин төөрөгдлөөсөө зуурах (хамгаалах, үргэлжлүүлэх) нь чөтгөрийн зан". Нэлээн их ноцолдож байж орчуулагдах эд байна.

"Aliis inserviendo consumor" бол өнө эртний цагаас европын анагаах ухааны сүлд үг бөгөөд, эмчийн мэргэжлийн утгыг харуулдаг латин үг. Мэдлэг чадвараа ашиглан, баян ядуугүй шаналж зовсон хүн бүрд тусалж, амин биеэ хичээх бус өвчтөнөө аврахын тулд мэдлэгээ зориулж буй эмчийн тунхаг гэж ойлгож болно.

Орчуулах гэж үзтэл, мөн адил хэд хэдэн бэрхшээлтэй тулав. Ойролцоогоор буудтал:
"Бусдад үйлчилж (зүтгэх үүрэгтээ) өөрөө гандана (хэрэглэнэ)".
"Хэрэглэнэ" буюу ашиглана гэдэг үг нь цаанаа гандах утгатай юм.

16:09 - 2012-11-16 - Сэтгэгдэл бичих

бельгүүд латинаар биш, францаар ярьдаг.
одооны франц улсын орон нутаг өмнө нь ромын эзэнт гүрний нэг хэсэг байсан. одоо ч тэд өөрсдийгөө эзэнт гүрний өв залгамжлагчид гэж тунхаглах дуртай. энэ бол их урт удаан түүх. хагас литр задлалгүйгээр яриад бараг дийлэхгүй ээ...

AmonRa - 13:10 - 2012-12-12

латинчуудын хэл гэж, итали испани хэлний өмнөх хувилбар, европ тивд байгаа дийлэнх хэлнүүдийн өвөө нь гэх үү дээ.
ромын эзэнт гүрний албан ёсны хэл байсан юм. үхмэл хэл гэж, худлаа бүлтрэх дуртай гарууд тэнэгтэх их дуртай л даа. тийм биш, европчууд өөрсдийн үндэс угсаагаа бид нараас хамаагүй арчаатай хадгалдаг.
жишээ нь гэвэл, 19-р зууны эцэс хүртэл европын их сургуулиудад латин хэлээр дийлэнх хичээл ордог байсан. одоо бол шинжлэх ухааны нэр томьёоноос эхлэн, техникийн хэллэгт үй түмэн латин үг байдаг.

AmonRa - 13:07 - 2012-12-12

латин хэл гэж яг ямар хэл байна аа. Итали уу, Испани уу. Ямар ч ойлголт алга. Бельгиуд латинаар ярьдаг гэж нэг хүн ярьж л байсан. Гэхдээ мэдэхгүй.

dadido - 12:18 - 2012-12-12

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax