जगन्नाथ

Захианы хариу

Бичсэн: Орчуулга
сталин хүнийг эрэг шураг гэж хүнийг хүн гэж үздгүй байсан. мэдэж ав итгэхгүй бгаа бол өөрөө үз

Захиа бичигч чухам юу гэж хэлэх гээд, юу хэлснийг ойлгосон ч юм шиг, ойлгоогүй ч юм шиг болов. Яг юу хэлэх гээд байгааг нь ойлгох бэрх. Хүнийг эрэг шураг гэж үздэг байсан гэж байгаа бололтой. Би өөрөө сониуч зандаа үргэлж дийлддэг, ямар нэгэн баталгаа болон эх сурвалж хайдаг өвчинтэй. Хайгаад үзтэл, үнэхээр эрэг шургийн тухай гарч ирж байх юм.

Энгийн ард иргэдийн төлөө
Правда сонин, 1945 оны 6 сарын 25-ны өдөр.
Ялалтын парадад хүндэт оролцогчдод зориулсан хүлээн авалтын хундаганы үг.

Би ямар нэгэн ер бусын ерөөлийн үг барина гэж та бүхэн бүү бодоорой. Миний барих ерөөл бол тун энгийн, хэвийн л үг. Би эрэмбэ зэрэг багатай, цол муутай хүмүүсийн эрүүл мэндийн төлөө хундагаа өргөе. Чухам агуу төрийн машины "эрэг шураг" хэмээн басамжлагддаг хүмүүсийн төлөө юм. Тэр хүмүүсгүйгээр маршал, фронтын ба армийн командлагчид бид сохор зоосны ч үнэгүй, үнэндээ хэлэхэд хэн ч биш юм. Нэг ганц "эрэг шураг" гэгдэгч нь мултарч суларсан бол бүх юм төгсөх байсан. Энгийн, төлөв даруу, "эрэг шураг" гэгддэг иргэдийнхээ төлөө хундагаа өргөе. Тэд бидний агуу төрийн механизмыг идэвхтэй байдалтай байлгаж, шинжлэх ухаан, эдийн засаг ба зэвсэгт хүчний гэх мэт салбар бүрд ажилладаг. Тэд түм олуулаа, тэд бол олон арван сая хүн юм. Тэд бол энгийн л төлөв даруу хүмүүс. Тэдний тухай хэн ч ном бичээгүй, эрэмбэ зэрэг багатай тэд бол биднийг оройг тээдэг уул мэт биднийг тээдэг. Би энэ хүмүүсийн төлөө, бидний үнэтэй нөхдийнхөө төлөө хундагаа өргөе.


Эх сурвалж нь энд.
Уншигч эх сурвалжын линкээр орж Грачевын номын сангийн нүүр хуудсыг сонжвол, олон сонирхолтой ном олж унших боломжтой- жишээлбэл эртний ромын Марк Туллиус Цицеро, аль эсвэл хүмүүнлэгийн эриний Макиавелли, эртний, дундад зууны, шинэ ба орчин үеийн эдийн засгийн болон улс төрийн судалгааны зааврууд, үүнээс гадна олон сонирхолтой түүхэн ач холбогдолтой баримтууд олж болно. Уншихын тулд, мэдээж хэрэг орос хэлтэй байвал дээр. Оросууд үнэтэй, чухал материалыг интернетэд үнэгүй тавьдгаараа  алдартай.

01:21 - 2012-11-17 - Сэтгэгдэл бичих

сайн уу найзаа! хариу бичихдээ мань их муу болоод байна- тэр болгон зав ч хүрэхгүй, бас залхуугийн өвчнөө дийлэхгүй тохиолдол бий. гэхдээ хариулаад байхаа их хичээдэг.

сонголтын тухайд:
мань эрт сонголт байсан- бас хийсэн сонголтоо ухамсарлаж байсан гэдэгт итгэлтэй байна. сайн уу, муу юу гэж, миний л хар толгой ялгаж салгаж, дүгнэх зүйл лав биш.
дайн хоёр талаас үүд тогшоод ойртож байгаа цагт шатрын өөр өрөлт хийж болох байсан уу? болох л байсан. бид одоо цагт л харьцангуй тайван нөхцөлд байгаа болохоор, сэтгэл хөдлөлд захирагдан хийсэн үйлдлүүдийг нь шүүх их амархан байгаа юм.
үхэх сэхэх тэмцэлдээ бэлд, чамд 10 жил байна гэвэл, чи бид хоёр яах "байхсан" бэ.
болсон юм болсноороо л өнгөрсөн.

"байхсан" гэдэг үг түүхт ямар ч хамаагүйг мэднэ биз дээ. болсон юм болсноороо өнгөрөөд, одооны бидний амьдралд нөлөө үзүүлсээр л байгаа.
түүхийг шүүж болдоггүй.
чи бид хоёр түүхийг шүүгээд эхлэх үү? ямар хуулиар, ямар эрхтэй болоод тэр бэ. хэн тэр эрхийг өгөх бэ. түүхэн хүмүүсийг эрүүгийн хуулиар шүүх юм уу? ямар шийтгэл оноож, ямар үйлдлийг нь сайн, алийг нь муу гэх үү.
эргэн тойрноо нэг харвал, энэ хорвоо ертөнцийн бүх эрх мэдэлтнүүдийн гар дээр цус наалдсан байдаг. бүгдийг нь шүүх үү тэгвэл? чи шүүх үү. болж өнгөрсөн, болж байгаа, болох дарангуйлалтай нь, нэг мөсөн.

түүхийг харамсалтай нь шүүдэггүй. учир шалтгаантайгаар нь тайлах хэрэгтэй юм.
яагаад? ийм үзэгдэл давтагдахгүйн тулд.

AmonRa - 06:50 - 2012-12-22

Huuye bi end setgegdel bicheed bas hariu avsan baina shdee баярлах Odoo l harj baina... neg yum haij yavaad. Chamtai sanal niileh ch margah yum bas bainaa.. hehe

>aluulsan chechen, halimaguudiin araas uilaad nemergui

nemergui l dee.. uilsan ch hun alga. gehdee yamar uzeld yuund tulguurlan ter buhniig hiisen, hojim hoino ter buhen ni yu boldoj uldev... gedeg ni chuhal bus uu. gehdee hun gedeg tuuhees surgamj avdaggui amitan bololtoi.
Stalin anh hun alj huree talsan ni bish. gehdee tuund "alahuu, tsuluh uu, ali esvel bolih uu" gesen songolt bsan.

>сталин нүүлгэн шилжүүлэлт, үй түмнээр хорихыг анх зохион бүтээсэн биш

medeej ugui. anh hiisen ni Stalin baigaagui geed zuvtguj bas bolku bizdee gehdee. ene logikoor bol aluurchniig "ene heregten anh hun alsan ni bish. umnu ni uchnuun olon aluurchin baisan. yagaad hun alah bolov gedgiig ni oilgoj sudlaad, uuchilj sullah heregtei" geh bolno... hehe gehdee ugaasaa gants hun albal heregten, olon hun albal janjin/haan/udirdagch/ tuuhiin tom uil hiisen hun... boldog horvoo doo.

za haduurahnee... tegj baigaad tuhtai taaraya баярлах

Suren (зочин) - 00:40 - 2012-12-22

busdiin umnuus yarih humuus yer n haa saigui bndo.. neg l ih ard tumnii umnuus ungas aldsan humuus..

dao (зочин) - 15:26 - 2012-11-27

@Suren:
түүх угаасаа их харгис шүү дээ. ямагт хүн төрөлхтний түүхэнд харгислал тэмцэл дайн байлдаан гарч байсан, гарч байх ч болно. дэлхийн хүн ам ихсэх тусам, булаацалдах олз нь ихсэж, улам бүр их цус урсгасан дайн улам ч ихсэн.

Хүн гэж, ийм л зохион байгуулалттай, үргэлж тэмцэж байдаг асар аюултай амьтан. сталин нүүлгэн шилжүүлэлт, үй түмнээр хорихыг анх зохион бүтээсэн биш. шинэ үеийн америк орныг хар л даа- индианчууд одоо хүртэл өөрийн газар нутагтаа хязгаарлагдмал амьдардаг. сталин харгис эриний харгис дарангуйлагч хүн нь ойлгомжтой, бас яах арга үгүй үнэн. үүн дээр чамтай санал нийлж байна.

гэвч сталин бол зүүв зүгээр байж байхад газар доороос мөөг шиг ургаж гарч ирээгүй шүү дээ. түүхэн нөхцөл байдал бүрдэж энэ хүн замаа олсон.
харин нээг их бусдаасаа дээрдээд, эсвэл дордоод байгаа талаасаа биш, нөлөө үзүүлсэн гэдэг талаас харж үзвэл ямар бэ. түүхэд сэтгэл хөдлөлийн үүднээс хандаж болохгүй. яагаад? яагаад гэвэл бид тэр өнгөрч болж өнгөрснийг өөрчлөх арга байхгүй. алуулсан чеченүүдийн араас мянга уйлж хайлаад, тэд эргээд босоод ирэхгүй. харин болж өнгөрснийг давтагдахгүй байх талаас арга хэмжээ авч чадна.

AmonRa - 15:23 - 2012-11-21

правда сонин ч яахав, эрэг шурга гээд үгтэй бас зууралдаад ч яахав. Сталин хүнийг хүн гэж үзэхгүй, соц нийгэм байгуулахын тулд олон хүнийг золиосолсон гэх утгаар л тэр хүн хэрэглэсэн болов уу.

чечень хүмүүсийг сибирийн тийш, халимагууд болон бусад олон үндэстнийг бараг нэг шөнийн дотор л ачааны богоонд чихэж нүүлгэж байсан шүү дээ. бүхэл бүтэн үндэстэн түмнийг. шатар нүүж байгаа юм шиг дураараа дассан нутгаас нь хөөж ондоо газар аваачиж. чечень хүмүүс дайны дараа удаж удаж нутагтаа буцсан боловч аль хэдийнээ оросууд болон гүржүүд суурьшчихсан... тэгээд л өдийг хүртэл дайтаад байгаа бус уу. ард түмнийг магтан сайшаах үг илтгэл энэ тэрт хэлдэг байлаа ч , хамаг харгислалаа "ард түмний" гэж тайлбарлах ч хүнийг долоон доор үзэж байсан гэтэгтэй бол санал нийлнээ

Suren (зочин) - 11:23 - 2012-11-21

зурагт сонин нээх болгонд л коммунистууд байдаг байх нь.
жишээлбэл: http://sonin.mn/news/politics-economy/9782

AmonRa - 17:07 - 2012-11-18

bi lav komunnistuud gej boddog

dao - 15:36 - 2012-11-18

тийм үү, ямар сонин юм бэ....
надад дан ганц коммунистуүүдийн зан чанар шиг санагдахгүй байна. амтай болгон л бүгдийн өмнөөс ярьдаг биздээ.

AmonRa - 19:45 - 2012-11-17

huniig buund n avj uzdegeeree komunnistuid aldartai

dao - 15:44 - 2012-11-17

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax