जगन्नाथ

Зохиогчийн эрхийн тухай нэвтрүүлэг



Марзан нэвтрүүлэг сонжив. Нэвтрүүлгийг ажиглавал интро, дуу болон эх нь бөөн  хуулбар байх нь ажиглагдав. Нэвтрүүлгийг үзээд, шууд  Вовкагийн онигоо санаанд буув.
Вовка аав ээжийнхээ унтлагын өрөөний цоожны нүхээр шагайж, хэсэг ажигласны дараа санаа алдан:
-Өөрсдөө ийм байж, намайг л хамраа битгий ух гээд байгаа юм даа! гэж хорссон нь байдалтай хэлсэн гэдэг.

Нэвтрүүлгийг ажиглавал, олон талаар түүхий бэлтгэлтэй байгаа нь сонирхолтой. Мэдээлэл хуулбарласан юм уу, мэдээллийг холбон дамжуулсан юм уу? Мэдээлэл гэдгийг чухам юуг ойлгоод байна уу? Текст, видео, дизайн, дуу бүгд мэдээлэл мөн үү? Энэ бүгд хоорондоо адилхан юм шиг мөртөө, хоорондоо эрс ялгаатай. Текст гэхэд л өөрийн гэсэн асар их онцлогтой.

Мэдээлэл дамжуулалт гэдэг нь заавал текст хуулбарласан байх албагүй- жишээлбэл текстийн нэг хэсгийг нийтэлж, нийтлэлийн доор линк нь байх хэрэгтэй. Нэг ёсны иш таталт.
Заавал холбож, хэсгээр нь олон түмэнд тараах хэрэгтэй. Зөвшөөрсөн байна уу, үгүй юу- тэр хамаагүй. Мэдээлэл чөлөөтэй эргэлдэж, эзэндээ эргэж очиж байх үүрэгтэй. Энэ бол миний хувийн үзэл бодол.

Харин текстийг бүрнээр нь хуулбарлахыг би үздэггүй. Эргэх холбоог тавьсан тавиагүй, олон түмний нүдэн дээр өмнө өмдөндөө баас алдахтай л адилхан. Өөрийгөө, орчин тойрны хүнээ бага ч болов хүндэтгэдэг хүн бол хуулбарлахгүй. Миний бодлоор бол мөн адил их сайн зүйл гэж боддог. Хуулбарласан хүн нь өөрийнхөө л тэнэг түүхийгээ түмэн олонд танилцуулж байгаа болохоор тэр. Тэгсхийгээд л мартагдаад, дахин дахин хуулбарлах болно.

Зохиогчийн эрхийг мөрдөж эхлэхийн тулд хянах, хэргийг таслан буруу зөвийг тогтоох байгууллага хэрэгтэй. Харин тэр байгууллага нь ямар шалгуураар, хэнд хэргийг дамжуулан, хэргийг тасалж, буруу зөвийг тогтоох бол. Моод Монголоор дуусна аа гэж. Corpus delicti, хохирогч хэн бэ, хохируулагч хэн бэ? Мэдээллийн эрин зуунд үүнийг тодорхойлох асар их хүндрэлтэй.
Хувьдаа би хуулбарлалтыг дэмждэггүй. Чаддаггүй даа биш, хэл мэдэхгүй, аль эсвэл эх сурвалж дутдагтаа биш. Энэ бол ёс суртахууны асуудал. Надад хуулбарлах шаардлага байхгүй болоод л тэр. Хоосон газар хэрүүлийн сэдэв үүсгэхийг л хичээсэн байна гэж хувьдаа дүгнэмээр байна.

02:25 - 2012-11-29 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax