जगन्नाथ |
Unthinkable кануны тухайUnthinkable буюу Бодохын аргаггуй гэдэг нэртэй уран сайхны кану үзлээ. Гол дүрд нь Самуэль Л. Жэнксөн. Тэр нэрний дундах Л гэдэг үсэг нь ямар учиртайг, бас яагаад тийм олон кинонд оролцуулаад байгаа нь нууц хэвээр. Угаасаа би нээх их Самуэлийн бүтээлүүдэд нээг их анхаарал тавиад байдаггуй- сүүлийн үед шал донгио донгио кинонд тоглосноос ч болоод тэр байж мэднэ, нөгөө Онгоцон дахь могой гэх мэт. За нэг харчаад, 10-20 минутын дараа бүх юм ойлгомжтой болхоор нь унтраахаар шийдлээ. Гэвч киног дуустал нь үзчидэг юм байна. Ийм учраас:Америкийн дотоод хамгаалах буюу эФБиАй-д нь ажил өрнөж байна гэнэ. Гэтэл хүмүүсийг тайван ажилуулалгуй гэнэт нэгэн цагаан арьстан баагий зурагтаар 3 ширхэг цөмийн цэнэг томоохон америк хотуудаар тараасан гэж ярьна. Иймэрхүү маягаар "Үгийн эрх чөлөө" гээчийг ойлгуулах гээд байна уу, эсвэл юу юм- бүү мэд. Мэдээж хэрэг дотоодыг хамгаалах яам ямарч ойлголтгуй, зурагтаар одоо юу үзүүлээд байна? гээл. Монголын ардчилал тэднийд хүртэл хүрээд ирсэн гэмээр. Дуртай хүн бүр зурагтаар гарч, иймэрхүү чөлөөт үгийн илэрхийлэлээс гарч болох олон талын гай гамшгийг үл тооцдог эрх чөлөөг хэлээд байна л даа. Гадныхны гадагшаа цацдаг дэмийрэл, манайхны шизо либералчидын итгэдэг мөрөөдөл. Маш чухал хэлтсийн Тринити дарга аниа удирдана. 40-хон настай боловч, маш царай муутай болсон байлээ, жүжигчин хүн уул нь нүүр амаа сайхан авч явдаг даа.... Аан, нээрээ- энэ удаад л энэ Тринити аниаг бурхны сонгогдсон ард түмний тасархайг олж харлаа шд. Гэтэл өнөөх цагаан арьстан хорлон сүйтгэгчийг цэргийн агаа нар бариад авсан юм байх- Тринити аниа хорлон сүйтгэгчтэй ажиллах болно. Учир нь өнөөх цагаан арьстан хорлон сүйтгэгч этгээд америкийн иргэн юм байх- заавал дотоодын албаныхан хэргийг мөрдөх хэрэгтэй юм байх. Хорлон сүйтгэгч аль хэдийнээ баригдаад, таазанд өлгөгдөөд, тамлалтанд өртөгдсөн гэнэ. Тринити аниад мэдээ дуулгана: Мэдрэмжийн хязгаарлалт (олон хоногоор дуу чимээ нэвтэрдэггүй, гэрэлгүй харанхуй давчуу хайрцаганд хорьж гэсгээхийг хэлнэ), бас хүүхэн хараанд нөлөөлөгч (олон хоногоор дисконых шиг гэрлээр хүүхэн хараанд анивчуулхыг хэлнэ) болон чанга хөгжим (дуу өсгөгчөөр чангаруулсан хүүхэд уйлах дууны бичлэг) зэрэг ажилгаа амжилтгуй болсныг хэлнэ. Гэвч өнөөх бачка хугарч өгдөггүй! Ардчилсан нийгмийн цайз АНУ хууль есны болон хууль бус гэж тамлалтыг хуваасан нь гайхамшигтай. Бас амьдралдээр аль алийг нь хэрэглэдэг нь бүр ч гайхамшигтай. Өнөөх гар тамлагдаж байгааг хараад, Тринити чарлаж, бөөн жүжиг болно: Яаж болно, энэ чинь америкийн иргэн энэ тэр. Бас сайтар сануулна, цэргийхэнд: америкийн иргэдийг тамлаж болохгуй гэж. Бусдыг тамлах нь ойлгомжтой хэрэг- гол нь америкийн л иргэн байх есгуй. Гуантанамо мэтийн газруудаар хүмүүсийг нуугаад, эсвэл Польш, Литва ба Эстони улсууд дахь нууц нь задарсан шоронгуудын тухай сонсоогуй гэмээр. Угаасаа баригдсан лалыхан бол дээрэмчин бүлэг эсвэл өөр нэг нэр зүүдэг болхоор женевын конвенци тэд нарт үйлчлэхгүй гэсэн үг. Тэгэхээр нууж тамлаж болно гэсэн үг- бүх юм ардчилалын дагуу. Удалгуй Жэксөн агаа хүрж ирнэ- америкийн ардчилалыг тусгаар тогтносон олон улсуудад тараагч, тамлах багын ахмад дайчин. Ажилдаа маш хийморлиг хандана: өлгөгдсөн баагийг борохойдно, цахилгаанаар цохино, боовруу нь хутгаар чичнэ, сүхээр хурууг нь цавчина, амьсгааг нь уутаар боогдуулна, амруу нь ус цутгана, эсвэл өрмөөр шүдийг нь өрөмдөнө. Бүх киноны туршид тамлалт харуулж, цөмийн цэнэг хаана байгааг хэлэх шаардлага өнөөх хугарч өгдөггүй баагийд тавигдана. Ийм нэгэн лалрын амьсгааг тамлах нь ойлгомжтой биздээ- өнөөх АНУгын энгийн иргэдийг аврахын тулд? Нэмж хэлхэд, тэр үзүүлсэн тамлалтууд нь авьяаслаг эмч докторуудын тусламжтайгаар хэд хэдэн тусгаар тогтносон улсуудад ардчилал тараах явцад бий болсон түүхтэй. Уг киноны үзүүлбэрүүд нь АНУ-гын оролцсон ба тусламж үзүүлсэн олон орнуудад амжилттайгаар хэрэгжиж байсан: жишээ нь Латин Америкийн хойг. Тэнд америкчууд Дювалье, Сомоса ба Пиночет мэтийн дарангуйлагчдыг хамгаалж байх цагт. Одооны америкчуудын хэрэгжүүлж буй арга барилууд бол он цагаар шалгагдсан гайхамшигт арга барилууд юм- тэрийг л кинонд харуулах гээд байгаа юм. Тринити тэр үед америкийн иргэнийг тамлахыг зогсоохыг шаардана- яг Amnesty International шиг. Төрийн төлөөлөгч хариуд нь: Үгүй бол баахан гэмгүй америкчууд чадрана! гэнэ. Тринити чарлана: Бид нарт Үндсэн хууль бий гэж. Хариуд нь: бөмбөг дэлбэрвэл Үндсэн Хууль ямар ч хамаагуй болно! гэнэ. Өчигдөрхөн л дарангуйлалын системуудыг муулж байсан америкчууд эсрэгээр өөрсдийн орондоо энэ бүгдийг суулгаж байгаа нь гоё ч юм шиг... Дарангуйлагчид тамлавал мэдээж муу, харин ардчилалыхан тамлавал маш сайн- бид зүгээр ч нэг тамлаагуй, харин Дэлхий даяар энх амгалан байлгахын тулд! Бүх киноны туршид Тринити жүжиг тавьна: ингэж амьдарч болохгуй гээл. Гэвч Самуйл түүнийг мэргэжилтэн гэж харж, бас хэлнэ: Би энэ баагийг сайн зодоодхье- тэгээд өлгөөстөй ингэж байж байг. Тэгээд тэр уйлна. Дараа нь чи ороод, сайн хүний дүр эсгээд хугалчих гэж хэлнэ. Тринити нэг бол сэтгэлийн шаналалд өртөж гуйж гарна, нэг бол буцаж гүйж ирж туслахаар оролдоно. Бүр эцэстээ тамлах нь буруу биш, харин ч зөв, бүр хэрэгтэй болж хувирна. Ер нь bad acting is bad directing буюу муу жүжиглэл бол муу найруулагчийн гавьяа гэдгийг энэ удаад харуулжээ- сайн зохиол, бас сайн зохион байгуулагчийн ачинд Самуйл сайн тогложээ. Бас хорлон сүйтгэгчийн дүрийн жүжигчин их сайн тоглосон байлээ- тогтоохын аргаггуй хүч үл хөдлөх саадтай учирсан нь гэж бас киног хоёр үгээр хэлж болно. Үзэхэд илүүдэхгүй кино юм шиг санагдлаа. 06:09 - 2010-05-27 - Сэтгэгдэл бичих |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |