जगन्नाथ |
Сүргийн тухайГанц ч биш удаа байн байн сонин ярианы сэдэв хөндөгдөж байсан- зарим нь энэ блогт энгийн бичлэг маягаар, эсвэл саяхан л гэхэд сүргийг програмчлах тухай зухас яригдачлаа... Энэ сэдвээ бүр жинхэнэ нийгмийн сэтгэл зүйчидтэй ч ярьж үзлээ. Нийгмийн давхарга, язгуур гарал гэж. Эсвэл эртний энэтхэг агаа нарын хэлж заншиснаар каста буюу варна.Миний бодлоор энэ эртний ойлголт нь одоо хүртэл хүн төрлөхтөнд маш хүчтэй өөрийгөө илэрхийлсээр. Энэ үзэгдлийг үгүйсгэх нь тэр тусмаа миний чиний чанагддаг тамын тогоо шиг нийгэмд маш их сөргөөр нөлөөлдөг гэж санагддаг. Манай нийгэмд маш олон нарийн гудмууд байдаг шиг санагддаг- тэр гудмуудад нь бидний үе тэнгийхний, бас бидний өмнө байсан хүмүүсийн бусдад сайныг хийх гэсэн хичээл чармайлтаар нь таг бөглөрөөд гацдаг шиг санагддаг. Энэ нь хүн бүр буруу байр сууриндаа, бас буруу ажлаа хийж байна гэсэн ойлголт хүн бүрт төрүүлдэг. Тэгтэл хүн гэдэг араатны сүргийн тогтолцоо нь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэсэн ухамсрыг үгүйсгэхээс гадна, одоо цагт бүх юм их өөр, бүх юм арай хэцүү, бүх юм өмнөх шигээ байхаа больсон гэж ярьдаг болсон. Тэгээд энэ эртний хүн гэж амьтны тухай мэдлэгийг үгүйсгэх гэж оролддог. Байгаль гээчийг үгүйсгээд эхэлдэг. Хариуд нь бид одоо байгаа байдалтай байгаа- амьдаараа ялзарч, нурж унаж буй ертөнц. Бидний тохиолдолд янхандалт, архидалт, хээл хахуульд ялзарч буй нийгэм. Хамаг дээр байгаа эрх мэдэлтүнгүүд нь доор байгаа ард түмнээ олон мянган жилийн турш хурцлагдаж ирсэн өөрийнх нь язгуур гарлыг, соёлыг нь мартуулж, гуриланд хууртагтчдаг донгиочуудын сүрэг болсон. Бас хэт мэдрэмтгий сэтгэлийн хөөрөлттөй аниануудыг хөөрхөөн мунхруулчдаг болсон. Өөрийн тухай нялуун үлгэр ярьдаг болж хувирсан. Миний харж байгаагаар, бидний амьдралын туршид хуримтлагдаж байгаа кастын тухай мэдлэг нь бас ихэд буруугаар эргэсэн юм шиг санагддаг. Түүхийн хичээлдээр зүүрмэглэхдээ зухасxан сонссон ч байж мэднэ. Энэ Каста гэдэг үг нь ихэвчлэн хараар будагдсан ч байдаг. Cанаанд буудаг дүр зураг бол энэтхэгийн хөдөө, гудам дунд хэвтэх үнээ, эсвэл нурсан эртний балгасан дунд орилолдох сармагчин. Эсвэл балиар шалбааган дотор тоглох халтар хүүхдүүд. Сүрэг гэж орчуулхаар, бас их эвгүй юм- нэг талаасаа хэтэрхий монгол сонсогдоод, бас хэтэрхий хэрцгий ч юм шиг. Тэр гаргасан сонин харьцаанаасаа эхсүүлээд л тэр үгүйсгэхээ оролдоод байгаа өнөөх эртний дөрвөн ангилалын нэгэнд нь багтаад байгаа юм шиг санагддын. Амьдралдаа гутаж, баашилсаар явах уу, эсвэл хэний ч дор орохгуй явах уу? гэж. Энэ бүгдээс л харагдана даа... Энэтхэгчүүд гэж сонин хүмүүс шүү. Тэдний нийгмийн хамгийн доод давхарга нь “үл хүрэгсэд” гэж байсан. Генетик хог, биологийн хаягдал. Амьдралын төлөөх тэмцэлд ялагдагсад. Түүнтэй ярьж болдог ганц хэл бол зодуур- өөрөөр хэзээ ч, юу ч ойлгохгуй. Амьдралдаа баашилж, өөрийгөө өрөвдөхөөс цаашгуй- бас хүний цаг үрж үл болох ажилд зориулагддаг материал гэнэ. Тэр ажил нь жорлон цэвэрлэх, хог шүүрдэх, ялгадас дунд амьдрах. Ухаан муу учраас. Гэвч энэтхэгчүүд үүгээр зогсолгуй, хүн гээч араатны өөр нэгэн төрлийг олж харсан байна: дагагч. Тэр дагагч нь урсгалаар урсагч, зөвхөн өөрийн биений мэдрэмжээр амьдрагч. Өөрийн мэдрэмжийг дагах ухамсар маш сул нэгэн- ямар нэгэн үйлдлийнхээ төлөө хариу барьж чаддаггуй. Би яасын, би бусад шигээ л гэсэн үгээр хамаг үйлдлийх нь горим дуусдаг. Нийгэм дэх хэрэглээ нь янз бүр, өмнөхүүдээсээ арай л дээр. Гэвч соёл болон сүргийн удирдлага мэтийн ажилгаанд таардаггуй. Чиг зорилгийг нь заасан байхад, өөрөө биеэ даагаад яваад байдаг нэгэн гэсэн үг. Дундаж менежер, эсвэл ирээдүйтэй удирдагч, сайн эзэн, атмаан гэж гуравдахь төрөл нь байна. Энэтхэгүүдийн хэлж заншснаар вашьяа. Таны өмнө өөрийгөө хамгаалахаас илүү шунал ихтэй хүнтэй таарвал, таны өмнө вашьяа байна гэж мэдээрэй. Энгийн дагагчаас ялгардаг юм нь л шунал. Бусдын өмнө гайхуулах, онгирох юманд дуртай гэж тодорхойлсон байдаг. Гэвч дагагчтай мөн л адил, өөрийн биений жаргал хайгч. Гэвч эрх мэдэл гээч юмны кайфыг ойлгодог. Үүгээр тэр эрх мэдэлрүү маш ихээр тэмүүлдэг. Нийгэм дэх байр суурь нь нээг их том биш- гэвч зөв ашиглаж, дээрээс нь сайн хяналттай байвал хариуцлагтай дунд эгнээний ажилтан байж чадна. Тэр давруу атмаануудыг атгадаг өөр нэгэн төрөл байна: кшатри буюу үгчлэн орчуулбал эрдэмтэд. Сүргээ хардаг нүдтэй, өөрийн толгойгоор сэтгэдэг нэгэн. Гол сэтгэл зовоодог зүйл нь сүрэг нь. Сүргээсээ урвах нь өөрөөсөө урвасан гэсэн ойлголт өөрт нь бий болдог. Бусаддаа хүн байх гэдэг ойлголтыг бий болгодог. Нийгмээс хүртддэг шан маш бага- ихэвчлэн цэргийн жанжид, дээд эгнээний менеджэрүүд гэсэн үг. Тэгээд эцсийн, дээд язгуур байна: Брамин. Одоогоор ертөнцийг захирч буй үл хүрэгсэд энэ төрлийн хүмүүсийн тухай мэдээлэл устгасан. Би бичлээ гэхэд, буруу бичнэ байх. Эсвэл өөр нэгэн бичлээ гэхэд, бас өөрийн л таамгаа бичнэ байхаа... Тодорхой мэдээлэл өнөө хүртэл уламжлагдаж ирээгүй. Гэвч бага сага сонсож байхад, тэд өмнөх дөрвөн язгуурыг маш сайн таньдаг бөгөөд, тэдний нэгэн гэж өөрийгөө ойлгуулж чадах нэгэн. Харин хүн гэдэг нь түүний хүвьд нэгэн том машины л эрэг шураг л байсан болов уу... 03:16 - 2010-05-29 - Сэтгэгдэл бичихbolno. urjigdraas bayalga ba hugjliin ye shatnii tuhai bichij bgaa... Ер нь хараад байхад чиний л блог илүү сонирхолтой юм дөө. Дараагийн удаа 1 тийм түүхэн эсвэл аль 1 үзэл баримтлалын тухай бичиж болох уу Гүнз бол Гүнз- урд хөршийн нийгэмд биеэ авч явах стандарт... дараа л бичье? нөгөө 10 жилийн л ойлголт, каст бол хэт харгис шинжтэй ёс сурталтай язгууртны давхарга л гэж ойлгодог, харин Кунз? энэ тухайн бичлэгт зориулж хэлэх юм байна уу? агуулга бол байгаа, утга ч байгаа, тэр нэг хэллэгүүд, хэт хар ярианы ч юм шиг. би бүүр фоныг нь цагааруулаад, ком доо наалдаж байгаал уншдийн шд ккк. уншиж дууссан хойноо санааг нь гаргадаг гэж хэлж болно. магадгүй заримд нь миний ухаан хүрэхгүй ч юм уу ямар талаараа ойлгомжгуй гэж? Утга агуулга хэлж байна уу, аль эсвэл... Ёоох, чиний бичилт ер нь сонин шүү, ойлгомоор ч юм шиг, ойлгомжгүй ч юм шиг. Кунзын сургаалийн талаар яаж бичих бол? Нэг талын энэрэнгүй нэг талын харгис энэ урсгалыг яаж ойлгодог бол? Энэ эртний энэтхэгчүүдийн мэдлэг миний ойлгосноор бүр хүй нэгдлээс ирсэн юм шиг байгаам... Одоо хүн экстремал байдалд орохоор энэ шинж чанар нь харагдаад байдаг юм шиг санагддын- жишээ нь шорон, эсвэл бага нас. сонирхолтой... |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |