जगन्नाथ

Автоматаар санал хураахад 24 тэрбумыг зарцуулна

Сонгуулийн үеэр саналын хууд­сыг автоматаар тоолоход зориулж 24 тэрбум төгрөгийг 2011 оны нэгдсэн төсөвт суулгахаар болж байгаа. Энэ ажил ямар явцтай байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны ги­шүүд өчигдөр Ардчилсан намын бүлгийн гишүүдэд танилцуулсан. Одоогоор Венесуэлийн “Smartmatic” байгууллага өөрийн боловсруулсан санал хураах автомат системийг танилцуулаад байгаа хэдий ч ирэх сонгууль ямар тогтолцоогоор явахаас саналын хуудсыг хэрхэн тоолох ажил хамаарна гэж Сонгуулийн ерөнхий хорооныхон байгаа аж.
Автоматаар санал хураахад 24 тэрбумыг зарцуулна

Гайхамшигтай. Бидний хамгийн тулгамдаад байг...

15:31 - 2011-05-24

Египтэд өлсгөлөн эхэлнэ

Саяхан ямар гоё байлаа даа: ардчилал, эрх чөлөө! гээд л. Хойноос нь манай хэдэн донгиочууд: "Хувьсгал гоё!" гэж даган орилолдоод л.  Харин яг байгаагаар нь харвал, үр удмаа хүний хоол болгосон.

'Asia Times online ', (Хонг-Конг)

Египтэд хүнс хурдан дуусаж байгаагаас гадна, хүнсийг худалдан авах хөрөнгө нь дуусав. Арабын орнуудын хамгийн их хүн амтай орон төрийн дампуурлын шинж тэмдэг харуулж байгаа бөгөөд, латин америкийн орнуудын адил инфляц бий болоход дөхөв.

Египтийн улс төрийн томоохон асуудлуудын нэг бол христийн копт шашинтнуудын эсрэг чиглэсэн хэрцгийлэл юм. Тэр нь исламизмын мандалтын ши...

17:53 - 2011-05-23

Ертөнцийн төгсгөл

Нэг мэдсэн чинь, дэлхийн томоохон үйл явдaл буюу 5 сарын 21-нд болоод өнгөрсөн ертөнцийн төгсгөлөөс хоцорчихсон сууж байна.
Бодвол, нүгэл дутуу үйлдсэн бололтой. Амьдраад л байхаас.



Үлгэрт итгэдэг хүмүүст мэнд!

16:50 - 2011-05-23

Кристиан Лутц: Tropical Gift

Энэхүү бүтээлийн цуврал гаргахдаа, швейцарын гэрэл зурагчин Кристиан Лутц эссе бичээгүй. Эссе бичихийн оронд өдрийн тэмдэглэл, хүмүүстэй хийсэн ярилцлагаa толилуулав. Уг уран бүтээлчийн бүтээл, гаргасан ном нь 2011 оны Германы Фото Зурагт номын гэх мэт уралдаануудын тэргүүн шагнал хүртсэн юм.
Сониуч иргэдэд бүтээл нь яг юугаар сонирхолтой бэ, мөн юугаар бусад уран бүтээлчдээс ялгардгийг бүрэн дүүрэн тайлбарлах тун амаргүй. Бас хэлний онцлогийг анхааруулах хэрэгтэй: : герман хэлээр gift гэдэг үг, хор гэсэн утгатай.



2009 оны 11 сараас ба 2010 оны 5 сарын хооронд фото зурагчин Кристиан Лутц Нигер...

14:54 - 2011-05-20

Төрийн шагналт, Ардын зураач Ядамсүрэнгийн Үржнээ

Бичсэн Бодошрол
(Багшийнхаа гэгээн дурсгалд)

Ядамсүрэнгийн Үржнээ гуай, мангуу намайг зураач болоход түлхэц өгч байсан хүмүүсийн нэг. Бага байхдаа, нүдээ бүлтийлгэн зургуудыг нь харж, ингэж сайхан зурдаг болох юмсан гэж мөрөөддөг байж билээ. Үүнд нэмж хэлэх нь зүйтэй: тэр цагт Аймшигт дарангуйллын социализмын тогтолцоо байсан юм. Хүүхдүүдэд аймшигт до яамныхан аймшигтайгаар буу тулгаж, хичээлийн гадуур зургийн, сийлбэрийн, дуу бүжгийн, шатрын, сүрлэн наамалын, Залуу зохион бүтээгчийн ордонд мэдээлэл зүйн, физик тооны гэх мэт баахан дугуйланд ажиллуулдаг байсан юм. Бас агаарын нисдэг моделийн дугуйлан Залуу зох...

18:00 - 2011-05-18

Эх оронч үзэл буюу швейцаруудын тухай

Түрүүхэн юм даа, ХүслийнЖигүүр андтайгаа Эх оронч үзлийн тухай ярилцав. Миний баруунд харж мэдсэн маань, тодорхой үзэл бодолтой болоход минь ихээхэн нөлөөлөх нь ойлгомжтой. Монголд байгаа хүнийх бол минийхээс мэдээж эрс өөр- гаднах нөхцөл байдал, нийгмийн дотоод байдал гэх мэт үргэлж өөртөө нөлөө дагуулж явдаг. Ярианы сэдэв маань чанарын ялгааны л тухай юм гэж товч дүгнэж болно. Гадаадад амьдардаг элэг нэгтнүүд маань, нутагтаа байгаа иргэдтэйгээ энэ тал дээр ихээхэн санал зөрөлддөг.

Монголын нэг том гамшгийн тоонд хоосон толгойт Эх орончид, чанаргүй боловсон хүчин нь болж байгаа гэхэд илүүдэхг...

18:39 - 2011-05-15

Оффшоруудын тухай

19-р зууны Их Британид нэгэн тун сонирхолтой шүүх хэрэг болж өнгөрчээ. Уг шүүх хэрэгт компаниудын байршлын тухай хэлэлцэж байсан юм. Эцсийн шийдвэртээ шүүх:  "компанийн захиргаа, анализын төв нь байршилж буй орондоо харьяалагдана" гэж шийдвэр гаргаж гэнэ. Өөрөөр хэлбэл: тодорхой компани ямар тодорхой оронд байрлах боловч, хууль зүйн үндэснээс тэр орондоо заавал байх албагүй гэсэн үг болно. Компани нь өөрөө байршилж буй "орон нутагтаа" үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө ямар ч орлогын татвар, мөн байршилж буй орны иргэд удирдаагүй тохиолдолд нийт отлогын татвар төлөхгүй.
Иймэрхүү компаниудад “о...

16:37 - 2011-05-15

Мэргэжлийн сэтгүүл зүйн тухай

Эверестийн оргилд нэг жилийн дотор хоёр удаа гарч дэлхийн дээд амжилт тогтоосон уулчин Г.Өсөхбаярыг эмэгтэй сэтгүүлчид “Пуужин” хэмээн өхөөрдөх болов. Нээрээ л тэр өндөр ууланд, тийм хүйтэн хатуу нөхцөлд ямар амьд амьтан хүрэхэв дээ. Тэгэхээр Өсөхөө бол пуужин л болж таарах нь. Харин Дагваа аварга бол муусайн самуурайнуудыг ёстой л бульдозер шиг түрж, олон дээд амжилтыг сумогийн дэвжээнд үзүүлсэн эгнэшгүй их хүчтэн. Тэгээд одоо энэ хоёр хүний ген нийлэгжэхээр дундаас нь бульдозер маягийн пуужин гарах юмуу хаашаа юм.

Гайхамшигтай. Иймэрхүү маягаар бичсэн мэдээ мэдээлэл асар их таашаал өгч...

16:41 - 2011-05-14

Загас толгойноосоо ялзарсан нь

Єнгєрсєн зун Сэлэнгэ аймгаас нэг айл охиндоо 450 мянган тєгрєгєєр дунд сургууль тєгссєн гэрчилгээ худалдан авчээ. Охин нь эмч болох хvсэлтэй тул ЭМШУИС-т элсэлтийн шалгалт єгсєн байна. Хими гэдэг чинь хvнд хичээл тул тэнцэхгvй нь ойлгомжтой. Гэтэл аймгийнх нь эмч 1200 ам.доллар єгєєд эмчилгээний ангид орох санал тавьжээ. Ингээд нэг ёсондоо бараг хоёр сая тєгрєгєєр ЭМШУИС-т орлоо. Цаашид хичээлээ дийлэх болов уу. Улиралд хэдэн тєгрєг тєлж дvнгээ гаргах бол. Тєгсєєд хэдэн хvний аминд хvрэх бол.

Хандив єргєж, дээд сургуульд элссэн балчир оюутан олширсоор

2007 оны бичлэг гэхэд, их сонирхолтой б...

06:58 - 2011-05-12

Бодит байдлын тухай

Барууны ертөнцөд бодит байдлын тухай хэд хэдэн сонирхолтой сэтгэл зүйн ба философийн таамаг гаргасан байгаа: ойрд миний хамгийн их сонирхол татаад байгаа нь деконструктивизм ба критисизм юм. Эргэн тойрны байдалд шүүмжлэлтэй ба сонор сэрэмжтэй хандаж, өөрийн дотоод ертөнцөө гадны нөлөөнд (жишээ нь зурагт, радио, сонин сэтгүүлийн нөлөө) автуулалгүйгээр үйл ажиллагаагаа явуулах гэх мэт, Жоунс Хопкинс гэдэг нөхөр олон сонирхолтой тезис бичсэн байх юм.

Жишээ дурдвал: нэг 17 настай хөвгүүн тамхины лангуу дээрэмдэхээр шийджээ. Тоглоомон гар буу, кинонд харсан шигээ нүүр далдалсан малгай углан бэлджээ...

15:22 - 2011-05-11

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo